| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2024/0167/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/161 |
| Огноо | 2024-09-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Лхагваа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батзориг,
улсын яллагч А.Лхагваа,
шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******од холбогдох эрүүгийн 2407000000139 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймаг,******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, *******, , , , , тоотод оршин суух бүртгэлтэй боловч , , тоотод түр оршин суух,
урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/474 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
******* овогт *******ы ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө , тоотод байрлах хохирогч Ч.ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэрийн үүдний амбаарыг түлхэн хууль бусаар нэвтэрч, 32 инчийн Монел зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 175.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Ч.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Холбогдсон хэргээ би хүлээн зөвшөөрч байна. Би ээжтэйгээ хоёулаа амьдардаг тул надад хорих ял оногдуулалгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. Манай ээж бие муутай, одоо эмнэлгээр явж байгаа тул харгалзан үзнэ үү” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ч.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө , тоотод байрлах хохирогч Ч.ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэрийн үүдний амбаарыг түлхэн хууль бусаар нэвтэрч, 32 инчийн Монел зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 175.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дахь тал),
Шүүгдэгч нь ******* боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүх хуралдаан дээр илэрхийлсэн тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байх бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан бөгөөд хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ч.******* нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд төрсөн эгч Ч.ийн монгол гэрийн үүдний амбаарыг түлхэн завсар гаргаж, гэрт нь орж 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, захиран зарцуулсан байх тул хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ч.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ч.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.т 175,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 32 инчийн Монел маркын зурагтыг ломбарднаас хураан авч, хохирогч Ч. хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл хэрэгт авагдсан, мөн шүүгдэгч Ч.******* нь иргэний нэхэмжлэгч Н.д 40,000 төгрөгийг төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Ч.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг энгийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч Ч.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг эдэлж дууссан байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6. зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч Ч.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (төрсөн эгчийнхээ гэрээс хулгай хийсэн байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (бага хэмжээний хохирол буюу 175,000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлөгдсөн байдал), хувийн байдал (гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хуулийн байгууллагын дуудсан цагт ирж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ