| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 136/2022/00152/и |
| Дугаар | 136/ШШ2022/00167 |
| Огноо | 2022-04-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 136/ШШ2022/00167
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Тус шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би, *** тоотод байрлах, Г ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй, М.Б /РД:****/-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 2,423,751.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК-ийн захирал У.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Б 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр голомт банктай ЗГ182511**** тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 1,279,800 төгрөгийн зээлийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан. ...Зээлдэгч М.Б Г ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 2,423,751.75 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Б миний нэр дээр Г ХХК-иас ирсэн зээлийн нэхэмжлэх болох 2,423,715.75 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул миний асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч М.Б холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 2,423,751.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч М.Б нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 2,423,751.75 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Г ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 2,423,751.75 төгрөг гаргуулахыг хариуцагч М.Б хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,731 төгрөгөөс улсын төсвийн орлогод 26,865.5 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагч М.Б 26,865.5 төгрөг, улсын төсвийн орлогоос 26,865.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА