| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2022/00110/и |
| Дугаар | 142/ШШ2022/00317 |
| Огноо | 2022-03-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 142/ШШ2022/00317
2022 03 02 142/ШШ2022/00317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг өхыргрр/
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Булаг баг, тоотод оршин суух, Цээнэ овогт Маамхүүгийн Эрдэнэбаяр /РД: ФА82121711, 99260188/
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг, 6-2-77 тоотод оршин суух, Бадарч овогт Алтанхуягийн Алтанцэцэг /РД: ФА82081206, 95057484/
Нэхэмжлэлийн шаардлага: “5,465,623.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ыы
Хариуцагч: БЭ, ЦА /цахимаар/ нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Оюумаа
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ЦХ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн БЭ, ЦА нь дараах зээлийн гэрээг байгуулсан. Үүнд:
1. 2019 оны 11 сарын 19 өдөр ЗГ4015Ю9917 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 10,000,000 /Арван сая/ төгрөг, 20 /Хорь/ сарын хугацаатай, жилийн 20.4% /Хорь аравны дөрөв / хувийн хүүтэй цалингийн зээл авсан болно.
2. 2020 оны 12 сарын 30 өдөр ЗГ4015109917-А тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 4,549,253.13 /Дөрвөн сая таван зуун дөчин есөн мянга хоёр зуун тавин гурван төгрөг арван гурван мөнгө / зээлийн үлдэгдэлтэй, зээлийн үлдсэн хугацаа болох 7 сар дээр нэмж 8 сараар сунган 15 /Арван тав/ сарын хугацаатай, жилийн 20.4% /Хорь аравны дөрөв/ хувийн хүүтэй цалингийн зээлийн нөхцөл өөрчилсөн болно. БЭ нь “Юу би зэт консалтинг” ХХК-д өрмийн оператор албан тушаалтай ажиллаж байсан. ЗГ4015109917 тоот зээл нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 213 хоногийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 4,549,253.13 /Дөрвөн сая таван зуун дөчин есөн мянга хоёр зуун тавин гурван төгрөг арван гурван мөнгө/, хүү 882,766.04 /Найман зуун наян хоёр мянга долоон зуун жаран зургаан төгрөг дөрвөн мөнгө/, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 33,603.92 /Гучин гурван мянга зургаан зуун гурван төгрөг ерэн хоёр мөнгө/. Нийт 5,465,623.09 /Таван сая дөрвөн зуун жаран таван мянга зургаан зуун хорин гурван төгрөг есөн мөнгө/ зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлийг буцаан дуудах хүсэлтэй байна. Иймд Маамхүү овогтой Эрдэнэбаяр /ФА82121711/, Алтанхуяг овогтой Алтанцэцэг /ФА82081206/-н хариуцаж буй дээр дурьдсан зээлийн нийт үлдэгдэл буюу зээл, зээлийн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсний хүүний төлбөр болох 5,465,623.09 /Таван сая дөрвөн зуун жаран таван мянга зургаан зуун хорин гурван төгрөг есөн мөнгө/-г албадан төлүүлж богино хугацаанд банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч БЭ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: БЭ миний бие 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр цалингийн зээл болох 10,000,000 төгрөг 20 сарын хугацаатай зээлсэн. Тухайн үед төлөлтөө хийж явсан. Тэгээд ковид цар тахал гарсны улмаас уурхайн ажил зогсонг байдалд орсны улмаас ажилгүй болсон. Энэ зээл болох 5,465,623 төгрөгийг төлөх болно. Энэ мөнгийг 1 жилийн хугацаанд барагдуулж дуусгана гэжээ.
Хариуцагч ЦА шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ЦА нь Маамхүү овогтой Эрдэнэбаяртай хамтран амьдарч байсан бөгөөд БЭтай зан байдал таарч тохирохгүйн улмаас 2021 он гарснаар тус тусын амьдралаа хөөж бие биедээ хамааралгүй болсон байдаг. БЭ нь 2019 оны 11 дүгээр сард бХнаас Өөрийн нэр дээр 10 сая төгрөгийн цалингийн зээл авсан байдаг ингэхдээ банкны шаардлагын дагуу миний бие хамтран амьдарч байсан учираас уг зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Гэтэл тус банк миний нэр дээр нэхэмжлэл гаргажээ. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь:
1. бХ тус зээлээ БЭын дансанд шилжүүлэн олгосон байдаг
2. Уг зээл нь БЭын цалин хөлсийг баталгаа болгон олгосон цалингийн зээл байдаг.
3. бХ энэхүү зээлтэй холбоотой мэдэгдлээ БЭт мэдэгдэж шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээ мэдэгдэж танилцуулсан байдаг. Миний биед танилцуулах гэхэд нь би өөрийн биеэр очих боломжгүй гэдгээ мэдэгдэж байсан. БЭ нь уг зээл авснаа хулээн зөвшөөрч төлнө гэдгээ удаа дарааллан илэрхийлдэг боловч Ковид-19 цар тахлын улмаас уул уурхайн ажил зогсож одоохондоо зээлээ төлж чадахгүй байгаа нь үнэн. Миний бие уг зээлийн гэрээг уншиж танилцалгүйгээр тухайн үед гарын үсэг зурсан байдаг. Гэтэл гэрээнд хамтран зээлдэгчийг төлөөлөлж гарын үсэг зуржээ. Гэтэл тус гэрээнд хамтран зээлдэгчийн эрх үүргийг тусгайлан заасан заалт олж уншсангүй. БЭ зээлээ төлнө гэж хүлээн зөвшөөрч тайлбараа өгчээ. Үндсэн зээлдэгч нь төлбөр байдлаа хүлээн зөвшөөрч байгаа тул миний бие уг гэрээнд давхар хариуцлага хүлээх шаардлага байхгүй бөгөөд миний бие одоогийн байдлаар тэтгэвэрт гарсан аав ээжийн хамт тэдний тэтгэврийн орлогоор амьдардаг өөрийн гэсэн ажил орлогогүй, нэгэнт хамтран амьдрахаа больсон байхад хамтран хариуцлага хүлээж чадахгүй бөгөөд тийм боломжгүй байдлыг харгалзан үзэж шийдвэрлэн өгч намайг зохих хуулийн дагуу хамтран зээлдэгч хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс: 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн дансны хуулга, бХ ХХК-иас БЭт хүргүүлсэн мэдэгдэл, бХ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээлийн тооцоолол, фэйсбүүк, мессенжер чатаар харилцагчтай холбогдож байсан мессенжер чатууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч нараас: БЭын шүүхэд гаргасан хариу тайлбар/хх-24/, ЦАийн шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-25/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
бХ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч ЦХ ХХК нь хариуцагч БЭ, ЦА нарт холбогдуулан 5,465,623.09 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ЦХ ХХК нь хариуцагч БЭ, ЦА нартай 2019 оны 11 сарын 19 өдөр ЗГ4015Ю9917 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг, 20 сарын хугацаатай, жилийн 20.4% хувийн хүүтэй цалингийн зээл авсан байна. Үүний дараа 2020 оны 12 сарын 30 өдөр дээрх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 4,549,253.13 зээлийн үлдэгдэлтэй, зээлийн үлдсэн хугацаа болох 7 сар дээр нэмж 8 сараар сунган 15 сарын хугацаатай, жилийн 20.4% хувийн хүүтэй байхаар цалингийн зээлийн нөхцлөө өөрчилжээ.
Хариуцагч нар нь дээрх зээлийн гэрээний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 213 хоногийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 4,549,253.13 төгрөг, хүү 882,766.04 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 33,603.92 төгрөг, нийт 5,465,623.09 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байна.
Хариуцагч ЦА нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй “БЭтай хамт амьдарч байгаад тусдаа болсон. Тухайн үед хамт амьдарч байсан учраас гарын үсэг зур гэхээр нь зурсан. Батлан даагч гэж бодсон боловч хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан” гэж тайлбарлаж байна. Гэвч хариуцагч зээлийн гэрээнд хамтран хариуцагчаар оролцож, гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул үүргээс чөлөөлөгдөх боломжгүй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч БЭ, ЦА нараас үндсэн зээл 4,549,253.13 төгрөг, хүү 882,766.04 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 33,603.92 төгрөг, нийт 5,465,623.09 төгрөгийг гаргуулан бХны Орхон салбарт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч бХны Орхон салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч БЭ, ЦА нараас 102,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч бХны Орхон салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН