| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0701/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/798 |
| Огноо | 2024-10-09 |
| Зүйл хэсэг | 17.12.2.4., |
| Улсын яллагч | Д.Өлзийжаргал |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/798
2024 10 09 2024/ШЦТ/798
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Уугантамир хөтлөн,
улсын яллагч Б.Өлзийжаргал,
шүүгдэгч Г.С,
шүүгдэгч О.М-,
шүүгдэгч М.М-, түүний өмгөөлөгч Б.Мөнх-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Г-н С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт,
Б овогт О-н М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт,
Б овогт М-н М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ний өдөр ** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *** дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Г-н С /регистрийн дугаар ***/.
Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ний өдөр ** аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” электроникст худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** оны ** дугаар сарын **-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** оны ** дугаар сарын **ний өдрийн * дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт О-н М /регистрийн дугаар **/,
Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч ажилтай гэх, ам бүл 6, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт М-н М / регистрийн дугаар **/,
Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Г.С нь О.М-, М.М- нартай бүлэглэн 2023 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, “Х” хотхоны *** дүгээр байрны орцноос хохирогч Г.Э-гийн эзэмшлийн “Канондел” брендийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахдаа учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу төмөр таслагч багаж хэрэглэж шатны төмөртэй цоожилсон унадаг дугуйны цоожийг таслан хулгайлж хохирогчид 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн О.М-тай бүлэглэн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо “М” хорооллын -** байрны ** давхраас иргэн Э.Г-н эзэмшлийн “Giant ХТС-800” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Э.Г-д 1,240,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч О.М- нь Г.С, М.М- нартай бүлэглэн 2023 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, “Х” хотхоны *** дүгээр байрны орцноос хохирогч Г.Э-гийн эзэмшлийн “Канондел” брендийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахдаа учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу төмөр таслагч багаж хэрэглэж шатны төмөртэй цоожилсон унадаг дугуйны цоожийг таслан хулгайлж хохирогчид 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн О.М- нь Г.Стай бүлэглэн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны “М” хорооллын ** байрны ** давхраас иргэн Э.Г-н эзэмшлийн “Giant ХТС-800” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Э.Г-д 1,240,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,
О.М- нь 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "К" ресторанаар үйлчлүүлж байсан А.О-н угаалгын өрөөний ариун цэврийн цаасны төмөр тавиур дээр орхиж гарч, гээгдүүлсэн түүний эзэмшлийн “IPhone 14” загварын гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж хувьдаа авч завшсаны улмаас хохирогч А.о-т нийт 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч М.М- нь Г.С, О.М- нартай бүлэглэн 2023 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Х” хотхоны 101 дүгээр байрны орцноос хохирогч Г.Э-гийн эзэмшлийн “К” брендийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахдаа учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу төмөр таслагч багаж хэрэглэж шатны төмөртэй цоожилсон унадаг дугуйны цоожийг таслан хулгайлж хохирогчид 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.С, О.М- нар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул тэдний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Г.С-йн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч О.М-ын “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч М.М- “...ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 13-16, 226-229 дэх тал/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 18-19, -р хавтаст хэргийн 17-20, 2-р хавтаст хэргийн 137-142 дахь тал/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 223 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Э-гийн хохирогчоор өгсөн: “... Би Хан-Уул дүүргийн *** дүгээр хороонд байрлах 101 дүгээр байрны 504 тоотод оршин суух хаягтай бөгөөд орцны 5 давхарт буюу гэрийнхээ шатны төмөр булангаас унадаг дугуйгаа түгжээгээр түгждэг юм. 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр унадаг дугуйгаа түгжээгээр нь түгжээд 2023 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 9 цагийн үед гарч ирж шалгатал унадаг дугуй түгжээний хамт алга болсон байсан. Манай орц нь камерын ямар нэгэн бичлэг байхгүй. Харин хотхоны гарах хаалганд хяналтын камер байгаа. Манай хотхон нь нэг л гардаг хаалгатай. Би тухайн дугуйгаа 2021 онд 2.000.000 төгрөгөөр худалдан авч байсан, “Cannodale” маркийн хар улаан өнгийн, 27 сантиметрийн радиустай дугуйтай, өөр содон шинж тэмдэг байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 37 дахь/,
-“Хас Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын “...унадаг дугуй 1.200.000 төгрөг...” гэх үнэлгээ /1-р хавтаст хэргийн 42-45 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Г-н хохирогчоор өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд дугуйгаа ** давхарт байх үүд хэсэгт сантехникийн хоолойноос троссон түгжээгээр түгжиж орхисон. Өнөөдөр өглөө 11 цагийн орчимд эхнэр, хүүхдийн хамт гэрээсээ гарахад миний унадаг дугуй байсан. Оройны 22-23 цагийн орчим гэр бүлийн хамт буцаад гэртээ ирэхэд унадаг дугуй байгаагүй. Иймд хулгайд алдагдсан байх гэж үзээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. “Giant xtc 800” загварын Тайван Улсын брэнд, 2022 оны 8 дугаар сард хувь хүнээс 1.350.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний дугуйн рамнууд халцарсан байсныг будсан, урд дугуйндаа хар шаврын хаалттай, дугуйны суудлыг нь түгжихдээ аваад гэрт оруулчихсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 234-235 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.М-н иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр фэйсбүүк дээр “Б.Х” гэх нэртэй хаягаас байршуулсан байх “Giant xtc 800 унадаг дугуй зарна” гэх зарын дагуу холбогдон чатаар харилцан маргааш өдөр нь буюу 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдөр тухайн хүнтэй чатлаж байгаад 14 цагийн орчимд 10 дугаар хороолол хавьцаа уулзахаар болоод явж очсон юм. Би хэсэг хугацаанд хүлээхэд 25-28 орчим насны 3 эрэгтэй хүн ирсэн, би тэр хүмүүсийн авч ирсэн дугуйг нь үзэж байгаад худалдаж авахаар болоод “Голомт банк”-ны “С” гэх хүний данс руу 570.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн дугуй суудалгүй болохоор нь дугуйгаа унаж яваад зах ороод суудал худалдаж аваад гэртээ харьсан. Тэр хүмүүсийн нэг нь 170-180 сантиметр орчим өндөртэй, бага зэргийн махлагдуу, нэг нь арай туранхай 3 залуу ерөнхийдөө ойролцоо залуучууд байсан. Надтай *** гэсэн дугаараас холбогдож уулзсан. Тухайн надтай холбогдсон залуу Б.Х гэсэн фэйсбүүк хаягтай байсан. Надад яаралтай мөнгөний хэрэг гараад хямдхан зарж байна гэж хэлсэн. Өмнөх өдөр нь 800.000 төгрөгөөр зарна гэж байсан…” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн “…Giant xtc 800 маркийн хуучин, 2022 оны 8 дугаар сард худалдан авч байсан /хэмжээ тодорхойгүй тул тодорхой нөхцөлөөр тооцов/ 1.240.000 төгрөг…” гэх үнэлгээ /2-р хавтаст хэргийн 46-48 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.О-н хохирогчоор өгсөн: “...Би 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “К” гэх нэртэй хоолны газарт ажлын хүмүүстэйгээ хамт хоол идээд, жаахан уусан. Би ууж байгаад 22 цаг 30 минутын үед бие засах өрөө ороод гарахдаа утсаа үлдээгээд гарсан байсан. Тэр оройдоо утсаа алга болсныг мэдээд нөхрөө явуулсан боловч олдоогүй тул цагдаагийн байгууллагад өгсөн. Би гар утсаа 2023 оны 10 дугаар сард 3.300.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний гар утас I phone 14 маркийн, цэнхэр өнгөтэй, хар өнгийн кэйстэй, баруун дээд буландаа шилэн наалт нь цуураад хий орсон утас байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 114-116 дахь тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын “...I phone 14 маркийн гар утас 2.000.000 төгрөг...” гэх үнэлгээ /2-р хавтаст хэргийн 127-128 дахь тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 145-150 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.М-ын яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдөр танил дүү С-н хамт манай эхнэрийн гэр болох Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хорооллын “***” хотхоны 203 дугаар байрны 177 тоотод байж байхад манай найз М манайд усанд орж, хоол унд идэх гэж ирсэн. Бид 3 манай гэрт байхад С унадаг дугуй хулгайлах санаа гаргаад бид хоёр дэмжсэн. Учир нь С-д мөнгөний хэрэгцээ байна гэж хэлэхээр нь бид 3 явцгаасан, харин надад мөнгөний хэрэгцээ байгаагүй. Тэгээд бид 3 тухайн өдөр буюу 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 19 цагийн орчимд гарч яваад хамгийн эхлээд 120 мянгатаар яваад “Ж” худалдааны төвийн урд “Canondale” загварын хар өнгөтэй унадаг дугуй шонд түгжээтэй байхаар нь түүнийг авахаар шийдээд түгжээг нь М тасдагчаар тасдаад, М дугуйг унаад явсан. Бид 3 цааш ЗайСйн эцэс орсон. ЗайСйн эцсээс зүүн тийш өгсөөд доороо арктай байр руу ороод зүүн тийш эргээд нэг орц руу С, М нар ороод би орцны гадна үлдээд хоцорсон, удалгүй тэр 2 хар өнгийн “Canondale” загварын унадаг дугуй унаад гараад ирсэн. Тэндээсээ гараад бид гурав 2 дугуйтайгаа “Таван богд” ороод, би явган болохоор такси бариад гэр рүүгээ харьсан, нөгөө 2 дугуйтайгаа араас манайд хүрч ирсэн. Маргааш нь хоёр дугуйгаа зарах гээд бид гурав М-н “Mukka Munkher” гэх фейсбүүк хаягаар унадаг дугуй худалдан борлуулдаг фейсбүүк цахим группт зар тавьж холбогдсон буюу худалдаж авахаар үнэ тохирсон хүнд нь зарахаар болоод С “гарчихаад ирье” гэж хэлээд 18 цагийн орчимд гэрээс ганцаараа нэг дугуйгаа авч гараад, ойролцоогоор 30-40 минутын дараа гэрт цагдаатай хамт ороод ирсэн. Тэгээд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд хулгайлсан унадаг дугуй “Канондел” загварын хар, ногоон өнгийн унадаг дугуй байсан. Харин Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Ж” төв дотор хулгайлсан унадаг дугуй нь “канондел” загварын хар өнгийн унадаг дугуй байсан. Мөн би сүүлд үйлдсэн хэргээ нэгтгүүлнэ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 75-77 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.М-н яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдөр гэртээ байж байгаад 19 цагийн орчимд М гэх найзындаа хоол идэхээр болсон. Мын амьдардаг 10 дугаар хорооллын гэрт нь очиж хоол идээд юм ярьж сууж байгаад унадаг дугуй хулгайлах талаар бид гурав ярьж байгаад унадаг дугуй хулгайлахаар болсон. Тухайн үед Мын гэрт нь би, М болон түүний эхнэр, С гэх залуу бид дөрөв байсан. Бид гурав 20 цагийн үед гэрээсээ гараад Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 120 мянгатын “Ж” төвийн автомашины зогсоолд 22 цагийн үед унадаг дугуйг төмөр хашаатай бэхэлж цоожилсон байсныг би тасдагчаар тасдсан ба тэр хоёр эргэн тойрон хүн явж байгааг харж байсан. Би унадаг дугуйг нь аваад унадаг дугуйг унах үед унадаг дугуй нь зүгээр байсан ба бид гурав дахин унадаг дугуй хулгайлахаар Зайсан буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Х” хотхон руу ороод гадаа нь М бид хоёр хүн харж өгөөд дотогшоо С тасдагч багаж аваад орсон ба удалгүй унадаг дугуй аваад гараад ирсэн. Тэгээд бид гурав Мын гэр рүү унадаг дугуйгаа С бид хоёр унаад М нь такси бариад гэрт нь очиж унадаг дугуйг нь тавьсан. Маргааш нь М фейсбүүк зараар хуурамч хаягаар унадаг дугуйн зар дээр унадаг дугуй зарна гэсэн зар оруулаад удалгүй нэг хүн холбоо бариад авахаар болоод унадаг дугуйг С авч гарсан ба удалгүй цагдаа нартай хамт ороод ирсэн. Тухайн үед шар өнгийн бариултай, урт төмөр тасдагч ашигласан, тэр багаж нь С гэх залуугийнх байх, би тэр талаар сайн мэдэхгүй байна. Өөр багаж зэвсэг ашиглаагүй. Нийтдээ 3 унадаг дугуй хулгайлсан... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд хулгайлсан унадаг дугуйн “Канондел” загварын хар, ногоон өнгийн унадаг дугуй байсан....” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 79-81 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.С-н яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдөр танил ах Мын гэрт байсан ба бид хоёр дугуй хулгайлах санааг гаргасан. Учир нь М ах миний гар утсыг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “ахын дүү гар утсаа түр ломбардад тавьчих, ах нь мөнгийг нь өсгөж байгаад аваад өгье” гэж хэлэхэд нь би зөвшөөрч гар утсаа 1.500.000 төгрөгийн барьцаанд тавиад, тэр мөнгөөр М ах бүх мөнгөө бэтэд тавиад алдсан, бас М ах надад өөрөө зөндөө өртэй гэж хэлээд мөнгө олох санаа буюу дугуй хулгайлах санааг надад тавихаар нь би зөвшөөрөөд хамт унадаг дугуй хулгайлахаар шийдсэн. М ах гэртээ найз Мөнх-Эрдэнийг дуудаж уулзсан ба Мд дугуй хулгайлах санаагаа хэлэлгүйгээр “хамт гараад ирье” гэж хэлээд 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2-нд шилжих шөнө ЗайСйн эцэс орсон. Тухайн үед М ах бид хоёр Сөүл хотхоноос дээшээ өгсөж байгаад зүүн тийшээ эргэж нэг хотхон руу орсон, нэрийг нь мэдэхгүй байна, нэг байр руу ороход шатны бариулаас холбоод түгжсэн байсан унадаг дугуйг тасдагч багажаар М цоожийг нь тасдаад надад өгөхөөр нь тэр дугуйг нь би аваад тэндээс гарсан ба М тэр үед байрны гадаа хүн хараад зогсож байсан. Тэндээс гараад унадаг дугуйгаа түрж алхаад Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат орчим байрлах “Ж”-гийн урд явж байгаад М тэнд нэг дугуй байна гэж хэлэх үед М очоод тасдагч багажаар тасдаад унах гэтэл тухайн унадаг дугуйны араа сольдог төхөөрөмж нь эвдэрсэн байсан болохоор М түрээд М ахын гэрт очоод маргааш нь 2 унадаг дугуйгаа зарах гээд М ах “Б.Х” гэх хуурамч фейсбүүк хаяг нээгээд унадаг дугуй зарж борлуулдаг цахим группт зар тавьтал хүмүүс холбогдоод худалдаж авахаар тохирсон. Тохирсон хүнд нь гаргаад өгчих өөрийнхөө дансаар мөнгөө аваарай гэж М надад хэлэхээр нь би 2023 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 18 цагийн орчим Гуравдугаар эмнэлгийн автобусны буудал дээр очоод байж байтал цагдаа нар гарч ирээд баригдсан. Тухайн үед шар өнгийн бариултай, урт төмөр тасдагч ашигласан, тэр багаж М ахынх хэнээс авсныг нь мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 83-85 дахь тал/ болон хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 87, 94, 145 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 92, 100, 153 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.С, О.М-, М.М- нар бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:
Шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 13-16, 226-229 дэх тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 18-19/ хавтаст хэргийн 17-20, 2-р хавтаст хэргийн 137-142 дахь тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 223 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Э-гийн хохирогчоор өгсөн “... Би орцны 5 давхарт буюу гэрийнхээ шатны төмөр булангаас унадаг дугуйгаа түгжээгээр түгждэг. Харин 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр унадаг дугуйгаа түгжээгээр нь түгжээд 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 9 цагийн үед гарч ирж шалгатал унадаг дугуй түгжээний хамт алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 37 дахь/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /1-р хавтаст хэргийн 42-45 дахь тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлон заажээ.
Тодруулбал: Шүүгдэгч Г.С, О.М-, М.М- нар 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдөр О.М-ын гэрт уулзаж улмаар хулгайлах гэмт хэрэг үйлдэх талаар үгсэн тохиролцож, санаатай нэгдэж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу төмөр тасдагч багж хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хэрэгт цугларсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч нарын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.С, О.М- нар үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Г-нгийн хохирогчоор өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд дугуйгаа 5 давхарт байх үүд хэсэгт сантехникийн хоолойноос троссон түгжээгээр түгжиж орхисон. Өнөөдөр өглөө 11 цагийн орчимд эхнэр, хүүхдийн хамт гэрээсээ гарахад миний унадаг дугуй байсан. Өнөөдөр оройны 22-23 цагийн орчимд гэр бүлийн хамт буцаад гэртээ ирэхэд унадаг дугуй байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 234-235 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Мөнхтүвшингийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр фэйсбүүк дээр “Б.Х” гэх нэртэй хаягаас байршуулсан байх “Giant xtc 800 унадаг дугуй зарна” гэх зарын дагуу холбогдон чатаар харилцан маргааш өдөр нь буюу 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн тухайн хүнтэй чатласан. ...25-28 орчим насны 3 эрэгтэй хүн ирсэн юм, би тэр хүмүүсийн авч ирсэн дугуйг нь үзэж харж байгаад худалдаж авахаар болоод тухайн хүмүүсийн “Голомт банк”-ны “Ганхуяг С” гэх хүний 17351117544 дугаарын данс руу 570.000 төгрөгийг шилжүүлсэн юм…” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 44-45 дахь тал/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /2-р хавтаст хэргийн 46-48 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Г.С, О.М- нар 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр хохирогч Э.Г-нгийн “Giant xtc 800” маркийн унадаг дугуйг, мөн 2023 оны 7 дугаар сарын 1-ний хохирогч Г.Э-гийн “Канондел” маркийн унадаг дугуйг шүүгдэгч М.М-тэй бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдэх талаар үгсэн тохиролцож, санаатай нэгдэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Мөн шүүгдэгч О.М- бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.О-н хохирогчоор өгсөн: “...Би 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байх “К” гэх нэртэй хоолны газарт ...жаахан ууж байгаад 22 цаг 30 минутын үед бие засах өрөө ороод гарахдаа утсаа үлдээгээд гарсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 114-116 дахь тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээ /2-р хавтаст хэргийн 127-128 дахь тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 145-150 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар заасан ба уг зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор заасан. Мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гээгдэл эд хөрөнгийг бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” бол гэж гэмт хэргийн шинжид материаллаг шинжийг хуульчилжээ.
Шүүгдэгч О.М-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх ба шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн байна.
Иймд шүүгдэгч Г.С-г бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
О.М-ыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Мөн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч М.М-г бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Г.С, О.М-, М.М- нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч О.М-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Г.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах санал,
Шүүгдэгч М.М-н өмгөөлөгчөөс тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, авсан дугуйгаа буцаан өгсөн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэж уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Г.С, О.М- нар шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ маш их харамсаж байна, ахиж гэмт хэрэг үйлдэхгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж” болно гэж хуульчилжээ.
Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийг нөхөн төлсөнийг болон улсын яллагч болон өмгөөлөгчийн санал, хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч О.М-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Шүүгдэгч Г.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.М-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Г.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, тэдний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав. Хохирол хор уршгийн талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-аас 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулж хохирогч А.О-т, мөн шүүгдэгч О.М-аас 275.000 /хоёр зуун далан таван мянга/, шүүгдэгч Г.Сас 275.000 /хоёр зуун далан таван мянга/ төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.М-д олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч Г.С, О.М- нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг ажлын 5 өдрийн хугацаагаар завсарлуулсан хугацаанд хохиролыг бүрэн төлж барагдуулсан ба энэ талаарх баримтыг эрүүгийн хариуцлагын хуралдаанд гаргаж өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тус тус тооцов.
Дөрөв. Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг тасдагчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 /нэг/ сидиг хэргийн хамт хавсарган үлдээж, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.М-, Г.С, М.М- нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-н Сйг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б овогт О-н Мыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг, мөн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б овогт М-н М-г бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч О.М-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Г.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч О.М-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ад оногдуулсан 1 /нэг/ жил, 30 /гуч/ хоногийн хорих ял, шүүгдэгч Г.Сд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял, шүүгдэгч М.М-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.С, О.М-, М.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 6 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг тасдагчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.
8. Шүүгдэгч Г.С, О.М-, М.М- нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.С, О.М-, М.М- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ