Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2019/00737

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,******* холдбогдох

Үрчлэлт хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Миний бие М. 3 дахь хүү болж төрсөн. Ээж М.Оюунчимэг өөрийн танил болох д 2000 оны 07 сарын 04-нд намайг үрчлүүлсэн. нь 2002 оны 05 сарын 27-нд үрчлэлтийг цуцалж би ээжээрээ овоглон овогоо өөрчлүүлсэн боловч энэ нь бүртгэлд ороогүй, лавлагаа авахад үрчлэлт хэвээрээ байгаа тул д үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү. Ээж М.Оюунчимэгээр овоглосон, мөн д үрчлүүлсэн 2 бүртгэл байгаагаас би бичиг баримтын зөрчилтэй гээд иргэний үнэмлэхээ авч чадахгүй байна гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зундуй овогтой Солонго миний бие 2000 онд үрчлэн авсан. Гэтэл ээж М.Оюунчимэг нь 2002 онд ирж уулзаад би хүүхдээ буцааж авмаар байна гэсэн.Хүүхэд ч сайн дасахгүй байсан болохоор би буцааж өгөхөөр болж М.Оюунчимэг бид 2 иргэний бүртгэлийн байгууллага дээр очиж хоёулаа хүсэлтээ бичиж өгөөд, хүүгийн овгийг ээжээр нь болгож өөрчлөөд ээжид нь хүүг өгч явуулсан.Тухайн үед бидний хүсэлтийг хүлээн авлаа, бүх зүйл болчихлоо гэсэн.Гэтэл албан ёсоор бүртгэлд ороогүй юм байна.Би одоо хүүгийн хүсэлтээр л болно, нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  нь өөрийн 2000 оны 07 дугаар сарын 04-ний өдөр д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

нь 1999 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн ба ээж М.Оюунчимэгээр овоглон төрсний гэрчилгээ авсан, түүнийг д 2000 оны 07 дугаар сарын 04-нд үрчлүүлсэн, үрчлэсний дараа 2002 оны 05 дугаар сарын 27-нд М.Оюунчимэг нар ыг үрчилсэн үрчлэлтийг хүчингүй болгуулах хүсэлтээ гаргаж улмаар Солонго өөрөөрөө овоглон овгийг нь өөрчлүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 00/005596 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 1-03/000005 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, 00/005590 дугаартай ургийн овог, эцэг эхийн нэр, өөрчилсөн тухай лавлагаа зэргээр тус тус нотлогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, 60-с дээш настай этгээдэд үрчлүүлсэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээдэд хүүхэд үрчлүүлсэн зэрэг нь үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэл болдог.

ыг д үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах гэж буй үндэслэл нь дээрхи нөхцөлд хамаарахгүй байгаа боловч Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасан.

2000 оны 07 дугаар сард ыг үрчлэн авснаас хойш түүнийг 2002 оны 05 дугаар сард төрүүлсэн эх М.х нь асрамжид өгч, М.Оюунчимэгээр овоглон овгийг өөрчилсөн болох нь зохигчдын тайлбар, ургийн овог, эцэг эхийн нэр, өөрчилсөн тухай лавлагаагаар тогтоогдож байна. Иймд ыг д үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэлтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг баримтлан 1999 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн ыг д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА