Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2019/00544

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ббаг өхороололд байрлах өсууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ОАБӨ  102-79 тоотод оршин суух Жамсран хутагт овгийн Даринчулууны н/регистрийн дугаар ГЖ88031214/-д холбогдох,

Харуул хамгаалалтын мөнгө 360 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч өсууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Монгол улсын Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Д.ннь 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл өхорооллын 102 дугаар байрны 79 тоот орон сууцанд оршин сууж байна. өхорооллын оршин суугчдын хурлаар Дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын зардлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Харуулын албаны хөлс нь 1 /нэг/ сард 7 500 төгрөг байхаар тогтсон байдаг. Д.ннь 102 дугаар байрны 79 тоот орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдрах хугацаандаа буюу нийт 4 жилийн хугацааны харуул хамгаалалтын хөлс 360 000 төгрөг болно. Уг 360 000 төгрөгийг задлаж үзвэл 2015 онд 90 000 төгрөг, 2016 онд 90 000 төгрөг, 2017 онд 90 000 төгрөг, 2018 онд 90 000 төгрөг нийт 360 000 төгрөг төлөх ёстойгоос огт төлөөлт хийгээгүй. Энэхүү үйлдэл нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заагдсан сууц өмчлөгчийн үүргээ зөрчсөн үйлдэл юм.

Иймээс Д.нөхорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс болох 360 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч өсууц өмчлөгчдийн холбоонд олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.ншүүхэд гаргасан хариу тайлбартаа: Орхон аймгийн Баян-Өндөр сумын ббаг өхотхоны 102-р байрны 79 тоотод оршин суугч Д.н/ГЖ88031214/ би тус байрны СӨХ-оос Шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Д.нби 2013 оны сүүлээс өнөөдрийг хүртэл өхотхоны 102-р байрны 79 тоотод оршин сууж байна. Энэ хугацаанд Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн эрхзүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасан дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардал, үйлчлэгчийн зардал /8000 гаруй төгрөг/ тогтмол /сар бүр/ төлж байна. Тус нэхэмжлэлд Дундын өмчлөлийн хамгаалалтын хөлс гэж дурьдсан байна. Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн эрхзүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд хамгаалалтын хөлс гэх оршин суугчаас заавал төлөх, биелүүлэх үүрэг бүхий заалт байхгүй нь уг хуулиудыг зөрчсөн гэх үндэслэл болохгүй. Дундын хөрөнгийн хамгаалалтын хөлс гэдэг нь хууль зүйн талаас хэрхэн ойлгогдох нь хүндрэлтэй байна. Сууц өмчлөгчдийн эрхзүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль-д СӨХ нь тухайн орон сууц бүхий байшингийн дундын өмчийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцах заалттай болохоос Харуул хамгаалалтын компани хариуцах тухай ойлголт биш юм. Оршин суугчдын хурлаар хамгаалалтын зардлыг шийдвэрлэсэн гэнэ. Хамгаалалтын зардал гэдэг нь харуул хамгаалалтын компанитай байгуулах 3 талт гэрээг байгуулвал төлөх зардлыг хэлж буй бололтой. Уг асуудлыг тодруулбал:

Харуул хамгаалалттай байх хурлыг 2013 онд зохион байгуулсан бөгөөд тухайн үед өхотхоны 101,102 дугаар байрнуудын нийт оршин суугчдыг /40 орчим айл/ төлөөлж 10 гаруй хүн Харуул хамгаалалттай байх нь зөв эсэх талаар хуралдсан байдаг. Хурлаар хэрэв зөвшөөрвөл оршин суугч бүртэй харуул хамгаалалтын гэрээ байгуулахаар ярилцсан байдаг. Тухайн хурлын шийдвэр гэх нэрийн дор 40 орчим айлаас 3 ээлжийн харуулыг 300 000 төгрөгөөр цалинжуулах /хамгаалалтын зардал нь 1 сарын 1 сая төгрөг/ нөхцөлтэйгээр 1 айлаас 7500 төгрөг хурааж, цаашид 101,102, 104 дүгээр байрнуудад бүх оршин суугчид нэмэгдэх тусам харуул хамгаалалтыг зардлыг бууруулах талаар ухуулга хийсэн байдаг. 2014 оноос хойш тус хотхонд оршин суугчид нэмэгдэж, 200 гаруй айл өрх оршин сууж байхад харуул хамгаалалтын компанид төлөх зардлыг бууруулаагүй. Энэ талаар шинэ оршин суугчид мэдээгүй байдлыг далимдуулж, гэрээний зардлыг өсгөж, гэрээг шинэчилсэн. Нөгөө талаас 2013 оны сүүлээр миний өөрийн эзэмшлийн Хьюндай аксент маркийн автомашин маань гэрийн гадаа машин зогсоол дээр байх үедээ мөргүүлж, эвдэрсэн байдалтай байсан. Уг асуудлаар Харуул хамгаалалтынханд хандахад хараагүй мэдээгүй, хяналтын камер ажиллахгүй байна гэх тайлбарыг өгч байсан. Улмаар СӨХ-д хандахад танайх харуул хамгаалалтын гэрээ байгуулаагүй тул хохирлоо барагдуулах боломжгүй гэсэн. Ингээд учирсан хохирлоо барагдуулж чадаагүй. Түүнээс хойш Харуул хамгаалалтын гэрээ байгуулагдаагүй буюу эрх зүйн харилцааг үүсээгүй байхад нэхэмжлэл ирүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ мэтчилэн эд хөрөнгөд учирсан хохирлоо барагдуулаагүй, хулгай, зөрчил гарсан ч тогтоогдоогүй, мөн харуул хамгаалалтыг хүлээн зөвшөөрдөггүй оршин суугчид манай хотхонд олон байдгийг дурьдах нь зүйтэй болов уу. Харуул хамгаалалтыг хариуцаж байгаа Сек Тек ХХК нь Натурал текстайл группын /Эрдэнэт хивс ХХК/ харуул, хамгаалалтыг хариуцдаг. Манай СӨХ-ийн удирдлагууд бүгд Эрдэнэт хивс ХХК-д ажилладаг хүмүүс. Иймд тэд ашиг сонирхлоо хамгаалдаг байх. Аливаа харилцаа хууль, журамд нийцэх ёстой. Харуул хамгаалалтын гэрээг байгуулснаар хариуцагч талуудын эрх, үүрэг, хамгаалалтын зардал тодорхойлогдох ёстой. СӨХ-ийн зүгээс ихэвчлэн хувийн хөрөнгө харуул, хамгаалалтад хамаарахгүй гэх тайлбар өгнө. Хувийн болон нийтийн эзэмшлийн хөрөнгийг хамгаалах зорилгоор харуул хамгаалалтын компанитай гэрээ байгуулж байж, нийт оршин суугчдын эрх ашгийг хамгаалагдана гэж ойлгож байна. Сууц өмчлөгчдийн эрхзүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд:

Оршин суугчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр явуулах үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ нь зөвхөн бүх оршин суугчдын хурал, тухайн хуралд нийт орон суугчдын 50-иас дээш хүн оролцож, баталсан шийдвэрээр баталгаажих ёстой. Миний зүгээс Харуул хамгаалалт бий болгох асуудал нь хууль зөрчсөн шийдвэр байсан, мөн гэрээ байгуулаагүй байж, мөнгө нэхэмжлэх нь эрх зүйн үндэсгүй болохыг тайлбарлахыг хичээлээ гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч өсууц өмчлөгчдийн холбоо нь Д.Нямбатад холбогдуулан Сууц өмчлөгчдийн холбооны харуул хамгаалалтын төлбөр 360 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...өхорооллын оршин суугчдын хурлаар Дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын зардлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Харуулын албаны хөлс нь 1 /нэг/ сард нэг айл 7 500 төгрөг байхаар тогтсон байдаг. Д.ннь нийт 4 жилийн хугацааны харуул хамгаалалтын хөлсийг төлөөгүй бөгөөд 2015 онд 90 000 төгрөг, 2016 онд 90 000 төгрөг, 2017 онд 90 000 төгрөг, 2018 онд 90 000 төгрөг нийт 360 000 төгрөг төлөх ёстой... гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлээс: ... Оршин суугчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр явуулах үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ нь зөвхөн бүх оршин суугчдын хурал, тухайн хуралд нийт орон суугчдын 50-иас дээш хүн оролцож, баталсан шийдвэрээр баталгаажих ёстой. Миний зүгээс Харуул хамгаалалт бий болгох асуудал нь хууль зөрчсөн шийдвэр байсан, мөн гэрээ байгуулаагүй байж, мөнгө нэхэмжлэх нь эрх зүйн үндэсгүй... гэж татгалзсан.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна, 7.2.-т Дараах асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ, 7.2.7.-д байшин болон орцны харуул хамгаалалтын асуудал гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ...өСӨХ нь харуул хамгаалалттай байх асуудлыг оршин суугчдын бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Нийт 207 айл оршин сууж байгаагаас 183 өрх санал өгсөн. Харуул хамгаалалтыг цаашид ажиллуулах шаардлагатай гэсэн саналыг 146 санал буюу 78,4 хувь, харуул хамгаалалтыг ажиллуулах шаардлагагүй гэсэн 34 санал буюу 18,4 хувь, хариулаагүй 4 санл буюу 2.17 хувь байсан... гэж тайлбарласан.

өСӨХ-ны бүх гишүүдийн хурлын тэмдэглэлд /хх38/ ...нийт 207 өмчлөгч өрх байгаагаас 185 өрх бичгээр санал өгч, бусад өрх эзгүй байсан тул санал өгөөгүй байна. Үүнээс 50 сууц өмчлөгч хуралд ирсэн байна. Үүнээс үзвэл эчнээ санал хураалтаар хурлын ирц 89,3 хувьтай байна... гэж бичигджээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д Хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй, 9.2.-т Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно, 9.4.-т Энэ хуулийн 9.2, 9.3-т заасан хувьд хүрээгүй бол бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж, дахин хуралдуулах хугацааг товлоно, 9.5-д Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн өСӨХ-ны бүх гишүүдийн хурлын тэмдэглэлд бичигдсэнээр хурлын ирц 50 хувьд хүрээгүй байна.

Түүнчлэн, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8.-д Гишүүн өөрийн төлөөлөх этгээдийг бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр гишүүдийн хуралд оролцуулах, эсхүл хэлэлцэх асуудлын талаархи саналаа санал авах хуудсаар урьдчилан бичгээр өгч болох бөгөөд энэ тухайгаа бүх гишүүдийн хурал эхлэхээс өмнө хяналтын зөвлөлд мэдэгдсэнээр хуралд оролцсонд тооцно. Бичгээр урьдчилан санал өгсөн гишүүдийн тоо бүх гишүүдийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж заажээ.

өСӨХ-ны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, хэрэгт нотлох баримтаар судлуулахаар ирүүлсэн өСууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын материал 2015 /хурлаас хэлэлцэх асуудалд оршин суугчидаас өгсөн саналын хураангуй/ баримтаас үзэхэд бичгээр санал өгсөн гишүүдийн тоо бүх гишүүдийн 20 хувиас хэтэрсэн гэж үзэхээр байх ба, энэ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8.-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралданыг хийлгэх хүсэлт гаргасан тул тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.2.7, 8 дугаар зүйлийн 8.8, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг тус тус бхримтлан хариуцагч Д.н360 000 төгрөг гаргуулах өсууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 11 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА