| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0303/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/335 |
| Огноо | 2024-04-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Амарзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/335
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Нансалмаа,
улсын яллагч М.Амарзаяа,
шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч С.Батцэрэн,
хохирогч Л.Ц өмгөөлөгч Ж.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Б-н Б-д холбогдох эрүүгийн 24050******** тоот дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19** оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, ** настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа, одоогоор Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Ажилчдын ** тоотод түр оршин суудаг, Дорнод аймгийн Б********* сумын Сансарын ***** тоотод байнга оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд
Дорнод аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ял шийтгэгдсэн И овогт Б-н Б-н (РД:*************)
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 30-аас 31-нд шилжих шөнийн ** цагийн үед Баянгол дүүргийн ** дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг "*****" нийтийн караокед дуулж байсан Л.Ц-ыг "янхан, гичий" гэх зэргээр доромжилж, маргалдан Л.Ц-ын нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа цохиж, газарт унасан байхад нь дээрээс өшиглөж эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, уруулын зүүн дээд хэсэгт цус хуралт, зүүн зовхи, зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Харин гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн талаас уучлалт гуйж байна. Хэрэг эхлээд үүссэн байдлын хувьд намайг зүгээр байхад нь биед нь халдсан гэх мэдүүлэгтэй санал нийлэхгүй байна. Харин хохирогч эхлээд намайг өдөж хэл амаар дайрч доромжилсон гэдгийг хэлмээр байна гэв... ” гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч Л.Ц-ын өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 23 цаг болж байхад хорооллын эцсийн ****** пабд найз Э****г, Б****н 2-той уулзаад 0.5 граммын архи захиалаад юм ярьж суусан. Тэгээд 24 цаг өнгөрч байхад пабаас гараад И Мартын хажуу талын "****" караокед дуулах гэж ороход ширээ байхгүй байсан тул 2 үл таних залуугийн хажууд зөөгч шахаж суулгасан. Караоке дотор бид нар хүний 1, 1 шил пиво захиалсан. Сүүлийн ая явж дуусахаар нь дахиад 2 ая тавиад өгөөч гэж гуйгаад уг аян дээр нь бүжиглэж байгаад дарааллаараа эхний ширээнээс дуу дуулсан. Дараа нь манай ширээ дуу дуулаад бүжгийн талбай дээр байхад хажуу талын ширээний үл таних залуу эхний дуун дээр бид нарыг харчхаад дооглоод, шоглоод, инээгээд, гичий, янхнаар нь дуудаад байсан. 2 дахь дуун дээр хажуу ширээ болон ширээнийхээ голд зогсож байхад нөгөө залуу дахиад л бид нарыг гичий, янхнууд орж ирсэн байна гэж дуудаж, доромжилж, шоглоод байсан болохоор манай найз Э********г бид 2 тэр залуу руу салаавч гаргасан. Тэгээд зогсоод дуулж байхад нөгөө залуу үг хэлээр доромжлоод байхаар нь хамт явж байсан 2 эмэгтэй болон тэр залууд хандан гайгүй хүмүүс юм шиг байх юм хүнийг хэл амаар доромжлоод байх юм яая гээд байгаа юм бэ гэхэд залуу нь зайл гичий миний гээд хэл үгээр доромжлохоор нь хоорондоо хэрэлдээд тэгээд тухайн залууг больчээчээ гэж хэлээд ширээнийхээ хажууд үргэлжлүүлээд зогсож байхад бид нартай маргалдаж байсан залуу босч ирээд миний шанаа хэсэг рүү баруун гараараа миний зүүн шанаа руу нэг удаа цохиход би савж газарт унасан. Намайг газарт унасан байхад хөл рүү өшиглөөд дахиж цохих гэж дайраад би босоод зогсоход миний зүүн талын шанаа хэсэг хавдчихсан, нүд бүрэлзээд толгой эргээд зогсож байхад надтай зууралдаад дайраад тэнд байсан хүмүүс тухайн залууг надаас холдуулаад, манай найз Б*****н хүйтэн жин авч ирж өгч би хацар дээрээ тавьчхаад нойл орж царайгаа харах гэхэд тек хүртэл надтай зууралдаад, чамайг ална гэж дайраад, заналхийлээд салахгүй байхаар нь текний хажууд зогсож байсан хүмүүс салгасан.
Энэ хэргээс болоод 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажилдаа яваагүй. Тэгээд цагаан сар дуусаж ажил эхэлж нүүр гайгүй болохоор нь ажил руугаа явсан.
Одоо миний биед толгой манараад, хүйтэн болон чинэрч өвдөөд, зүүн талын шанаа хэсэг өвдөөд, нүдний хөхрөлт арилахгүй, жоохон өвчтэй байна. Миний санаж байгаагаар зүүн шанаа руу баруун гараараа маш хүчтэй нэг удаа цохиж газар унагаахад тэр дороо шанаа хавдаж нүд хөхөрсөн. Хөл рүү өшиглөж гар хөлөөс чангааж зууралдаж хэл үгээр доромжилсон. Б намайг хорооллын эцэст мэдүүлэг өгөөд гарч ирсний дараа үүдэнд хүлээж байгаад тохиролцъё би тэнсэнтэй байгаа, шүүхээр явмааргүй байна, намайг уучлаарай гэж гуйгаад, хаашаа ч явна дагаж яваад хохирлын мөнгө өгье надад одоо 5 сая төгрөг байна өгье гомдол саналгүй больчхооч гэж гуйгаад зохих журмынх нь дагуу шийдвэрлүүлнэ гэхэд 2, 3 хоног гомдлоо буцаачих гэж гуйгаад шинийн 4-ний өдөр над руу залгаад уулзъя гэж хэлээд саппора дээр ирээд бэлэн 200 доллар, дансаар 1 сая төгрөг өгсөн.
Би гомдолтой байна. Сэтгэл санаа болон нэр хүнд бие махбодын гомдолтой байна. Гэмтлийн эмнэлэгт томографикийн зураг авхуулсан 120.000 төгрөг болсон, гэмтлийн эмнэлгийн эм бичиж өгсөн эм авсан, ойролцоогоор 30.000 төгрөг болсон байх, орбитод 60.000 төгрөгөөр нүдээ үзүүлсэн. Эмнэлэг, цагдаа руу явсан бензин шатахууны мөнгө нэхэмжилмээр байна. Миний нүд хөхөрч, шанаа хавдсан байсан болохоор Сандэй 2 дээр байдаг ***** тоот лангуун дээрээ 10 хоног зогсож чадаагүй ашиг орлогыг нэхэмжилмээр байна. Дор хаяж өдрийн 300.000 төгрөгөөр бодож байна. Өмгөөллийн зардал, сэтгэл санааны хохирлоо нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Г.Э-н өгсөн:
“...2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 22 цагийн үед Ц, Б хоёртой И Мартын автобусны буудал дээр уулзаад хорооллын нэг паб орж 0.5 граммын Экс нэртэй архи авч ууж суусан. Дараа нь 24 цаг болж байхад бид 3 пабаас гараад и мартын барын талд байрлах Маск гэх нэртэй нийтийн караоке ороход сул ширээ байхгүй болохоор нь зөөгч эмэгтэй бид 3-ыг 2 залуутай хамт нэг ширээнд суулгасан. Тэгээд бид 3 хүний 1,1 пиво захиалаад ууж сууж байгаад нийтийн караоке болохоор ая тавиад бүжиглэж байгаад дараа нь ээлжлээд хүмүүс ширээ ширээгээрээ дуу тавиад дуулдаг юм байна лээ. Манай ширээний ээлж ирээд зааланд Ц бид хоёр дуулж байхад манай хажуу ширээнд сууж байсан залуу бид хоёрыг харчхаад тэнэг, янхан гичий гэж хэлээд тухай залуу босож ирэхээр нь чи яахаараа бид хоёрыг хараадаг юм гэж маргахад уг залуу буцаад ширээн дээрээ суусан. Ц бид хоёрыг ширээнийхээ хажууд зогсоод дэлгэц рүү хараад дуулж байхад гэнэт тухайн залуу араас цохиж, юмуу өшиглөж бид 2-ыг газарт унагаасан. Тэгээд газарт унасан байхад миний харснаар тухайн залуу Ц руу дайраад өшиглөөд, нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиод, Ц шоконд орсон хариу үйлдэл үзүүлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч Т.А-н өгсөн:
“...2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 3 эмэгтэй нэлээн орой орж ирээд ширээ байхгүй 2-р ширээнд сууж байсан 2 залуутай шахаж суулгасан. Тухайн өдөр манай караокед нэлээн олон хүн үйлчлүүлж байсан. Тухайн 3 эмэгтэйг сүүлд цохиулдаг эмэгтэй заалны голд ширээнийхээ хажууд дуулж байхад 3-р ширээн дээр сууж байсан сүүлд цохидог ахыг тухай тэмбүү минь муу, пизда минь гээд хараалын үгээр хэлээд байсан. Цохиулдаг эгч цохидог ахыг л хараагаад байсан. Удалгүй тэр ах босож ирээд тухайн өөрийг нь хараалын үгээр хараагаад байсан эгчийн нүүр рүү гараараа цохиод тэр эгч уначихсан. Цохиулдаг эгчийн нэг талын шанаа хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч Ж.Т-н өгсөн:
“...Би 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өглөө 08 цаг 30 минутад өмнөх эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн офицероос ээлжээ хүлээж аваад эргүүлийн цагдаа, дэд ахлагч Б.Т-н хамт 24 цагаар Баянгол дүүргийн 7,9,21,31,32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бугат-**** чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр ******* 10-аас /жижүүрээс/ 2024 оны 01 сарын 30-наас 31-нд шилжих шөнө 02 цаг 44 минутад 99******* дугаарын утаснаас Баянгол дүүргийн 9-р хороонд би зодуулаад байна, мэдээлэл өгөгч нь согтуу эмэгтэй гэх утгатай дуудлага ирсний дагуу уг дугаар руу залгаж хаяг тодруулахад Баянгол дүүрэг 9-р хороо ****** караокег заасан. Очиж шалгахад 2 согтуу эмэгтэй караокены үүдэнд гараад ирчихсэн нэг эмэгтэй нь манай найзыг нэг залуу зодсон гэж хэлсэн. Тэгээд караоке руу ороод зодсон гэх залууг зааж өгөөд очиж уулзахад өөрийгөө хүний биед халдаж цохиогүй, ямар ч буруугүй, наад эмэгтэй чинь зүгээр сууж байхад хэрүүл өдөж, бөгсөө нүүрэн дээр наасан гэж хэлсэн. Тухайн эрэгтэйг тусгаарлаад цагдаагийн машинд хийгээд дэд ахлагч Б.Т харуулж машинд суулгаад буцаж караоке руу ороод хяналтын камерын бичлэгийг үзэхэд микрофон барьсан эмэгтэй ширээн дээр сууж байсан залуугийн хажууд бүжиглээд тэр залуутай маргалдаад байгаа харагдсан. Удалгүй микрофон барьсан эмэгтэй залуу руу хуруугаараа чичилж хоорондоо маргалдаж байгаа харагдсан. Эмэгтэй нь тухайн эрэгтэйн биед нь хүрэх шиг болоход ширээн дээр сууж байсан залуу босоод нөгөө эмэгтэйг түлхэж газар унагаагаад дээрээс нь нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиод хүмүүс дундуур нь орж салгаад нөгөө эмэгтэй газарт унасан байхад нь нөгөө залуу зодох гэж дайрч дээрээс нь өшиглөөд гараараа цохих гэж хэд хэд үйлдэл хийсэн. /цохисон эсэхийг нь мэдэхгүй байна/. Нөгөө эрэгтэй яг эрэгтэй хүн зодож байгаа юм шиг дайрч, цохиж байгаа харагдсан. Тэгээд хяналтын камерын бичлэгийг үзчихээд чи эмэгтэй хүнд гар хүрчихсэн байна гэж хэлэхэд миний нүүрэн дээр бөгсөө наагаад намайг мангасдахаар нь би биеэ барьж чадаагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2255 тоот: 1.Л.Ц-ын биед зүүн дээд, доод зовхи, уруулын зүүн дээд хэсэгт цус хуралт, зүүн зовхи, зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 30-аас 31-нд шилжих шөнийн 02 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг "****" нийтийн караокед дуулж байсан Л.Ц-ыг "янхан, гичий" гэх зэргээр доромжилж, маргалдан Л.Ц-ын нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа цохиж, газарт унасан байхад нь дээрээс өшиглөж эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, уруулын зүүн дээд хэсэгт цус хуралт, зүүн зовхи, зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн шүүх хуралдаанд: “...Гэм буруугийн асуудлаар маргахгүй байгаа учраас хохирол төлөхтэй холбоотой асуудлаар хэдэн дүгнэлт хэлье. Миний хувьд сэтгэл санааны хохирлыг хамгийн доод хэмжээгээр буюу 5 хувиар тогтоолгох саналтай байсан бөгөөд улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс энэ тал дээр маргахгүй байна гэж ойлгож байгаа тул энэ талаар ярих шаардлагагүй юм байна гэж дүгнэж байна...” гэх санал,
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Баасанжав шүүх хуралдаанд: “...Улсын дээд шүүхийн 25-р тогтоолыг үндэслэн 2-р зэрэглэл нь өөрөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасны дагуу хамгийн багаар буюу 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.300.000 төгрөг болохоос 1.700.000 төгрөгийг нь төлсөн тооцож, үлдэгдэл 2.230.000 төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна...” гэх саналыг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 30-аас 31-нд шилжих шөнийн 02 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг "****" нийтийн караокед дуулж байсан Л.Ц-ыг "янхан, гичий" гэх зэргээр доромжилж, маргалдан Л.Ц-ын нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа цохиж, газарт унасан байхад нь дээрээс өшиглөж эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, уруулын зүүн дээд хэсэгт цус хуралт, зүүн зовхи, зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь:
хохирогч Л.Ц-ын өгсөн: “...нөгөө залуу үг хэлээр доромжлоод байхаар нь хамт явж байсан 2 эмэгтэй болон тэр залууд хандан гайгүй хүмүүс юм шиг байх юм хүнийг хэл амаар доромжлоод байх юм яая гээд байгаа юм бэ гэхэд залуу нь зайл гичий миний гээд хэл үгээр доромжлохоор нь хоорондоо хэрэлдээд тэгээд тухайн залууг болиоч ээ гэж хэлээд ширээнийхээ хажууд үргэлжлүүлээд зогсож байхад бид нартай маргалдаж байсан залуу босож ирээд миний шанаа хэсэг рүү баруун гараараа миний зүүн шанаа руу нэг удаа цохиход би савж газарт унасан. Намайг газарт унасан байхад хөл рүү өшиглөөд дахиж цохих гэж дайраад би босоод зогсоход миний зүүн талын шанаа хэсэг хавдчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас/,
гэрч Г.Э-н өгсөн: “...Ц бид хоёр дуулж байхад манай хажуу ширээнд сууж байсан залуу бид хоёрыг харчхаад тэнэг, янхан гичий гэж хэлээд тухай залуу босож ирэхээр нь чи яахаараа бид хоёрыг хараадаг юм гэж маргахад уг залуу буцаад ширээн дээрээ суусан. Ц бид хоёр ширээнийхээ хажууд зогсоод дэлгэц рүү хараад дуулж байхад гэнэт тухайн залуу араас цохиж, юм уу өшиглөж бид 2-ыг газарт унагаасан. Тэгээд газарт унасан байхад миний харснаар тухайн залуу Ц руу дайраад өшиглөөд, нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиод, Ц шоконд орсон хариу үйлдэл үзүүлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,
гэрч Т.А-н өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 3 эмэгтэй нэлээн орой орж ирээд ширээ байхгүй 2-р ширээнд сууж байсан 2 залуутай шахаж суулгасан. Тухайн өдөр манай караокед нэлээн олон хүн үйлчлүүлж байсан. Тухайн 3 эмэгтэйгийн сүүлд цохиулдаг эмэгтэй заалны голд ширээнийхээ хажууд дуулж байхад 3-р ширээн дээр сууж байсан сүүлд цохидог ахыг хуухай тэмбүү минь муу, пизда минь гээд хараалын үгээр хэлээд байсан. Цохиулдаг эгч цохидог ахыг л хараагаад байсан. Удалгүй тэр ах босож ирээд тухайн өөрийг нь хараалын үгээр хараагаад байсан эгчийн нүүр рүү гараараа цохиод тэр эгч уначихсан. Цохиулдаг эгчийн нэг талын шанаа хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,
гэрч Ж.Т өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өглөө 08 цаг 30 минутад өмнөх эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн офицероос ээлжээ хүлээж аваад эргүүлийн цагдаа, дэд ахлагч Б.Т хамт 24 цагаар Баянгол дүүргийн 7,9,21,31,32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б*****т-113 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. ...хяналтын камерын бичлэгийг үзэхэд микрофон барьсан эмэгтэй ширээн дээр сууж байсан залуугийн хажууд бүжиглээд тэр залуутай маргалдаад байгаа харагдсан. Удалгүй микрофон барьсан эмэгтэй залуу руу хуруугаараа чичилж хоорондоо маргалдаж байгаа харагдсан. Эмэгтэй нь тухайн эрэгтэйн биед нь хүрэх шиг болоход ширээн дээр сууж байсан залуу босоод нөгөө эмэгтэйг түлхэж газар унагаагаад дээрээс нь нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиод хүмүүс дундуур нь орж салгаад нөгөө эмэгтэй газарт унасан байхад нь нөгөө залуу зодох гэж дайрч дээрээс нь өшиглөөд гараараа цохих гэж хэд хэд үйлдэл хийсэн. /цохисон эсэхийг нь мэдэхгүй байна/. Нөгөө эрэгтэй яг эрэгтэй хүн зодож байгаа юм шиг дайрч, цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2255 тоот: 1.Л.Цын биед зүүн дээд, доод зовхи, уруулын зүүн дээд хэсэгт цус хуралт, зүүн зовхи, зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Хэргийн хохирогч Л.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Шүүгдэгч Б.Б нь нийт 1.700.000 төгрөгийг хохирогчид төлсөн учраас хэрэгт авагдсан хохирлын нотлох баримтуудыг тооцож үзвэл 343,000 төгрөгийн баримт байх тул үүнийг шүүгдэгчийн төлсөн 1,700,000 төгрөгөөс хасаж тооцвол 1,357,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б хохирогчид илүү төлсөн байна. Улсын дээд шүүхийн 25-р тогтоолд зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь 2-р зэрэглэлд хамаарахаар заасан байх бөгөөд энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасны дагуу хамгийн багаар буюу 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,300,000 төгрөгийг сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулахад гаргуулах нь зүйтэй. Үүнээс шүүгдэгч Б.Б хохирлын баримтгүйгээр илүү төлсөн 1,357,000 төгрөгийг сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах төлбөр болох 3,300,000 төгрөгөөс хасаж 1,943,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-с гаргуулж шийдвэрлэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэх санал,
Хохирогчийн өмгөөлөгч: “...улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг дэмжиж байна. Хохирогчийн зүй бус үйлдэл байхгүй гэж үзэж байна...” гэх санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний хувьд сэтгэл санааны хохирлыг хамгийн доод хэмжээгээр буюу 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоолгох саналтай байсан бөгөөд улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс энэ тал дээр маргахгүй байна гэж ойлгож байгаа тул энэ талаар ярих шаардлагагүй юм байна гэж дүгнэж байна. шүүгдэгч Б.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж хохирлыг төлсөн байдал нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Их ***** овогт Б*********н Б********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-с 1,943,000 төгрөг гаргуулж хохирогч Л.Ц-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ