Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 49

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж

Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

            Улсын яллагч: С.Мөнхтулга,

            Насанд хүрээгүй шүүгдэгч Э.*******, Т.*******

            Шүүгдэгч: Ц.*******, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Баярмаа

            Хууль ёсны төлөөлөгч: Э.*******, Г.*******,

            Сурган хүмүүжүүлэгч: Б.Оюунчимэг

            Шүүгдэгч: Г.******* түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,

            Шүүгдэгч: Х.******* түүний өмгөөлөгч Э.Наранцацрал,

            Шүүгдэгч: Г. түүний өмгөөлөгч Н.Нармандах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар ******* ******* овгийн ын *******, овгийн ын *******,  овгийн гийн *******, овгийн ын , овгийн ын *******, овгийн ын ******* нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овгийн ын *******, овгийн ын *******,  овгийн гийн *******, овгийн ын , овгийн ын ******* нарт холбогдох ... тоот хоёр хавтас хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Г.*******, Ц.*******, Г., Х.*******, насанд хүрээгүй Э.*******, Т.******* нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах гэх газарт чулуу ухах зорилгоор очиж, “ ” ХХК-ний хамгаалагч Б., Х. нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие эрх чөлөөнд халдаж, Б.ийн биед тархи доргилт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл, Х.ын биед тархи доргилт, биеийн зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулсан,

Мөн бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн сумын багийн нутаг дэвсгэр гэх газарт байрлах “ ” ХХК-ний хамгаалалтын төмөр хашааг санаатай эвдэж гэмтээн, 104,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагтаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Яллагдагч Г.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би 2016 оны 10 дугаар сарын 18-наас 19-ны шөнө 01 цагийн үед Өмнөговь аймгийн сумын төвд байдаг гэртээ байж байгаад улаан чулууруу хүн орж байна гэхээр нь эхнэр бид хоёр сумаас гараад явж байгаад замдаа тэгээд , , *******, нартай таараад тэгээд бид зургуул 5 мотоцикльтой явж сумын зүүн урд зүгт 12 кмт байдаг улаан чулуу гараад байгаа гэх газар дээр улаан чулуу ухах гэж очсон. Тэгээд наад талын хөтлийн овоон дээр очиход тэнд *******, , *******, ******* дөрөв хоёр мотоцикльтой явж байхаар нь очоод зогсоод чулуу ухуулж байна уу гэхэд ухуулахгүй байна гэсэн. Тэгэхээр нь бид нар цаашаа хөдлөөд бид нар гийн хашааны хойд талын орой дээр сууж байгаад мотоциклио орхиод *******, , , Батбааатар, *******, *******, , ******* бид нар гийн хашааны урд талаар орж ХХК-ний хамгаалалтын төмөр хашаан дээгүүр нь давж ороод цаашаа хоёр намхан толгод яваад ухдаг газар дээр нь ирээд би хүрз, зээтүүгээр улаан чулуу ухаж байтал бид нар дээр 2 хамгаалагч явган хүрч ирээд бид нар луу гэрэл тусгахаар нь тэнд ухаж байсан хүмүүс бүгд зугтаагаад хашаанаас нь гараад буцаад бүгдээрээ мотоцикль дээрээ ирцгээсэн. Тэгээд тэнд бүгд мотоциклио асаагаад гийн төмөр хамгаалалтын хашааны хойд талын торон хашаан дээр ирээд байж байтал *******, *******, , ******* нар нь хашааны торыг эвдээд тэгээд торыг нь унагаад байж байтал 2 хамгаалагч хүрч ирээд өөдөөс чулуу шидсэн. Тэгээл би мотоциклио хаазлаад тэр хоёр хамгаалагч руу дайрахад цаашаа зугтахаар нь би хойноос нэг хамгаалагчийг араас элдэж байгаад мотоциклийн гарны хамгаалалт төмрөөр шүргэтэл нөгөө хамгаалагч газар ойчихоор нь би хажууд нь зогстол цаад талаас машины гэрэл гараад ирсэн. Тэгээд би эргээд нөгөө эвдсэн нүхээр гараад очиход хашааны гадаа , , , , манай эхнэр тэр хэд 3 мотоцикльтой зогсож байсан. Тэгээд байж байсан чинь ******* нь мотоциклио торонд орооцолдуулаад хамгаалагч нарт хураалгачихлаа гэсэн. Тэгээд ******* эргээд хашаа руу дайрч мотоциклио авъя гээд миний араар суухад манай эхнэр тэр залууг загнаад буулгасан. Тэгээд тэнд байсан хүмүүс сумаас хүн дуудаж мотоциклио авъя гээд хоорондоо яриад байсан. Би тэгээд эхнэр ийг сундлаад цаашаа хөдөө гэрлүү явсан. Надтай хамт хамгаалалтын торон хашаа руу *******, ******* Мөнх-Эрдэнийг, ******* ыг сундлаад хашааруу дайрч орцгоосон. Тэр хамгаалагчийг нь жаахан айлгах гээд мотоциклио хаазлаад орсон мөн улаан чулуу түүх ухах гэж байсан. Би тэр нэг хамгаалагчийг араас нь элдэхэд миний өмнө мотоцикльтой хүн байгаагүй. Өөр хүн элдээгүй би ганцаараа тэр хамгаалагчийг нь мотоциклиороо элдэж туулгасан. Тухайн үед хашааруу мотоцикльтой *******, Отгонбаатар, *******, нар нь нөгөө хамгаалагчийг нь элдээд явж байгаа харагдсан. Тухайн үед Отгонбаатар Мөнх-Эрдэнийг, ******* ыг сундлаад хашаа руу дайрч орсон. Би ганцаараа явж байсан. Тэнд байсан *******, *******, , ******* нар нь хашааны торыг эвдээд тэгээд торыг нь унагаагаж эвдсэн. Бид нарыг хашаа руу нь дайраад ороход айгаад зугтаасан. Нэг хамгаалагчийг нь би мотоциклийн хамгаалалтын төмрөөр шүргээд газар унагасан түүнээс болж гэмтэл учруулсан байх, нөгөө хамгаалагчийг хэн гэмтэл учруулсаныг нь мэдэхгүй байна. Миний унаж явсан ногоон өнгийн Даюун маркийн мотоцикль миний эзэмшлийн хөрөнгө байгаа юм би 2015 оны хавар хүнээс худалдаж авсан Надад тэр зарсан хүн нь гаалийн бичгийг нь өгөөгүй. Би тэгээд одоог хүртэл бүртгүүлж амжаагүй , ******* хоёр жаахан халамцуу байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна яах гэж хашаа руу оров гэж харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 176-177, 2-хх-ийн 17 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ...” 2016 оны 10 сарын 18-19-нд шилжих шөнө хүүхдүүдээ хөдөө хүргэж өгөөд буцаад сумын төв явсан. 19-ний 1 цагийн орчимд Ихэр шовон дээр гарч ирэхэд 5-6 мотоцикльтой хүмүүс байсан. Тэгээд цаашаа *******, *******, *******, нийтдээ 7 мотоцикльтэй 14-лээ явсан. Торон хашаа руу улаан чулуу ухахаар ороод хөөгдөөд буцаж гарч ирсэн. Буцаад торон хашаа руу орох зорилгоор очсон. Тэгэхэд *******, *******, , ******* нар торон хашааг эвдэж байсан. Би нэг шонг нь дайрсан. Тэгтэл өөдөөс 2 хамгаалагч чулуу шидсэн. Хамгаалагч нарыг айлгах зорилгоор мотоциклиороо хаазлахад 2 тийшээ салаад зугатаасан. Би нэгийг нь гарны хамгаалалтаар шүргэсэн. Дэргэд нь зогсоход дээрээс хамгаалалтын машины гэрэл гарсан би буцаад явсан. Тухайн үед намайг гарч ирэхэд араас *******, ******* нар гарч ирсэн. ******* торонд орооцолдоод мотоциклио үлдээсэн” гэв.

Насанд хүрээгүй яллагдагч Э.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би 2016 оны 10 дугаар сарын 18-19-ний шөнө 00 цагийн үед Өмнөговь аймгийн сумын төвд байдаг эгчийн гэрт байх байхад манай нагац эгч , түүний хүүхэд ******* нарыг хөдөө гэрт нь хүргэж өгөх гэж өөрийн эзэмшлийн улаан өнгийн хятад улсын ява маркийн мотоциклиор тэр хоёрыг сундлаад сумаас урагшаа 15 кмт улаан чулуу гараад байдаг газрын хажууд байдаг өвөлжөөнд нь эгчийг буулгаж өгөөд Мөнх-Эрдэнийг сундлаад буцаад сум руу явж байгаад замдаа хөтөл гэдэг газар зогсоод тамхи татаад байж байтал сумаас 5 мотоцикльтой 8 хүн ирсэн. Тэр ирсэн хүмүүс дотор миний таньдаг байсан бас Тайвнаа гэдэг хүний нэрийг сонссон тэгээд тэр хүмүүс улаан чулуу ухах гээд явж байна гэж хэлээд тэр хүмүүс улаан чулууруу явахаар нь араас би Мөнх-Эрдэнийг сундалаад тэр улаан чулуу гараад байгаа газарлуу явсан.Тэгээд хамгаалалтын торны хойгуур яваад тэгээд тэр уулын хажуугийн жалган дотор нь бид нар мотоциклио тавиад тэгээд бид нар улаан чулуу ухах гээд явган алхаж яваад гэдэг компаний хамгаалалтын төмөр торыг нь давж ороод улаан чулуу ухах гэж байтал цаанаас хоёр хамгаалагч явган гарч ирэхээр нь хамгаалагч ирж байна гэхээр тэнд байсан хүмүүс торноос гараад зугатаасан. Тэгтэл нэг хамгаалагч та нарын мотоциклийг хураах гээд цаагуур чинь машинтай хүмүүс явж байгаа гэсэн. Тэгээд бид нар бүгдээрээ мотоцикль дээрээ ирээд мотоциклио бүгд асаагаад бид хоёр сум руу явах гэж байтал хамгаалалтын торны хойд талд хэсэг мотоцикльтой хүмүүс ирчихсэн гэрлээ торлуу тусгаад байж байтал нэг танихгүй ах одоо бүгдээрээ энэ чулууруу дайраад орно гэж хэлээд тэнд байсан хүмүүс мотоциклиосоо буугаад тэр хамгаалалтын төмөр торыг эвдээд тэгээд тэнд байсан 5 мотоцикльтой хүмүүс тэр хашаа руу нь орцгоосон. Тэгэхэд цаанаас хоёр хамгаалагч гүйгээд ирээд та нар одоо боль, гарцгаа гэхэд нь тэнд байсан нэг хүн нь ална хядна гээд хамгаалагч нарыг мотоциклиороо тэнд байсан хоёр хамгаалагчийг элдсэн би тэгэхээр нь Мөнх-Эрдэнийг сундлаад хашаан дотор цаагуур нь тойроод явсан. Тэгтэл дээрээс хамгаалалтын машин гэрлээ тусгаад ирж байгаа харагдсан. Тэгээд орсон газраараа буцаад гарах гэтэл миний унаж явсан мотоцикль хамагаалалтын торонд орооцолдсон. тэгээд ******* бид хоёр гүйгээд хашааны гадаа зогсож байсан мотоцикльтой хүмүүс дээр очиход тэнд байсан хүмүүс ява мотоциклийг нь авна гээд байсан тэгээд би ийн араас нь сундлаад, ******* нэг танихгүй хүний араар нь сундлаад сумруу явж байгаад замдаа хөтөл овоон дээр зогсож байхад Тайвнаа гэдэг хүн нь би сая нэг хамгаалагчийг нь дайрсан гэж хэлээд тэр Тайванаа “яанаа” гээд бид нарт хэлсэн тэгээд тэнд байсан 5 мотоцикльтой хүмүүс бүгдээрээ сумын төв рүү явцгааж тэгээд ******* бид хоёр гэртээ хүрүүлсэн тэгээд амарсан. Тэнд байсан 5 мотоцикльтой хүмүүс бүгд тэр хамгаалалтын хашааг эвдээд бүгдээрээ дайрч орцгоосон. ******* бид хоёр тэр хүмүүсийг дагаад хашааруу орж улаан чулуу ухах гэж байсан. Би Мөнх-Эрдэнийг сундалаад улаан өнгийн жижиг хүрзтэй явж байсан. Нэг хүн мотоциклиороо хашааг дайрсан. Тэгээд мотоциклиос буугаад торыг нь хөлөөрөө тийрээд байсан. Тэгээд хашааг эвдээд мотоциклиороо дайрч орсон. Тэнд байсан хүмүүс ална, хядна гээд хашгираад мотоциклиороо туулгаад байсан. Тэгээд тэр хоёр хамгаалагч бид нараас айгаад цаашаа зугтаасан нэг эмэгтэй хүн ална гээд хашгираад байсан. Би тухайн үед саарал өнгийн өмдтэй, эрээн өнгийн масктай, улаан өнгийн супер даюун ява маркийн мотоцикльтой явж байсан. Тэр ******* ногоон өнгийн мотоцикльтой, саарал өнгийн дээлтэй явж байсан. Тэнд *******, хоёр архи уусан согтуу байсан. Тэр хоёр хамт нэг ногоон өнгийн мотоцикпиор явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 184-185, 2-хх-ийн 13 дугаар хуудас/

Насанд хүрээгүй шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ...” Он сарыг санахгүй байна. Улаан чулуун дээр очсон. Жалганд ява эвдэрсэн учраас алхаж очсон. Очиход 2 хамгаалагч байсан, тэгээд юун хүмүүс вэ? яах гэж байгаа юм бэ? явцгаа гэсэн. Тэгээд бид нар буцаад ява дээрээ очсон чинь машин ирсэн байсан. Машин явсан хойно ява авчихаад сум руу явах гэсэн чинь ******* тор луу буцаад оръё гэж хэлсэн. Буцаад торон дээр очиход *******гийн араар сууж байсан хүүхэд тор эвдсэн өшиглөсөн, тэр нь байсан байх. Тор жаахан унасан байсан очиж яваараа дайраад орсон. гэж *******ыг хэлдэг. Тэгээд л тор ойчсон. Эхлээд ороод ******* ороод би орсон миний хойноос Тайванаа орсон. *******, ******* хоёр 2 хамгаалагчийг нэг нэгээр нь хөөгөөд явсан. Би торны цаагуур явж байгаад цаашаа очсон чинь машины гэрэл дээрээс гарсан тэгээд буцаж гарахдаа торонд орооцолдсон. Ява тавьчихаад явсан” гэв.

Насанд хүрээгүй яллагдагч Т.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би 2016 оны 10 дугаарс сарын 18-наас 19-ны шилжих шөнө 00 цагийн үед Өмнөговь аймгийн сумын төвд байдаг төрсөн эгч эгчийн гэрт байж байгаад ******* ах манай ээж ыг хөдөө гэрт айлд хүргэж өгөх гэж ******* ах өөрийн эзэмшлийн улаан өнгийн ява маркийн мотоциклиор ээж бид хоёрыг сундлаад сумаас урагшаа 14 км байдаг эгчийнд хүргэж өгөөд ******* ах бид хоёр буцаад сум руу явж байгаад замдаа чулуутай овоон дээр зогсоод ******* ах тамхи татаад байж байтал тэнд сумаас 6 мотоцикльтой 7 хүн ирсэн тэр ирсэн. Тэгээд тэнд байсан хүмүүс улаан чулуу ухах гээд явцгааж байна гэхээр нь ******* ах бид хоёр тэр хүмүүсийг дагаад явсан.Тэгээд тэр улаан чулууны газар очоод уулын жалган дотор нь бид нар мотоциклио тавиад тэгээд бид нар улаан чулуу ухах гээд явган алхаж яваад “” гэдэг компаний хамгаалалтын төмөр торыг нь давж ороод улаан чулуу ухах гэж явж байтал урдаас хоёр хамгаалагч хүрч ирээд юун хүмүүс вэ, улаан чулуу ухуулахгүй хамгаалалтын торноос гарцгаа гэхээр бид нар бүгд буцаад явсан.Тэгээд мотоцикль дээрээ ирэх гэж байхад цаад талаас хамгаалалтын машин том цагаан гэрлээ тусгаад ирж байгаа харагдсан. Тэгээд мотоцикпь дээрээ ирээд ******* ява маркийн мотоциклио унаад би араар нь сундалаад сум руу явах гэж байтал 5 мотоцикльтой хүмүүс ирчихсэн мотоциклио хаазлаад нэг эмэгтэй хүн дайръя гээд хашгираад байсан. Тэгтэл хоёр танихгүй залуу хамгаалалтын торон хашаан дээр ирээд гараараа хөлөөрөө өшиглөөд, гараараа торыг нь түлхэхэд торон хашаа газар унасан. Тэгээд тэнд байсан 3 мотоцикльтой хүмүүс орохоор нь ******* бид хоёр торон хашааруу ороод хашааны зүүн захаар явж байтал 2 хамгаалагч нар нь чулуу шидэж байх шиг байсан. Тэгтэл хойноос хамгааллалтын машин ирэхээр нь торноос гарах гэж яваад мотоциклийн дугуй нь торонд орооцолдохоор ******* ах бид хоёр мотоциклио орхиод торны гадагшаа гүйж гараад цаашаа явсан чинь нөгөө яавнууд дээр очоод ******* ява маркийн мотоциклио авч чадсангүй тэр хүмүүст мотоциклио авъя гэхэд тэр хүмүүс нээх юм яриагүй. Тэгээд би цагаан өнгийн ява маркийн мотоцикльтой танихгүй хүний араар сундалаад сумруу яваад эгч эгчийн гэрт нь хүргүүлсэн. ******* ах бас нэг танихгүй хүний араар нь сундалаад сум руу явсан. Би *******ын араар нь сундалаад хамгаалалтын торон хашааруу орсон. ******* бид хоёр улаан чулуу ухах гэж тэр хашааруу орсон юм. Надад огт багаж байгаагүй. Би газраас чулуу аваагүй. Бид хоёроос өөр сундалгаатай мотоцикльтой хүн байсан хэд байсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 180-181, 2-хх-ийн 21 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй шүүгдэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэхдээ...” 2016 оны 10 сарын 18-19-нд шилжих шөнө транс руу улаан чулуу ухах гэж явсан. Эхлээд ява үлдээгээд явган явсан. Тэгээд тор луу ороход 2 хамгаалагч цаанаас гэрэл тусгаад байсан. Буцаж гарч ирэхэд яваны түлхүүрийг машинтай хүмүүс аваад явсан байсан. Тэгээд бүгдээрээ ява дээрээ ирээд сум руу явъя гэсэн чинь хажууд нэг эмэгтэй хүн дайръя гээд байсан. Баруун талаар нь торны гадаа ирэхэд 2 хамгаалагч харагдсан. Хамгийн түрүүнд ******* орсон, дараа нь ******* орсон тэгээд ******* бид 2 орсон. Бид 2 зүүн тийшээ чулуу авахаар явсан. Тэгсэн урдаас хамгаалалтын цагаан машин гарч ирсэн. Тэгээд буцаж эргээд явахад хажууд бас сундлагаатай хүн явж байсан” гэв.

Шүүгдэгч Ц.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2016 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 22 цагийн үед Өмнөговь аймгийн сумын төвд байдаг гэдэг айлд байж байхад ын ахын төрсөн өдөр гэж бид хоёрт нэг нэг шилтэй хятад пиво өгсөн. Тэр шилтэй пивийг уугаад бид хоёр сумаас зүүн тийшээ байдаг улаан чулуу ухах гэж өөрийн эзэмшлийн ногоон өнгийн Даюун ява маркийн мотоциклиороо ыг сундлаад улаан чулуу руу очиход тэнд 4-5 мотоцикльтой хүмүүс байсан. Тэгээд тэр мотоцикльтой хүмүүс мотоциклио уулын ар жалганд тавиад улаан чулууруу явган явцгаасан. Тэгэхээр бид хоёр мотоциклио тэр мотоцикльтой хүмүүсээс зайтай тавиад бид хоёр тэр хүмүүстэй хамт хамгаалалтын торон дээгүүр даваад цаашаа яваад улаан чулууны карьерын хажууханд явж байхад нэг нь хамгаалагч ирлээ гэхэд тэнд байсан хүмүүс бүгд зугтаагаад буцаад мотоцикль руугаа явсан. Тэгээд би мотоцикль дээр очих гэж байхад миний мотоциклийн хажууд хамгаалалтын машин гэрлээ тусгаад зогсож байхаар жалганд сууж байгаад тэгээд тэр машиныг явахаар би мотоцикль дээрээ ирээд мотоциклио асаагаад цаад талын талын хэсэг мотоцикль дээр очоод байж байхад улаан чулуунаас ганцаараа алхаад ирж байхаар амдаад очоод сундалж яваад баруун талаар нь тойроод очъё гээд хамгаалалтын хойд талын торон дээр ирээд зогстол хоёр хамгаалагч нь ирээд бид нарыг явцгаа гэхэд нэг ногоон өнгийн мотоцикль унасан ******* одоо дайрцгаая гэхэд шар өнгийн жижиг хүрзээр тэр хамгаалалтын торон хашааг цохьсон. Тэгтэл 2 хамгаалагч ирээд бид нарыг яв гэхэд тэнд байсан хүмүүсээс дайрцгаая гэсэн. Тэгэхэд тэр торыг эвдээд цааш нь түлхэхэд нь хамгийн түрүүнд ******* ганцаараа мотоциклио унаад орсон. Араас нь би ганцаараа ороод хоёр зугтаж байгаа хамгаалагчийн араас нь мотоциклиороо элдсэн. Тэгтэл ******* нэг хамгалагчийг нь мотоциклиороо мотоциклийн гараараа шүргэхэд тэр хамгаалагч бөгсөөрөө газар суусан. Тэгэхээр нь би тэр хамгаалагчийн ард нь гүйгээд явж байсан хамгаалагчийг гүйцэж очиход тэр хамгаалагч над руу чулуу шидсэн. Тэгээд би тэр хамгаалагчийн нэг удаа тойроод мотоциклио хаазлаад байж байхад миний араас хоёр мотоцикльтой хүн ирсэн. Тэгтэл цаанаас машины гэрэл гарахаар би эргээд зугтаагаад торноос гарсан. Тэгэхэд нэг улаан мотоцикльтой хүн нь торонд үлдээгээд хоёр хүн нь бид нар луу гүйгээд ирсэн. Тэгээд тэр хоёр эргэж мотоциклио авъя гээд байсан. Тэгэхэд ******* би сая нэг хамгаалагчийг нь дайрсан, сум руу явж мотоциклийн янданг өөрчлөнө энэ яндан нь спорт яндан гэж хэлсэн байсан. Тэгээд бид хоёр тэр хүмүүсээс тусдаа сум руу явсан. Миний харсанаар тэр ******* нэг хамгаалагчийн араас нь туулгаж байгаад мотоциклиороо дайрж байгаа харагдсан. Би хамгаалагч нарыг нь чулуугаар цохиж байгааг нь хараагүй. Би тэр хашааруу дайраад орохдоо ганцаараа явж байсан. Намайг хашаанаас гараад ирэхэд гадаа , , , тэр *******ын эхнэр, нар хашааны гадаа нь зогсож байсан. Бид нарыг хашааруу дайрч ороход хоёр хамгаалагч нь бид нараас айгаад цаашаа зугтаасан. Тэр *******ын сундалж явсан залуу улаан өнгийн куртектай явж байсан. Би архи уусан халамцуу байсан. Миний унаж явсан ногоон өнгийн Даюун маркийн мотоцикль миний эзэмшлийн хөрөнгө байгаа юм би 2016 оны хавар хүнээс худалдаж авсан. Надад зөвхөн гаалийн бичиг нь байгаа улсын дугаар авч бүртгүүлж амжаагүй байгаа. бид хоёр жаахан халамцуу байсан. Би тухайн үед ногоон өнгийн ява маркийн мотоцикльтой, хүрэн бор өнгийн хүрэмтэй, маскгүй явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 169-170, 2-хх-15 дугаар хуудас/

Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ...” 2016 оны 10 сарын 18-19-нд шилжих шөнө улаан чулуу ухах гээд транс руу явсан. Хашааны гадна уулын завсар мотоциклио тавиад явган явсан. Тор луу ороод уулан дээр сууж байсан чинь хамгаалагч ирлээ гээд манай хүн хэлсэн. Бид хэд зугатаагаад мотоцикль дээрээ ирсэн чинь хамгаалагчийн машин ирсэн байсан. Тэгээд явахыг нь хүлээж байгаад явахаар нь мотоцикль дээрээ ирсэн. Тэгсэн бас баруун тор дээр хүмүүс орж байгаа гэсэн. Тэр хүмүүсийг очиж авъя гээд 2 мотоцикль явсан. Тэгээд зүүнтээ мотоцикль бөөнөөрөө байсан газар хүмүүсээ аваачсан. Тэгээд бүгдээрээ сум руу буцъя гэсэн чинь нэг эмэгтэй хүн баруун тороор дайрч ороод чулуу ухъя гээд байсан. Тэгээд бид хэд баруун торон дээр очиход шар хүрз барьчихсан торыг түлхэж унагаасан. Тэгсэн 2 хамгаалагч ирээд боль явцгаа юун хүмүүс вэ? гэсэн тэгсэн түрүүлээд ******* орсон би араас нь орсон. 2 хамгаалагч зугатаасан *******, *******, ******* нар араас нь явсан. 2 хамгаалагч салаад гүйсэн түрүүнд гүйсэн хамгаалагчийг ******* унагаасан гэж харсан нүүрийг нь сайн хараагүй. Ард нь байсан хамгаалагчийн араас очиход над руу чулуу шидсэн би бултаад чулуу мотоцикль оносон. Тэгсэн дээрээс гэрэл гарахаар нь би тор луу зугатсан чинь *******, ******* 2 хамгаалагч руу явж байсан. Мөн тор луу явж байхад нэг мотоцикль ирсэн хэнийг хараагүй. Торон дээр ирэхэд тор боссон байсан Энхтэйван торны гадаа зогсож байсан тор буулгасан би гарсан дараа нь ******* торонд орооцолдсон. Тэгээд би сум руу буцаж явсан” гэв.

Яллагдагч Г. мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ... “Би 2016 оны 10 дугаар сарын 18-ны орой шөнө 23 цагийн үед байх сумын төвд байдаг гэдэг айлд ******* бид хоёрыг байж байхад ын ахны төрсөн өдөр гэж ******* бид хоёрт нэг нэг шилтэй хятад пиво өгсөн. Тэр шилтэй пивийг уугаад бид хоёр сумаас зүүн тийшээ байдаг улаан чулуу ухах гэж *******гийн ногоон өнгийн Даюун ява маркийн мотоциклийн араар нь сундалаад улаан чулууруу явсан. Тэгээд улаан чулууруу очиход тэнд 4-5 мотоцкильтой хүмүүс байхаар очиход тэнд байсан мотоцикльтой хүмүүс чулууруу явган явж орно гэхээр бид хоёр мотоциклио тэр мотоцикльтой хүмүүсээс зайтай тавиад бид хоёр тэр хүмүүстэй хамт хамгаалалтын торон дээгүүр даваад цаашаа яваад улаан чулууны карьерын зүүн талд явж байхад цаанаас нэг хамгаалагч ирээд гэрлээ тусгаад бид нарыг яв гэхээр нь тэнд байсан хүмүүс бүгд зугатаагаад буцаад мотоцикль руугаа явсан. Тэгээд намайг торон хашаанаас гараад явж байхад ******* ирж авсан. Тэгээд нөгөө хүмүүсийг дагаад явахад хамгаалалтын хойд талын торон дээр ирээд зогсоход тэнд нийт 6-7 мотоцикльтой хүмүүс байсан. Тэгээд торлуу ******* араараа хүн сундалчихсан, *******, Түмэнжарал, ******* нар нь мотоцикльтойгоо ортол цаанаас хоёр хамгаалагч нь иртэл тэр дөрвөн мотоцикльтой хүмүүс хоёр хамгаалагчийг нэг нэгээр цааш нь туулгаад буттай сайртай жалгаруу орцгоосон. Тэгтэл цаанаас машины гэрэл тусахаар нь нөгөө 4 мотоцикльтой хүмүүс эргээд зугтаагаад хашаанаас гараад ирсэн тэгэхэд ******* мотоциклио торонд орооцолдуулаад ******* хамт явсан хүнтэйгээ явган гарч ирээд *******, ******* нар нь мотоциклио авъя гэж хашгираад байсан. Тэгээд ******* бид хоёр тэр хүмүүсээс тусдаа өөр замаар сум руу явсан. Би транс компаний хашааруу орж улаан чулуу түүх гэж орсон байсан. Хамгаалалтын торон хашааруу *******, ******* Мөнх-Эрдэнийг сундалаад *******, ******* нар нь хашааруу дайрч орцгоосон. Миний хажууд , тэр *******ын эхнэр байсан. Шөнө ухуулдаг гэхээр нь ******* бид хоёр улаан чулуу ухах гэж хашааруу орсон байсан Би эвдээгүй Би жаахан пийжүү уусан байсан. ******* нэг шилтэй пийжүү уусан байсан өөр согтуу хүн байгаагүй. Би цэнхэр өнгийн дээлтэй явж байсан ******* ногоон өнгийн мотоцикльтой, ногоон өнгийн дээл хүрэмтэй явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 187-188, 2-хх-ийн 22 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ... 2016 оны 10 сарын 18-19-нд шилжих шөнө транс руу улаан чулуу ухах гэж явсан. Эхлээд бөөнөөрөө мотоциклио тавиад алхаж очсон чинь хамгаалагч нар ирээд бид нар буцаад явсан. Би *******гийн араар суугаад мотоцикль дээрээ очсон чинь өмнөөс хүмүүс тор луу дайрна гээд хашгираад байсан. Тэгээд би очиж торыг буулгаж өгсөн чинь мотоцикльтай хүмүүс дайрч орсон. Хүмүүсийг суулгаад явсан, гадаа байсан хүмүүст харагдах боломжгүй байсан. Жаахан байж байгаад цаанаас нь машины гэрэл гарсан мотоцикльтай хүмүүс гарч ирсэн. Тэгээд бас торны гаднаас хамгаалагч руу чулуу шидэх боломжгүй байсан. Нэг гартаа чийдэн барьчихсан цагаан хоолойгоор ярьж байсан. Тэгээд мотоцикльтай хүмүүс явцгаагаад сум руу буцаад явсан” гэв.

Яллагдагч Х.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би 2016 оны 10 дугаар сарын 18-наас 19-ний шөнө 00 цагийн үед Өмнөговь аймгийн сумын төвд байдаг Бат-Эрдэнийн гэрт нь байж байгаад сумаас зүүн тийшээ 12 км байдаг гэдэг газарт очиж улаан чулуу ухах гэж өөрийн найз болох , , , бид нар 4 мотоцикльтой сумаас гараад 1 км гаруй улуун чулууруу явж байтал замд *******, түүний эхнэр хоёр бид нартай таарсан. Тэгээд цаашаа чулууруу , , , , Түмэнжарал түүний эхнэр бид долуулаа 5 мотоцикльтой явж тэр улаан чулуу гараад байгаа гэх газар дээр улаан чулуу ухах гэж очсон. Тэгээд улаан чулууны наана нь байдаг хөтлийн овоон дээр очиход тэнд ******* нэг дүүтэйгээ хамт тэгээд ******* 2 мотоцикльтой сундалгаатай согтуу архи уусан бололтой байсан. Тэгэхээр нь би *******ыг хаашаа явж байгаа юм гэхэд ******* улаан чулууруу явж байна гэсэн. Тэгээд бид хэд түрүүлээд цаашаа явж байгаад улаан чулууны ойролцоо нэг жалганд бүгдээрээ очоод мотоциклио үлдээгээд явган явж байхад араас тэр *******, ******* тэр хоёр нэг нэг сундалгаатай хүнтэй ирээд хамт улаан чулууруу алхсан. Тэгээд бид нар компаний хамгаалалтын төмөр хашаан дээгүүр нь давж ороод цаашаа хоёр намхан толгод дундуур яваад ухдаг газар дээр нь ирээд би намхан толгод дээр тэр Түмэнжаралын эхнэртэй хамт сууж байхад нөгөө улаан чулуу ухах гэж орсон , , , , *******, *******, ******* нар гүйгээд гараад ирцгээсэн. Тэгэхээр нь би уулнаас буугаад жалганд үлдээсэн мотоцикль дээр ирэхэд тэнд хамгааалалтын машин ирчихсэн байхаар нь би *******тай сундалаад эргээд очиход хамгаалалтын машин явчихсан байсан. Тэгээд бид нар мотоциклио асаагаад бүгдээрээ хамгаалалтыг төмөр торон дээр ирцгээсэн. Тэнд намайг очиход *******гийн араар сундалсан залуу, *******ын араас сундалсан хүн буугаад араас нь ******* мотоциклиороо торон хашааг нь дайраад байхад нь хажууд байсан *******, *******, тэр хоёртой хамт явсан хоёр залуучууд нийлээд хүрз, зээтүүгээр торыг нь тастаад байсан. Тэгээд төмөр шонгийг нь *******, *******, ******* нар нь гараараа түлхээд, хөлөөрөө тийрээд байж байхад цаанаас хоёр хамаалагч гүйж ирээд хөөе та нар больцгоо, явцгаа гээд ганц хоёр чулуу шидэх шиг болсон. ******* ганцаараа торлуу очоод мотоциклиороо шууд дайраад хашааруу ороход алхаж явсан. Тэр хоёр хамгаалагч араас нь *******, ******* бид гурав орсон. Тэгтэл нөгөө хоёр хамгаалагч цаашаа зугтаахаар нь нэг улаан цамцтай хамгаалагчийг мотоциклиороо ******* мөргөөд унагахад араас ******* хажууд очиход тэр хамгаалагч залуу босоод цаашаа зугатаасан. Тэгээд нөгөө хамгаалагч руу нь *******, ******* хоёр мотоцикльтой очиход нөгөө хамгаалагч газраас чулуу авч байсан. Тэгтэл ******* хажуугаар нь өнгөрөөд гарахад ар талаас нь ******* мотоцикльтой хаазлаад дайрах гээд тойроод байсан. Тэгээд хамгааалалтын гэрээс гэрэл гарахад хашаанаас би түрүүлээд гарсан. Миний араас ******* ганцаараа гарахад араас ******* мотоцикльтой гараад ирсэн. Хамгийн сүүлд ******* нэг дүүтэйгээ явган гүйгээд гараад ирсэн. Тэгээд ******* ******* хоёр эргээд дайръя, чулуу авцгаа гэхэд гэж хэлээд *******, ******* хамт сундалж явсан хоёр нь хүн нь газраас чулуу авсан. Тэгэхээр би одоо хэрэггүй хүн амьтаныг нь мөргөчихөөд яаж мотоциклио авах гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд бид нар бүгдээрээ сумын төв рүү явцгаасан. Тухайн үед *******, *******, түүнтэй хамт сундалж явсан залуу тэр *******, *******тай хамт явсан залуу эдгээр 5 хүн хүрзээр цохиод хашааг нь эвдээд хашааруу орсон. Надтай хамт хамгаалалтын торон хашааруу *******, *******, ******* бид дөрвүүл мотоцикльтой хашааруу дайрч орцгоосон. Би хамгаалатын хашааруу дайрч орж улаан чулуу ухах гэж байсан. ******* хамгийн түрүүнд нэг хамгаалагчийн араас нь туулгаж байгаад мотоциклиороо дайрсан. Би нөгөө хамгаалагчийг нь чулуугаар цохиж байгааг нь хараагүй. Би тэр хашааруу дайраад орохдоо ганцаараа явж байсан. Бид нарыг хашааруу дайрч ороход ******* бид нараас түрүүлээд хоёр хамгаалагчийг нь элдсэн бид нараас айгаад зугтсан. Нэг хамгаалагчийг ******* мотоциклиороо мөргөж гэмтэл учруулсан нөгөө хамгаалагчийг ******* түүний араар сундалж явсан залуу чулуугаар цохиж гэмтээсэн байх гэж бодож байна. Тэр залуу улаан өнгийн куртектай явж байсан. Тэр залуу зээтүүгээр хамгаалалтын торон хашааг эвдээд байсан. Миний унаж явсан ногоон өнгийн Даюун маркийн мотоцикль миний эзэмшлийн хөрөнгө байгаа юм. Би 2016 оны хавар худалдаж авсан. Надад зөвхөн гаалийн бичиг нь байгаа улсын дугаар авч бүртгүүлж амжаагүй. ******* тэр *******тай хамт явсан залуу нь архи уусан бололтой халамцуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 172-173 2-хх-19 дүгээр хуудас/

Шүүгдэгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ...” 2016 оны 10 сарын 18-19-нд шилжих шөнө транс руу улаан чулуу ухах гэж явсан. Эхлээд явган алхаж орсон. Орой дээр нь гарахад цаанаас хамгаалагч нар гарч ирээд бид нарыг буцаасан. Буцаад мотоцикль дээрээ ирсэн чинь 1 мотоциклийн түлхүүр байхгүй байсан. Яг мотоциклийн хажууд ирэхэд хамгаалагч нар ирж байсан, хүлээж байгаад хамгаалагчийг явуулахчихаад эргэж ирээд тор унагаагаад дайрч орсон. Эхлээд *******, *******, ******* нар ар араасаа орсон. Тэгээд цаашаа 2 хамгаалагч зугатаасан чинь ******* нэгийг нь дайраад унагаасан. Тэгтэл цаанаас хамгаалагчийн машины гэрэл гарсан. Тэгээд буцаад гарч ирцгээсэн. ******* орооцолдоод үлдсэн” гэв.

            Хохирогч Х. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2016 оны 10 сарын 18-ны орой 21 цагийн үед Өмнөговь аймгийн сумын нутаг болох “ ” ХХК-ний чулууны уурхай дээр , бид гурав хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд шөнө 22 цагийн үед 1 дүгээр постны үүдэн дээр 7 мотоцикльтой хүмүүс ирээд наадруу чинь орчий, та нар гараад ир ална шүү гээд доромжилоод байхаар би дотоод станцаар кемп менежер Ойдовыг дуудаад манай постны үүдэн дээр хэсэг мотоцикльтой хүмүүс ирээд хэл амаар доромжилоод үймүүлээд байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй Ойдов хамгаалалтын машинаар ганцаараа ирээд үүдэн дээр зогсож байсан мотоцикльтой хүмүүсийг цааш хөөгөөд даваа хүртэл хөөчихөөд Ойдов төв кемпрүүгээ явсан. Тэгээд хамгаалагч бид хоёр хашааны хаалгаа боогоод эргээд явж байтал нөгөө 4-5 мотоцикльтой хүмүүс ирээд шууд торон хашааг эвдээд байхаар бид хоёр хүрч очоод тэр хүмүүст та нар одоо больцгоо тарцгаа гэхэд энэ хоёр чинь хоёулаа байна гээд орж алъя гээд шууд хашааруу дайраад орж ирсэн. Тэгэхээр би дээшээ 2 дугаар поструу зугтаасан. Тэгээд эргэж хараад зогсоод гар чийдэнгээ өөдөөс нь тусгахад намайг хоёр мотоцикльтой хүмүүс элдэж байсан. Тэгээд нэг мотоцикльтой хүн нь миний араас дайраад намайг газар унагаагаад миний дээрээс мотоциклиор дайраад гарахаар нь би босч ирээд гар шийдэнгээ авах гэтэл гар хүрээгүй. Тэгээд эргээд харахад нөгөө үлдсэн мотоцикльтой хүн нь өөдөөс ирсэн. Тэгтэл 2 дугаар постоны хавиас машины гэрэл гарсан чинь нөгөө 2 мотоцикльтой хүмүүс эргээд зугтаасан. Тэгээд нэг мотоцикльтой хүн нь гарах гарцаа олохгүй байж байгаад хамгаалалтын торон хашаанд орооцолдоод унасан. Тэгээд нөгөө хоер хүн нь мотоциклио орхиод цаашаа зугтаахаар нь бид нар нөгөө мотоциклийг аваад маргааш нь цагдаа дуудаад намайг мөргөсөн мотоциклийг хүлээлгэж өгсөн. Би тухайн үед хамгаалалтын обьект хамгаалж байсан. Надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан хоёр байсан. Би энэ талаар сайн мэдэхгүй ухчихсан карер хамгаалдаг юм. Тэр хүмүүс карерлуу орж улаан чулуу авах гэж ирсэн байсан уг нь өдөр нь хүмүүсийг 14 цагаас 17 цагийн хооронд дотогшоо оруулаад улаан чулуу ухуулдаг байсан. Тэгээд шөнө нь дахиад ухах гэж ирдэг юм. Тэр намайг дайрсан мотоцикльтой хүн намайг дайрч миний биед хөнгөн гэмтэл учруулсан. Танихгүй тэр хүмүүс бүгдээрээ маск зүүчихсэн байсан. Би тухайн үед зугтаж яваад эргээд харахад ийг 5 мотоцикльтой хүмүүс тойроод зогсчихсон чулуу шидээд зогсож байгаа харагдсан. Тэр хүмүүс шууд дайраад хашаан дотор ороод ирсэн. Тэгээд бид нар арга хэмжээ авах боломж байгаагүй тэр хүмүүс өөдөөс мотоциклийн гэрлээ тусгаад дайрахаар бид нар шууд зугтаасан. Тэр мотоцикльтой хүмүүс ална гэж хашгираад хамгаалалтын хашааг эвдэж орж ирээд өөдөөс чулуу мод шидээд байхаар нь айгаад зугтаасан. Намайг тэр ******* мотоциклиороо дайрч миний биед гэмтэл учируулсан. Намайг нэг л удаа дайрсан өөр мотоцикльтой хүн дайраагүй. Би тухайн хэн нь рүү чулуу шидсэн байсныг хараагүй тэгээд тэр хавмйн газар нь дандаа адилхан хар хүрэн өнгийн чулуутай газар байдаг болохоор тэр рүү шидсэн чулууг газраас ялгаж авах боломжгүй. Надаас 50-60 метрийн зайтай байсан байх шөнө байсан болохоор сайн харагдахгүй байсан. Хэргийн матералтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй”гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/

            Хохирогч Б. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2016 оны 10 сарын 18-ны орой 20 цагийн үед Өмнөговь аймгийн сумын нутаг болох “ ” ХХК-ний дэх газарт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх гэж ээлж хүлээж аваад хамт чулууны уурхай дээр , бид гурав хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан.Тэгээд би 1 дүгээр пост орчимоор явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад шөнө 22 цагийн үед хамгаалалтын торон хашааны гадуур талд хэсэг мотоцикльтой хүмүүс ирээд сигнаалдаад хашгираад наадруу чинь дайрч оръё гээд мотоциклио хаазлаад байхаар би станцаар харуулын албаны даргад энэ тухай мэдэгдсэн. Тэгээд харуулын албаны дарга , кемп менежер Ойдов хоёр автомашинтай ирээд тэнд байсан хэсэг мотоцикльтой хүмүүсийг хөөгөөд даваа хүртэл явсан. Тэгээд эргэж ирээд бид хоёрыг хяналтаа сайжруулаарай гээд тэр хоёр явсан. Тэгээд шөнийн 02 цагийн үед 1 дүгээр постны зүүн торон дээр хэсэг 7 мотоцикльтой хүмүүс ирээд хашаа эвдээд байхаар нь хүрч очоод тэр хүмүүст та нар болохгүй одоо явцгаа, нэмэгдэл хүч дуудсан гэсэн чинь нэг эрэгтэй хүн өө энэ муу хоёр харуул хоёулаа байна гээд тэнд байсан мотоцикльтой хүмүүс хашааруу дайрч орохоор нь бид хоёр хоёр тийшээ зугтаасан. Би т бартаатай замаар гүйгээрээ гэхэд замаар гүйхэд нь араас нэг улаан өнгийн мотоцикльтой хүн ыг дайрч унагаахад би та нар хүн алчихлаа гэхэд босоод ирсэн. Тэгэхэд араас нэг мотоцикльтой хүн тулж очоод зогссон. Тэгэхэд намайг 2 мотоцикльтой хүмүүс намайг тойрч элдээд миний нурууруу чулуу шидсэн, толгойны ар талын дагзан дээр нэг удаа цохьсон. Тэгээд харуулын албаны дарга нартай хамгаалалтын торон дээр очиход нэг улаан өнгийн мотоцикпь торонд орооцолдуулаад үлдээсэн байсан. Би тухайн үед хамгаалалтын обьект хамгаалж байсан надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан хоёр байсан. Тухайн үед улаан постны ойр орчимд явж байсан. Тэр хүмүүс карерлуу орж улаан чулуу авах гэж ирсэн байх уг нь өдөр нь хүмүүсийг 14 цагаас 17 цагийн хооронд дотогшоо оруулаад улаан чулуу ухуулдаг байсан. Тэгээд шөнө нь дахиад ухах гэж ирдэг юм. Би тэр хүмүүсийг хашаа эвдэлж болохгүй одоо тарцгаа гэж хэлсэн, би тухайн үед цахилгаан бороохой, гар шийдэн хаймран бороохойтой байсан. Намайг туулгасан мотоцикль нь нэг ногоон өнгийн, нэг нь цагаан өнгийн мотоцикльтой хүмүүс байсан. Тэр хүмүүсийн өмсөж явсан хувцасыг сайн анзааргүй бүгд нүүрэндээ масктай байсан. Бид хоёрын араас 2 мотоцикльтой хүмүүс элдсэн хүн байсныг нь анзаараагүй. Тэр мотоцикльтой хүмүүсийн хэн нь намайг чулуугаар цохиж гэмтэл учруулсаныг нь мэдэхгүй байна. Би тухайн үед их айж сандарсан байсан. Тэр хүмүүс хамгаалалтын торыг эвдээд хашааруу шууд дайрч ороод чулуу өөдөөсшидээд мотоциклио хаазлаад бүгдээрээ дайрч алчихаад явъя гээд байсан. Миний биед одоо ямар нэгэн зовиур байхгүй. Санал гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар хуудас/

Гэрч Э.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “******* төлөв даруухан зантай, хүнтэй бараг дуугардаггүй, жаахан түргэн ууртай хүн, харин ******* төлөв даруухан зантай энэ хоёр хүүхэд цэргийн алба хаагаагүй хүүхдүүд байгаа юм. ******* нь улаан өнгийн Даюун ява маркийн мотоциклийг 2016 онд хүнээс худалдаж авч байсан. Одоо энэ мотоцикль *******ын өөрийн эзэмшлийн мотоцикль байгаа юм” гэх мэдүүлэг хх-ийн 80 дугаар хуудас/

Гэрч Т.Мөнхзул мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “******* нь их даруухан зантай ажилсаг хүн байгаа юм. 2009 онд ын цэргийн ангид цэргийн алба хааж байсан. ******* улаан өнгийн ява маркийн мотоцикльтой байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/

Гэрч Г. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2016 оны 10 дугаар сарын 18-нд би 22 цагийн Өмнөговь аймгийн сумын төвд төрсөн өдрөө тэмдэглээд байж байхад манай гэрт *******, хоёр мотоцикльтой ирээд намайг улаан чулуунд явах уу гэж ирсэн. Тэгэхээр би явахгүй төрсөн өдрөө тэмдэглэж байна гэж хэлээд тэр хоёрт нэг нэг хятад пийжүү өгсөн. Тэгээд тэр хоёр түүнийг ууж байгаад манай гэрээс улаан чулуунд явлаа хүмүүс яваад байна гэж хэлээд явсан. ******* ногоон өнгийн Даюун маркийн мотоциклиор ыг сундалаад ирсэн. Тэр хоёр улаан чулууруу явж улаан чулуу ухах гэж явсан байсан. Энэ хоёр пийжүү уусан гэхдээ согтолт нь гайгүй зүгээр байсан. Манай гэрт ямар нэгэн хэрүүл маргаан болсон зүйл байхгүй. ******* их даруухан зантай, бол мөн даруухан зантай хүүхдүүд” гэх мэдүүлэг /хх-ийн 82 дугаар хуудас/

Гэрч Д.Чойнхор мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би 2015 оны 04 дугаар сард Өмнөговь аймгийн сумын төвд гэртээ байж байгаад өөрийн эзэмшлийн улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг *******д 800.000 төгрөгөөр үнэ тохирч зарсан юм. Би улсын дугаараа авч чадаагүй *******д зарсан гаалийн бичигийг нь би авч яваад үрэгдүүлчихсэн. Энэ мотоцикль одоо *******ын эзэмшлийн мотоцикпь байгаа юм. Мөнгө төгрөгөө аваад ямар нэгэн маргаан байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 83 дугаар хуудас/

Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Эрхээ эдэлдээд мэдүүлэг өгөхгүй. Тэр орой би тэр хамгаалалтын төмөр торны гадаа нь зогсож байхад тэр хамгаалалтын торон хашааг хамгийн түрүүнд ногоон өнгийн мотоцикльтой жижиг биетэй залуу барьчихсан түүний араар нь сундалж явсан бас жижиг биетэй залуу бууж ирээд тэр торыг хүрзээр цохиод, хөлөөрөө тийрээд байгаа нь мотоциклийн гэрэлд харагдаж байсан. Тэгээд нээх удалгүй тэр хашаан дотор 3-4 мотоцикль орчихсон гэрэл нь нааш цаашаагаа гялтганаад тусаад яваад байсан. Тэгээд удалгүй хамгийн түрүүнд манай нөхөр гарч ирсэн. Араас нь тэр ногоон мотоцикльтой н залуу араараа сундалгаатай гарч ирсэн. Тэгтэл араас ******* ганцаараа ногоон өнгийн мотоцикльтой гарч ирсэн. Түүний араас хоёр хүн явган гүйж байгаа харагдаж байсан өөр мэдэх зүйл надад байхгүй байна. Би тухайн үед тэр торон хашааны гадаа нь той хамт зогсож байсан. Хажууд нэг гэрэлгүй мотоцикльтой гурван хүн зогсож байгаа харагдсан. Одоо бол тэр гурван хүн нь , , нар байсан байна. Би энэ хүмүүсийн нэрийг нөхөрөө цагдаа дээр шалгагдаж байхад нөхөрөөсөө нэрийг нь мэдэж авсан. Тэгээд тэр ногоон өнгийн мотоцикльтой намхан бор залууг ******* гэдэг *******гийн араар сундалж явсан залуу нь гэж нэртэй байсан. Тэр залуу мотоциклиосоо буугаад газраас чулуу аваад тэр *******гийн араар нь сундлаад сууж байгаа нь мотоциклийн гэрэлд харагдсан харанхуй байсан болохоор бусдыг сайн анзаарч хараагүй. ******* нь ногоон өнгийн мотоцикльтой, дээгүүрээ бор өнгийн хантааз өмссөн байсан. Харин араар нь сундалж явсан гэдэг залуу нь хөх саарал өнгийн дээлтэй явж байсан харагдсан. Харин тэр ******* ногоон өнгийн мотоцикльтой ганцаараа, тод хөх өнгийн дээлтэй байсан бусдыг ямар хувцастай байсныг анзаарч сайн хараагүй. Явган гарч ирсэн хоёр хүний нэг нь ******* байсан нөгөө хүний нэрийг сайн санахгүй байна. Одоо зарим зүйлийг сайн санахгүй байгаад байна. Би тухайн үед хамгаалалтын торон хашааруу ороогүй үүнийг надтай хамт байсан хүмүүс гэрчилнэ. Би тэр хүмүүсийг ямар нэгэн байдлаар уриалсан, өдөөн хатгасан зүйл байхгүй би тэр үед 6 сартай жирэмсэн байсан. Миний нөхөр бол хүнд тусархуу зантай хүн амьтантай маргалдаж муудалцаад байдаг” гэх мэдүүлэг /2-хх-ийн 84, 11 дүгээр хуудас/

Гэрч Э. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би 2016 оны 10 дугаар сарын 18-наас 19-ний шөнө 01 цагийн үед Өмнөговь аймгийн сумын төвд байдаг Хөгшөөгийн 1-1 тоот гэртээ байж байгаад улаан чулуу очиж ухах гэж байтал манай гэрт *******, , гурав нэг нэг ява маркийн мотоцикльтой ирсэн. Тэгээд бид хоёр улаан шаргал өнгийн ява маркийн мотоцикпиор сумаас 4 ява маркийн мотоцикльтой явж байтал замдаа *******, түүний эхнэр нартай таараад цаашаа хамтдаа яваад замдаа хөтөл дээр очиход тэнд *******, *******, *******, нар 2 мотоцикпьтой зогсож байж байсан. Тэгээд бид нар 5 мотоцикльтой хамт яваад улаан чулуу гараад байгаа овооны хажуу талд жалганд очоод зогсоход бид нарын араас тэр *******, Мөнх-Эрдэнийг сундалсан харин ******* ыг араараа сундалчихсан мотоцикльтой ирээд бид нарын ойрхон овооны гүн жалгаруу орсон. Тэгэхээр бид тэр уулын жалганд мотоциклио тавиад явган , *******, , , *******, түүний эхнэр бид нарыг алхаж байхад тэр *******, *******, , ******* нар нь араас алхаад ирсэн. Тэгээд бид нар явган хамт яваад хамгаалалтын төмөр хашаан дээгүүр нь давж ороод цаашаа хоёр намхан толгод яваад ухдаг газар дээр нь ирээд би зээтүүгээр улаан чулуу ухаж байтал бид нар дээр 3 хамгаалагч явган хүрч ирээд бид нар луу гар чийдэнгийн гэрэл тусгатал мөн цаанаас нь хамгаалалтын машины гэрэл тусаад ирж байгаа харагдахаар нь тэнд ухаж байсан хүмүүс бүгд зугатаад хашаанаас нь гараад буцаад мотоцикль дээрээ ирцгээгээд байж байтал *******, ******* хамт явсан *******, тэр дөрвүүлээ хүрч ирээд ******* , ******* хоёрын нэг нь одоо бүгдээрээ хашааруу дайръя, бүгдээрээ газраас чулуу түүцгээ гэж хашгираад байсан. Тэгээд бид нар ява маркийн мотоциклио асаагаад компаны төмөр хамгаалалтын торны хажууд очоод зогсоход эхэлээд *******гийн араар сундалж явсан мотоциклиосоо буугаад хамгаалалтын төмөр торыг хүрзээрээ цохиод дараа нь гараараа хамгаалалтын төмөрийг нь хугалаад байж байхад ******* мотоциклиосоо буучихаад тэр торон хашааг хоёр гараараа бариад цааш нь түлхээд байсан. Тэгтэл ******* мотоциклиороо хүрч очоод тэр төмөр торыг мөргөсөн. Тэгэхэд тэр тор нь унахгүй байхаар ******* мотоциклиосоо буугаад тэр торыг гараараа нааш цааш нь түлхээд байсан. Тэгтэл ******* мотоциклиосоо буугаад явган төмөр шон дээр ирээд хүрзээр төмөр торыг цохиод цааш нь түлхтэл тэр төмөр шон нь газар унагасан. Тэр хашааруу эхэлээд ******* ганцаараа сундалгаагүй ороход араас *******, *******, ******* нар нь нэг нэг мотоцикль унаад *******ын араар ******* сундалаад, *******гын араараа сундалаад тэгээд тэр хэд хашааруу орох гэж байтал тэгтэл 2 хамгаалагч гүйж ирээд та нар одоо больцгоо, явцгаа гэж хэлсэн. Тэгтэл гэнэт л ******* ямар даварсан юм бэ гээд тэр хоёр хамгаалагч руу нь чулуу шидсэн. Тэгээд хоёр хамгаалагч нь эргээд зугтаахад араас нь *******, *******, *******, ******* нар мотоцикльтой хоёр хамгаалагчийг цааш нь элдээд цаад талын жалгаруу орчихсон. Тэгтэл зүүн талын оройгоос машины гэрэл гарсан. Тэгтэл хашаан дотороос эхэлээд ******* мотоцикльтой гарч ирсэн араас нь *******, ******* хоёр мотоцкльтой гарч ирсэн. Тэгээд хамгийн сүүлд хашаан дотроос *******, нэг залуутай явган гарч ирсэн. Тэгээд ******* хамгаалалтын торонд нь мотоциклио орооцолдуулаад яаваа тэнд үлдээчихэн гэсэн тэгээд би мотоцикльтой очоод *******ын ахын хажууд нь очиж зогсоод *******ыг яагаад маск зүүсэн юм гэж асуухад ******* би сая нэг хамгаалагчийг нь мотоциклиороо дайрчихлаа гэж надад хэлсэн. Тэгээд би ийн араар сундалаад *******, , , ******* бид нар 5 мотоциклиор сумруу явсан тэгэхэд *******ыг сундалаад   тэр Мөнх-Эрдэнийг сундалаад сумруу ирээд тэд нараас салаад *******, бид гэртээ очиж амарсан. *******, *******, *******, ******* нар ява маркийн мотоциклиор торон хашааруу дайрч орсон. Тэгэхэд ******* Мөнх-Эрдэнийг сундалаад, ******* ыг хүнийг сундалаад хашааруу мотоциклио хаазлаад орцгоосон. Би тухайн үед торны гадна талд , , тэр *******ын эхнэр бид тавуул зогсож байсан. Би тухайн үед той сундалаад явж байсан нэг ширхэг жижиг модон иштэй хүрз, нэг ширхэг зээтүүтэй явж байсан. Тухайн үед ******* ногоон өнгийн, ******* нь улаан өнгийн, ******* улаан өнгийн, ******* мөн ногоон өнгийн ява маркийн мотоцкльтой явж байсан, ******* шар өнгийн дээлтэй цагаан өнгийн масктай, ******* нь хүрэн өнгийн куртектай мөн хар өнгийн масктай, ******* нь бараан өнгийн куртектай, ******* нь цэнхэр өнгийн дээлтэй, масктай байсан. Би тухайн үед улаан шаргал өнгий мотоцикльтой ногоон өнгийн күртектай, маскгүй байсан бор өнгийн өнгийн дээлтэй, маскгүй хар саравчтай малгайтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/

Гэрч Х. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2016 оны 10 дугаар сарын 18-наас 19-ний шөнө 02 цагийн үед Өмнөговь аймгийн сумын төвөөс зүүн зүгт байдаг транс ХХК-ний гэдэг газар харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхад манай постны хамгаалагч нар нь станцаар хашааны үүдэн дээр хэсэг мотоцикльтой хүмүүс цугалчихаад орилолдоод байна гэхээр нь би албаны машинаар бид хоёр 1-р постон дээр очиход хашааны гадна талд хэсэг мотоцикльтой хүмүүс байхаар нь хүрч очиход тэр мотоцикльтой хүмүүс цаад овооруугаа зугатаагаад явчихсан тэгэхээр тэнд үүрэг гүйцэтгэж байсан харуул , , нарт ажил төрлөө сайн хийгээрээ ямар нэгэн юм болвол станцаар мэдэгдээрээ гээд явсан тэгээд би бид хоёр 3 дугаар постны хавьд эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад улаан постны \2 пост\ баруун талаас гар чийдэнгийн гэрэл дохиод байхаар нь машинтайгаа хүрээд очиход манай хойд талын хашааны үүдээр хэсэг мотоцикльтой хүмүүс зугатаад гарч байсан. Тэгэхэд нэг улаан өнгийн мотоцикль торны хамгаалалтын төмөр торонд дөрөөгөөр нь орооцолдоод мотоциклио орхиод нэг хүн зугатааж байсан. Торны цаад талд хэсэг мотоцикльтой хүмүүс эргэлдээд давхилдаад байсан. Тэгээд бид нар тэр торонд орооцолдсон мотоциклийн зургыг нь аваад дээр очиход сая намайг нэг мотоцикльтой хүн нь дайрсан тэгээд зугтаж гарсан гэж хэлсэн. Харин намайг хэсэг мотоцикльтой хүмүүс элдэж хөөгөөд миний араас чулуугаар цохисон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 87 дугаар хуудас/

Гэрч С. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2016 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 23 цагийн үед Өмнөговь аймгмйн сумын төвд байдаг гэртээ байж байхад хүрч ирээд сумын урд байдаг улаан чулууг ухуулаад байна хамт явъя гэхээр би тай яваад ийн гэрт нь очоод тэндээс улаан чулууруу , , *******, , *******, түүний эхнэр хамтаа бид 7-уул 5 мотоцикльтой явсан. Би тухайн үед ганцаараа цэнхэр өнгийн Даюун маркийн мотоцикльтой явсан. Тэгээд сумын зүүн урд зүгт байдаг улаан чулуу гараад байгаа Хөтлийн овоон дээр очиход тэнд *******, *******, , ******* тэд нар мөн улаан чулууруу орох гэж байна гэж хэлсэн. Тэгээд цаашаа бөөнөөрөө улаан чулуу гараад байгаа газрын зүүн урд талын овооны жалганд мотоциклио тавиад цаашаа явган , *******, , ******* түүний эхнэр байсан, , *******, *******, , ******* тэгээд бид нар торлуу ороод цаашаа 100 метр орчим яваад улаан чулууны төврүү нь ороод би зээтүүгээр улаан чулуу ухаж байтал бид нар дээр 2 хамгаалагч явган хүрч ирээд бид нар луу гэрэл тусгатал цаанаас нь хамгаалалтын машины гэрэл тусаад ирж байгаа харагдахаар нь тэнд ухаж байсан хүмүүс бүгд зугтаагаад хашаанаас нь гарч зугатаагаад бүгдээрээ буцаад мотоцикль тавьсан газарлуугаа явж байтал өөдөөс мотоцикльтой *******, *******, ******* гурав бид нарын мотоцикль дээр хамгаалалтын хүмүүс ирээд зураг аваад байна гэж хэлсэн. Тэгээд , , Дошдондог, ******* бид 5-уул мотоцикль дээрээ ирцгээсэн. Тэгээд ын мотоциклийн түлхүүр байхгүй байхаар би мотоциклийн гэрлээ тусгаад ын мотоциклийн гэрэлийг нь холбож асаагаад хамгаалалтын торон дээр очиход тэнд *******, *******, ******* *******, тэр тав хамгаалалтын торыг хүрзээр эвдээд байж байтал цаанаас 2 хамгаалагч гарч ирсэн. Тэгтэл хамгаалагч нарыг нь чулуу шидээд гэж хэлээд *******, хоёр газраас чулуу аваад тэр 2 хамгаалагч руу шидээд байсан. Тэгээд 2 хамгаалагч цаашаа зугтахаар нь араас мотоцикльтой *******, ******* Мөнх-Эрдэнийг, ******* ыг, ******* сундалгаагүй энэ дөрөв мотоцикльтой ороод тэр хоёр хамгаалагчийг элдээд цаашаа хонхорлуу орсон. ******* би нэг хамгаалагчийг нь мотоциклиороо дайрсан гэж хэлсэн. ******* эхнэрээ сундалаад хөдөө гэрлүүгээ явахаар нь би *******ын сундалж явсан залууг сундалаад сумын төврүү буцаад ******* Бат-Эрдэнийг сундалаад, , , ******* ыг сундалаад бид нар 5 мотоцикпиор сумруу явсан. Би улуун чулуунд явахдаа сумаас ганцаараа явсан, нэг ширхэг төмөр зээтүүтэй явж байсан. Тухайн үед ******* ногоон өнгийн, ******* нь улаан өнгийн, ******* улаан өнгийн, ******* ба ногоон өнгийн ява маркийн мотоцкльтой явж байсан , ******* шар өнгийн дээлтэй, ******* нь эрээн өнгийн куртектай, ******* нь бараан өнгийн куртектай, ******* нь хүрэн бор өнгийн дээлтэй байсан. Би тухайн үед хөх өнгийн Даюун маркийн мотоцикльтой хөх өнгийн куртектай, нэг саравчтай малгайтай хар өнгийн маск зүүсэн байсан. ******* хар өнгийн куртектай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 дүгээр хуудас/

Гэрч Д. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2016 оны 10 дугаар сарын 18-наас 19-ний шөнө 00 цагийн үед Өмнөговь аймгийн сумын төвд байдаг эмнэлгийн урд талын байранд байдаг Жамцдорж ахын гэрээс , , , *******, ******* түүний эхнэр хамтдаа бид 7-уул 5 мотоцикльтой явсан. Би тухайн үед ганцаараа цагаан өнгийн Чансаа маркийн мотоцикпьтой явсан. Тэгээд тэр овооноос буугаад улаан чулуу байдаг уулын жалганд очоод мотоциклио орхиод цаашаа явж тэр торлуу ороод цаашаа 100 метр орчим яваад улаан чулууны төврүү нь ороод би хүрзээр улаан чулуу ухаж байтал бид нар дээр 3-4 хамгаалагч явган хүрч ирээд бид нарлуу гэрэл тусгатал цаанаас нь хамгаалалтын машины гэрэл тусаад ирж байгаа харагдахаар нь тэнд ухаж байсан. Хүмүүс бүгд зугтаад хашаанаас нь гарч зугтаагаад бүгээдээрээ буцаад мотоцикль дээрээ ирцгээсэн. ******* гэдэг залуу нь одоо бүгдээрээ хашааруу дайръя, бүгдээрээ газраас чулуу түүцгээ гэж хашгираад тэр *******тай хамт явж байсан залуу, *******гийн араар нь сундалж явсан залуу хоёр мотоциклиосоо буугаад тэр төмөр хашааг хүрзээрээ цохиод дараа нь гараараа хамгаалалтын төмөрийг нь хугалаад байсан. Тэгтэл *******, *******, *******тай хамт сундалж явсан залуу, ******* тэр *******тай сундалж явсан залуу тэд нар 5-уул нийлээд тэр төмөр торийг нь хүрзээр цохиод эвдээд байсан. Тэгээд төмөр торийг нь цааш нь бүр нурааж унагаахад ******* хамт явсан залуутайгаа газраас чулуу түүгээд мотоциклийн урд банкин дээрээ чулуугаа тавиад тэр төмөр хашааруу *******, *******, *******, ******* нар нь нэг нэг мотоцикль унаад ******* араараа сууж явсан хүнээ сундалаад, *******гийн араар нэг танихгүй залгдаа сундалаад тэгээд тэр дөрөв 4 мотоцикпь унаад хашааруу орцгоосон. Тэгээд хоёр хамгаалагч нь эргээд зугтаахад араас нь *******, *******, *******, ******* тэд нар мотоциклио унаад араас хоёр хамгаалагчийг элдээд цаад талын жалгаруу орчихсон. Тэгээд сумын төв дээр ирээд *******ыг гэрт хүргэж өгөхөд шөнийн 04 цаг өнгөрч байсан тэгээд би гэртээ харьж амарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 дүгээр хуудас/

Гэрч О. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2016 оны 10 дугаар сарын 18-наас 19-ний шөнө 01 цагийн үед Өмнөговь аймгийн сумаас , , , *******, ******* нартай хамт улаан шар өнгийн ява маркийн мотоциклиор Бат-Эрдэнийг сундалаад 5 мотоцикпьтой хамт явцгааж сумын зүүн урд зүгт 14 км байдаг улаан чулуу гараад байгаа гэх газар дээр очиход шөнийн 02 цаг болж байсан. Тэгээд хөтөл дээр очиход тэнд ******* дүүтэйгээ хамт мөн сумын ******* хоёр танихгүй хүнтэй зогсож байсан тэгээд бид нарыг цаашаа гийн хашааруу явахад тэр хоёр араас дагаад явсан тэгээд бид нар хашааны хойд талын орой дээр сууж байгаад уулын жалгаруу мотоциклио орхиод *******, *******, , , , *******, ******* сумын *******, бид нар явган яваад хамгаалалтын төмөр хашаан дээгүүр нь давж ороод цаашаа хоёр намхан толгод яваад ухдаг газар дээр нь ирээд би хүрзээр улаан чулуу ухаж байтал бид нар дээр 3 хамгаалагч явган хүрч ирээд бид нарлуу гэрэл тусгатал цаанаас нь хамгаалалтын машины гэрэл тусаад ирж байгаа харагдахаар нь тэнд ухаж байсан хүмүүс бүгд зугтаагаад хашаанаас нь гараад буцаад мотоцикль дээрээ ирцгээгээд *******, ******* хамт явсан *******, тэр дөрвүүлээ нийлээд одоо бүгдээрээ хашааруу дайръя, бүгдээрээ газраас чулуу түүцгээ гэж хашгираад байсан. Тэгээд ******* ява маркийн мотоциклийг унаад араар нь сундалдсан. Тэгээд тэнд байсан 7 мотоцикль бүгд хөдөлөөд тортой хашааруу нь очоод эхэлээд *******гийн араар нь сундалж явсан хашааруу хүрч очоод хүрзээрээ цохиод дараа нь гараараа хамгаалалтын төмөрийг нь хугалаад нураасан. Тэгтэл *******ын араар нь сундалж явсан ******* хүрч очоод төмөр торыг нь гараараа нугалж дараад эвдээд байсан. ******* тэр хоёр хамгаалагч руу нь чулуу шидсэн. Тэгээд хоёр хамгаалагч нь эргээд зугтаахад араас нь *******, *******, *******, ******* нар мотоцикльтой араас нь элдээд *******, хоёр чулуу шидээд хоёр хамгаалагчийг элдээд цаад талын жалгаруу орчихсон. Тэгтэл зүүн талын оройгоос машины гэрэл гарсан. Тэгтэл хашаан дотороос эхлээд ******* мотоцикльтой гарч ирсэн араас нь ******* мотоцкльтой ирсэн мөн араас нь ******* г сундалаад гарч ирсэн. Тэгээд хашаан дотор ******* хамгаалалтын торонд нь мотоциклио орооцолдуулаад дүү *******тэйгээ хамт гүйгээд ирсэн. Тэгтэл ******* эргэж дайрч тэр яавыг нь авъя гэж хашгираад байсан. Би тэгээд Бат-Эрдэнийг сундалаад *******, , бид нар 5 мотоциклиор сумруу явсан. Тэгэхэд *******ыг сундалаад, тэр *******ын дүүг Мөнх-Эрдэнийг сундалаад сумруу ирсэн. Тухайн үед ******* ногоон өнгийн, ******* нь улаан өнгийн, ******* улаан өнгийн, ******* ба ногоон өнгийн ява маркийн мотоцкльтой явж байсан, ******* бор шар өнгийн дээлтэй цагаан өнгийн масктай, ******* нь хүрэн өнгийн куртектай мөн хар өнгийн масктай, ******* нь бараан өнгийн куртектай, ******* нь цэнхэр өнгийн дээлтэй, маскгүй байсан би тухайн үед улаан шаргал өнгий мотоцикльтой бор өнгийн өнгийн дээлтэй, маскгүй хар саравчтай малгайтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар хуудас/

Гэрч О. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2016 оны 10 дугаар сарын 18-наас 19-ний шилжих шөнө 02 цагийн үед Өмнөговь аймгийн сумын төвөөс зүүн зүгт байдаг транс ХХК-ний гэдэг газарт байрлах кемп дээр амарч байхад харуулын дарга хүрч ирээд манай хамгаалалтын уурхайн карерлуу хүмүүс ороод ирсэн байна гэсэн тэгээд бид хоёр хамгаалалтын машинаар уурхайн карер дээр очиход хэсэг хүмүүс хашааны зүүн талын торыг даваад зугатааж байсан. Тэгэхээр бид хоёр карерын хавиар хүн амьтан байна уу гээд шалгаад явж байхад хамгаалагч гар шийдэнгийн гэрлээр дохиод даллаад байхаар бид хоёр хүрээд очиход хамгаалагч хойд талын хэсгээр хэсэг мотоцикльтой хүмүүс хашаа эвдээд ороод ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд голд байдаг улаан постны араар нь тойроод хойшоо овгор довыг даваад гартал хамгаалалтын хашааны дотор 2-3 мотоцикптой хүмүүс байж байгаад бид нарын машины гэрэл хараад буцаад хойд талын хаалгаар хэсэг мотоцикльтой хүмүүс цашаа гараад зугатаасан. дээр очиход сая намайг нэг мотоцикльтой хүн нь дайрсан тэгээд зугтаж гарсан гэж хэлсэн харин намайг хэсэг мотоцикльтой хүмүүс элдэж хөөгөөд миний араас чулуугаар цохисон гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 94 дүгээр хуудас/

Гэрч Э. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би 2016 оны 10 дугаар сарын 18-ны 21 цагийн үед Өмнөговь аймгийн сумын төвөөс зүүн зүгт байдаг транс ХХК-ний гэдэг газарт байрлах 1 дүгээр постон дээр , бид гурав хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаад урд талын уулан дээр гараад зогсож байтал хашааны хойд талаар 2-3 мотоцикль эргэлдээд байсан тэгж байснаа нөгөө мотоцикль баруун тийшээ даваад явчихаар би уулнаас буугаад явж байтал давсан газраас 6 мотоциклийн гэрэлүүд цуваад ороод ирж байгаа харагдаж байснаа гэрэл нь алга болсон. Тэгээд хойд талын уулан дээр гараад зогсож байгаад доор постон дээр , хоёрт гэрлээр дохио өгөөд эргээд овооноос бууж ирээд тэр хоёрыг одоо ээлжинд гар гэхэд тэр хоёр хамт гарнаа гэж хэлээд удалгүй хүрч ирээд овоон дээр мотоциклийн гэрлүүд байна гэж хэлэхээр би гараад байж байтал нөгөө хүмүүс уулнаас явган яваад ирж байгаа чимээтэй байна гэхээр бид гурав хоорондоо ярилцаад отолт хийсэн. Тэгээд би отволын хажууд зогсож байгаад гэрлээ тусгатал 3-4 хүн зүүн тийшээ уулруу зугатаад явсан тэгээд уулан дээр нэг эмэгтэй та нар наад хүмүүсээ зодож нүдэв гэж хэлэхээр би эргээд отволруу ороод гэрэл тусгахад отволны хананд 5 хүн байж байснаа дээшээ гараад явж яваад зугатаасан. Тэгэхээр араас бид хоёр араас элдээд гүйцээгүй тэгээд хойд талын хашаан дээр , , , бид нар уулзалдаад тэгээд тэнд , бид хоёрыг үлдээгээд , хоёр машинтай явсан.Тэгтэл намайг яваад улаан постон дээр очоод байж бай гэж хэлэхээр би ганцаараа яваад улаан постон дээр очоод байж байтал , нөгөө мотоциклтой хүмүүс хашаа эвдэх гээд байна нэмэлт хүч хурдан дуудаарай гэж хэлэхээр би явган цааш яваад , хоёрт хэлэх гээд явган яваад тэр хоёрлуу гэрлээрээ дохиод байж байтал , тэр хоёрт хойд талын хамгаалалтын хашааг мотоцикльтой хүмүүс эвдэх гээд байна гэж хэлсэн. Тэгээд , хоёртой хамт машинаар хашааны хойд талын хэсэгт очиход хэсэг мотоцикль хашаанаас гараад нэг мотоцикльтой хүн нь хашааны торонд орооцолдоод хоёр хүн цаашаа зугаахаар нь нэг хүнийг гүйцэх гэтэл өөрийнхөө хүмүүсээс холдож магадгүй гээд цааш элдээгүй тэгээд намайг эргээд ирэхэд торонд улаан өнгийн мотоцикль байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 95 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.10.26-ны өдрийн №577 дугаар дүгнэлт

1. ийн биед тархины доргилт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 99 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.10.27-ны өдрийн №578 дугаар дүгнэлт

1. ын биед тархины доргилт, биеийн зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 100 дугаар хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2016.12.05 ДХҮ-216-100 шинжээчийн дүгнэлт

-Ногоон төмөр торон хашаа 3 метр, хашааны шон 1 ширхэг нь нийт үнэ 104000 төгрөг. /хх-ийн 102 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/

            Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-19 дүгээр хуудас/

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд...”Өмнөговь аймгийн сумын зүүн урд талд улаан чулуу гараад байгаа гэх газар тус сумаас ертөнцийн зүгээр зүүн урд зүгт 13 км байх “ транс”ХХК-ий хамгаалалтын төмөр торон хашаа байх ба уг газар нь ертөнцийн зүгээр хойд тал зүүн талаараа уул хадтай газраар хүрээлэгдсэн газартай ба ертөнцийн зүгээр хойд талаараа хамгаалалтын ногоон өнгийн торон хашаатай ба баруун талаараа мөн ногоон өнгийн хамгаалалтын торон хашаатай ертөнцийн зүгээр зүүн талаараа намхан төмөр өргөстэй тортой ба зүүн талаараа өндөр уул хадтай урдуураа сайран жалгатай ба ******* өөрөө бид нар энэ уулын цаана мотоциклио тавиад энэ торон дээгүүр явган алхаж орсон гэх газраа заахад уг газар нь намхан төмөр тортой ба уг төмөр торноос карьер нь ертөнцийн зүгээр зүүн урд талдаа 150 метр , уг карьер нь ухаж байгаад булсан зөөлөн хөрстэй овгор товгор газар байх ба хамгаалалтын хашаа нь хамгаалалтын 5 ширхэг посттой уг торон хашааг А цэгээр тэмдэглэн үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд ертөнцийн зүгээр хойд талын төмөр хамгаалалтын торон хашаатай уг төмөр торыг эвдэж орсон гэх газрыг Б цэгээр тэмдэглэхэд уг газар нь шороон замтай, хуучин хаалгатай төмөр тор битүү татаатай уг зам бут сондуултай /хөндлөн/ сайртай жалгатай, уг жалганы баруун урд цагаан өнгийн сендвичин харуулын байртай уг сендвичин байр  200, уг сайртай жалганаас урагшаа тал газартай ба шороон зам ертөнцийн зүгээр урагшаа явсан байв” /хх-15 хуудас/

            Хураан авах тогтоол 2016.12.29-ний өдөр “2014 онд Хятад улсад үйлдвэрлэсэн, Рамны дугаар нь L7GPCML VOE 408283288 моторын дугаар нь DV163 FML –E6155952 дугаартай улаан өнгийн улсын дугааргүй Davun маркийн мотоцикль 1 ширхэг эд зүйлийг хураан авсугай” /хх-ийн 32 дугаар хуудас/

            Хураан авах тогтоол 2016.12.29-ний өдөр “2015 онд Хятад улсад үйлдвэрлэсэн, рамны дугаар нь L7GPCKL V9G 4048184, моторын дугаар нь DV162 FMJ-2 –G6048244 дугаартай улаан өнгийн улсын дугааргүй Davun маркийн мотоцикль 1 ширхэг эд зүйлийг хураан авсугай” /хх-ийн 35 дугаар хуудас/

Хураан авах тогтоол 2016.12.29-ний өдөр “2016 онд Хятад улсад үйлдвэрлэсэн, рамны дугаар нь L7GPCML VOG 4049025, моторын дугаар нь DV163 FMJ –G6048178 дугаартай ногоон өнгийн улсын дугааргүй Davun маркийн мотоцикль 1 ширхэг эд зүйлийг хураан авсугай” /хх-ийн 39 дүгээр хуудас/

Хураан авах тогтоол 2017.01.21-ний өдөр “Хятад улсад үйлдвэрлэсэн, Сүпер паюун 200 маркийн ява мотоцикль, L7CMLYOF4060038 арлын дугаар, DY163FML6181543 хөдөлгүүрийн дугаартай ногоон өнгөтэй, шатахууны сав болон хажуу талын хаалт тагнууд дээрээ super dayun гэсэн бичигтэй мотоцицлийг хууран авсугай” /хх-ийн 48 дугаар хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол 2017.01.12-ны өдөр “Хятад улсад үйлдвэрлэсэн, Сүпер паюун 200 маркийн ява мотоцикль, L7CMLYOF4060038 арлын дугаар, DY163FML6181543 хөдөлгүүрийн дугаартай ногоон өнгөтэй, шатахууны сав болон хажуу талын хаалт тагнууд дээрээ super dayun гэсэн бичигтэй мотоцицлийг битүүмжлэхээр тогтсугай” /хх-ийн 54 дүгээр хуудас/

Хураан авах тогтоол 2017.01.24-ний өдөр “Модон иштэй цагаан өнгийн хүрз ишний урт 90 сантиметр, ажлын хэсгийн өргөн нь 22 сантиметр, өндөр 30 сантиметр, хүрзний иш нь модон бариултай 1 ширхэг хүрз, төмөр иштэй зээтүү урт нь 47 сантиметр, ажлын хэсэг нь 29 сантиметр урттай, 5 сантиметр өргөнтэй төмөр иштэй зээтүү 1 ширхэг эд зүйлийг хураан авсугай” /хх-ийн 56 дугаар хуудас/

Хураан авах тогтоол 2017.01.23-ны өдөр “Цагаан өнгийн төмөр иштэй /байлдааны/ хүрзний урт 27 сантиметр, ажлын хэсгийн өргөн 15 сантиметр, өндөр 16 сантиметр, хүрзний иш нь төмөр бариултай 1 ширхэг хүрзийг эд зүйлийг хураан авсугай” /хх-ийн 59 дүгээр хуудас/

Хураан авах тогтоол 2017.01.23-ны өдөр “Улаан шаргал өнгийн жижиг модон /хуванцар/ иштэй урт нь 56 сантиметр, ажлын хэсгийн өргөн нь 19 сантиметр, өндөр 15 сантиметр, хүрзний иш хэсэгтэй улан өнгийн хуванцар бариултай 1 ширхэг хүрзийг эд зүйлийг хураан авсугай” /хх-ийн 62 дугаар хуудас/

Хураан авах тогтоол 2017.03.24-ний өдрийн “ВО91012919 регистрийн дугаар бичиг баримттай яллагдагч Г.*******ын мэдүүлгээр хүрэн бор өнгийн 5х3,5 сантиметр хэмжээтэй, 8х3,5 сантиметр хэмжээтэй, 5,5х3,5 сантиметр хэмжээтэй гурван ширхэг чулууг хураан авсугай” /2-хх-ийн 3 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол 2017.02.05-ны өдөр “хятад улсад үйлдвэрлэсэн ява маркийн мотоцикль 4 ширхэг, модон иштэй хүрз 1, жижиг байлдааны хүрз 2, төмөр иштэй зээтүү 1 ширхэг зэрэг зүйлүүд эд мөрийн баримтаар тооцож, хураан авч, уг хэрэгт хавсаргахаар тогтов” /хх-ийн 65 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол 2017.03.26-ны өдрийн “Хар саарал өнгийн 3 ширхэг чулууг эд мөрийн баримтаар тооцож, хураан авч, уг хэрэгт хавсаргахаар тогтов” /2-хх-ийн 10 дугаар хуудас/

Таньж олуулах ажиллагаа хийсэн тогтоол, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт:

“Гэрч нь таниулж байгаа хүмүүс рүү харж байснаа баруун талаасаа 3 дахь зогсож байгаа Г. 5 гэсэн номер барьсан залууг тухайн шөнө хамгаалалтын торон хашаа руу *******тай сундалж явсан залуу мөн байна гэв. Энэ залуу дундын биетэй, туранхай бор царайтай байсан түүгээр нь таньж байна” /хх-ийн 66-68 дугаар хуудас/

            Х.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 191-192 дугаар хуудас/

            Э.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 194-195 дугаар хуудас/

            Г.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 197-198 дугаар хуудас/

            Ц.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 199, 202 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол, банкнуудын тодорхойлолт /хх-ийн 208-216/

            Т.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 224, 248, 2-хх-39 дугаар хуудас/

            Г.ы иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 222, 249, 2-хх-ийн 40 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, байцаан шийтгэх ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан, нотлох баримтууд тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх тэдгээрийг хууль ёсны үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэллээ.

Энэ хэрэгт ЭБШХ-ийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон бөгөөд шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтыг өөрсдийн дотоод итгэлээр үнэлэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоолоо.

Хэргийн үйл баримтын талаар:

Өмнөговь аймгийн сумын багийн гэх газарт “ транс” ХХК-ий хамгаалалтын хашаа руу 2016 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 00 үед насанд хүрээгүй шүүгдэгч Э.*******, Т.*******, шүүгдэгч Г.*******, Ц.*******, Г. нар нь улаан чулуу ухах зорилгоор хууль бусаар халдаж хүрз, зээтүү, тээврийн хэрэгсэл ашиглан тус байгууллагын эзэмшлийн төмөр торон хашааг эвдэлж хууль бусаар “ транс” ХХК-ий хамгаалагч , нарын  тавьсан шаардлагыг үл биелүүлэн насанд хүрээгүй шүүгдэгч Э.*******, Т.*******, шүүгдэгч Ц.*******, Г., Х.******* нар нь бүлэглэн хохирогч ийг мотоциклиор туулган хөөж, чулуу шидэн түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Г.******* хохирогч ыг мотоциклиор хөөж мотоциклийн хамгаалалтын төмрөөр шүргэн унагаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Бүлэглэн бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэргийн тухайд

            Шүүхээс шүүгдэгч Г.*******, Ц.*******, Г., насанд хүрээгүй шүүгдэгч Э.*******, Т.******* нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн  гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээх гэдэг нь өмч хөрөнгийг гэмт үйлдлийн замаар санаатай гэмтээж түр хугацаанд зориулалтын байдлаар нь ашиглах, хэрэглэх бололцоогүй болгосныг хэлэх бөгөөд гэмт үйлдлийн улмаас өмчлөгч, эзэмшигчид хохирол учирснаар бүрдэл төгсдөг.

Шүүгдэгч Г.*******, Ц.*******, Г., насанд хүрээгүй шүүгдэгч Э.*******, Т.******* нарын гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь нийгмийг хамарсан ажилгүйдэл түүнчлэн ар гэр, ахуй амьдралдаа нэмэр болж амьдрал ахуйгаа залгуулах гэсэн ахуйн шинжтэй, нөгөө талаас байгалийн баялаг зохих зөвшөөрөлгүй хууль бусаар олборлох нь гэмт хэрэг болох, цаашлаад иргэн, аж ахуйн нэгжийн халдашгүй байдалд халдсан үйлдэл нь  гэмт хэрэгт тооцогддог талаар хууль эрх зүйн мэдлэггүй, мэдлэг мэдээлэл хомс байдал нь гэмт хэрэг үйлдэгдэн гарахад нөлөөлсөн байна.

Хохирогч Х.ын...”хамгаалагч бид хоёр хашааны хаалгаа боогоод эргээд явж байтал нөгөө 4-5 мотоцикльтой хүмүүс ирээд шууд торон хашааг эвдээд байхаар бид хоёр хүрч очоод тэр хүмүүст та нар одоо больцгоо тарцгаа гэхэд энэ хоёр чинь хоёулаа байна гээд орж алъя гээд шууд хашаа руу дайраад орж ирсэн”гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

Хохирогч Д.ийн “ транс” ХХК-ий гэх газарт Г.*******, Э.*******, Ц.*******, Г., Т.******* нар нь хууль бусаар “ транс” ХХК-ий эзэмшлийн газар буюу хамгаалалтын торон хашааг санаатай устгаж гэмтээж мотоциклиор дайран орсон байна. Эдгээр хүмүүс ямар нэгэн зөвшөөрөлгүй өөрсдөө дур мэдэн манай хамгаалалтын шаардлагыг үл тоомсорлон байгууллагын өмч болох хамгаалалтын торон хашааг эвдэж дур мэдэн мотоциклиор дайран орж манай хамгаалагчийн биед халдаж гэмтэл учруулсан. /хх-79 ху/,

Хохирогч Б.ийн... “2016 оны 10 сарын 18-ны орой шөнийн 02 цагийн үед 1 дүгээр постны зүүн торон дээр хэсэг 7 мотоцикльтой хүмүүс ирээд хашаа эвдээд байхаар нь хүрч очоод тэр хүмүүст та нар болохгүй одоо явцгаа, нэмэгдэл хүч дуудсан гэсэн чинь нэг эрэгтэй хүн өө энэ муу хоёр харуул хоёулаа байна гээд тэнд байсан мотоцикльтой хүмүүс хашааруу дайрч орохоор нь бид хоёр хоёр тийшээ зугтаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар хуудас/,

Гэрч Э. мэдүүлэхдээ... “*******, ******* хамт явсан *******, тэр дөрвүүлээ хүрч ирээд ******* , ******* хоёрын нэг нь одоо бүгдээрээ хашааруу дайръя, бүгдээрээ газраас чулуу түүцгээ гэж хашгираад байсан. Тэгээд бид нар ява маркийн мотоциклио асаагаад компаны төмөр хамгаалалтын торны хажууд очоод зогсоход эхэлээд *******гийн араар сундалж явсан мотоциклиосоо буугаад хамгаалалтын төмөр торыг хүрзээрээ цохиод дараа нь гараараа хамгаалалтын төмрийг нь хугалаад байж байхад ******* мотоциклиосоо буучихаад тэр торон хашааг хоёр гараараа бариад цааш нь түлхээд байсан. Тэгтэл ******* мотоциклиороо хүрч очоод тэр төмөр торыг мөргөсөн. Тэгэхэд тэр тор нь унахгүй байхаар ******* мотоциклиосоо буугаад тэр торыг гараараа нааш цааш нь түлхээд байсан. Тэгтэл ******* мотоциклиосоо буугаад явган төмөр шон дээр ирээд хүрзээр төмөр торыг цохиод цааш нь түлхтэл тэр төмөр шон нь газар унагасан. Тэр хашааруу эхэлээд ******* ганцаараа сундалгаагүй ороход араас *******, *******, ******* нар нь нэг нэг мотоцикль унаад *******ын араар ******* сундалаад, *******гийн араараа сундлаад тэгээд тэр хэд хашаа руу орох гэж байтал тэгтэл 2 хамгаалагч гүйж ирээд та нар одоо больцгоо, явцгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/

Гэрч С. мэдүүлэхдээ... “*******, *******, ******* *******, тэр тав хамгаалалтын торыг хүрзээр эвдээд байж байтал цаанаас 2 хамгаалагч гарч ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 дүгээр хуудас/

Гэрч Д. мэдүүлэхдээ... “******* гэдэг залуу нь одоо бүгдээрээ хашааруу дайръя, бүгдээрээ газраас чулуу түүцгээ гэж хашгираад тэр *******тай хамт явж байсан залуу, *******гийн араар нь сундалж явсан залуу хоёр мотоциклиосоо буугаад тэр төмөр хашааг хүрзээрээ цохиод дараа нь гараараа хамгаалалтын төмрийг нь хугалаад байсан. Тэгтэл *******, *******, *******тай хамт сундалж явсан залуу, ******* тэр *******тай сундалж явсан залуу тэд нар 5-уул нийлээд тэр төмөр торыг нь хүрзээр цохиод эвдээд байсан. Тэгээд төмөр торыг цааш нь бүр нурааж унагаахад ******* хамт явсан залуутайгаа газраас чулуу түүгээд мотоциклийн урд банкин дээрээ чулуугаа тавиад тэр төмөр хашаа руу *******, *******, *******, ******* нар нь нэг нэг мотоцикль унаад ******* араараа сууж явсан хүнээ сундалаад, *******гийн араар нэг танихгүй залуугаа сундлаад тэгээд тэр дөрөв 4 мотоцикпь унаад хашаа руу орцгоосон”гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 дүгээр хуудас/

Гэрч О. мэдүүлэхдээ... “*******, ******* хамт явсан *******, тэр дөрвүүлээ нийлээд одоо бүгдээрээ хашаа руу дайръя, бүгдээрээ газраас чулуу түүцгээ гэж хашгираад байсан. Тэгээд ******* ява маркийн мотоциклийг унаад араар нь сундалдсан. Тэгээд тэнд байсан 7 мотоцикль бүгд хөдлөөд тортой хашаа руу нь очоод эхлээд *******гийн араар нь сундалж явсан хашаа руу хүрч очоод хүрзээрээ цохиод дараа нь гараараа хамгаалалтын төмрийг нь хугалаад нураасан. Тэгтэл *******ын араар нь сундалж явсан ******* хүрч очоод төмөр торыг нь гараараа нугалж дараад эвдээд байсан. ******* тэр хоёр хамгаалагч руу нь чулуу шидсэн. Тэгээд хоёр хамгаалагч нь эргээд зугтаахад араас нь *******, *******, *******, ******* нар мотоцикльтой араас нь элдээд *******, хоёр чулуу шидээд хоёр хамгаалагчийг элдээд цаад талын жалга руу орчихсон” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар хуудас/

Гэрч О. мэдүүлэхдээ... “2016 оны 10 дугаар сарын 18-наас 19-ний шилжих шөнө 02 цагийн үед Өмнөговь аймгийн сумын төвөөс зүүн зүгт байдаг транс ХХК-ний гэдэг газарт байрлах кемп дээр амарч байхад харуулын дарга хүрч ирээд манай хамгаалалтын уурхайн карьерлуу хүмүүс ороод ирсэн байна гэсэн тэгээд бид хоёр хамгаалалтын машинаар уурхайн карьер дээр очиход хэсэг хүмүүс хашааны зүүн талын торыг даваад зугатааж байсан. Тэгэхээр бид хоёр карьерын хавиар хүн амьтан байна уу гээд шалгаад явж байхад хамгаалагч гар чийдэнгийн гэрлээр дохиод даллаад байхаар бид хоёр хүрээд очиход хамгаалагч хойд талын хэсгээр хэсэг мотоцикльтой хүмүүс хашаа эвдээд ороод ирсэн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 94 дүгээр хуудас/

Гэрч Э. мэдүүлэхдээ... “би ганцаараа яваад улаан постон дээр очоод байж байтал , нөгөө мотоциклтой хүмүүс хашаа эвдэх гээд байна нэмэлт хүч хурдан дуудаарай гэж хэлэхээр би явган цааш яваад , хоёрт хэлэх гээд явган яваад тэр хоёр луу гэрлээрээ дохиод байж байтал , тэр хоёрт хойд талын хамгаалалтын хашааг мотоцикльтой хүмүүс эвдэх гээд байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 95 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд...” хамгаалалтын хашаа нь хамгаалалтын 5 ширхэг посттой уг торон хашааг А цэгээр тэмдэглэн үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд ертөнцийн зүгээр хойд талын төмөр хамгаалалтын торон хашаатай уг төмөр торыг эвдэж орсон гэх газрыг Б цэгээр тэмдэглэхэд уг газар нь шороон замтай, хуучин хаалгатай төмөр тор битүү татаатай уг зам бут сондуултай /хөндлөн/ сайртай жалгатай, уг жалганы баруун урд цагаан өнгийн сендвичин харуулын байртай уг сендвичин байр  200, уг сайртай жалганаас урагшаа тал газартай ба шороон зам ертөнцийн зүгээр урагшаа явсан байв” /хх-15 ху/ зэрэг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байх тул “ транс” ХХК-ий эзэмшил бүхий газарт хууль бусаар улаан чулуу ухах зорилгоор тухайн байгууллагын өмч болох төмөр торон хашааг  санаатай эвдэж гэмтээн 104 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Г.******* нь насанд хүрээгүй шүүгдэгч Э.*******, Т.*******, шүүгдэгч  Ц.*******, Г. нартай бүлэглэн үйлдсэн, насанд хүрээгүй шүүгдэгч Э.******* нь насанд хүрээгүй шүүгдэгч Т.*******, шүүгдэгч Г.*******, Ц.*******, Г. нартай бүлэглэн үйлдсэн, насанд хүрээгүй шүүгдэгч Т.******* нь насанд хүрээгүй шүүгдэгч Э.*******, шүүгдэгч Г.*******, Ц.*******, Г. нартай бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч Ц.******* нь насанд хүрээгүй шүүгдэгч Э.*******, Т.*******, шүүгдэгч Г.*******, Г. нартай бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч Г. нь насанд хүрээгүй шүүгдэгч Э.*******, Т.*******, шүүгдэгч Г.*******, Ц.******* нартай бүлэглэн үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар “ транс” ХХК-ий торон хашааг эвдэж гэмтээх талаар гэмт хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй боловч, хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцож бүлэглэн гүйцэтгэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-ийг журамлан тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд насанд хүрээгүй шүүгдэгч Э.*******, Т.*******, шүүгдэгч Г.*******, Ц.*******, Г. нарыг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх хэргийн тухайд:

Шүүгдэгч Г.*******, Ц.*******, Г., Х.*******, насанд хүрээгүй Э.*******, Т.******* нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах гэх газарт чулуу ухах зорилгоор очиж, “ ” ХХК-ний хамгаалагч Б., Х. нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие эрх чөлөөнд халдаж, Б.ийн биед тархи доргилт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл, Х.ын биед тархи доргилт, биеийн зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Г.*******ын үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1, зааснаар хэрэгсэхгүй болгож мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дах хэсэгт зааснаар хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Хохирогч Х.ын биед тархи доргилт, биеийн зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Г.******* бусадтай бүлэглэн үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл төмөр торон хашааг эвдрэхэд тухайн байгууллагын хашаа руу Г.******* түрүүлэн орсон бөгөөд хамгаалагч Х.ыг туулгаж мотоциклийн хамгаалалт төмрөөр мөргөж унагасан, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой.

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.10.27-ны өдрийн №578 дугаар дүгнэлтийн “1. ын биед тархины доргилт, биеийн зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ” гэх дүгнэлт /хх-100ху/

Хохирогч Х.ын хохирогчоор өгсөн мэдүүлэгт...”хамгаалагч бид хоёр хашааны хаалгаа босгоод эргээд явж байтал нөгөө 4-5 мотоцикльтой хүмүүс ирээд шууд торон хашааг эвдээд байхаар бид хоср хүрч очоод тэр хүмүүст та нар одоо больцгоо, тарцгаа гэхэд энэ хоёр чинь хоёулаа байна гээд орж алъя гээд шууд хашаа руу дайраад орж ирсэн тэгэхээр нь би дээшээ 2 дугаар пост руу зугтаасан, тэгээд эргэж хараад зогсоод гар чийдэнгээ өөдөөс нь тусгахад намайг хоёр мотоцикльтой хүн элдэж байсан тэгээд нэг мотоцикльтой хүн нь миний араас дайраад намайг газар унагаагаад миний дээрээс мотоциклиор дайраад гарахаар нь босч ирээд гар чийдэнгээ авах гэтэл гар хүрэхгүй тэгээд эргээд хартал нөгөө үлдсэн мотоцикльтой хүн нь өөдөөс ирсэн” гэх мэдүүлэг /хх-71 ху/, би тухайн үед гүйж байгаад эргээд нэг харахад ийг 2-3 мотоцикль араас элдээд сайр жалгатай хонхордуу газар мотоциклиороо тойрч хаазлаад байсан хоёр мотоцикльтой хүн нь араараа сундалгаатай байсан. Намайг нэг мотоцикльтой хүн араас элдэж ирээд мотоциклиороо дайрч газар унагаасан тэгэхэд дахиад нэг мотоциклтьой хүн ирээд гэрлээ тусгаад хаазлаад байсан./хх-72 ху/,

Хохирогч Б.ийн хохирогчоор мөрдөн байццлтанд өгсөн мэдүүлэг...”шөнийн 02 цагийн үед 1 дүгээр постны зүүн торон дээр хэсэг 7 мотоцикльтой хүмүүс ирээд хашаа эвдээд байхаар нь хүрч очоод тэр хүмүүст та нар одоо явцгаа, нэмэгдэл хүч дуудсан гэсэн чинь нэг эрэгтэй хүн өө энэ муу хоёр хоёулаа байна гээд тэнд байсан мотоцикльтой хүмүүс хашаа руу дайрч орохоор нь бид хоёр хоёр тийшээ зугтаасан би т бартаатай замаар гүйгээрэй гэхэд замаар гүйхэд нь араас нь нэг улаан мотоцикльтой хүн ыг дайрч унагаахад би та нар хүн алчихлаа гэхэд босоод ирсэн тэгэхэд араас нэг мотоцикльтой хүн тулж очоод зогссон” гэх мэдүүлэг /хх-74 ху/,

Гэрч А.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг...”тэр хоёр хамгаалагч хоёр тийшээ зугтаасан тэгэхэд нэг хамгаалагчийг *******, ******* элдээд явсан нөгөө хамгаалагчийг *******, ******* нар элдээд явсан” гэх мэдүүлэг /хх-86 ху/,

Гэрч С.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт ...”хоёр хамгаалагч хоёр тийшээгээ зугтаасан тэгэхэд араас нь *******, *******, *******, ******* нар мотоциклиороо элдээд байсан” гэв.

Дээрх гэрч нарын мэдүүлэг, хохирогч , Б. нарын мэдүүлэг болон шүүгдэгч нарын мэдүүлгийг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хохирогч Х.ыг шүүгдэгч Г.******* мөргөж унагаж байхад хохирогч ийг 2-3 мотоцикльтой хүмүүс тойрч мотоциклио хаазлан, чулуу шидсэн үйл явдал өрнөж байжээ. Хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч Э.******* нь Т.Мөнх-Эрдэнийг, Ц.******* нь Г.г сундласан, Х.******* сундалгаагүй ганцаараа мотоциклио унаж хамгаалагч Б.ийг хөөж туулгасан байх ба Т.*******, Г. нар нь чулуу шидэж байсан болохыг гэрч О. мэдүүлдэг.

Хохирогч ыг газраас босоод гар чийдэнгээ аваад эргээд харах үед нэг мотоцикльтой хүн ирсэн байх боловч ямар нэгэн үйлдэл хийгээгүй болох нь тогтоогдсон. Х.******* нь Э.*******, Ц.******* нартай хохирогч Б.ийг хөөж байсаныг гэрч Д., О., Э. нар нь мэдүүлдэг.

Иймд шүүгдэгч Г.*******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ц.*******, Г., Х.*******, насанд хүрээгүй шүүгдэгч Э.*******, Т.******* нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө “ ” ХХК-ний хамгаалагч Б.ийг чулуу ухуулахгүй, хашаанаас хөөж байна гэсэн шалтгаанаар бие эрх чөлөөнд халдаж, Б.ийн биед тархи доргилт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт нь дараах нотлох баримтаар тогтоогдсон байна. Үүнд:

Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2016.10.26-ны өдрийн №577 дугаар дүгнэлтийн “1. ийн биед тархины доргилт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ” гэх дүгнэлт /хх-ийн 99 дүгээр хуудас/

Хохирогч Х.ын ...”би тухайн үед зугтаж яваад эргээд харахад ийг 5 мотоцикльтой хүмүүс тойроод зогсчихсон чулуу шидээд зогсож байгаа харагдсан. Тэр хүмүүс шууд дайраад хашаан дотор ороод ирсэн тэгээд бид нар арга хэмжээ авах боломж байгаагүй тэр хүмүүс өөдөөс мотоциклиийн гэрлээ тусгаад дайрахаар бид нар шууд зугтаасан” гэв./хх-71 ху/,

Хохирогч Б.ийн...”хоёр мотоцикльтой хүмүүс намайг тойрч элдээд миний нуруу руу чулуу шидсэн, толгойны ар талын дагзан дээр нэг удаа цохьсон, тэгээд би станцаар хүн явуулаарай, амь авраарай, болохоо байлаа гэж хэлсэн тэгээд удалгүй харуулын машин ирсэн тэгтэл тэнд байсан мотоцикльтой хүмүүс бүгд хашаанаас зугтаад явчихсан” гэх мэдүүлэг /хх-75ху/,

Гэрч А.Бат-Эрдэнийн мэдүүлсэн...”******* ганцаараа сундалгаагүй ороход *******, *******, ******* нар нь нэг нэг мотоцикль унаад *******ын араар ******* сундлаад тэгээд тэр хэд хашаа руу орох гэж байтал 2 хамгаалагч ирээд “ та нар больцгоо, явцгаа” гэж хэлсэн. Тэгтэл гэнэт ******* ямар даварсан юм гээд тэр хоёр хамгаалагч руу чулуу шидсэн тэгээд хоёр хамгаалагч нь эргээд зугтаахад араас нь *******, *******, *******, ******* нар мотоцикльтой хоёр хамгаалагчийг цааш нь элдээд цаад талын жалга руу орчихсон тэгтэл зүүн талын оройгоос машины гэрэл гарсан тэгтэл хашаан дотроос эхлээд тайванжаргал, мотоцикльтой гарч ирсэн, араас нь *******, ******* хоёр мотоцикльтой гарч ирсэн тэгээд хамгийн сүүлд хашааны дотроос ******* нэг залуутай явган гарч ирсэн” гэх мэдүүлэг /хх-86 ху/,

Гэрч С.ийн мэдүүлсэн...” тухайн үед ******* ногоон өнгийн, ******* улаан өнгийн, ******* улаан өнгийн, ******* ногоон өнгийн  мотоцикльтой явж байсан. Тухайн үед *******ын араар сууж явсан *******, *******гийн араар сундалж явсан нар газраас чулуу аваад мотоциклийн араар нь суусан.

Гэрч О.ийн мэдүүлсэн...” 2 хамгаалагч гүйж ирээд та нар одоо больцгоо гэтэл батнасан тэр хоёр хамгаалагч руу нь чулуу шидсэн тэгээд хоёр хамгаалагч эргээд зугтаахад араас нь *******, *******, *******, ******* нар мотоцикльтой араас нь элдээд цаад талын жалга руу орчихсон. Тэр хоёр хамгаалагч хоёр тийшээ зугтаасан тэгэхэд нэг хамгаалагчийг *******, ******* хоёр араас мотоциклио хаазлаад ******* ална, чулуугаар шаана гэж хашгираад элдэж байсан. Тэд нар хоёр хамгаалагчийг мотоциклиор элдэж ирчихээд ******* нь нэг хамгаалагчийг ньь мотоциклиор дайрсан, харин ******* мөн нэг хамгаалагчийг нь дайраад ард сундалж явсан чулуугаар цохьсон гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-93 ху/ зэргээр тогтоогдож байх тул насанд хүрээгүй шүүгдэгч Э.*******ыг шүүгдэгч Ц.*******, Г., Т.*******, Х.******* нартай бүлэглэн хохирогч Б.ийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг насанд хүрээгүй шүүгдэгч Э.*******,шүүгдэгч Ц.*******, Г., Х.******* нартай бүлэглэн хохирогч Б.ийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ц.*******г насанд хүрээгүй шүүгдэгч Э.*******, Т.*******, шүүгдэгч Г., Х.******* нартай бүлэглэн хохирогч Б.ийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.ыг насанд хүрээгүй шүүгдэгч Э.*******, Т.*******, шүүгдэгч Г., Х.******* нартай бүлэглэн хохирогч Б.ийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Х.*******ыг насанд хүрээгүй шүүгдэгч Э.*******, Т.*******, шүүгдэгч Г., Ц.******* нартай бүлэглэн хохирогч Б.ийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ц.*******, Г., Х.*******, насанд хүрээгүй шүүгдэгч Э.*******, Т.******* нар нь бүлэглэн хохирогч Б.ийг 2-3 мотоциклиор элдэн хөөж чулуу шидсэн үйл явдал болж өрнөсөн бөгөөд шөнийн 00 цагаас хойш үзэгдэх орчин хязгаарлагдмал үед шүүгдэгч нарын хэний шидсэн чулуу онож хохирогчид гэмтэл учруулсаныг тогтоох боломжгүй. Тухай хэрэг учралын өмнө шүүгдэгч Ц.*******, Э.*******, Г., Х.******* нар нь “одоо бүгдээрээ хашаа руу дайръя, бүгдээрээ чулуу түүцгээ”” гэх мэтээр биесээ уриалан дуудаж, зоригжуулан идэвхжүүлж Г.*******, Х.*******, ******* Мөнх-Эрдэнийг сундалж, ******* Г.ыг сундалж сэдэлт, санаа зорилгоо нэгтгэн хүсэл зорилгоо нэгтгэн ажил үүргээ гүйцэтгэж явсан хамгаалагчийн шаардлагыг үл тоон гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн байна.

Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэлээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Э.*******, Т.*******, шүүгдэгч Г.*******, Ц.*******, Г., Х.******* нарт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж ял шийтгэлийг ялгамжтай оногдууллаа.

Насанд хүрээгүй шүүгдэгч Э.******* нь 1999 оны 07 сарын 01-нд төрсөн. Одоо 17 нас 10 сартай, насанд хүрээгүй шүүгдэгч Т.******* нь 2000 оны 12 сарын 12-нд төрсөн. Одоо 17 нас 5 сартай болох нь тус тус төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбараар тогтоогдож байна. /1хх-194 ху, 203 ху/

Шүүгдэгч Г.*******, Ц.*******, Т.*******, Х.*******, насанд хүрээгүй шүүгдэгч Э.*******, Т.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тэдгээрийн ял шалгах хуудсаар тогтоогдлоо.

Насанд хүрээгүй шүүгдэгч Э.*******, Т.******* нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байх тул тэдэнд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч хүмүүжүүлэх бүрэн боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.*******ыг бүлэглэн бусдын эд хөрөнгө санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсгийг журамлан тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ял,

Шүүгдэгч Ц.*******г бүлэглэн бусдын эд хөрөнгө санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн, бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсгийг журамлан тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-ийг журамлан тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 сар баривчлах ялын зарим болох 1 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэж ялыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.г бүлэглэн бусдын эд хөрөнгө санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн, бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсгийг журамлан тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-ийг журамлан тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 сар баривчлах ялын зарим болох 1 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэж ялыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.*******ыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ял оногдуулж  тус тус шийдвэрлэлээ.

Хохирлын талаар:

Хохирогч “ транс” ХХК-нд учирсан хохирол 104000 төгрөг, хохирогч т 700000 төгрөг тус тус төлж барагдуулсан, хохирогч Б. хохирол нэхэмжлэхгүй гэж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.*******, Ц.*******, Г., Х.*******, насанд хүрээгүй шүүгдэгч Э.*******,Т.******* нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй цагаан өнгийн ишний урт 90 сантиметр, ажлын хэсгийн өргөн нь 22 сантиметр, өндөр 30 сантиметр, хүрзний иш нь модон бариултай хүрз 1 ширхэг, төмөр иштэй хүрзний урт 27 сантиметр, ажлын хэсгийн өргөн 15 сантиметр, өндөр 16 сантиметр, хүрзний иш нь төмөр бариултай жижиг байлдааны хүрз 1 ширхэг, улаан шаргал өнгийн жижиг модон /хуванцар/ иштэй урт нь 56 сантиметр, ажлын хэсгийн өргөн нь 19 сантиметр, өндөр 15 сантиметр, хүрзний иш хэсэгтэй улаан өнгийн хуванцар бариултай хүрз 1 ширхэг, урт нь 47 сантиметр, ажлын хэсэг нь 29 сантиметр урттай, 5 сантиметр өргөнтэй төмөр иштэй зээтүү 1 ширхэг, 5х3,5 сантиметр хэмжээтэй, шүүгдэгч Г.*******, Х.*******, Э.*******, Ц.******* нарын гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан нь тогтоогдсон, хохирогч Б.ийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулахдаа хэрэглэсэн гэж эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 8х3,5 сантиметр хэмжээтэй, 5,5х3,5 сантиметр хэмжээтэй хүрэн бор чулуу 3 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан байх   тул шүүгдэгч Г.*******ын эзэмшлийн 2014 онд үйлдвэрлэсэн рамны №L7GPCML VOE408283288 , моторын №DV163 FML *E6155952* улаан өнгийн, улсын дугааргүй, 500000 төгрөгийн үнэлгээтэй Dayun маркийн мотоцикль, шүүгдэгч Х.*******ын LGPCMLVXG4049016 арлын дугаартай, G6048204 моторын дугаартай, улсын дугааргүй, ногоон өнгийн 1200000 төгрөгийн үнэлгээтэй  Dayun маркийн мотоцикль, шүүгдэгч Ц.*******гийн L7CMLYO4060038 арлын дугаартай, DY163FMLF6181543 моторын дугаартай Super Dayun200 маркийн 1200000 төгрөгийн үнэлгээтэй мотоцикль, насанд хүрээгүй шүүгдэгч Э.*******ын L7GPCKL V9G 4048184 арлын дугаартай, DV162 FMJ-2 *G6048244* моторын дугаартай, улаан өнгийн 1000000 төгрөгийн үнэлгээтэй Dayun мотоциклийг хураан авч улсын орлогод оруулах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******гийн эзэмшлийнL7CMLYO4060038 арлын дугаартай, DY163FMLF6181543  моторын дугаартай Super Dayun 200 маркийн мотоциклийг иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор битүүмжлэсэн байх бөгөөд шүүгдэгч нар нь хохирлоо нөхөн төлж барагдуулсан байх тул мөрдөн байцаагчийн 2017.01.12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.*******, Ц.*******, Т.*******, Х.*******, насанд хүрээгүй шүүгдэгч Э.*******, Т.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шүүгдэгч нарт авагдсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* ******* овгийн ын *******ыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,  шүүгдэгч Боржгон овгийн гийн *******г бүлэглэж бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн, бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй шүүгдэгч овгийн ын *******ыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн, бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй шүүгдэгч овгийн ын Мөнх-Эрдэнийг бүлэглэж бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн, бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч овгийн ын ыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн, бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч овгийн ын *******ыг бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д холбогдох бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Э.*******, Т.******* нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч 6 сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д 1 жил хорих ял, шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял, шүүгдэгч Г.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял, шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******,  шүүгдэгч Г.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсгийг журамлан тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 сар баривчлах ялын зарим болох 1 /нэг/ сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, Ц.*******, Г. нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан албадан ажил хийлгэх ялыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлсон газарт хийлгэсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

9. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй цагаан өнгийн ишний урт 90 сантиметр, ажлын хэсгийн өргөн нь 22 сантиметр, өндөр 30 сантиметр, хүрзний иш нь модон бариултай хүрз 1 ширхэг, төмөр иштэй хүрзний урт 27 сантиметр, ажлын хэсгийн өргөн 15 сантиметр, өндөр 16 сантиметр, хүрзний иш нь төмөр бариултай жижиг байлдааны хүрз 1 ширхэг, улаан шаргал өнгийн жижиг модон /хуванцар/ иштэй урт нь 56 сантиметр, ажлын хэсгийн өргөн нь 19 сантиметр, өндөр 15 сантиметр, хүрзний иш хэсэгтэй улаан өнгийн хуванцар бариултай хүрз 1 ширхэг, урт нь 47 сантиметр, ажлын хэсэг нь 29 сантиметр урттай, 5 сантиметр өргөнтэй төмөр иштэй зээтүү 1 ширхэг, 5х3,5 сантиметр хэмжээтэй, 8х3,5 сантиметр хэмжээтэй, 5,5х3,5 сантиметр хэмжээтэй хүрэн бор чулуу 3 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ын арлын L7GPCML VOE408283288 дугаартай, моторын DV163 FML *E6155952* улаан өнгийн, улсын дугааргүй, 500000 төгрөгийн үнэлгээтэй Dayun маркийн мотоцикль, шүүгдэгч Х.*******ын LGPCMLVXG4049016 арлын дугаартай, G6048204 моторын дугаартай, улсын дугааргүй, ногоон өнгийн 1200000 төгрөгийн үнэлгээтэй  Dayun маркийн мотоцикль, шүүгдэгч Ц.*******гийн L7CMLYO4060038 арлын дугаартай, DY163FMLF6181543 моторын дугаартай Super Dayun200 маркийн 1200000 төгрөгийн үнэлгээтэй мотоцикль, насанд хүрээгүй шүүгдэгч Э.*******ын L7GPCKL V9G 4048184 арлын дугаартай, DV162 FMJ-2 *G6048244* моторын дугаартай, улаан өнгийн 1000000 төгрөгийн үнэлгээтэй Dayun маркийн мотоциклийг хураан авч улсын орлогод оруулсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн 2017.01.12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

13.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Э.*******, Т.******* нар засарч хүмүүжихгүй бол шүүх уг арга хэмжээг насанд хүрээгүй хүмүүсийн сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр солихыг мэдэгдсүгэй.

14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, Ц.*******, Г. нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд хяналт тавихыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.3, 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Г.*******, Ц.*******, Г. нар нь тэнсэж хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах, захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн шүүх хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэдэг журамтай болохыг мэдэгдсүгэй.

16. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, Ц.*******, Г., Х.*******, насанд хүрээгүй шүүгдэгч Т.*******, Э.******* нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

17. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

18. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ