Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 142/2019/00050/И |
Дугаар | 142/ШШ2019/01240 |
Огноо | 2019-10-25 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 142/ШШ2019/01240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,,*******,*******,, холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие овогтой нь 2003 онд хариуцагч албан ёсоор гэрлэлтээ батлуулж, гэр бүл болж амьдарч байсан. Улмаар бидний дундаас 2004 онд хүү төрсөн. 2016 оноос хойш таарч тохирохоо больж нь архи уух нь ихсэн, амьдрал ахуйд тус нэмэр болохгүй, өөр*******тэй уулзах болсон. Одоогоор миний бие хүүтэйгээ орох оронгүй дүүгийн гэрт амьдарч байна. Иймд гэрлэлтийг цуцалж хүүхдийн тэтгэмж гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 374м.кв хашаа байшин 28.000.000 төгрөгөөр үнэлэгдэх өмчөөс хүү бид хоёрт оногдох хэсгийг шийдэж өнгө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:... нь надаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ аваад тэтгэмж авна гэсэн байна. Би түүний нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, гэрлэлтээ цуцлуулахгүй. Түүний өргөдөлд дурьдсанаар надад архи уудаг өөр бусадтай янз бүрийн байдлаар холбоотой болсон явдал байхгүй. Би сонсголын бэрхшээлтэй хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан гэж группэд байдаг тул тохирсон ажил олж чаддаггүй. Тийм учраас амьдралдаа нэмэр болж чаддаггүй. Группийн мөнгөө аваад эхнэртээ өгдөг. нь өөрөө гэрээсээ явчихсан. Би гэртээ байгаа. Хүү маань миний төрсөн эгчийнд байгаа. Бидэнд таарч тохирохгүй явдал нэг их байхгүй. Тэр өөрөө миний найзтай холбогдоод хэрүүл гараад гэрээсээ явсан. Би хүүхдээ өнчрүүлмээргүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагч д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
гийн нэхэмжлэлтэй д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14 цагт товлосон боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3.-д заасныг баримтлан хариуцагчийг хуралдаанд оролцох боломжийг хангаж хуралдааныг хойшлуулсан.
Мөн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааныг товыг хариуцагчид мэдэгдэхэд хариуцагч өөрийг нь байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн ба нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-д заасныг баримтлан хариуцагч г эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Гэрлэлт цуцлах болон хүүхдийн асрамж тэтгэлэгийн тухайд: Гэрлэгчид 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болж, 2004 оны 04 дүгээр сарын 27-нд эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 2004 оны 04 дүгээр сарын 20-нд хүү төрсөн, хүүхэд эхийн асрамжинд эрүүл бойжиж, сурч байгаа нь болох нь 401 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, тодорхойлолт, Наран багийн засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 13-р сургуулийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-д Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж заасан.
2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 681 дүгээр шүүгчийн захирамжаар шүүх гийн нэхэмжлэлтэй д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч хэргийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн. Гэтэл эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй байгаа нь 2019 оны 06 сарын 19-ний өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Шүүхээс өгсөн эвлэрүүлэх хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй, нэхэмжлэгч гэрлэлтээ цуцлуулах шаардлагаа дэмжиж байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан зохигчдын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.
Гэрлэгчид хүүхдүүдийн асрамжийн асуудлаар маргасан тул шүүхээс Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилсон ба шинжээч эвлэрүүлэн зуучлах үйлчилгээний гэрээг шүүхэд ирүүлсэн.
Шүүх хүү одоо ээжийнхээ асрамжид амьдарч, сурч, хүмүүжиж байгаа, эцэг Улаанбаатар хотод амьдарч байгаа, хүүхдийн нас, эцэг, эхийн зүгээс хүүхдүүдэд тавих анхаарал, халамж, ахуй нөхцөл зэргийг харгалзан хүүхдүүдийн одоогийн амьдарч буй орчин нөхцөлийг өөрчлөх тодорхой шалтгаан байхгүй гэж дүгнэн хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээж Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй гэж үзлээ.
Хамтран өмчлөх дундын хөрөнгийн тухайд: Нэхэмжлэгч Орхон аймаг,*******, Наран баг 34-7б тоотод байрлах газар, хувийн сууцны үнийг 28 000 000 төгрөгөөр тооцож хүү болон өөрт ногдох хэсгийг гаргуулахаар шаардсан.
Гэрлэгчид 2004 оны 04 дүгээр сарын 27-нд эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсноос хойш 2006 онд*******,*******, Наран баг 34-7б тоотод байрлах газар, хувийн сууцыг худалдан авч өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.
Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байх тул нэхэмжлэгч нь хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхэддээ ногдох хэсгийг шаардах эрхтэй.
2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч ...манай газар, байшин 28 000 000 төгрөгийн үнэ хүрэхгүй.Аудит 10 000 000 төгрөгөөр үнэлж байсан гэсэн, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ...өмнөх шүүх хурал дээр хашаа, байшингийн үнэлгээг 10 сая төгрөгөөр тохиролцсон, тэр хэвээрээ байх болно гэсэн, нэхэмжлэгч ...10 000 000 төгрөгөөр үнэлээд оногдох хэсгээ авахыг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг тус тус гаргаж, талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 10 000 000 төгрөг гэж тохиролцсон.
Иймд гэр бүлийн дундын хөрөнгө болох*******,*******, Наран баг 34-7б тоотод байрлах газар, хувийн сууцны үнийг 10 000 000 төгрөгөөр тооцож 2 хүнд ногдох хэсэг 6 666 666 төгрөгийг хариуцагч гаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг газар, хувийн сууцыг гийн өмчлөлд үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 52 256 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар заав.
Учир нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул хариуцагчийн 1 жилийн хугацаанд 1 хүүхдэд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 52 256 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар хүү г 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх үүрэгтэй.
Орхон аймагт амьжиргааны доод түвшингийн хэмжээ сард 194 300 төгрөг, үүнийг 1 жилээр тооцоход 2 331 600 төгрөг болох ба энэ дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 52 256 төгрөг болно.
Нэхэмжлэгч эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2004 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү г эх гийн асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-д заасныг баримтлан хариуцагч гаас хүү г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.
4.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4., 130 дугаар зүйлийн 130.3.-д заасныг баримтлан Орхон аймаг,*******, Наран баг 34-7б тоотод байрлах газар, хувийн сууцыг хариуцагч гийн өмчлөлд үлдээж, хариуцагчаас 6 666 666 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 58 дугаар зүйлийн 58.3., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 52 256 төгрөг гаргуулан төрийн санд оруулж, нэхэмжлэгч эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн*******ын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Т.Баялагт даалгасугай.
7.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛСАН ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА