Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/397

 

 

 

 

 

 

 

2024     10          01                                           2024/ШЦТ/397

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Г.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Г-д холбогдох эрүүгийн 2425002190604 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Г.Г

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Г.Г нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн ***** тоот гэртээ М.Э-тэй маргалдаж, хутгаар хатгах үйлдэл хийх үед насанд хүрээгүй хохирогч З.Э нь урдуур орсон тул түүний хэвлийн тус газарт хатгаж, эрүүл мэндэд нь “хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ “Хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн харуцлагыг зөвшөөрнө” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч З.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Л.О нар “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Насанд хүрээгүй хохирогч З.Э-гийн “2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ээжийн найз Г ах манай гэрт ирээд ээж бид гурвыг манай гэрт очъё манай гэрт хүн байхгүй байгаа гэж хэлээд дагуулаад явсан. Ингээд Г ахын гэрт очиж дүү Э бид хоёр зурагт үзээд сууж байсан, ээж Г ах хоёр нийлээд архи уугаад сууж байсан чинь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд тэр дөрөв хамт архи уусан. Ингээд хамт архи уугаад сууж байгаад сүүлд орж ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёр гэрээс гараад явчихсан. Гараад явсны дараа, гадаа харанхуй болж байсан ба ээж Г ахын гэрийн орон дээр хэвтэж байсан чинь Г ах ээжийн хажуугаар хэвтэж байгаад халаасанд байсан мөнгийг нь аваад гарчихсан байсан. Энэ үед ээж босож ирээд халаасаа ухаж байснаа миний мөнгө байхгүй байна гэхээр нь би гэрээс гараад харсан чинь Г ах гэрийнхээ гадна талд 00-ын хоо хажууд тасраад уначихсан газарт хэвтэж байсан ээж очоод Г-ийг газраас босгоод “чамаас шээс үнэртээд байна наад хувцсаа солиоч” гэж хэлээд Г ахыг гэр лүү оруулсан. Гэрт оруулсны дараа Г ахыг “унт” гэж хэлээд ор луу нь түлхсэн чинь Г ах унахдаа ширээний булан мөргөсөн. Энэ үед Г ах босож ирэнгүүтээ ээж рүү дайрахаар нь би дундуур нь ороод “та яахлаараа дандаа ээжтэй хэрүүл хийж байдаг юм бэ” гэж хэлсэн чинь Г ах гэрийнхээ хоолны шүүгээний шургуулгаас хар өнгийн иштэй хутга гаргаж ирээд ээж рүү дайрсан. Би болиоч гэж хэлээд ээжийнхээ урдуур орсон чинь Г ах миний гэдэс рүү хутгаараа хатгачихсан. Энэ үед миний гэдэснээс цус гарахаар нь би тэдний гэрээс гүйж гараад ойролцоох тоглоомын талбай дээр очсон чинь манай эгч Э-ийн найз Х эгч байхаар нь би утсаар нь Э эгч рүү залгаж болсон асуудлыг хэлсэн. Ингээд удалгүй Э эгч ирээд цагдаа дуудаад цагдаа нар ирэхээр нь бид хоёр хамт Г-ийн гэрт очсон юм. Г намайг зодож, цохиогүй би ээжийнхээ урдуур орсон чинь миний гэдэс рүү хутгаар нэг удаа хатгасан. Ээжтэй маргалдаж ээж рүү хутга барьж дайрсан. Миний хэвлийний доод хэсэгт хутгаар нэг удаа хатгасан, эмнэлэгт үзүүлээгүй өөрөө эдгээд зүгээр болчихсон юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-17-р тал/

2. Насанд хүрээгүй гэрч З.Э-ийн “2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр би нагац эгч Э-ийн гэрт байсан чинь нэлээн оройхон найз Х над руу залгаад “Э бэртчихсэн байна тоглоомын талбай дээр байна” гэж хэлсэн. Ингээд би нагац эгчийнхээ гэрээс гараад тоглоомын талбай руу явж байсан чинь Э урдаас гарч ирэхээр нь юу болсон талаар асуусан чинь “Г ахад хутгалуулчихлаа” гэж хэлсэн. Ингээд Г ахын гэрт очсон чинь Г ах тасраад уначихсан унтаж байсан, ээж унтаж байсан. Г ахыг сэрэхээр нь та Э-г хутгалсан юм уу гэсэн чинь үгүй гэж хэлээд урдаас сонин сонин юм яриад байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм. Э-гийн бэлэг эрхтний дээд хэсэгт хутганы үзүүр орж хутга орсон байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-р тал/

3. Гэрч М.Э-гийн “2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр би охин 5 настай Э, 8 настай Э нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 39-08 тоот гэртээ байсан. Тухайн үед хоёр охин минь зурагт үзье гээд байхаар нь манай гэрээс холгүй байх найз Г-ийн гэрт хоёр охиноо дагуулж очсон юм. Тухайн Г гэртээ ганцаараа байсан. Ингээд Г нь Стандарт нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архи гаргаж ирээд уг архийг Г бид хоёр уугаад сууж байсан чинь гаднаас М, Б хоёр орж ирээд хамт архи уусан. Тухайн архийг ууж дууссаны дараа М, Б хоёр гараад явсан, удалгүй араас нь Г гараад явчихсан.Ингээд Г гарч яваад ирэхгүй байхаар нь би хоёр охиноо дагуулаад гэртээ харьсан. Тухайн үед манай гэрт хүн байгаагүй. Ингээд хоёр охиныхоо хамт гэртээ орж ирээд удаагүй байсан чинь Г гаднаас нэлээн согтуу орж ирээд чи намайг хаяад явлаа гэж уурлаад над руу дайрахаар би түүнийг хэд хэдэн удаа гараараа шанаа хэсэг рүү нь цохисон чинь уурлаад над руу дайрч цохих гэж байх үед охин Э голоор орж ирээд Г-ийг болиоч гэж хэлээд цааш нь түлхсэн чинь Г манай гэрийн хоолны шүүгээний шургуулганд байсан хар иштэй хутгыг аваад дахин над руу дайрсан энэ үед охин Э болиоч гэж хэлээд голоор орж ирэх үед охин Эий хэвлий тус газар луу хатгасан. Энэ үед би чи миний охиныг хатгачихлаа гэж хэлсэн чинь охин Э гэрээс гараад гүйгээд явчихсан. Г тухайн үед ухаан ороод би сая хатгачихлаа одоо цагдаа ирвэл үнэнээ хэлнэ гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-22-р тал/

4. Яллагдагч Г.Г “Би он, сар, өдрийг нь тодорхой санахгүй байна 2024 оны 04 дүгээр сард санагдаж байна. Миний аав, ээж хоёр Булган аймгийн Сэлэнгэ сум руу төрсөн дүү Б-ийн гэр лүү явчихсан би гэртээ ганцаараа байсан юм. Энэ өдөр би Э-гийн гэрт очих үед Э нь гэртээ хоёр хүүхдийн хамт байсан. Ингээд бид нар манай гэр лүү явахаар болсон юм. Манай гэр лүү явах замдаа Э нь дэлгүүр ороод нэг шил архи аваад Цагаанчулуутын ***** тоот манай гэр лүү явсан. Манай гэрт очоод Э бид хоёр түүний авсан нэг шил архийг хувааж уусан, дараа нь дахин нэг шил архийг би явж авч ирээд уугаад сууж байсан чинь миний найз Т нь эхнэрийнхээ хамт орж ирээд хэсэг хугацаанд сууж байгаад гараад явчихсан. Тэр хоёрыг явсны дараа Э бид хоёр үлдсэн архийг уугаад сууж байгаад хоорондоо маргалдсан юм. Тухайн үед би яг юунаас болж маргалдсан талаар одоо сайн санахгүй байна, мөнгө төгрөгтэй холбоотой асуудлаас болж маргалдсан юм. Ингээд бид хоёрыг маргалдаж байх үед дундуур нь Э-гийн охин Э орж ирээд намайг түлхээд байсан. Тухайн үед би маш их согтсон байсан болохоор болсон асуудлыг тодорхой санахгүй байна, нэг мэдсэн чинь манай гэрт цагдаа нар ирчихсэн байсан. Ингээд намайг аваад цагдаагийн газар луу авч яваад эрүүлжүүлэх байранд хонуулсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж маш их согтсон байсан болохоор болсон асуудлын талаар тодорхой санахгүй байна. Маргааш нь Э болон түүний охиноос уучлалт гуйсан. Манай гэрт байсан хар өнгийн иштэй хутгаар хатгасан байсан. Тухайн хутгийг би сүүлд гаргаад хог руу хаячихсан юм. Миний бие хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Э-гийн охин Эгээс уучлалт гуйсан, Цаашид дахин ийм асуудал гаргахгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39-40-р тал/

5. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 413 дугаартай “З.Э-гийн биед бэлэг эрхтний дээд талд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь үзүүр иртэй зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-28-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн ***** тоот гэртээ М.Э-тэй маргалдаж, хутгаар хатгах үйлдэл хийх үед насанд хүрээгүй хохирогч З.Э нь урдуур орсон тул түүний бэлэг эрхтний дээд талд хутгалж эрүүл мэндэд нь “хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангйн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч З.Э-гийн “Г ах гэрийнхээ хоолны шүүгээний шургуулгаас хар өнгийн иштэй хутга гаргаж ирээд ээж рүү дайрсан. Би болиоч гэж хэлээд ээжийнхээ урдуур орсон чинь Г ах миний гэдэс рүү хутгаараа хатгачихсан” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч З.Э-ийн “юу болсон талаар асуусан чинь “Г ахад хутгалуулчихлаа” гэж хэлсэн. Э-гийн бэлэг эрхтний дээд хэсэгт хутганы үзүүр орж хутга орсон байсан” гэх мэдүүлэг, гэрч М.Э-гийн “Эий хэвлий тус газар луу хатгасан. Энэ үед би чи миний охиныг хатгачихлаа гэж хэлсэн чинь охин Э гэрээс гараад гүйгээд явчихсан. Г тухайн үед ухаан ороод би сая хатгачихлаа одоо цагдаа ирвэл үнэнээ хэлнэ гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, яллагдагч Г.Г “Тухайн үед би маш их согтсон байсан болохоор болсон асуудлыг тодорхой санахгүй байна, нэг мэдсэн чинь манай гэрт цагдаа нар ирчихсэн байсан. Ингээд намайг аваад цагдаагийн газар луу авч яваад эрүүлжүүлэх байранд хонуулсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 413 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Г нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн ***** тоот гэртээ М.Э-тэй маргалдаж, хутгаар хатгах үйлдэл хийх үед насанд хүрээгүй хохирогч З.Э нь урдуур орсны улмаас хэвлийн тус газарт хатгаж, эрүүл мэндэд нь “хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г.Г нь хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч З.Э-гийн эрүүл мэндэд “хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн байна.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А