| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2022/00302/и |
| Дугаар | 142/ШШ2022/00318 |
| Огноо | 2022-03-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 142/ШШ2022/00318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 104 дугаарын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух, *******,*******/
Хариуцагч: *******,*******, тоотод оршин суух, Хөвсгөл аймаг тоотод түр оршин суух *******,*******/
Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: ЦЦ,
Хариуцагч: ФФ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Оюумаа
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ЦЦ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ЦЦ нь нөхөр ФФтой 2006 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан бөгөөд том охин ХАУ нь 20 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн одоо 20 настай, дунд хүү ФУ нь 20 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, одоо 15 настай, МСҮТ-д суралцдаг, охин ФИ нь 20 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, одоо 14 настай, 8-р ангид суралцдаг, бага охин ФМ нь 20 онын 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, одоо 7 настай, 1-р ангид тус тус суралцдаг болно. Анх гэр бүл болоход бид 2 бусдын адил сайхан л амьдарч байсан ба 2007 оноос эхлэн манай нөхөр өөр эмэгтэйтээ холбогдож гэр бүлээс гадуур харилцаатай болж энэ бүхнээс маргаан үүсэж эхэлсэн. Ер нь манай нөхөр өөр хүүхнүүдтэй байнга холбогдох дуртай, хэд хэдэн удаа сураггүй алга болчихоод яасан нь мэдэгдэхгүй болчихдог байсан. Өөр орон нутагд ажил хийх нэрийдпээр явчихдаг, гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй, үр хүүхдүүдээ харж асардаггүй, бүх арын ажпыг би л гүйцэтгэж өдий хүргэсэн. Би бол үр хүүхдүүдээ бодоод энэ бүхнийг тэвчиж ирсэн боловчиг одоо цаашид хамт амьдарах боломжгүй байдал үүсээд байна. Учир нь манай нөхөр одоо надтай хамт амьдарахгүй байгаа бөгөөд өөр хүүхэнтэй хамт амьдарч байна. Манай нөхөр Өмнөговь аймагт том тээврийн хэрэгслийн жолооч бөгөөд одоо амралтаараа гэртээ ирээгүй тэр хүүхэн рүүгээ явсан сурагтай байна. Том тээврийн хэрэгслийн жолооч маш их цалинтай байдаг бөгөөд үр хүүхдүүдээ эдийн засгийн хувьд хараат байдпаар ханддаг, юм л бол бүх юмаа надаас нууж дарагдуулдаг байсан. Би 2018 оноос эхлэн бие өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлэхэд элэгний хатууралтай гэсэн оноштой, одоо 70%-ийн групптэй байна. Би байнга эмнэлгээр биеэ үзүүлдэг, эмчилгээ сувилгаа хийлгэсээр байна.Гэтэл манай нөхөр намайг асарч тэтгэхийн оронд гэртээ ирэхгүй өөр хүүхэнтэй амьдарч байгаа хүнтэй хамт амьдрахад хэцүү болсон. Би элэгний өвчтэй тул сэтгэл санаа тайван амгалан байх учиртай байтал энэ хүнээс болж маш их сэтгэлийн дарамтанд орж байна. Мөн намайг гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжпэлээ шүүхэд хурдан өг гэж хэлж уурладаг бөгөөд том охинд минь хүртэл хэлж уурласан байна лээ. Би 4 хүүхэддээ 1 ч өдөр болов харагдаж байх хүсэлтэй байх бөгөөд хамгийн гол нь миний сэтгэл санаа айх айдасгүй, түгшүүргүй, бусдын дарамт шахалтгүй байж би сайхан болох боломжтой. Бид 2018 онд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандахад хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа хэлсэн тул ажиллагаа дуусгавар болж байсан юм. Бид эд хөрөнгийн маргаангүй. Иймд нөхөр ФФоос гэрлэлтээ цуцлуулах, хүү ФУ, охин ФИ, бага охин ФМ нарыг өөрийн асрамжинд үлдээж, эцэг ФФоос хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжпэлийн шаардлага гаргаж байгаа тул нэхэмжлэлийг минь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч ФФ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ЦЦтэй 1998 онд танилцаж 2006 онд албан ёсоор гэр бүлээ батлуулж бидний дундаас 2002 онд охин, 2006 онд хүү, 2008 онд охин, 2014 онд охин тус тус төрсөн. Сүүлийн үед хоорондоо таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Тусдаа өөр хүнтэй хамтын амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулж хүүхдүүдээ эхийнх нь асрамжинд үлдээж тэтгэлэг төлнө. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Нэхэмжлэгчээс: **************ийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, Орхон аймгийн******* 7 дугаар сургуулийн тодорхойлолт, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/62 дугаартай Орхон аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын тодорхойлолт, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 404 дугаартай Орхон аймгийн*******ынийн засаг даргын тодорхойлолт, ******* дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Ба төрсний гэрчилгээний хуулбар, Ба н төрсний гэрчилгээний хуулбар, Цо төрсний гэрчилгээний хуулбар, Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн тодорхойлолт, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Орхон аймгийн Оношлогоо эмчилгээний төвийн дэргэдэх эмнэлэг хяналтын комиссын шийдвэр, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас: Шүүхэд ирүүлсэн хариу тайлбар /хх-23/-ыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхийн санаачлагаар: Хүү ФУ, охин ФИ, охин ФМ нарын саналыг асуусан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
ФФ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч ЦЦ нь хариуцагч ФФод холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч ФФтой 1998 онд танилцан гэр бүл болж 2006 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас охин ХАУ 20 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, хүү ФУ 20 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, охин ФИ 20 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, охин ФМ 20 онын 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар батлагдаж байна.
Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлоос шалтгаалан маргаантай амьдарч байсан байх бөгөөд 20 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эвлэрүүлэх хугацаа олголгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг ФФоос хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан хүү ФУ, охин ФИ, охин ФМ нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй” гэж заасны дагуу эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар *******/, *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 20 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү ФУ, 20 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин ФИ, 20 онын 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин ФМ нарыг эх ФФ асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү ФУ, охин ФИ, охин ФМ нарт бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11-н нас, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тэтгэлэг тогтоон эцэг ФФоор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сувд-Эрдэнэд даалгасугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, хариуцагч ФФоос 70,200 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН