| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0310/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/395 |
| Огноо | 2024-09-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/395
2024 09 25 2024/ШЦТ/395
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгч Ц.Ш нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ш-т холбогдох эрүүгийн 2425000000399 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Ц.Ш
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ц.Ш нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 15 цаг 52 минутад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын **** тоотод оршин суух Ж.Д-ийн эзэмшлийн Хаан банкны ********* тоот дансны интернэт банканд нууц үгээр нь нэвтэрч 510 000 төгрөгийг Хаан банкны ********* тоот данс руу “Zeeltolow” гэсэн утгатай зарлагын гүйлгээг хийж, хохирогчийн эзэмшлээс 510 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ш-ыг бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ш мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн” гэв.
Хохирогч Ж.Д “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Ж.Д-ийн “Би 2024 оны 06-р сарын 01-ний өдөр Баян-Өндөр сумын Зэст баг, Титэм буудал дотор ажил дээрээ байх үед өөрийн гар утсыг ашиглахаар гаргаж ирээд өөрийн Хаан банкны интернет банк руугаа ортол миний данснаас 510 000 төгрөгийн гүйлгээ хийгдэж зарлага гарсан байна. Тухайн өдөр миний ********* дугаарын дансанд 11 цагийн үед 380,000 төгрөгийн цалин маань орсон байсан. Би хаан банкны интернэт банк ашигладаг. Миний интернэт банкны нууц кодыг өөр хүн мэдэхгүй. Би хүнд нэвтрэх нэр, нууц кодоо өгч байгаагүй. Би 2024 оны 06-р сарын 01-ний өдөр Баян-Өндөр сумын Зэст баг Титэм буудал дотор ажил дээрээ байх үед өөрийн ********* дугаарын Хаан банкны данснаас 510 000 төгрөг шилжүүлэг хийгдэж байхгүй болсон талаар цагдаагийн байгууллагад хандсан. Тэрнээс хойш 2024 оны 06-р сарын 05-ны өдөр Ц.Ш нь манай ажил дээр ирээд таны гар утаснаас мөнгө авсанд уучлаарай гэж хэлээд 510 000 төгрөгийг бэлнээр надад өгсөн. Би 2024 оны 06-р сарын 01-ний өдөр Ш-т чи миний данснаас мөнгө авсан уу гэж асуухад би таны данснаас мөнгө аваагүй. Цагдаадаа өг гэж хэлээд уурлаад явсан. Би тухайн үед Ш-т урьдчилж хэлсэн. Тэр үед аваагүй гэж уурлаад цагдаад өгөөрэй гэж хэлсэн. Тухайн өдөр Ш нь манай ажил болох Титэм буудал дээр ирсэн. Тэгээд Ш манайд үлдээд би гарч явсан. Миний утсыг өөр хүн ашиглах боломжгүй. Тухайн өдөр Ш нь миний гар утсыг аваад юм суулгаж өгч байна гэж хэлээд суугаад байсан. 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Ш манай ажил дээр ирээд миний Хаан банкны интернэт банкны нууц үгийг сольж өгсөн. Гэхдээ би гар утсан дээрээ интернэт банкны нууц үгээ өөрөө бичээд Ш-т өгсөн. Хамт байсан болохоор мэдчихсэн юм шиг байна. Би уг нь тэр үед Ш-ыг мэдээгүй л гэж бодсон. Би өөрөө ухаалаг гар утас, янз бүрийн тохиргоо зэргийг мэддэггүй юм аа. Миний хувьд Ш надад үнэнгээ хэлж уучлалт гуйсан учраас цаашид гаргах гомдол, санал нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 11-12, 15-16, 18-р тал/
2. Яллагдагч Ц.Шын “Би 2024 оны 06-р сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Титэм буудалд ажилладаг эгч дээрээ 13 цагийн үед очсон. Тухайн үед манай эгч гадуур ажилтай болохоор намайг өөрийн ажилладаг үйлчлэгчийн ажпыг түр хийж байгаач гэж дуудсан. Тэгээд эгч гадуур явж байгаад 15 цагийн 30 минутын орчимд Титэм буудалдаа орж ирсэн. Тухайн үед Д эгчийн ашигладаг самсунг загварын цагаан гар утсыг орон дээрээс нь аваад интернэт банкаар нь нэвтрэн орж 510.000 төгрөгийг ********* Дугаарын дан руу Zeeltolow гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн. Би 2018 оноос хойш Ж.Д гэдэг хүнтэй танилцаж хуурай эгч дүү нар болж харилцаа хамааралтай болсон. Би 2024 оны 05-р сарын 28-ны өдөр Ж.Д-ийн ажилладаг Титэм буудал дээр очиж Хаан банкны интернэт банкны нууц үгийг сольж өгч байсан. Тэрнээс хойш Ж.Д-ийн Хаан банкны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгүүдийг мэддэг болсон. Би онлайнаар Hi poker нэртэй тоглоомын данс руу 510 000 төгрөгийг шилжүүлсэн. Би тухайн онлайн покерт 2023 оны 10-р сараас эхлэн цахимаар анх бүртгүүлэн тоглож эхэлсэн. Би Hi рокег-т Ваугаааа12 гэсэн Id хаягийг 2024 оны 06-р сарын 01-ний өдөр 510,000 төгрөгийн цэнэглэлт хийлгүүлсэн. Би одоо цахим покер мөрийтэй тоглоомыг ашиглахаа больсон. Надад 2024 оны 06-р сарын 01-ний орой 18 цагийн үед Ж.Д нь "Миний данснаас 510 000 төгрөг алга болсон" гэж надад хэлсэн. Тухайн үед би 510,000 төгрөгийг нууцаар аваад покер тоглоод алдсан болохоор Ж.Д-д хэлж чадаагүй байсан. Тэгээд би 2024 оны 06-р сарын 05-ны өдөр 13 цагийн үед Ж.Д-д 2024 оны 06-р сарын 01-ний өдөр нууцаар авсан 510 000 төгрөгийг авсан гэдгээ хэлж бэлнээр 510 000 төгрөгийг Ж.Д-д буцааж өгсөн. Би Ж.Д-ээс уучлалт гуйсан мөн өөрийн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 25-27-р тал/
4. Хохирогч Ж.Д-ийн Хаан банкны ********* тоот дансны гүйлгээний хуулга. /хх-ийн 38-39-р тал/
5. Хохирогч Ж.Д-ийн “2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 510.000 төгрөг бэлнээр авсан нь үнэн болно” гэсэн гар бичмэл. /хх-ийн 46-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.Ш нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 15 цаг 52 минутад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын **** тоотод оршин суух Ж.Д-ийн эзэмшлийн Хаан банкны ********* тоот дансны интернэт банканд нууц үгээр нь нэвтэрч 510 000 төгрөгийг Хаан банкны ********* тоот данс руу “Zeeltolow” гэсэн утгатай зарлагын гүйлгээг хийж, хохирогчийн эзэмшлээс 510 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, дансны хуулга, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.Д-ийн “өөрийн Хаан банкны интернет банк руугаа ортол миний данснаас 510 000 төгрөгийн гүйлгээ хийгдэж зарлага гарсан байна. 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Ш манай ажил дээр ирээд миний Хаан банкны интернэт банкны нууц үгийг сольж өгсөн. Гэхдээ би гар утсан дээрээ интернэт банкны нууц үгээ өөрөө бичээд Ш-т өгсөн. Хамт байсан болохоор мэдчихсэн юм шиг байна” гэх мэдүүлэг, яллагдагч Ц.Шын “Тухайн үед Д эгчийн ашигладаг самсунг загварын цагаан гар утсыг орон дээрээс нь аваад интернэт банкаар нь нэвтрэн орж 510 000 төгрөгийг ********* Дугаарын дан руу Zeeltolow гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн. Тухайн үед би 510 000 төгрөгийг нууцаар аваад покер тоглоод алдсан болохоор Ж.Д-д хэлж чадаагүй байсан” гэх мэдүүлэг, хохирогч Ж.Д-ийн Хаан банкны ********* тоот дансны гүйлгээний хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Ш нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 15 цаг 52 минутад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын **** тоотод оршин суух Ж.Д-ийн эзэмшлийн Хаан банкны ********* тоот дансны интернэт банканд нууц үгээр нь нэвтэрч 510 000 төгрөгийг Хаан банкны ********* тоот данс руу шилжүүлэн авч 510 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Ш нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар авч 510 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ш-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Д-д 510 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Ш нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овгийн Ц.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ш-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан 1 жилийн хугацаагаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ш нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Ц.Ш-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрт хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А