Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/202

 

 

 

 

 

 

 

 

 

                                  2024/ШЦТ/202

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Ж.У

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ

Шүүгдэгч: Х.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Иовогт Хын Цад холбогдох 2412000000082 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Эсуманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, А аймгийн Ус цаг уур орчин шинжилгээний төвийн У ус судлалын харуулын ажиглагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Эсумын ... дүгээр багийн Б хорооллын .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Иовогт Хын Ц /РД:.. /

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан “согтуурсан үедээ “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй 2024 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө А аймгийн Эсумын .. дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “П” шатахуун түгээх станцын хажуу талын засмал зам дээр 74-65 АРА улсын дугаартай “Т” маркийн тээврийн хэрэгсэл буюу машинтай зам тээврийн  хөдөлгөөнд оролцож жолоодох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн А/.Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох бүхий л эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/. Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэх/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/. Тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдох бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн/ мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчиж явсан хохирогч Н.Эыг мөргөж түүний биед хоёр талын олон хавирганы хоёрлосон, гурвалсан шууд хугарал, өвчүү ясны далд хугарал, хоёр уушгины няцрал, урагдал, авчилт, голтын цус хуралт, цээжний хөндийн цус хуралдалт, элэгний баруун дэлбэнгийн няцрал, баруун атгаал ясны дунд хэсгийн зөрүүтэй далд хугарал, баруун шуу ясны далд хугарал, нүүр, хуйх, их бие, мөчдийн зулгаралт, цус хуралт, баруун өвдөгний няцарсан шарх бүхий хүнд хохирол учруулсны улмаас Н.Эы амь нас хохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 2412000000082 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сын мэдүүлсэн: “...Бид хоёр 2009 онд танилцаад 2010 онд гэр бүл болж хуримаа хийж гэрлэлтээ батлуулсан. 2011 онд хүүхэдтэй болсон бөгөөд 4 настай нэг охинтой. Амь хохирогчийг нас барах үед би Улаанбаатар хотод эмчилгээ ийлгэж байсан. Учир нь гараа хугалчихсан байсан. Хохирогч бид хоёрыг салсан гэж ярьж айсан гэсэн. Тухайн үед амь хохирогч бид 2 салаагүй байсан. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. ...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 92-95 хуу/

 

Гэрч Б.Нийн мэдүүлсэн: “...Х.Ц нь манайд 2024 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цаг 10 минутын үед гаднаас ганцаараа нилээн согтуу орж ирсэн. Х.Цыг юугаар яваа юм гэж асуухад такситай явна, гадаа машин хүлээж байна гэсэн. Тэгээд манайд 5-10 минут орчим болоод гараад явсан. Би шөнө байсан учир араас нь гарч яваагүй. Тэгээд манайхаас гараад гэр рүүгээ харих замдаа осол гаргаж хүн дайрсан болж таарч байгаа бөгөөд цаг хугацаа нь тэгж таарч байна. Осол гаргаад ослын газрыг орхиод шууд гэр рүүгээ явсан болж таарч байна. Х.Ц нь манайд шөнө ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ирсэн. Хаана архи уусныг нь мэдэхгүй байна. Өнөөдөр ажил дээр таараагүй. Манайд Улаанбаатар хотоос Х.Цын өмнө нь хамт ажиллаж байсан хүн ирсэн байсан бөгөөд тухайн хүнтэй уулзах гэж манайд ирсэн байсан. Тэгээд манайд нэг хундага архи уугаад гарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-69 хуу/

 

Гэрч Д.Бы мэдүүлсэн: “...Амь хохирогч нь эхнэр, нэг хүүхдийн хамт Тамир хороололд амьдардаг байсан. 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр надтай уулзахдаа гэр бүлээсээ салсан, эхнэр Улаанбаатар хотод байгаа, хүүхэд наадмын талбайн урд талд байдаг “Н” хүнсний дэлгүүрт айлд байгаа гэж ярьж байсан. Би 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 15 цаг 30 минутын үед үеэл дүү Эын гэрт байсан. Тэнд талийгаачтай уулзсан. Амь хохирогч бага зэрэг халамцуухан, тэгээд Эынх 0.5 литрийн шилтэй тал шил архи гаргаж өгөхөд нь хувааж уусан. Манай гэрт ирээд архи уугаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-75 хуу/

 

Гэрч П.Чын мэдүүлсэн: “...2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр манай нөхөр гэртээ амарч байсан ба харин би уг өдөр өглөө 12 цагаас орой 22 цаг хүртэл хугацаанд ажил дээрээ ажилтай байсан. Намайг 21 цаг 30 минутад ажил дээрээ байхад манай нөхөр Х.Ц над руу өөрийн 99759814 дугаар утсаар залгаж гэртээ ирэх болж байна уу, би айлд очоод ирэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тухайн үед за тэгвэл явчихгүй юу даа би удахгүй очлоо гэж хэлээд утсаа тасалсан. ...Тэр үед таксины жолооч 12 дугаар дэлгүүрээс хөдөлж байна гээд гэрийн хаяг асуугаад байсан ба удалгүй такси ирчихлээ гээд утсаар яриад манай нөхөр гэрээс гарсан боловч таксигаа явуулаад хашаанд байсан өөрийнхөө 74-65 АРХ улсын дугаартай “П” маркийн тээврийн хэрэгслийг ганцаараа жолоодоод 23 цаг 45 минутын үед гараад явчихсан...Тэгсэн чинь нэг их удалгүй намайг унтаж байх үед 00 цаг 20 минутын орчимд манай нөхөр гэртээ орж ирээд хувцсаа тайлаад орондоо ороод хэвтээд өгсөн. Тухайн үед гэрэл унтарсан, зурагт асаалттай л байсан. Манай нөхөр тухайн үед надад бол ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгээд байж байтал удалгүй араас нь цагдаа нар орж ирээд манай нөхрийг аваад явсан. Тухайн үед манай нөхөр цаг уурын төвийн ажлын хөх өнгийн хувцастай явж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-81 хуу/

 

Гэрч Ц.Бын мэдүүлсэн: “...2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн орой Архангай аймгийн Эсумын 3 дугаар багийн нутагт байрлах 12 дугаар дэлгүүрийн зогсоол дээр таксинд явж байхад 23 цаг 25 минутад 99759814 дугаар утсаар эрэгтэй хүн залгаад таксинд явах уу гэхээр нь явна гэж хэлсэн. Тэгсэн чинь “Ирээдүй” сургуулийн урд талд байх Бор толгойн 42 дугаар гудамж гэж хэлсэн санаж байна. Гудамжны тархинд очоод залгахад нөгөө дуудлага өгсөн эрэгтэй хүн болилоо гэж хэлэхээр нь би буцаад явсан. Тэгээд тэрнээс хойш дахиж залгасан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-90 хуу/

 

Гэрч А.Далайсономын мэдүүлсэн: “...2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн өглөөний 10 цагийн үед Ц өөрийн эзэмшлийн “П” маркийн автомашинтай М, О гэх хоёр хүнтэй “ТОСК”-ийн байрнаас намайг ирж авсан. Тэгээд манай гэрт очсон. Тэгээд “Агар” нэртэй нэг шил архи уусан. Тэгээд ууж дуусчихаад Ц, О нар дэлгүүр явж архи авчраад нийт 3 шил архи дөрвүүлээ хувааж уучихаад 14 цагийн үед гараад явцгаасан. Оройны 21 цаг 14 минутад над руу Х.Ц залгаад найз нь машинаа тавьчихсан, хоёулаа архи уух уу гэхээр нь би уухгүй гэсэн. Х.Ц нь цэнхэр алаг өнгийн ажлын куртиктэй, хар өнгийн ноосон малгай, хар өнгийн түрийтэй гутал, куртик, цэнхэр өнгийн өмдтэй явж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-94 хуу/

 

Гэрч Э.Үын мэдүүлсэн: “...2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Н.Этай айлд хонохдоо нэг шил 0.75 литрийн архи хувааж уугаад унтацгаасан. Хамгийн сүүлд Н.Этай уулзаад хамт хоноход биед нь гэмтэл, шарх байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-102 хуу/

 

Гэрч Д.Оийн мэдүүлсэн: “...2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шөнө 00 цаг 29 минутад А аймгийн Эсумын 4 дүгээр багийн нутагт зам тээврийн осол гарсан гээд Цагдаагийн байгууллагаас манайх руу дуудлага өгсөн байсан. Тэгээд дуудлагын дагуу шуурхай очиход А аймгийн Эсумын 4 дүгээр баг “Б" дэлгүүрийн урд талын засмал зам дээр эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай толгой, нүүр хэсэг бүхэлдээ цус болчихсон, цамц нь сөхөгдөж хэвлий хэсэг нь ил гарсан байдалтай байсан бөгөөд үзлэгийг эхлүүлсэн...Үзлэгт амин үзүүлэлт хэмжигдэхгүй, хүүхэн хараа хоёр талд ижил өргөссөн, гүрээний венийн судас лугшилтгүй, зүрх чагналтаар сонсогдохгүй, орчиндоо харьцаагүй, үл ялиг амьсгаатай байсан бөгөөд машинаас насилик, чиг авчрах үед амьсгал хураасан. Тэгэхээр нь цээжинд гараараа 25-30 удаа шахалт хийсэн. Гарын үзүүр хүйтэн, цус болсон байсан. Эргээд биеийн амин үзүүлэлтүүдийг үзээд нас барсанд тооцсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105-106 хуу/

 

Гэрч Д.Оын мэдүүлсэн: “...Ааш зангийн хувьд сэргэлэн цовоо, яриа хөөрөө сайн, элдэв буруу зангүй, сэтгэлээрээ сайн залуу байгаа юм. Хүнд тусархаг, хүний үгнээс гардаггүй, гэр бүлдээ халамжтай, ер нь бол хүнд гэм хоргүй залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-110 хуу/

 

Гэрч Б.Эын мэдүүлсэн “...Би 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн орой ажил дээрээ галаа түлчихээд таксинд явах зорилготой аймгийн төв рүү буюу Онцгой байдлын газрын ертөнцийн зүгээр зүүн талын засмал замаар явсаар доод “П” шатахуун түгээх станц өнгөрөөд явж байхад “И” сургууль руу өгсөх замын уулзвар өгсөөд хурд сааруулагчийн наад талд /уулзвар тал/ цэнхэр өнгийн “П” маркийн тээврийн хэрэгсэл баруун урд хаалгаа онгойлгоод хүн суугаад тээврийн хэрэгсэл хойш ухарч байгаа нь миний баруун гар талд тод харагдаж байсан. Гэтэл тухайн тээврийн хэрэгслийн баруун урд талын дугуйны урд тал буюу гупер доороос хүн гараад ирсэн. Тэр хүний толгой, нүүр болон цээж хэсэг нь цус болчихсон байсан. Тэгээд би тухайн уулзвар өнгөрөөд дохио өгөөд машинаа зогсоогоод харсан чинь тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь машинаасаа буугаад газар хэвтэж байгаа хүнийг харчихаад машинаа урагш хөдөлгөөд нөгөө хүнийг арай мөргөөгүй зогсоод хойш ухраад нөгөө хүнийг тойроод хурд сааруулагч гараад /Ирээдүй сургууль/ дээш өгсөөд явсан. Дайруулсан хүн амьсгаатай байгаа харагдсан. Баруун гараа бага зэрэг дээшээ мөрөө өргөөд татсан. Би тухайн үед ганцаараа байсан учраас айж сандраад шууд нөгөө машины араас явж чадаагүй, шууд цагдаагийн 7033102 дугаар руу залгасан чинь утас нь дуудаад байсан. Би цагдаа руу шууд очихоор замдаа залгаад явж байсан чинь замд 2 замын цагдаа зогсож байсан. Би машин хүн дайраад зугтаачихлаа гэж хэлээд тухайн машины серийн үсгийг нь хэлээд дугаарыг нь харж амжаагүй талаараа хэлээд цааш явсан. ...Машины жолооч нь цэнхэр өнгийн ажлын хувцастай, цагаан өнгийн гэрэл ойлгогчтой байсан. Гэрэл ойлгогч нь нуруун дээр нь байсан эсвэл өмд дээр нь байсан эсэхийг санахгүй байна. Мөргүүлсэн хүн хар өнгийн хувцастай байсан. Би ойролцоогоор 10-15 метр зайнаас харсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117-119 хуу/

 

Яллагдагч Х.Цын мэдүүлсэн “...Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би хохирол, төлбөрөө бүрэн барагдуулах болно...” /1-р хх-ийн 224-225 хуу/

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын газрын схем зураг /1-р хх-ийн 3-17 хуу/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 21-25 хуу/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 174-180 хуу/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 243 хуу/

Жолоочийн лавлагаа /1-р хх-ийн 46 хуу/

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 29-34 хуу/ 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 5-43 хуу/

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 44-46 хуу/

Тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн зүүлэлтүүд /1-р хх-ийн 48-51 хуу/

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Ц-24-70 дугаартай “Тоёота Приус маркийн машины үнэлгээ 13.171.200 төгрөг” гэх дүгнэлт /1-р хх-ийн 200-206 хуу/

Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 28- ны өдрийн 59 дугаартай “...Х.Цын гэх цусанд 2.1 промилли спиртийн зүйл илрэв. 2. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 139-140 хуу/  

Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь Салбарын техникийн хяналтын үзлэгийн инженер, шинжээч М.Энхбатын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 73 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 148-149 хуу/

Шинжээч Б Чын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 156-158 хуу/

Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 162-166 хуу/  

Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Отгонжаргалын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 174-177 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 230 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 231 хуу/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 232 хуу/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1-р хх-ийн 233-236 хуу/

Нийгмийн халамжийн дэмжлэгч, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /1-р хх-ийн 237 хуу/

Архангай аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /2-р хх-ийн 42 хуу/

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн талаарх баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Ц нь “согтуурсан үедээ “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй 2024 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Архангай аймгийн Эсумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “П” шатахуун түгээх станцын хажуу талын засмал зам дээр 74-65 АРА улсын дугаартай “Т” маркийн тээврийн хэрэгсэл буюу машинтай зам тээврийн  хөдөлгөөнд оролцож жолоодох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчиж явсан хохирогч Н.Эыг мөргөж түүний биед хоёр талын олон хавирганы хоёрлосон, гурвалсан шууд хугарал, өвчүү ясны далд хугарал, хоёр уушгины няцрал, урагдал, авчилт, голтын цус хуралт, цээжний хөндийн цус хуралдалт, элэгний баруун дэлбэнгийн няцрал, баруун атгаал ясны дунд хэсгийн зөрүүтэй далд хугарал, баруун шуу ясны далд хугарал, нүүр, хуйх, их бие, мөчдийн зулгаралт, цус хуралт, баруун өвдөгний няцарсан шарх бүхий хүнд хохирол учруулсны улмаас Н.Эы амь насыг хохироосон, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

гэрч Б.Нийн мэдүүлсэн: “...Х.Ц нь манайд 2024 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цаг 10 минутын үед гаднаас ганцаараа нилээн согтуу орж ирсэн. Х.Цыг юугаар яваа юм гэж асуухад такситай явна, гадаа машин хүлээж байна гэсэн. Тэгээд манайд 5-10 минут орчим болоод гараад явсан. Би шөнө байсан учир араас нь гарч яваагүй. Тэгээд манайхаас гараад гэр рүүгээ харих замдаа осол гаргаж хүн дайрсан болж таарч байгаа бөгөөд цаг хугацаа нь тэгж таарч байна. Осол гаргаад ослын газрыг орхиод шууд гэр рүүгээ явсан болж таарч байна. Х.Ц нь манайд шөнө ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ирсэн. Хаана архи уусныг нь мэдэхгүй байна. Өнөөдөр ажил дээр таараагүй. Манайд Улаанбаатар хотоос Х.Цын өмнө нь хамт ажиллаж байсан хүн ирсэн байсан бөгөөд тухайн хүнтэй уулзах гэж манайд ирсэн байсан. Тэгээд манайд нэг хундага архи уугаад гарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-69 хуу/,

гэрч Д.Бы мэдүүлсэн: “...Амь хохирогч нь эхнэр, нэг хүүхдийн хамт Тамир хороололд амьдардаг байсан. 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр надтай уулзахдаа гэр бүлээсээ салсан, эхнэр Улаанбаатар хотод байгаа, хүүхэд наадмын талбайн урд талд байдаг “Наран” хүнсний дэлгүүрт айлд байгаа гэж ярьж байсан. Би 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 15 цаг 30 минутын үед үеэл дүү Эын гэрт байсан. Тэнд талийгаачтай уулзсан. Амь хохирогч бага зэрэг халамцуухан, тэгээд Эынх 0.5 литрийн шилтэй тал шил архи гаргаж өгөхөд нь хувааж уусан. Манай гэрт ирээд архи уугаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-75 хуу/,

гэрч П.Чын мэдүүлсэн: “...2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр манай нөхөр гэртээ амарч байсан ба харин би уг өдөр өглөө 12 цагаас орой 22 цаг хүртэл хугацаанд ажил дээрээ ажилтай байсан. Намайг 21 цаг 30 минутад ажил дээрээ байхад манай нөхөр Х.Ц над руу өөрийн 99759814 дугаар утсаар залгаж гэртээ ирэх болж байна уу, би айлд очоод ирэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тухайн үед за тэгвэл явчихгүй юу даа би удахгүй очлоо гэж хэлээд утсаа тасалсан. ...Тэр үед таксины жолооч 12 дугаар дэлгүүрээс хөдөлж байна гээд гэрийн хаяг асуугаад байсан ба удалгүй такси ирчихлээ гээд утсаар яриад манай нөхөр гэрээс гарсан боловч таксигаа явуулаад хашаанд байсан өөрийнхөө 74-65 АРХ улсын дугаартай “П” маркийн тээврийн хэрэгслийг ганцаараа жолоодоод 23 цаг 45 минутын үед гараад явчихсан...Тэгсэн чинь нэг их удалгүй намайг унтаж байх үед 00 цаг 20 минутын орчимд манай нөхөр гэртээ орж ирээд хувцсаа тайлаад орондоо ороод хэвтээд өгсөн. Тухайн үед гэрэл унтарсан, зурагт асаалттай л байсан. Манай нөхөр тухайн үед надад бол ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгээд байж байтал удалгүй араас нь цагдаа нар орж ирээд манай нөхрийг аваад явсан. Тухайн үед манай нөхөр цаг уурын төвийн ажлын хөх өнгийн хувцастай явж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-81 хуу/,

гэрч Ц.Бын мэдүүлсэн: “...2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн орой А аймгийн Эсумын 3 дугаар багийн нутагт байрлах 12 дугаар дэлгүүрийн зогсоол дээр таксинд явж байхад 23 цаг 25 минутад 99759814 дугаар утсаар эрэгтэй хүн залгаад таксинд явах уу гэхээр нь явна гэж хэлсэн. Тэгсэн чинь “И” сургуулийн урд талд байх Бор толгойн 42 дугаар гудамж гэж хэлсэн санаж байна. Гудамжны тархинд очоод залгахад нөгөө дуудлага өгсөн эрэгтэй хүн болилоо гэж хэлэхээр нь би буцаад явсан. Тэгээд тэрнээс хойш дахиж залгасан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-90 хуу/,

гэрч А.Дын мэдүүлсэн: “...2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн өглөөний 10 цагийн үед Ц өөрийн эзэмшлийн “Приус-30” маркийн автомашинтай М, О гэх хоёр хүнтэй “ТОСК”-ийн байрнаас намайг ирж авсан. Тэгээд манай гэрт очсон. Тэгээд “Агар” нэртэй нэг шил архи уусан. Тэгээд ууж дуусчихаад Ц, О нар дэлгүүр явж архи авчраад нийт 3 шил архи дөрвүүлээ хувааж уучихаад 14 цагийн үед гараад явцгаасан. Оройны 21 цаг 14 минутад над руу Х.Ц залгаад найз нь машинаа тавьчихсан, хоёулаа архи уух уу гэхээр нь би уухгүй гэсэн. Х.Ц нь цэнхэр алаг өнгийн ажлын куртиктэй, хар өнгийн ноосон малгай, хар өнгийн түрийтэй гутал, куртик, цэнхэр өнгийн өмдтэй явж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-94 хуу/,

гэрч Э.Үын мэдүүлсэн: “...2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Н.Этай айлд хонохдоо нэг шил 0.75 литрийн архи хувааж уугаад унтацгаасан. Хамгийн сүүлд Н.Этай уулзаад хамт хоноход биед нь гэмтэл, шарх байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-102 хуу/,

гэрч Д.Оийн мэдүүлсэн: “...2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шөнө 00 цаг 29 минутад А аймгийн Эсумын 4 дүгээр багийн нутагт зам тээврийн осол гарсан гээд Цагдаагийн байгууллагаас манайх руу дуудлага өгсөн байсан. Тэгээд дуудлагын дагуу шуурхай очиход Архангай аймгийн Эсумын 4 дүгээр баг “Б" дэлгүүрийн урд талын засмал зам дээр эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай толгой, нүүр хэсэг бүхэлдээ цус болчихсон, цамц нь сөхөгдөж хэвлий хэсэг нь ил гарсан байдалтай байсан бөгөөд үзлэгийг эхлүүлсэн...Үзлэгт амин үзүүлэлт хэмжигдэхгүй, хүүхэн хараа хоёр талд ижил өргөссөн, гүрээний венийн судас лугшилтгүй, зүрх чагналтаар сонсогдохгүй, орчиндоо харьцаагүй, үл ялиг амьсгаатай байсан бөгөөд машинаас насилик, чиг авчрах үед амьсгал хураасан. Тэгэхээр нь цээжинд гараараа 25-30 удаа шахалт хийсэн. Гарын үзүүр хүйтэн, цус болсон байсан. Эргээд биеийн амин үзүүлэлтүүдийг үзээд нас барсанд тооцсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105-106 хуу/,

гэрч Д.Оын мэдүүлсэн: “...Ааш зангийн хувьд сэргэлэн цовоо, яриа хөөрөө сайн, элдэв буруу зангүй, сэтгэлээрээ сайн залуу байгаа юм. Хүнд тусархаг, хүний үгнээс гардаггүй, гэр бүлдээ халамжтай, ер нь бол хүнд гэм хоргүй залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-110 хуу/,

гэрч Б.Эын мэдүүлсэн “...Би 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн орой ажил дээрээ галаа түлчихээд таксинд явах зорилготой аймгийн төв рүү буюу Онцгой байдлын газрын ертөнцийн зүгээр зүүн талын засмал замаар явсаар доод “П” шатахуун түгээх станц өнгөрөөд явж байхад “Ирээдүй” сургууль руу өгсөх замын уулзвар өгсөөд хурд сааруулагчийн наад талд /уулзвар тал/ цэнхэр өнгийн “П” маркийн тээврийн хэрэгсэл баруун урд хаалгаа онгойлгоод хүн суугаад тээврийн хэрэгсэл хойш ухарч байгаа нь миний баруун гар талд тод харагдаж байсан. Гэтэл тухайн тээврийн хэрэгслийн баруун урд талын дугуйны урд тал буюу гупер доороос хүн гараад ирсэн. Тэр хүний толгой, нүүр болон цээж хэсэг нь цус болчихсон байсан. Тэгээд би тухайн уулзвар өнгөрөөд дохио өгөөд машинаа зогсоогоод харсан чинь тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь машинаасаа буугаад газар хэвтэж байгаа хүнийг харчихаад машинаа урагш хөдөлгөөд нөгөө хүнийг арай мөргөөгүй зогсоод хойш ухраад нөгөө хүнийг тойроод хурд сааруулагч гараад /Ирээдүй сургууль/ дээш өгсөөд явсан. Дайруулсан хүн амьсгаатай байгаа харагдсан. Баруун гараа бага зэрэг дээшээ мөрөө өргөөд татсан. Би тухайн үед ганцаараа байсан учраас айж сандраад шууд нөгөө машины араас явж чадаагүй, шууд цагдаагийн 7033102 дугаар руу залгасан чинь утас нь дуудаад байсан. Би цагдаа руу шууд очихоор замдаа залгаад явж байсан чинь замд 2 замын цагдаа зогсож байсан. Би машин хүн дайраад зугтаачихлаа гэж хэлээд тухайн машины серийн үсгийг нь хэлээд дугаарыг нь харж амжаагүй талаараа хэлээд цааш явсан. ...Машины жолооч нь цэнхэр өнгийн ажлын хувцастай, цагаан өнгийн гэрэл ойлгогчтой байсан. Гэрэл ойлгогч нь нуруун дээр нь байсан эсвэл өмд дээр нь байсан эсэхийг санахгүй байна. Мөргүүлсэн хүн хар өнгийн хувцастай байсан. Би ойролцоогоор 10-15 метр зайнаас харсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117-119 хуу/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын газрын схем зураг /1-р хх-ийн 3-17 хуу/,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 21-25 хуу/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 174-180 хуу/,

тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 243 хуу/,

жолоочийн лавлагаа /1-р хх-ийн 46 хуу/,

хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 29-34 хуу/, 

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 5-43 хуу/,

гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 44-46 хуу/,

тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 48-51 хуу/,

Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 28- ны өдрийн 59 дугаартай “...Х.Цын гэх цусанд 2.1 промилли спиртийн зүйл илрэв. 2. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 139-140 хуу/, 

Автотээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь Салбарын техникийн хяналтын үзлэгийн инженер, шинжээч М.Энхбатын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 73 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 148-149 хуу/,

шинжээч Б Чулуунбаатарын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 156-158 хуу/,

Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 162-166 хуу/, 

Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Отгонжаргалын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 174-177 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Ц нь “согтуурсан үедээ “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй 2024 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө А аймгийн Эсумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “П” шатахуун түгээх станцын хажуу талын засмал зам дээр 74-65 АРА улсын дугаартай “Т” маркийн тээврийн хэрэгсэл буюу машинтай зам тээврийн  хөдөлгөөнд оролцож жолоодох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчиж явсан хохирогч Н.Эыг мөргөж түүний биед хоёр талын олон хавирганы хоёрлосон, гурвалсан шууд хугарал, өвчүү ясны далд хугарал, хоёр уушгины няцрал, урагдал, авчилт, голтын цус хуралт, цээжний хөндийн цус хуралдалт, элэгний баруун дэлбэнгийн няцрал, баруун атгаал ясны дунд хэсгийн зөрүүтэй далд хугарал, баруун шуу ясны далд хугарал, нүүр, хуйх, их бие, мөчдийн зулгаралт, цус хуралт, баруун өвдөгний няцарсан шарх бүхий хүнд хохирол учруулсны улмаас Н.Эы амь нас хохирсон”,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэг мөн байна.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнээр зүйлчилдэг.

 

Шүүгдэгч Х.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.А-д заасан “Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох бүхий л эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” гэх заалт,  б-д заасан “Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэх/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх” гэх заалт, в-д заасан “Тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдох бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэх заалтууд,

мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн/ мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалт,

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалт, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.А /.Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох бүхий л эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/. Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэх/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/. Тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдох бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах,

мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн/ мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно,

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Н.Эы амь нас хохирсон, улмаар жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироож хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.Ц нь “П” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 59 дугаартай шинжээчийн химийн шинжилгээний  “...Х.Цын гэх цусанд 2.1 промилль спиртийн зүйл илрэв...” гэсэн дүгнэлтээр түүний цусанд 2.1 промилль спиртийн үзүүлэлт илэрсэн нь “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгохоор тайлбарласнаас дээш үзүүлэлт тул согтуурсан,

“тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгохоор тус тус хуульчилсан бөгөөд Х.Ц нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Н.Эы амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн шинжийг,

мөн шүүгдэгч Х.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дугаар зүйлийн А/.Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох бүхий л эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/. Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэх/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/. Тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдох бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах заалтуудыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Х.Цыг “согтуурсан үедээ “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй 2024 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө А аймгийн Эсумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “П” шатахуун түгээх станцын хажуу талын засмал зам дээр 74-65 АРА улсын дугаартай Тоёота “П” маркийн тээврийн хэрэгсэл буюу машинтай зам тээврийн  хөдөлгөөнд оролцож жолоодох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.А/.Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох бүхий л эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/. Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэх/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/. Тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдох бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах,

мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн/ мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно,

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчиж явсан хохирогч Н.Эыг мөргөж түүний биед хоёр талын олон хавирганы хоёрлосон, гурвалсан шууд хугарал, өвчүү ясны далд хугарал, хоёр уушгины няцрал, урагдал, авчилт, голтын цус хуралт, цээжний хөндийн цус хуралдалт, элэгний баруун дэлбэнгийн няцрал, баруун атгаал ясны дунд хэсгийн зөрүүтэй далд хугарал, баруун шуу ясны далд хугарал, нүүр, хуйх, их бие, мөчдийн зулгаралт, цус хуралт, баруун өвдөгний няцарсан шарх бүхий хүнд хохирол учруулсны улмаас Н.Эы амь нас хохирсон”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсгийн 4.1, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Х.Ц нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Цад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд яллах дүгнэлтэд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь заалтыг орхигдуулсныг техникийн шинжтэй алдаа гэж үзсэн тул алдааг шийтгэх тогтоолоор залруулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.Цыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд  тооцохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж гэрчид эрх, үүрэг тайлбарлаж, хууль сануулсан баталгаа авч хавтаст хэргийн 1-р хавтаст хэргийн 120-124 дүгээр талд гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас Н.Эы амь нас хохирсон байна.

 

Шүүгдэгч Х.Ц нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэчимэгт 30.000.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сд 2.000.000 төгрөг тус тус төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн болох нь хавтаст авагдсан баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Цыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.Цын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Цад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, сайн дураар хохирол төлсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх мэдүүлгийн нотлох баримтууд зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 /ес/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шийтгэсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 /ес/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялын хэмжээг  1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн зорилтыг хангаж байна гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч Х.Цад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мөн шүүгдэгч Х.Цын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 9 /ес/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, шүүгдэгч Х.Цад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Архангай аймгийн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 74-65 АРА улсын дугаартай “Т” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Х.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэчимэгт 30.000.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сд 2.000.000 төгрөг тус тус төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Х.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Цад авсан дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Иовогт Хын Цыг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Шүүгдэгч Х.Цыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 9 /ес/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шийтгэсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 /ес/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цад оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 /ес/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс хугацааг тоолж, шүүгдэгч Х.Цад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 74-65 АРА улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцаан олгосугай.

 

7. Шүүгдэгч Х.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэчимэгт 30.000.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сд 2.000.000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Цад авсан дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        П.ДОНИДДОЛГОР