| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0391/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/396 |
| Огноо | 2024-03-30 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2024 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/396
2024 09 30 2024/ШЦТ/396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Ж.Б
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2425000000491 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг болон Даваат багийн нутаг дэвсгэрт “Очир-Ундраа ОМЗ” ББСБ-ын өмчлөлийн **** ОРН улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг 1.12 хувийн согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөн оролцон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Э.А-ын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тухай тэмдэглэл, илтгэх хуудас. /хх-н 5-р тал/
2. Согтуурлын зэрэг шалгасан “хэмжилт хяналтын төхөөрөмжийн заалт 1.12%” гэх тэмдэглэл. /хх-н 13-р тал/
3. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-н 12-13-р тал/
4. Гэрч Э.А-ын “2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн үед Даваат баг 6 дугаар гудамжинд гэртээ орж цай уух гээд явж байтал цагаан өнгийн Акуа загварын **** ОРН улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын цагдаагийн машин харангуутаа гудамж руу эргээд орохоор нь шууд ардаас шахаж орж зогсоосон чинь эмэгтэй жолооч байсан. Би машинаасаа буугаад тухайн жолоочийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзэхэд уг жолоочоос согтууруулах ундаа үнэртэж байсан учир согтуурал хэмжих багажаар үлээлгэхэд 1.12 хувийн согтолттой байсан.Тэгээд замын цагдаагийн торгуулийн багаж дээр тухайн жолоочийн регистрийг хийж шалгахад эрхээ 1 жилийн хугацаатай хасуулсан байсан. Тэгээд уг жолоочийн тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийж, жолоочийг мөрдөгчид илтгэх хуудасны хамт хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг. /хх-н 16-р тал/
5. Сэжигтэн Б.Б-ийн “2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг Шинэ тосгоны 1904 тоот гэртээ хорхог хийгээд айлд хорхог, айраг хүргэж өгөхөөр Яргуйт баг руу өөрийн эзэмшлийн **** ОРН улсын дугаартай Акуа маркийн тээврийн хэрэгслээ жолоодож явж байхдаа ундааны саванд хийсэн айраг уугаад явж байсан. Тэгээд гэр лүүгээ буцах замдаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн 6-р гудамжинд явж байтал гэнэт замын цагдаа зогсоогоод намайг бичиг баримтаа шалгуул гэж хэлсэн, тэгээд би бичиг баримтаа шалгуулсан чинь та согтуу байгаа юм уу гэж надаас замын цагдаа асууухаар нь би гүүний айраг уусан гэж хэлсэн. Тэгээд замын цагдаа намайг согтууруулах шалгах багажаар үлээлгэхэд 1.12 хувийн согтолттой байсан” гэх мэдүүлэг. /хх-н 20-р тал/
6. Жолоодох эрхийн лавлагаа, Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн зөрчлийн материалын хуулбар /хх-н 39, 43-44-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг болон Даваат багийн нутаг дэвсгэрт “Очир-Ундраа ОМЗ” ББСБ-ын өмчлөлийн **** ОРН улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг 1.12 хувийн согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөн оролцон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна.” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Э.А-ын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тухай тэмдэглэл, илтгэх хуудас, Согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, гэрч Э.А-ын “уг жолоочоос согтууруулах ундаа үнэртэж байсан учир согтуурал хэмжих багажаар үлээлгэхэд 1.12 хувийн согтолттой байсан” гэх мэдүүлэг, сэжигтэн Б.Б-ийн “Яргуйт баг руу өөрийн эзэмшлийн **** ОРН улсын дугаартай Акуа маркийн тээврийн хэрэгслээ жолоодож явж байхдаа ундааны саванд хийсэн айраг уугаад явж байсан. Тэгээд замын цагдаа намайг согтууруулах шалгах багажаар үлээлгэхэд 1.12 хувийн согтолттой байсан” гэх мэдүүлэг, жолоодох эрхийн лавлагаа, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн зөрчлийн материалын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг болон Даваат багийн нутаг дэвсгэрт “Очир-Ундраа ОМЗ” ББСБ-ын өмчлөлийн **** ОРН улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг 1.12 хувийн согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөн оролцсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ Тоёота Акуа маркын **** ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.12 хувийн согтууралтайгаар жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдалын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн итусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд уг ял биелэгдээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6,9 дүгээр зүйлд заасан журмаар түүнд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овгийн Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Б-д Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3 000 000 төгрөгөөр торгох ялыг 200 хоног буюу 6 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тооцон энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 20 хоногийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 20 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар 437-р нээлттэй хорих ангид даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ .............Ц.А