| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2018/01410/И |
| Дугаар | 142/ШШ2019/00539 |
| Огноо | 2019-04-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 142/ШШ2019/00539
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овгийн А Ч нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б овгийн Ч Ц холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Ч, хариуцагч Ч.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Ц 2005 оны 6-р сард танилцаад танилцаад 2006 оны 8-р сарын 29-нд хүү Г төрсөн. Бид хоёрын дундаас хүүхэд төрсөн учир бид 2006 оны 12-р сард нэг гэрт орж 2007-05-11-нд гэрлэлтээ албан ёсоор батлуулж хууль ёсны эхнэр нөхөр болцгоосон.Бид хоёрын дундаас 2008-09-11-нд охин Нандин-Эрдэнэ төрсөн бөгөөд 2013-07-22-нд хүү З төрж гурван хүүхдийн эцэг эх болцгоосон.Ч.Ц надтай анх суухдаа архи уудаг байсан бөгөөд түүний архи уух нь улам ихсэж намайг хэл амаар доромжлон эрх чөлөөнд минь халдсаар 10 жил болж байна. Намайг маш ихээр хий хоосон хардаж зовоодог,зоддог.Би хүүхдүүдээ бодоод түүний гаргаж байгаа зан авирыг тэвчсээр өдий хүрлээ.Ч.Ц ганц намайг доромжлоод зогсохгүй миний аав ээжийг маань элдвээр хэлж доромжилдог. Том хүүгээ хэл амаар доромжлон дарамталдаг.Энэ хүний зан авираас шалтгаалж хүүхдүүдийн маань зан авир нь ч эвдрэх боллоо. Би хойшид Ч.Ц хамт амьдрах боломжгүй болсон.Би энэ хүнтэй хамт амьдрах юм бол амь насаа алдах, аль нэг эрхтэнээсээ хагацах,эрүүл мэндээрээ илүү ихээр хохирох магадлал маш өндөр байгаа болно.Би 6-р бичил хороололын 16-р байранд байрлах "БАЯЛАГ хоолны газар тогооч ажилтай бөгөөд Ч.Ц согтуугаар байнга ажил дээр ирж хэл ам хийдэг би түүний ааш авирыг тэсэж өнгөрөөж чадахгүй.Иймд Ч.Цэнгээ бид 2-ын гэрлэлтийг цуцлаж 3 хүүхдийг маань эх миний асрамжид үлдээж эцэг Ч.Ц хүүхдүүдийг маань насанд хүртэл нь тэжээн тэтгүүлэх тэтгэлэг тогтоож,дундын өмч болох хашаа,газрыг маань бид 4-ын өмчлөлд үлдээж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Ч 2005 онд танилцаад 2006 онд анхны хүү Г төрсөн, 2008 онд охин Нандин-эрдэнэ төрсөн, 2013 онд хүү Золбоот төрсөн. Миний бие эхнэр А.Ч сайтар ярилцаж асуудлаа эвээр шийдэх, хүүхдүүдийнхээ эрх ашгийг эрхэмлэн үзэж, нэгдмэл байр суурьтай дараах шийдвэрт хүрлээ. Бидний дунд охин Ц.Нандин-Эрдэнэ аав Ч.Цэнгээгийн асрамжинд цаашид амьдрах, том хүү Ц.Г, бага хүү Ц.З нар нь ээж А.Ч асрамжинд цаашид амьдрах, эд хөрөнгийн маргаангүйгээр асуудлаа шийдүүлэх. Одоо амьдарч буй байшиндаа миний бие оН хамтаар үлдэн амьдрах, компаний ажилтаны орон сууц учир бид хоёрт дундын өмч байхгүй болно. Эхнэр А.Чаминням энэ тухай үнэн тайлбараа өгнө гэдэгтээ санал нийлнэ гэжээ.
Нэхэмжлэгч А.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 2 хүүгээ өөрийн асрамжид, охин Ц.Н аавынх нь асрамжид үлдээж, ба хүүдээ эцгээс нь тэтгэлэг авахаар хариуцагчтай ярилцаж тохиролцсон. Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 39-19 тоотод байрлах хашаа, байшин, газрыг нөхөр Ч.Ц өмчлөлд үлдээхээр болсон тул эд хөрөнгийн хувьд маргаан байхгүй гэв.
Хариуцагч Ч.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... охин Ц.Н би өөрийн асрамжид авах, хүү Ц.Г, бага хүү Ц.З нарыг ээжийнх нь асрамжид үлдээж, бага хүү Ц.З би хүүхдийн тэтгэлэг төлөхөөр эхнэр А.Чбид 2 ярилцхж тохиролцсон гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.Ч нь хариуцагч Ч.Цэнгээд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс оногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэрлэгчид 2005 оноос хамтран амьдарч тэдний дундаас 2006 оны 08 сарын 29-ний өдөр хүү Ц.Г, 2008 оны 09 сарын 11-нд өдөр охин Ц.Н, 2013 оны 07 сарын 22-нд хүү Ц.Золбоот нар төрсөн, зохигчид 2007 оны 05 дугаар сарын 11-ний өдөр эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон, хүүхдүүд эрүүл бойжиж, сурч, хүмүүжиж байгаа зэрэг нь хүүхдүүдийн Г-45, Г-1490, 6101001160 дугаартай төрсний гэрчилгээнүүдийн хуулбар, 0027602 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Учралтбаяр өрхийн эмнэлгийн тодорхойлолт, Эрдэнэ багийн засаг даргын тодорхойлолт, 20 дугаар сургуулийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 218 дугаар шүүгчийн захирамжаар шүүх А.Ч нэхэмжлэлтэй Ч.Ц холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч хэргийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн. Гэтэл эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй байгаа нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Шүүхээс өгсөн эвлэрүүлэх хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй, нэхэмжлэгч гэрлэлтээ цуцлуулах шаардлагаа дэмжиж байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан зохигчдын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.
Гэрлэгчид хүүхдүүдийн асрамжийн асуудлаар харилцан тохиролцсон, хүүхдүүдийн санал зэргийг харгалзан Ц.Г, Ц.З нарыг эх А.Ч асрамжид, охин Ц.Н эцэг Ч.Ц асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан.
Гэрлэгчид хүүхдүүдийн асрамжийг хэнд үлдээх, мөн бага хүү Ц.З эцэг Ч.Ц хүүхдийн тэтгэлэг төлөх талаар харилцан тохиролцсон тул хариуцагчаас хүү Ц.З тэтгэлэг гаргуулж шийдвэрлэх үндэстэй байна.
Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул хариуцагчийн 1 жилийн хугацаанд 1 хүүхдэд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 32 529 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл Ч.Ц нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар Ц.Золбоот нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх үүрэгтэй.
Орхон аймагт амьжиргааны доод түвшингийн хэмжээ сард 194 300 төгрөг ба үүний 50% 1 жилээр тооцоход 1 165 800 төгрөг болох ба энэ дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 32 529 төгрөгийг хариуцагч Ч.Ц гаргуулж төрийн санд оруулах үндэстэй.Зохигчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дэрьдав.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч А.Чаминням, хариуцагч Ч.Цэнгээ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2006 оны 08 сарын 29-ний өдөр төрсөн хүү Ц.Г, 2013 оны 07 сарын 22-нд төрсөн хүү Ц.Зт нарыг эх А.Ч асрамжид, 2008 оны 09 сарын 11-нд төрсөн охин Ц.Н эцэг Ч.Цн асрамжид тус тус үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хариуцагч Ч.Цэнгээгээс 2013 оны 07 сарын 22-нд төрсөн хүү Ц.З11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч А.Ч олгосугай.
4.Зохигчдын хооронд дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 32 529 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Н.Мөнхнаранд даалгасугай.
7.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛСАН ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА