Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/464

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                                                         Хэргийн индекс: 166/2024/0438/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн, 
Улсын яллагч Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2418002260615 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* өдөр анд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, туслах машинист мэргэжилтэй, “*******” ХХК-д зүтгүүрийн туслах машинист ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй.

******* овогт ******* (РД:*******)

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр: 

бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 4 дүгээр тал/, гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 8 дугаар тал/, хохирогч мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 811 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар тал/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 24 дүгээр тал/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 51 дүгээр тал/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
 
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: 

1.    Үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр  2024 оны 04 дүгээр сард ,, гэртээ “дүү өмөөрлөө” гэх шалтгаанаар хоолойг боох, зүүн мөр тус газарт нь гараараа хоёр удаа цохиж зодсон,
2024 оны 07 дугаар сард тоотод гэртээ “гэрийн ажил хийсэнгүй” гэх шалтгаанаар гар болон толгой хэсэг рүү 2-3 удаа цохиж, түлхэж унагаасан,
2024 оны 08 дугаар сарын 08, 09-ний өдрийн орчимд тоот гэртээ хоорондын таарамжгүй харилцааны улмаас гар, хөл, толгой хэсэг рүү удаа дараа цохиж зодсон,
2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “манай найзуудыг гэрээс хөөлөө” гэх шалтгаанаар үснээс зулгаах, толгой, цээж, хөл тус газарт удаа дараа өшиглөж зодсон,
2024 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө “манай найзуудыг хөөлөө" гэх шалтгаанаар үйлдлээ үргэлжлүүлэн хэрүүл маргаан үүсгэж гар хэсэгт 2-3 удаа цохиж зодсон гэх үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан: 

- бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 4 дүгээр тал/,

- Гэрч ******* “Би 2024 оны 04 дүгээр сарын эхэнд иргэн Б. нь миний төрсөн охин биед халдсаныг мэдэж байна. Тухайн үед би ажлаасаа ирчихсэн гэртээ байж байсан. Мөн манай охин Д., нөхөр хамтаар манай гэрт хамт амьдарч байсан. Би он, сар, өдрийг сайн мэдэхгүй байна. 2024 оны 04 дүгээр сарын эхэнд л байсан байх би гадагшаа гарчхаад орж ирэхэд манай 6 настай бага охин над руу хандан ах манай ах алгадсан гэж хэлэхээр нь би охин асуухад эхлээд надад бол юм яриагүй. Сүүлд нь би охиноосоо дахин асуухад хүргэн 14 настай муудалцаад алгадахаар нь охин дүүгээ өмөөрч муудалцаад улмаар нь охин ийн биед халдаж хүрсэн гэж ярьж байсан. Би наадмын үеэр ажилтай байсан ба охин тэй утсаар ярихад нөхөр гэр бүлийн асуудлаас болоод маргалдаж муудалцсан. Тэр үед хүргэн охин ийн биед халдаж цохисон гэж надад ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр тал/,

- Гэрч “Би 2024 оны 04 дүгээр сарын эхээр гэртээ байж байтал манай ээж над руу залгаад 2 дүүг чинь зодчихоод гараад явчихжээ чи нөхрийн хамт ирээд дүү нараа хараад байж бай аав, ээж хоёр нь гадуур явах ажилтай байна гэж хэлсэн. Тэгээд би очиход манай дүү уйлчихсан, хоолой улаан эрээн ором гарчихсан байдалтай байсан. Харин ийн хацар нь хавдчихсан байсан. Би дүү болсон асуудлын талаар асуухад гэр хүйтэн байна гаднаас мод түлээ оруулаад гал түлчихээс гэж хэлснээс болоод нөхөр уурлаад түлээ мод авч шидээд дүү тэй маргалдаад улмаар мөр, гар руу цохиод хоолойг нь боохоор нь манай 13 настай дүү очоод салгах гэтэл түлхэж унагаагаад ийн хацар руу 2 удаа алгадсан гэж надад ярьсан...Би 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр эмээ, ээж хоёрын гэрт очиход ирсэнгүй чи ийн гэрт очоод хуушуур аваачаад өгчих гэж хэлэхээр нь би хуушуур өгөх гээд гэрт нь очиход дүү уйлчихсан гарын бугалга, гуя нь хөхрөөд хавдчихсан байдалтай байсан. Тэгээд би болсон асуудлын талаар асуухад дүү хоолноос болоод нөхөр надтай хэрүүл хийгээд улмаар миний биед халдаж зодоод явчихлаа гэж хэлсэн...Мөн би 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс хойш очиход дүү ийн хоёр гарын бугалга нь хөхөрчихсөн байхаар нь асуухад шүүгээ хийх хийхгүй асуудлаас болж маргалдаад гар хүрсэн гэж хэлэхээр нь дандаа чиний биед халдаж зодох юмаа чи цагдаад хэлээч гэхээр дүү нь яахын бэ гайгүй болчих байх гэж хэлээд цагдаад мэдэгдэж байгаагүй. нь манай дүү ийн биед байнга халдаж зоддог...Миний мэдэхийн маш олон удаа манай дүүг зодож цохиж байгаа . Одоо манай дүү байнга сэтгэлийн айдастай, дарамттай байдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 8 дугаар тал/,

- Хохирогч “Миний санаж байгаагаар 2024 оны 04 дүгээр сарын эхээр тоотод амьдарч байхад нь манай дүү алгадаад би дүүгээ өмөөрөхөд нь миний зүүн мөр рүү гараараа 2 удаа цохиод хоолой боогоод унагаасан, энэ үед өөр ямар нэгэн байдлаар халдаагүй. нь уурлаад гараад явчихсан. Энэ үед , би болон манай бага насны дүү нар байсан. Тухайн үед эмнэлгийн болон цагдаагийн байгууллагад хандаагүй. Тухайн үед ч биед гэмтэл учруулаагүй гэж бодож байсан учраас тоогоогүй юм...Үүний дараа 2024 оны 07 дугаар сарын дунд үе болох наадмын амралтын өдрөөр бид хоёр хүүхдүүдийн хамт тоотод байхад гэр бүлийн жижигхэн маргаанаас болоод миний баруун гар болон толгой руу 2-3 удаа цохиод түлхэж унагааж байсан...Үүний дараа 2024 оны 08 дугаар сарын эхэн үед нь гэрийн ажил хийхгүй байна гэх шалтгаанаар миний бие болон толгой руу хэд хэдэн удаа цохисон бөгөөд миний гарын бугалга хэсэг хөхөрчихсөн байсан...Үүний дараа 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нь архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байсан бөгөөд би Мөнх-Эрдэнийг унтуулахгүй хэрүүл хийгээд тухайн үед Мөнх-Эрдэуэ намайг сууж байхад миний гар руу нэг удаа өшиглөөд бага хүүхэд сэрсэн учир унтчихсан. Маргааш өглөө нь бид хоёр хэрүүл маргаан хийгээд нь миний баруун гар руу 2-3 удаа цохиод би уйлаад сууж байхад эгч орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/,

- Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 811 дугаартай “ биед баруун бугалга, баруун гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар тал/,

- Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 24 дүгээр тал/,

- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 51 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

2.    Эрх зүйн дүгнэлт:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж, 
мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан үйлдлийг махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хамаарч байх бөгөөд хэргийн үйл баримтаар тогтоогдсон шүүгдэгчийн дээрх үргэлжилсэн үйлдэл нь 11.7 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог. 

Шүүхээс тогтоосон үйл баримт болох шүүгдэгч ******* нь байнга буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.ийг 2024 оны 04 дүгээр сард тоот гэртээ “дүү өмөөрлөө” гэх шалтгаанаар хоолойг боох, зүүн мөр тус газарт нь гараараа хоёр удаа цохиж,
2024 оны 07 дугаар сард тоотод гэртээ “гэрийн ажил хийсэнгүй” гэх шалтгаанаар гар болон толгой хэсэг рүү 2-3 удаа цохиж, түлхэж унагааж,
2024 оны 08 дугаар сарын 08, 09-ний өдрийн орчимд тоот гэртээ хоорондын таарамжгүй харилцааны улмаас гар, хөл, толгой хэсэг рүү удаа дараа цохиж,
2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “манай найзуудыг гэрээс хөөлөө” гэх шалтгаанаар үснээс зулгаах, толгой, цээж, хөл тус газарт удаа дараа өшиглөж,
2024 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө “манай найзуудыг хөөлөө" гэх шалтгаанаар үйлдлээ үргэлжлүүлэн хэрүүл маргаан үүсгэж гар хэсэгт 2-3 удаа цохих зэргээр тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 

Иймд шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

1.    Эрүүгийн хариуцлага:

Улсын яллагч шүүх хуралдаанд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.******* 6 сарын хугацаатай хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг гаргасан.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47/ зэргээр тогтоогдож байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, өөрийн гэм буруутай үйлдэл дүгнэлт хийж буй байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

2.    Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэл:

Хохирогч Д. нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгч хууль бус үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 35,396 төгрөгийн зардал гарсан бөгөөд уг зардлыг нөхөн төлүүлэх тухай Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 13/392 дугаар албан бичиг (хх-ийн 53 дугаар тал) хэрэгт авагдсан байна. 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12.1.1-т “.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан.

Иймд шүүгдэгч *******эс 35,396 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна. 

3.    Бусад асуудал: 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.******* 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч *******эс 35,396 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд нөхөн төлүүлсүгэй. 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


 
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ