| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2024/0145/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/134 |
| Огноо | 2024-10-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/134
2024 10 15 2024/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн өсвөр насны Б.*******ад холбогдох эрүүгийн 2404000000148 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Батцэцэг
Өсвөр насны шүүгдэгчийн
өмгөөлөгч Б.Бүжингоо
Өсвөр насны шүүгдэгчийн хууль
ёсны төлөөлөгч Ж.*******
Өсвөр насны шүүгдэгч Б.******* нар оролцов.
Монгол Улсын иргэн, 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, халх, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эмээ ахын хамт амьдардаг, ******* хот, Багануур дүүрэг, 4 дүгээр хороо, ******* хэсгийн 6 дугаар гудамжны 3 тоотод байнга оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овгийн Бат-Эрдэнийн ******* (РД:).
Өсвөр насны яллагдагч Б.******* нь М.*******тэй урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн хохирогч С.*******ийн нүүр хэсэгт гараараа цохих, өшиглөх зэрэг олон удаагийн үйлдлээр биед нь халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун нүдний зовхины хэсэгт язарсан шарх, хамрын таславч мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: ”...2024 оны 8 дугаар сарын 13-ны орой 18 цагаас хойш Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “” хэсгийн тоглоомын талбайд *******тэй сагс тоглож байхдаа санамсаргүйгээр бөмбөгийг нь блок хийх гээд *******ийг нүүр лүү нэг удаа алгадсан. ******* “зүгээр тоглохгүй яах гээд байгаа юм бэ” гэхээр нь “уучлаарай ах” гэхэд миний нүүр хэсэгт бөмбөгөөрөө нэг удаа цохьсон, би зөрүүлээд баруун, зүүн гараараа нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохьсон. ******* миний 2 хөлийг давхар хамах гээд хөлнөөс бариад өргөж байхад нь би зүүн гараараа толгой хүзүү хэсгээр нь хавчаад барьж байсан. Тэгээд манай найз ******* *******ийн нүүр хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. Тухайн үед *******ийн баруун нүдний хөмсөгнөөс цус гарч байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 78, шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Насанд хүрээгүй хохирогч С.*******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тоглож байхдаа санаатай юм уу санамсаргүй юм уу мэдэхгүй , нар нь тоглож байх явцдаа миний толгойн дагз хэсэгт 2 удаа цохьсон. Би , а 2-т хандаж “та хоёр жаахан аятайхан тоглооч ээ, бөмбөг толгой хоёрыг салгаж тоглооч” гэж хэлсэн. Тэгж хэлэхэд, “ах хүндлээд байхад давраад байгаарай” гэж хэлээд миний дух хэсэгт 1 удаа мөргөхөөр нь рүү сагсны бөмбөг шидсэн. Эрдэнэ нь намайг заамдаж аваад баруун гараараа миний нүүр хэсэгт 2-3 удаа цохьсон. Би тухайн үед д цохиулаад доошоо суугаад нүүрээ хамгаалаад зүүн хөлнөөс нь тэвэрэхэд нь зүүн гараараа миний толгойг сугандаа хавчиулж боогоод 3-4 удаа баруун гараараа ар нуруу хэсэгт цохьсон. а нь миний баруун нүд хэсэгт баруун 1 удаа өшиглөсөн. Миний нүүр хэсгээс цус гарсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-10)
Насанд хүрээгүй гэрч Б.Энхтулгын “...тоглож байх явцад нь ******* ахын толгой, гар хэсэгт нь 1-2 удаа цохьсон. ******* ах “зүгээр тоглооч” гэж хэлсэн. ******* ах г бөмбөгөөр 1 удаа мөр хэсэгт нь цохьсон. нь баруун гараараа ******* ахын нүүр хэсэгт 1-2 удаа цохиж, ******* ахыг доошоо тонгойход нь нь 2 гараараа толгойг нь тэвэрч боосон. Тэгээд байж байхад ******* нь *******ийн нүүр хэсэгт 2 удаа өшиглөсөн..” гэх мэдүүлэг (хх-ийн 16-17)
Гэрч Д.ын “Тухайн үед ******* нь *******ыг сагсан бөмбөг барьсан гараараа нэг удаа цохьсон. ******* нь зүүн гарынхаа суганд *******ийн толгойг хийчихсэн тэвэрчихсэн байсан ба ******* нь *******ийн нүүр хэсэгт нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ө.Шаарийбуугийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн №245 дугаартай “С.*******ийн биед баруун нүдний зовхины хэсэгт язарсан шарх, хамрын таславч мурийлт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтэл байна, дээрх хамрын таславч мурийх, шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хх-ийн 28- 29),
Хохирогч С.*******ийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт (хх-ийн 35-37),
Өсвөр насны шүүгдэгч Б.*******ын нас тоолсон тухай тэмдэглэлүүд, төрсний гэрчилгээний хуулбараар “Хонгороочин овгийн Бат-Эрдэнийн ******* 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 16 нас 9 сар 14 хоногтой” гэжээ. (хх-ийн 58-59),
М.*******ийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбараар “******* овгийн ийн ******* 2009 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 15 нас 7 сар 27 хоногтой” гэжээ. (хх-ийн 51-52),
Прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №03 дугаартай тогтоолоор “насанд хүрээгүй ийн ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй” гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэжээ. (хх-ийн 124-125),
Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэсийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 28/101 дугаартай “Иргэн С.******* (РД:УГ06232718) нь 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс хойш яаралтай тусламж 106,190 төгрөг, амбулаторийн үзлэг 28,350 төгрөг, нийт 134,540 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэсэн албан бичиг (хх-ийн 12),
Өсвөр насны шүүгдэгч Б.*******, насанд хүрээгүй М.******* нар нь хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох нь 134.540 төгрөгийг төлсөн болох нь “Төрийн банкны шилжүүлгийн баримт” (хх-ийн 115)
Өсвөр насны шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 60) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн өсвөр насны шүүгдэгч Б.*******ад холбогдох хэрэгт гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Улсын яллагчийн “өсвөр насны шүүгдэгч Б.******* нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч насанд хүрээгүй М.*******тэй үйлдлээрээ нэгдэн хохирогч С.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах. Гэмт хэргийн улмаас өсвөр насны шүүгдэгч нь иргэний нэхэмжлэлийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй” гэсэн дүгнэлтийг өсвөр насны шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс маргаагүй болно.
Хэргийн үйл баримтаар өсвөр насны шүүгдэгч Б.******* нь 2024 оны 8 дугаар сарын 13-ны орой 19 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, хэсгийн тоглоомын талбайд сагсан бөмбөг тоглох явцдаа С.*******ийн толгойд гар хүрч цохьсон үйлдлийн улмаас тэдний дунд “аятайхан цэвэрхэн тоглосонгүй” гэсэн таарамжгүй харилцаа үүсч, М.******* нь өсвөр насны шүүгдэгч Б.******* руу бөмбөг шидсэн үйлдэл гаргажээ.
Улмаар өсвөр насны шүүгдэгч Б.******* нь хохирогч С.*******ийн нүүрэн тус газар 2-3 удаа гараараа цохих, хоолойг нь сугандаа хавчуулж байгаад нуруу хэсэгт нь гараараа хэд хэдэн удаа цохих явцад хажуу талаас насанд хүрээгүй 15 настай М.******* нь хохирогчийн нүүрэн тус газарт нэг удаа өшиглөх зэргээр цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун нүдний зовхины хэсэгт язарсан шарх, хамрын таславч мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч С.Мөнххишигийн “.... Эрдэнэ нь намайг заамдаж аваад баруун гараараа миний нүүр хэсэгт 2-3 удаа цохьсон. Би тухайн үед д цохиулаад доошоо суугаад нүүрээ хамгаалаад зүүн хөлнөөс нь тэвэрэхэд нь зүүн гараараа миний толгойг сугандаа хавчуулж боогоод 3-4 удаа баруун гараараа ар нуруу хэсэгт цохьсон. а нь миний баруун нүд хэсэгт баруун 1 удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Энхтулгын “******* ах г бөмбөгөөр 1 удаа мөр хэсэгт нь цохьсон. нь баруун гараараа ******* ахын нүүр хэсэгт 1-2 удаа цохиж, гараараа толгойг нь тэвэрч боосон. ******* нь *******ийн нүүр хэсэгт 2 удаа өшиглөсөн..” гэх мэдүүлэг, гэрч Д.ын “******* нь *******ыг сагсан бөмбөг барьсан гараараа нэг удаа цохьсон. ******* нь зүүн гарынхаа суганд *******ийн толгойг хийчихсэн тэвэрчихсэн байсан ба ******* нь *******ийн нүүр хэсэгт нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн №245 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокурорын яллах дүгнэлтэд өсвөр насны Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр түүнээс олон хүнийг” гэж дүгнэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” гэж залруулж шийдвэрлэсэн болно.
Өсвөр насны шүүгдэгч Б.******* нь эхлээд хохирогч С.*******ийг цохиж, улмаар үргэлжлүүлэн насанд хүрээгүй 15 настай М.******* нь хохирогчийг цохиж зодсон үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх шинжээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй ба тэдгээрийн шууд санаатай гэм буруутай үйлдэл, уг үйлдлийнх нь улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондоо шалтгаант холбоотой байна.
Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “өсвөр насны шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Б.*******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Энэ гэмт хэргийн улмаас өсвөр насны шүүгдэгч Б.******* нь хохирогч С.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд тэрээр сэтгэцэд учирсан хор уршгийн зардал нэхэмжлэхгүй харин эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэж мэдүүлжээ. (хх-ийн 10)
Хавтаст хэрэгт хохирогч С.*******ээс эмчилгээний зардалтай холбоотой баримтыг ирүүлээгүй байх тул энэ талаарх баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Өсвөр насны шүүгдэгч Б.*******, насанд хүрээгүй М.******* нар нь хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 134.540 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Улсын яллагчаас “шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.*******ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг 2 дахин багасгаж 150 цагийн хугацаагаар тогтоох” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хамгийн бага 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргав.
Тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 9 сар 13 хоногтой, шүүх хэргийг шийдвэрлэх үед 16 нас 11 сар 15 хоногтой болох нь төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл зэргээр (хх-ийн 58-59) тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Б.******* нь гэмт хэрэг үйлдэх болон шүүх хэргийг шийдвэрлэх үед 18 насанд хүрээгүй байх тул түүнийг өсвөр насны шүүгдэгч гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Шүүхээс өсвөр насны Б.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний нас болон нийгэмд өөрийн байр суурийг олж, цаашид боловсрол, мэргэжил эзэмших, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ойлгож ухамсарлуулахад чиглүүлсэн бөгөөд тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа иргэний нэхэмжлэлийг бүрэн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Өсвөр насны шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Мөн өсвөр насны шүүгдэгчийн эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзан, нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулвал зохино.
Хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг түүний авга ах Ж.*******т даалгаж шийдвэрлэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч ******* овгийн Бат-Эрдэнийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүд, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3. Өсвөр насны шүүгдэгч Б.*******ад “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” авсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.*******ад авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хяналт тавьж ажиллахыг Багануур дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хэрэгжүүлэхийг мэдэгдэж, өөрийн хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийн түүний хууль ёсны төлөөлөгч Ж.*******т даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар өсвөр насны шүүгдэгч Б.*******аас нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА