Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2022/00258

 

 

 

 

 

2022        02         22                                          142/ШШ2022/00258                              

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ФФ баг, 2А хороолол БМ хотхоны 1-1001 тоотод оршин суух,*******,*******/

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ФФ баг, 2А хороолол БМ хотхоны 1-1 тоотод оршин суух,*******,*******/ нар

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, бага тойруу *******, “УМ ХХК /Регистрийн дугаар: 5649269,/

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, “North” центр,, “БА” ХХК /Регистрийн дугаар: 5100992,/ нар

Нэхэмжлэлийн шаардлага: Орхон Баян-өндөр сумын орөхбж байрны өмчлөгчөөр ИИийг тогтоолгох, Орхон аймаг Баян-Өндөр сумын ФФ багийн 2А хороолол БМ хотхоны 66ны 1 тоот 90,69 м.кв 3 өрөө байрны өмчлөгчөөр ДАыг тогтоолгох, тус 2 байрны өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг гаргахыг Улсын бүртгэлд даалгах, Төрийн банк, Б ХХК нарын 16 оны 06 дугаар сарын 27, 17 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Орхон Баян-өндөр сумын ФФ багийн 2А хороолол БМ хотхоны 1-р хаягт байрлах 3926,31 м.кв талбай бүхий 10 давхар орон сууцны зориулалттай барилгыг бүхэлд нь барьцаалсан гэрээнээс 20 тоот, 10 давхрын 1001 тоот орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Иймд ИИ намайг Орхон аймаг Баян-Өндөр сумын ФФ баг 2А хороололд баригдсан “БМ” хотхоны 1 дүгээр байрны 10 давхрын 1004 тоот 68.32 м2 хэмжээтэй 3 өрөө орон сууц, 5 давхрын 504 тоот 68.32 м2 хэмжээтэй 3 өрөө орон сууц, 11 давхар буюу техникийн давхарт байрлах 1101 тоот 78.16 м2 хэмжээтэй 3 өрөө орон сууцуудыг өмчлөх эрхтэй, өмчлөгч мөн болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагч ОР ХХК, “УМ ХХК болон Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү. “УМ ХХК болон “Б” ХХК нарын байгуулсан 16 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1090/26-01 тоот, 17 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1090/26-4 тоот барьцааны гэрээнүүдээс Орхон аймаг Баян-Өндөр сумын ФФ баг 2А хороололд баригдсан “БМ” хотхоны 1 дүгээр байрны 10 давхрын 1004 тоот 68.32 м2 хэмжээтэй 3 өрөө орон сууц, 5 давхрын 504 тоот 68.32 м2 хэмжээтэй 3 өрөө орон сууц, 11 давхар буюу техникийн давхарт байрлах 1101 тоот 78.16 м2 хэмжээтэй 3 өрөө орон сууцуудыг битүүмжлэлээс чөлөөлөхийг хариуцагч ОР ХХК, “УМ ХХК нарт даалгаж өгнө үү гэжээ.

  Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: ИИ,

Нэхэмжлэгч ДАын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав,

Хариуцагч “БА” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Г.Цэцэнбилэг /цахимаар/,

Хариуцагч “УМ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Оюумаа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ИИ, ДА нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ДА, ИИ нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нар нь Б ХХК-тай 14 оны 07 сарын 05-ны өдрийн №1410, №1411 дугаар бүхий "Орон сууцны захиалгын гэрээ"-гээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ФФ багийн 2А хороолол БМ хотхоны 66 1 тоот 5 талбай бүхий 3 өрөө байр болон 1 тоот 5 талбай бүхий 3 өрөө байрнуудад захиалга өгч, уг гэрээнүүдэд заагдсан 4.3 заалтын дагуу төлбөр тооцоог тус бүрд нь бүрэн хийсэн болно. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ захиалагчийн эрх, үүргийн дагуу бүрэн биелүүлж, 16 онд барилга ашиглалтанд ормогц байрнуудыг хүлээн авч, 17 оноос одоог хүртэл амьдарч байна. Б ХХК-тай байгуулсан уг гэрээн дэх 3.7 заалтанд "Орон сууц бүрэн баригдаж дууссаны дараа захиалагч талд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авахтай холбогдуулан шаардагдах бүхий л бичиг баримтыг бичгээр гаргаж өгөх үүрэгтэй"гэж заагдсаны дагуу Гүйцэтгэгчийн үүргээ биелүүлээгүй. Мөн уг гэрээний 3.8 -д заагдсан "Гэрээний дагуу захиалагч талд шилжүүлэн өгсөн орон сууцыг захиалагч талд мэдэгдэлгүйгээр гуравдагч этгээдэд худалдан борлуулах, банкны барьцаанд тавих, түрээслэхгүй байх үүргийг хүлээнэ" заалтыг зөрчиж, Төрийн банкны зээлийн барьцаанд тавьсан.Түүнчлэн уг гэрээний 3.9-д заагдсан "Гүйцэтгэгч тал гэрээнд заасан орон сууцыг ашиглалтанд хүлээлгэн өгч Улсын комисс хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Захиалагч талын өмчлөлд хүлээлгэн өгөх үүрэгтэй" үүргээ биелүүлээгүй улмаас өмчлөх эрхийн дагуу Орон сууц өмчлөх гэрчилгээг авах боломжгүй болгосон. Төрийн банк нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 19 оны 01 сарын 18-ны өдрийн 00247 дугаар шийдвэрээр Б ХХК-аас 2,598,087,068 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ФФ багийн 2А хороолол БМ хотхоны 66ны 40 айлын 10 давхар барилгын үл хөдлөх хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэл болон дампуурлын хэрэг гүйцэтгэгч байгууллагуудад шийдвэр нь ирсэн байна. Одоо бид эдгээр 2 байрны өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг авахад уг байрнууд нь Төрийн банкны зээлэнд барьцаалагдсан ба Б ХХК нь дампуурсан зэрэг шалтгаануудаас шүүхэд хандан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Мөн Б ХХК-ын дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр ЫАМ ХХК-ыг томилсон байгаа тул ЫАМ ХХК-ыг хариуцагчаар оролцуулах хүсэлтэй байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү. Үүнд:

1. Орхон аймгийн Баян-Өндөр сумын ФФ багийн 2А хороолол БМ хотхоны 66 1001 тоот 5 талбай бүхий 3 өрөө байрны өмчлөгчөөр ИИийг

2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын ФФ багийн 2А хороолол БМ хотхоны 66 1 тоот 5 талбай бүхий 3 өрөө байрны өмчлөгчөөр ДАыг тогтоож, тус 2 байрны өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг гаргаж өгөхийг Улсын бүртгэлд даалгаж өгнө үү.

3. Төрийн банк, Б ХХК нарын 16 оны 06 дугаар сарын 27-ны өдөр, 17 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын ФФ багийн 2А хороолол БМ хотхоны 1-р хаягт байрлах 3926,31мкв талбай бүхий 10 давхар орон сууцны зориулалттай барилгыг бүхэлд нь барьцаалсан гэрээнээс 10 давхрын 1001 тоот, 20 тоот байрнуудыг тус тус чөлөөлж, битүүмжлэлийг нээж өгнө үү гэжээ.

Хариуцагч “БА” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 17 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 99 дугаар шийдвэрийн дагуу “Б” ХХК-ийн захирал Фхын “Б” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцуулж, дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийн хүрээнд дампуурлын хэрэг үүсгэсэн. Мөн шүүхийг 18 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 23 дугаар шүүгчийн захирамжийн дагуу төлбөрийн чадваргүйд тооцож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлан мэдээлэхээр болсон. Бид дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг 18 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гаргаж, нэхэмжлэгчдэд танилцуулан, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд Орхон аймгийн Баян өндөр сумын ФФ багийн 2А хороолол БМ хотхоны 1 дүгээр байрны 1001 тоотын оршин суугч ИИтай тооцоо нийлж, орон сууцны төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулж Тооцооны үлдэгдлийн баталгаа хийсэн байна. Харин тус байрны 1 тоотын оршин суугч ДАын хувьд шүүхээр шийдвэрлүүлэх асуудал хэмээн шүүхэд хандсан боловч, шүүхээс хянан шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн тул Б ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн 06 дугаар хуралд хэлэлцэх асуудлаар оруулж, уг гэрээг хүчин төгөлдөр бус болгох шийдвэр гаргасан байна. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 18 оны 11-р сарын 22-ны өдрийн 79 дугаар шийдвэрээр “Б” ХХК (РД:2808056)-ийг дампуурсанд тооцож татан буулгахаар болж, Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 33 дугаар зүйл болон Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.1-32.5-6, 32.6-32.11-д заасны дагуу эд хөрөнгө захиран зарцуулах, ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг “БА” ХХК-д шилжүүлсэн болно. Энэхүү эд хөрөнгө захиран зарцуулах эрх нь дампуурлын тухай хуулинд заасан хэрэг гүйцэтгэгчийн эрх, үүргээр хязгаарлагддаг. Хэрэг гүйцэтгэгч нь бие даан шийдвэр гаргах эрхгүй бөгөөд дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8.хариуцагчийн нэрийн өмнөөс нэхэмжлэгчдийн хурлаас олгосон эрхийн хүрээнд бусадтай гэрээ, хэлцэл байгуулах үүрэгтэй гэжээ.

Хариуцагч “УМ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хандан ИИийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын ФФ багийн 2А хороолол БМ хотхоны 66 1001 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг улсын бүртгэлд даалгах. “УМ ХХК, “Б” ХХК нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнээс тус орон сууцыг чөлөөлж, битүүмжлэлийг нээлгэх, ДАыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын ФФ багийн 2А хороолол БМ хотхоны 66 1 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг улсын бүртгэлд даалгах, “УМ ХХК, “Б” ХХК нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнээс тус орон сууцуудыг чөлөөлж, битүүмжлэлийг нээлгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. “УМ ХХК нь “Б” ХХК-д 16 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1090/26 тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 2,200,000,000 төгрөгийг (Хоёр тэр бум хоёр зуун сая/ төгрөгийг сарын 2,4 хувийн хүүтэй, жилийн 28.8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд:

1. Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-р баг ФФ 2а хороолол “БМ” хотхоны 1 дүгээр байр Улсын бүртгэлийн ЦФ8 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө

2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-р баг ФФ 2а хороолол “БМ” хотхоны 2 дугаар байр Улсын бүртгэлийн Ф4 дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө

3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-р баг ФФ 2а хороолол 10.202 м/кв талбайтай эзэмших эрхтэй, нэгж талбарын 18432433359477 дугаартай эзэмших эрхтэй газруудыг тус тус барьцаалсан. Зээлтэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн 19 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 00247 тоот шийдвэрээр “Б” ХХК, Т.Б, бат нараас зээлийн төлбөрт 2,598,087,820.68 төгрөгийг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаа Орхон аймаг Баян-Өндөр сумын 2-р баг “ФФ 2А” хороолол, “БМ” 1 дүгээр байр, орон сууцны зориулалттай 10 давхар 3,926.31 м/кв, үл хөдлөх хөрөнгө, Мөн хаяг дахь 2 дугаар байр 992 м/кв талбайтай 30% гүйцэтгэлтэй орон орон сууцны барилга, мөн Орхон аймаг Баян-Өндөр сум “ФФ баг 2А’ хороолол, 10,202 м/кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус албадан худалдаж. уг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрт тус шүүхийн 19 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 184/ГХ19/01491 тоот гүйцэтгэх хуудас бичигдэн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 20390128 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн байна. Зээлийн барьцаа хөрөнгөд 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдөр битүүмжлэх ажиллагаа хийгдсэн.  “Б” ХХК-ийн захирал Фх нь 17 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дампуурлын хэрэг үүсгүүлэн 17 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 99 тоот захирамжаар “Б” ХХК-г төлбөрийн чадваргүйд тооцуулж, дахин хөрөнгөжүүлэх тухай Фхын хүсэлтийг хүлээн авч, дампуурлын хэрэг үүсгэн, 18 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/79 тоот шийдвэрээр “Б” ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгасан. Шүүхийн шийдвэрийн дагуу “УМ, “Б” ХХК-д холбогдох Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 19 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ19/00967 тоот тогтоолын үндсэн дээр явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дампуурлын хэрэг гүйцэтгэгч ОР ХХК нь “УМ ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс, дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлэхгүй байгааг үл зөвшөөрч, гүйцэтгэх баримт бичгийг шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гарган анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал тус тус гарч Улсын дээд шүүхэд хянагдаж байна гэжээ.

Нэхэмжлэгч ИИ, ДА нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ИИ ДА бид хоёр эхнэр нөхөр бөгөөд бид нар 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Сод-Өргөө” ХХК-ийг барилгын засвар үйлчилгээ, барилгын материалын бөөний худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулсан юм. Манай компани нь хэвийн үйл ажиллагааг явуулж байгаад Орхон аймгийн Засаг даргын 11 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 207 дугаартай захирамжаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын ФФ багийн 2А хороололд 10 202 м2 хэмжээтэй газрыг орон сууцны хотхон барих зөвшөөрөлтэйгөөр компаний эзэмшилд авч газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан юм. Тус газрын гэрчилгээ нь 0208935 дугаартай, нэгж талбарын 7 дугаартай 10202 м2 газрыг 3 жилийн хугацаатай “С ХХК-ний нэр дээр гарсан бБг. Бид нар тус газарт хүү А.Ганзоригийн хамт “БМ” нэртэй орон сууцны хотхоныг барихаар ерөнхий төлөвлөгөөг гарган санхүүжилт хайн Чех улсын барилгын компаний хөрөнгө оруулагч нартай уулзалт хийн төлөвлөгөөг танилцуулсан боловч гэрээ байгуулж чадаагүй байж байхад “Б” компаний захирал Фх надтай ирж уулзаад “таны газарт би хөрөнгө оруулалт хийгээд орон сууцны барилга барья, надад барилга барих боломж байгаа” гэдгээ илэрхийлсэн. Би түүний компанийг судалж үзээд боломжтой юм байна гэж үзсэний үндсэн дээр тухайн үед Японд явж байсан хүү А.Ганзоригийг Эрдэнэтэд дуудаж ирүүлээд энэ ажилд оролцуулж эхэлсэн юм. Фх надад “таны компанийг би өөрийнхөө нэр дээр болгомоор байна намайг захирлаар томилоод өгөөч, тэгэхгүй бол барилга барих газар нь танай компаний нэр дээр байгаад байна, энд тэнд очиж ажил хөөцөлдөхөөр газрын эзэмшигч нь өөр компани учир тэр компаниас зөвшөөрөл авч ир гэдэг байдлаар ажил урагшлахгүй байна, хоёулаа гэрээ хийгээд та миний нэр дээр компаниа газартайгаа хамт өгчих би танд барилга баригдаад ашиглалтанд ормогц 3 өрөө бүхий 4 ширхэг орон сууцыг танд өгье, тэгээд хоёулаа цаашид ч хамтран ажиллая” гэж хэлээд гуйгаад байхаар нь би зөвшөөрч өөрийнхөө “Сод Өргөө” ХХК-ийг 14 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлж, Фхыг захирлаар томилуулсан юм. Улмаар “Сод Өргөө” ХХК, Фхын “Б” ХХК хоёрын хооронд хамтран ажиллахаар харилцан тохиролцож Иргэний хуулийн 476-482 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г 13 онд байгуулсан юм. Уг гэрээний 1.2-т “Орхон аймгийн Баян-Өндөр сумын нэгж талбарын 17 тоот дугаар бүхий 12 м2 “Сод-Өргөө” ХХК-ний эзэмшил газар дээр “Б” ХХК орон сууцны барилгын ажилд хөрөнгө оруулах ба баригдсан барилгыг хэсгээр өмчилж хамтран ажиллана” гэж заасны дагуу миний эзэмшил газар дээр Фх хөрөнгө оруулж барилга барихаар баригдсан барилгыг хэсгээр өмчлөхөөр тохиролцсон. Мөн гэрээний 1.3-т “хамтын үйл ажиллагааны санхүүжилттэй холбоотой хөрөнгийн эх үүсвэрийг талууд дараах байдлаар хариуцан гаргана. 1.3.1 “А” тал буюу “Б” ХХК нь орон сууц барихтай холбоотой бүх зардал 1.3.2 “Б тал буюу “Сод-Өргөө” ХХК орон сууц барих газар”, Гэрээний 1.4-т “хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээг талууд дараах байдлаар хариуцан зохион байгуулна. “А” тал буюу “Б” ХХК нь орон сууц барихтай холбоотой материалын зардал, ажлын хөлс, машин механизмын зардал, урсгал зардал, борлуулалт, “Б тал буюу “Сод-Өргөө” ХХК нь ерөнхий төлөвлөгөө батлуулах, барилгад шаардагдах цахилгаан ус, дулаан, холбоо, дохиоллын техникийн нөхцөл гэх мэт баримт бичиг, газар эзэмших эрхийг сунгуулах, газартай холбоотой маргаантай асуудал гарсан тохиолдолд холбогдох газруудаар шийдүүлж өгнө” гэж тус тус хариуцахаар заасны дагуу манай компани өөрийн хүлээсэн үүргийнхээ дагуу ерөнхий төлөвлөгөөг батлуулж, зөвшөөрөл авч, бусад техникийн нөхцөлийг авч эзэмшил газар дээрээ орон сууцны барилгаа бариулж эхэлсэн. Тухайлбал би газрынхаа гэрчилгээг сунгуулж 14 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн А/396 тоот захирамжийг Засаг даргаар гаргуулан газар эзэмшүүлэх гэрээг сунгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог юм. Гэрээний хугацааг 5 жил байхаар гэрээний 1.5-д зааж өгсөн. Гэрээний гурав дахь хэсэгт “А” талын эрх үүргийг тусгасан ба гэрээний дагуу хүлээн авсан хөрөнгийг гэрээний үндсэн зорилгын дагуу захиран зарцуулах, захиран зарцуулалтанд үнэнч шударга, арвилан хэмнэлт, ашиг алдагдлыг тооцох зарчмыг баримтлан ажиллах, гэрээний зорилго биелсэн нөхцөлд гэрээг “Б талтай хамтран дүгнэн талууд өөрт оногдох хэсгийг авахаар заасан бБг. Гэрээний зорилго бол биелэгдэж орон сууцны барилга 16 онд баригдаж дууссан ба би өөрт оногдох хэсгээ авах эрх маань үүсч байгаа юм. Гэрээний 5.1-т “талууд харилцан хөрөнгө оруулах хэлбэрээр бий болсон орон сууц нь талуудын хэсгээр өмчлөх дундын хөрөнгө болно” 5.2-т “энэхүү гэрээний 5.1-т заасан хөрөнгийг талууд дараах байдлаар өмчилнө. Үүнд “А” тал “Б” талын өмчлөлөөс бусад орон сууц үл хөдлөх хөрөнгө байна, “Б” талын өмчлөлд 70 м2 хэмжээтэй 3 өрөө орон сууц 4 ширхэг байна” гэж заасан. Би өөрийнхөө эзэмшлийн 10202 м2 газрыг ашиглуулан, “Б” ХХК-д шилжүүлэн өгч, газрын төлбөрт гэрээгээр тохиролцсоны дагуу уг баригдсан барилгаас 70 м2 хэмжээтэй 3 өрөө орон сууц 4 ширхгийг авах эрх үүссэн юм. Гэрээний 6.2-т “хэрэв аль нэг тал гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан нөхцөлд нөгөө талд учирсан бодит хохирлыг үл маргах журмаар хариуцан арилгана” гэж заасны дагуу Фх надад 4 өрөө байраа өгнө гэдгээ илэрхийлж байсан юм. Гэрээний 7.1-т “талууд энэхүү гэрээгээр тохиролцсон зорилгод хүрч орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьж дуусган Улсын комисст хүлээлгэн өгч гэрээг харилцан дүгнэнэ” гэж заасны дагуу барилгын ажлыг 16 оны 07 дугаар сарын 27-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч Фх надад 8595 УНП улсын дугаартай, хар өнгийн, суудлын автомашиныг хүлээлгэн өгснийг би тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэхдээ төрсөн хүү А.Ганзоригийн нэр дээр гаргуулж авсан. Бид нар нэг гэр бүлийн гишүүд учир тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэний нэр дээр гаргуулан авах нь миний асуудал тул би хүүгийнхээ нэр дээр гаргуулсан. Гэрээний 8.1-т “Б” талын өмчлөлд эзэмшүүлэх 3 өрөө бүхий, 4 ширхэг байрны 1 ширхэг байрны төлбөрт “Хюндэй” маркын суудлын авто машин өгнө” гэсэн заалтыг Фх биелүүлж машинаа өгсөн ба би энэ машинаа өнөөдрийг хүртэл унаж байгаа юм. Энэ машин нь цөөхөн тоотой үйлдвэрлэгдсэн тухайн үедээ 100-150 сая төгрөгийн үнэтэй байсан машин тул би 1 ширхэг байрныхаа төлбөрт авахыг зөвшөөрсөн юм. Тэгэхээр тус гэрээний дагуу миний авах ёстой 4 ширхэг байрны 1 байрны төлбөрийг би авчихсан гэсэн үг юм. Гэрээний 8.2-т “3 өрөө бүхий 1 ширхэг байрны төлбөрт 14 оны 09 дүгээр сарын 31 гэхэд Улаанбаатар хотод 3 өрөө бүхий 1 ширхэг байр худалдан авч өгнө” гэж заасны дагуу Фх надад Улаанбаатар хотод 100 айлын орчимд нэрийг нь санахгүй байна нэг хотхоны 2-р байрны 2 давхарт 3 өрөө байрны түлхүүр өгөхөөр нь би тэр байранд амьдарч байтал Фхын ах гээд танихгүй хүн ирээд энэ миний байр та нар гар гэж хэлээд хөөгөөд гаргачихсан юм. Энэ талаар Фхт хэлэхэд “за та Эрдэнэтийн орон сууцанд 3 ширхэг байраа авчих, би удахгүй танд гэрчилгээг нь гаргаад өгчихнө, би ахаас наадах байрыг чинь шилжүүлж аваад танд өгье гэж бодсон чинь ах зөвшөөрсөнгүй, та БМ хотхоны 1004 тоот 3 өрөөг аваад өөрөө амьдрах юм уу хүнд түрээслэх юм уу та мэдээд эзэмшилдээ аваад байж бай, би удахгүй гэрчилгээ гарахаар таны нэр дээр болгоод өгье” гэж хэлэхээр нь би тэр байрнаас нь гарчихсан юм. Тэгээд би Эрдэнэтэд ирээд БМ хотхоны 1004 тоот 3 өрөө орон сууцын түлхүүрийг аваад одоог хүртэл эзэмшиж байгаа юм, Фх бид хоёрын байгуулсан гэрээний эхний 2 заалт нь амьдрал дээр хэрэгжээд явж байгаа гэж ойлгож болно. Гэрээний 8.3-т үлдсэн “2 ширхэг 3 өрөө бүхий байрыг баригдсан барилгаас өгөхөөр тохиролцов” гэж заасны дагуу би одоо “Б” ХХК-ний барьсан БМ хотхоны орон сууцны барилгаас 70 м2 хэмжээтэй 3 өрөө орон сууц 3 ширхэгийг авах гэрчилгээг гаргуулан авах, өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрх үүсэж байгаа юм. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар “Б” ХХК, “Сод өргөө” ХХК-ны хооронд тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд буюу орон сууцны барилга барихын тулд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4-т “дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна” гэж заасныг баримтлан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу БМ хотхоны барилгаас надад ногдох хэсэг буюу 4 ширхэг орон сууцыг шаардаж байна. Хариуцагчаар ОР ХХК-ийг тодорхойлж байгаа учир нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 18 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ18/02879 дугаартай шийдвэрээр “Б” ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгаж, эд хөрөнгө захиран зарцуулах аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг ОР ХХК-д шилжүүлсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 184/Ш32020/00673 дугаартай захирамжаар “Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 34 тдүгээр зүйлийн 34.1-д зааснаар Хэрэг гүйцэтгэгч ОР ХХК нь “Б ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа үл хөдлөх хөрөнгүүдээс нэхэмжлэгчдийн нэр дээр өмчлөгчөөр бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээг ОРхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсүүдээс гаргуулах, мөн хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжпэх, дуудлага худалдаанд оруулж нэхэмжлэгчдийн өр төлбөрийг мөнгөн хөрөнгөөр хаах, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт гүйцэтгэх хуудсыг бичүүлэх зэрэг ажиллагаа явуулах бүрэн эрх хэвээр үргэлжилж байгааг дурдьсугай” гэж шийдвэрлэсэн. Түүнчлэн ОР ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 004 тоот албан бичигт “Б” ХХК-ний эд хөрөнгө захиран зарцуулах, ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг шилжүүлэн авсан талаар, мөн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 020 дугаартай албан бичигтээ Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар хэрэг гүйцэтгэгч ОР ХХК нь “Б” ХХК-ний нэр дээр бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгөнүүдээс нэхэмжлэгчдийн нэр дээр өмчлөгчөөр бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээг Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсүүдээс гаргуулах, мөн хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг битүүмжпэх, дуудлага худалдаанд оруулж нэхэмжлэгчдийн өр төлбөрийг мөнгөн хөрөнгөөр хаах, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт шийдвэр гүйцэтгэх хуудсыг бичүүлэх зэрэг ажиллагаа явуулах бүрэн эрх хэвээр үргэлжилж байгааг дурдьсан байна. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1-136/21310 тоот Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан гаргасан албан бичигт “Б” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, эд хөрөнгө захиран зарцуулах аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг ОР ХХК-д шилжүүлсэн ба тус компаний эрхээ хэрэгжүүлэх явцад тавьсан хоригийг цуцалсан талаар 3 шатны шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон тул БМ хотхоны 10 давхар барилга, 30 хувийн гүйцэтгэлтэй барилгын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг сэргээхийг мэдэгдсэн бБг. Эдгээр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, захирамж болон албан бичгүүдээс харахад ОР ХХК нь Орхон аймаг Баян-Өндөр сумын ФФ баг 2А хороололд баригдсан БМ хотхоны 1 дүгээр байр, 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа барилга, 10202 м2 газар зэргийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хуулийн дагуу бүрэн хүлээж авсан болох нь тогтоогдож байна. Иймд ОР ХХК нь “Сод Өргөө” ХХК, “Б” ХХК хоёрын хамтран ажиллахаар харилцан тохиролцож байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний үүргийг хариуцах үндэслэлтэй юм. “УМ ХХК-ийг хариуцагчаар тодорхойлж буй учир нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 19 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ19/00247 дугаартай шийдвэрээр “Б” ХХК, Фх, Б.Оюунбат нараас зээлийн гэрээний үүрэгт 2 598 087 820 төгрөгийг гаргуулан “УМ ХХК-д олгох, хариуцагч нар төлбөрөө төлөөгүй тохиолдолд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ФФ баг БМ хотхоны 1 байр орон сууцны зориулалттай 10 давхар барилга үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 2 дугаар байр орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй барилга, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ФФ баг 2а хороолол 10 202 м2 талбай бүхий газрыг тус тус албадан худалдаж уг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан. Уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 19 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 476 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 19 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ19/00967 дугаартай тогтоолоор хэвээр үлдээж шийдвэр хүчин төгөлдөр болсон. Мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 18 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/Ш318/13875 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж “Б” ХХК, “Си ди эм кэй” ХХК, “Сод өргөө” ХХК, Б.Оюунбат нарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 2 598 087 820 төгрөгийн хэмжээгээр битүүмжилж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан бБг. Нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхэд “УМ ХХК-наас тавьсан хориг, битүүмжлэлээс нэхэмжлэлийн зүйлийг гаргуулах шаардлага бий болох тул энэ маргаанд “УМ ХХК-ийг хариуцагчаар татан оруулж, нэхэмжилж буй 3 ширхэг орон сууцыг битүүмжлэлээс гаргуулж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах шаардлагыг хангуулахаар хариуцагчаар татсан болно гэжээ.

Нэхэмжлэгч нараас: ИИ, ДА нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт /хх-4/, 14 ны 07 дугаар сарын 05-ний өдрийн 1411 дугаартай орон сууцны захилгын гэрээ /хх-5-7/, 14 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1410 дугаартай орон сууц захилгын гэрээ /хх-9-11/, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 151 дугаартай итгэмжлэл, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 320 дугаартай итгэмжлэл /хх-196/, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-1-205/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-206-209/, хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар /хх-210-212/, Орхон аймгийн Засаг даргын 11 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 207 тоот захирамж /хх-213-214/, 8407 тоот газар эзэмшуүлэх гэрээний хуулбар /хх-215-216/, “С” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-217/, нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт /хх-218/, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх-219, 8595 УНП улсын дугаартай “Нyundai Eguus” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэрэл зураг /хх-220-221/, 2021 оны 13 дүгээр сарын 13-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт /хх-46-47/, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт /хх-56/, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт /2хх-115-117/, Монголын нотариатчдын танхимаас ирүүлсэн баримт /2хх-127-143/, гэрэл зураг /2хх-144-152/, ДА, ИИ нарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, лавлагаа /2хх-153-156/, 19 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн түрээсийн гэрээ /2хх-157-161/, ДАын Хаан банкны дансны хуулга /2хх-162-176/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч ОР ХХК-аас: 2021 оны 07 дугаар сарын 01-ний 30 дугаар хариу тайлбар /хх-24-25/, 2021 оны 08 дугаар 31-ний 01/4020 дугаартай итгэмжлэл /хх-27/, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 061 дугаартай итгэмжлэл /хх-67/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 18 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ18/02879 дугаартай шийдвэр /хх-68-73/, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 67 дугаартай өмгөөлөгч Цэцэнбилэгийг оролцуулах тухай хүсэлт /хх-91/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч “УМ ХХК-аас: 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/2845 дугаартай итгэмжлэл /хх-23/, шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-34/, “УМ ХХК. “Б” ХХК-ын хооронд 16 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 1090/26 тоот Зээлийн болон барьцааны гэрээ /хх-35-40/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 19 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 184/ГХ19/01491 гүйцэтгэх хуудас /хх-41/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн албадан гүйцэтгүүлэх 184/Ш319/13602 тоот захирамж /хх-42-43/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 19 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 184/11311119/00247 тоот шийдвэр /хх-44-48/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 19 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 476 тоот магадлал /хх49-53/, Монгол Улсын Дээд шүүхийн 19 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ19/00967 дугаартай тогтоол /хх-54-58/, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт /хх-92/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын хүсэлтээр: Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 865 дугаартай лавлагаа /хх-238-250, 2хх-1-10/, Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны 20048 дугаартай лавлагаа /2хх-11/, Монголын Нотариатчдын танхимын 2021/12 дугаар сарын 21-ний өдрийн 961 дугаартай лавлагаа /2хх-19/, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагын архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04/730 дугаартай лавлагаа /2хх-20/, ОР ХХК-ийн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт /2хх-21-45/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10/335 дугаартай лавлагаа /2хх-60-98/, ОР ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4 дугаартай лавлагаа /2хх-99-113/, Монголын Нотариатчдын танхимын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 93 дугаартай лавлагаа /2хх-126/-г шүүх бүрдүүлсэн байна.

Хариуцагч “УМ ХХК-ийн хүсэлтээр: Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1459 дугаартай лавлагаа /хх-93-192/-г шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

            ДА, ИИ нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч ДА, ИИ нар нь хариуцагч Төрийн банк ХХК, ЫАМ ХХК нарт холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын ФФ багийн 2А хороолол БМ хотхоны 66 1001 тоот 5 талбай бүхий 3 өрөө байрны өмчлөгчөөр ИИийг тогтоолгох, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ФФ багийн 2А хороолол БМ хотхоны 66 1 тоот 5 талбай бүхий 3 өрөө байрны өмчлөгчөөр ДАыг тогтоож, тус 2 байрны өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг гаргаж өгөхийг Улсын бүртгэлд даалгах, Төрийн банк, Б ХХК нарын 16 оны 06 дугаар сарын 27-ны өдөр, 17 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын ФФ багийн 2А хороолол БМ хотхоны 1-р хаягт байрлах 3926,31мкв талбай бүхий 10 давхар орон сууцны зориулалттай барилгыг бүхэлд нь барьцаалсан гэрээнээс 10 давхрын 1001 тоот, 20 тоот орон сууцуудыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын ФФ багийн 2А хороололд баригдсан БМ хотхоны 1 дүгээр байрны 10 давхрын 1004 тоот 68,32 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууц, 5 давхрын 504 тоот 68,32 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууц,11 давхар буюу техникийн давхарт байрлах 1101 тоот 78.16 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууцуудыг өмчлөх эрхтэй, өмчлөгч мөн болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг ИИийн нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагч “БА” ХХК, “УМ болон Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү.

Мөн “УМ ХХК болон “Б” ХХК нарын байгуулсан 16 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1090/26-01 тоот, 17 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1090/26-4 тоот бөрьцааны гэрээнүүдээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын ФФ багийн 2А хороололд баригдсан БМ хотхоны 1 дүгээр байрны 10 давхрын 1004 тоот 68.32 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууц, 5 давхрын 504 тоот 68.32 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууц,11 давхар буюу техникийн давхарт байрлах 1101 тоот 78.16 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууцуудыг битүүмжлэлээс чөлөөлөхийг хариуцагч “БА” ХХК, “УМ ХХК нарт даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нар нь Б ХХК-тай 14 оны 07 сарын 05-ны өдрийн №1410, №1411 дугаар бүхий “Орон сууцны захиалгын гэрээ"-гээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ФФ багийн 2А хороолол БМ хотхоны 66 1001 тоот 5 талбай бүхий 3 өрөө байр болон 1 тоот 5 талбай бүхий 3 өрөө байрнуудад захиалга өгч, уг гэрээнүүдэд заагдсан 4.3 заалтын дагуу төлбөр тооцоог тус бүрд нь бүрэн хийж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. 

Түүнчлэн нэхэмжлэгч нар 16 онд барилга ашиглалтанд ороход байрнуудыг хүлээн авч, 17 оноос одоог хүртэл амьдарч байгаа болох нь тогтоогдож байна.

Харин Б ХХК нь гэрээний 3.7-д “Орон сууц бүрэн баригдаж дууссаны дараа захиалагч талд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авахтай холбогдуулан шаардагдах бүхий л бичиг баримтыг бичгээр гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч хариуцагчийг 14 оны 07 сарын 05-ны өдрийн “Орон сууцны захиалгын гэрээ”-ний 3.8 -д заагдсан "Гэрээний дагуу захиалагч талд шилжүүлэн өгсөн орон сууцыг захиалагч талд мэдэгдэлгүйгээр гуравдагч этгээдэд худалдан борлуулах, банкны барьцаанд тавих, түрээслэхгүй байх үүргийг хүлээнэ" заалтыг зөрчиж, Төрийн банкны зээлийн барьцаанд тавьсан. Түүнчлэн уг гэрээний 3.9-д заагдсан “Гүйцэтгэгч тал гэрээнд заасан орон сууцыг ашиглалтанд хүлээлгэн өгч Улсын комисс хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Захиалагч талын өмчлөлд хүлээлгэн өгөх үүрэгтэй” үүргээ биелүүлээгүйг улмаас өмчлөх эрхийн дагуу Орон сууц өмчлөх гэрчилгээг авах боломжгүй болгосон гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

Хариуцагч Төрийн банкны нэхэмжлэлийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 19 оны 01 сарын 18-ны өдрийн 00247 дугаар шийдвэрээр Б ХХК-аас 2,598,087,068 төгрөг гаргуулан Төрийн банкинд олгох, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ФФ багийн 2А хороолол БМ хотхоны 66ны 40 айлын 10 давхар барилгын үл хөдлөх хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Хариуцагч “ФАЭ ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэнд Орхон аймгийн, Баян-Өндөр сумын ФФ багийн 2А хороолол БМ хотхоны 1 дүгээр байрны 1001 тоотын оршин суугч ИИтай тооцоо нийлж, орон сууцны төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулж тооцооны үлдэгдлийн баталгаа хийсэн байна. Харин тус байрны 1 тоотын оршин суугч ДАын хувьд шүүхээр шийдвэрлүүлэх асуудал хэмээн шүүхэд хандсан боловч, шүүхээс хянан шийдвэрлэх боломжгүй гэдэг хариуг өгсөн тул Б ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн 06 дугаар хуралд хэлэлцэх асуудлаар оруулж, уг гэрээг хүчин төгөлдөр болгох шийдвэр гаргасан байна. Эд хөрөнгө захиран зарцуулах эрх нь дампуурлын тухай хуулинд заасан хэрэг гүйцэтгэгчийн эрх үүргээр хязгаарлагддаг. Хэрэг гүйцэтгэгч нь бие даан шийдвэр гаргах эрхгүй бөгөөд дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8 хариуцагчийн нэрийн өмнөөс нэхэмжлэгчдийн хурлаас олгосон эрхийн хүрээнд бусадтай гэрээ хэлцэл байгуулах үүрэгтэй гэж тайлбарлаж байна. /х.25/

Хариуцагч “УМ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд “УМ ХХК нь “Б” ХХК-д 16 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 2,200,000,000 төгрөгийг сарын 2,4 хувийн хүүтэй, жилийн 28,8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн, зээлийн барьцаанд

1. Орхон аймгийн Баян-Өндөр сумын ФФ багийн 2А хороолол БМ хотхоны 66 Улсын бүртгэлийн ЦФ8 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө

2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-р баг ФФ 2А хороолол БМ хотхоны 2-р байр Улсын бүртгэлийн Ф4 дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө

3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-р баг ФФ 2А хороолол 10.202 м/кв талбайтай эзэмших эрхтэй,нэгж талбарын 18432433359477 дугаартай эзэмших эрхтэй газруудыг тус тус барьцаалсан байна.

Хариуцагч Төрийн банкны нэхэмжлэлийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 19 оны 01 сарын 18-ны өдрийн 00247 дугаар шийдвэрээр Б ХХК-аас 2,598,087,068 төгрөг гаргуулан Төрийн банкинд олгох, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ФФ багийн 2А хороолол БМ хотхоны 66ны 40 айлын 10 давхар барилгын үл хөдлөх хөрөнгө, мөн хаяг дахь 2-р байр 992 м/кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилга, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-р баг ФФ 2А хороолол 10.202 м/кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус албадан худалдаж, уг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн байна. Б ХХК-ийн захирал Фхын хүсэлтийн дагуу Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ18/02879 тоот шийдвэрээр Б ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгасан. Иймд банкны зүгээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлаж байна. /х.34/

ИИ, ДА нар нь 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Сод-Өргөө” ХХК-ийг барилгын засвар үйлчилгээ, барилгын материалын бөөний худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулсан байна.

“С ХХК нь Орхон аймгийн Засаг даргын 11оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 207 дугаартай захирамжаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын ФФ багийн 2А хороололд 10.202 м.кв хэмжээтэй газрыг орон сууцны хотхон барих зөвшөөрөлтэйгөөр компаний эзэмшилд авч газар эзэмших гэрээ байгуулж, нэгж талбарын 18432433359477 дугаартай гэрчилгээг авсан байна.

Нэхэмжлэгч нь “Б” ХХК-ийн захирал Фхын компаниа газартайгаа хамт өгчих барилга баригдаад ашиглалтанд ормогц 3 өрөө бүхий 4 ширхэг орон сууц өгье хамтарч ажиллая гэсэн хүсэлтийнх нь дагуу өөрийнхөө “Сод Өргөө” ХХК-ийг 14 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлж Фхыг захиралаар томилуулсан гэж тайлбарлаж байна.

“Сод-Өргөө” ХХК болон Б ХХК-ийн хооронд 13 онд хамтран ажиллахаар харилцан тохиролцож Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулжээ.

Уг гэрээний 1.2-т Орхон аймгийн Баян-Өндөр сумын нэгж талбарын 18432433359477 тоот дугаар бүхий 10202 м.кв “Сод-Өргөө” ХХК-ний эзэмшил газар дээр “Б” ХХК орон сууцны барилгын ажилд хөрөнгө оруулж, баригдсан барилгыг хэсгээр өмчилж хамтран ажиллана гэж заасны дагуу ИИийн эзэмшил газар дээр Болдбаатар хөрөнгө оруулж барилга барихаар баригдсан барилгыг хэсгээр өмчлөхөөр тохиролцжээ. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-т “талууд харилцан хөрөнгө оруулах хэлбэрээр бий болсон орон сууц нь талуудын хэсгээр өмчлөх дундын хөрөнгө болно” 5.2-т энэхүү гэрээний 5.1-т заасан хөрөнгийг талууд дараах байдлаар өмчилнө. Үүнд А тал нь Б талын өмчлөлөөс бусад орон сууц үл хөдлөх эд хөрөнгө байна. Б талын өмчлөлд 70 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууц 4 ширхэг байна гэжээ. Гэрээнд заасны дагуу Фх нь БМ хотхоны 1004 тоот 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн байх бөгөөд нэхэмжлэгч одоо хүртэл эзэмшиж байгаа болох нь тогтоогдсон байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 184/ШЗ2020/00673 дугаартай захирамжаар Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар хэрэг гүйцэтгэгч “ФАЭ ХХК нь “Б” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа үл хөдлөх хөрөнгөнүүдээс нэхэмжлэгчдийн нэр дээр өмчлөгчөөр бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсүүдээс гаргуулах, мөн хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг битүүмжлэх, дуудлага худалдаанд оруулж нэхэмжлэгчдийн өр төлбөрийг мөнгөн хөрөнгөөр хаах, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт гүйцэтгэх хуудсыг бичүүлэх зэрэг ажиллагаа явуулах бүрэн хэвээр үргэлжилж байгааг дурьдсугай гэж шийдвэрлэжээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1,243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ДАыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын ФФ багийн 2А хороолол БМ хотхоны 66ны 1 тоот 5 талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр, нэхэмжлэгч ИИийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын ФФ багийн 2А хороолол БМ хотхоны 66 1001 тоот 5 талбайтай 3 өрөө орон сууц, 1004 тоот 68,32 мкв, 504 тоот 68,32 мкв, 1101 тоот 78,16 мкв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, ДА, ИИ нарыг өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Монгол Улсын Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1,170 дугаар зүйлийн 170.1-д заасныг баримтлан “УМ ХХК болон Б ХХК нарын хооронд байгуулсан 16 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1090/26-01 тоот, 17 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1090/26-4 тоот барьцааны гэрээнүүдээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын ФФ багийн 2А хороололд баригдсан БМ хотхоны 1 дүгээр байрны 1 тоот 90.69 мкв талбайтай 3 өрөө орон сууц, 1001 тоот 90.69 мкв талбайтай 3 өрөө орон сууц,10 давхрын 1004 тоот 68.32 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууц, 5 давхрын 504 тоот 68.32 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууц, 11 давхар буюу техникийн давхарт байрлах 1101 тоот 78.16 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууцуудыг битүүмжлэлээс чөлөөлөхийг хариуцагч “БА” ХХК, “УМ ХХК нарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ИИ, ДА нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “УМ ХХК, “БА” ХХК нараас 351,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ИИ, ДА нарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЯМБАСҮРЭН