Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.******* даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

Улсын яллагч Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Г.*******, Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн ******* нарт холбогдох эрүүгийн 2407000000177 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 6 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт ******* дүүрэг, , ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /РД: /,

Монгол улсын иргэн, -ны өдөр т төрсөн, тай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 1, дүүрэг, дугаар хороо, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******гийн ******* /РД: /,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г. *******, Н. ******* нар нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө хорооны нутаг дэвсэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын газарт харилцан бие биетэйгээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар харилцан зодолдох явцад Г.******* нь Н.*******гийн нүүр хэсэгт нь гараараа цохиж, ноцолдон, хайчаар цээж хэсэгт нь хатгаж эрүүл мэндэд нь “зүүн бугалга, цээж баруун хацрын салстад шарх, эрүүнд цус хуралт, хүзүү, баруун шуунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Н.******* нь Г.*******ын нүүр хэсэгт  нь гараараа цохиж, ноцолдон зодолдож  эрүүл мэндэд нь “зүүн, дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх, дух, баруун хацар, хүзүү, баруун өвдөгт зулгаралт, цээж, баруун буглага, шилбэ, баруун, зүүн гуянд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатад ярьсан бүх зүйл үнэн зөв учир нэмж хэлэх зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэлэх зүйл байхгүй, гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-4-8 дахь тал/,

Хохирогч  Н.*******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 1-ний өдөр үүр цайж байхад би гэрийн гадаа тамхи татаад зогсож байхад хажуу гэрээс нэг эрэгтэй хүн гэнэт гарч ирээд шууд намайг нэг удаа эрүү хэсэгт гараараа цохисон. Би тухайн хүний нүүр рүү 2- удаа тэр хүн миний хүзүү рүү 2- удаа цохисон. Тухайн үед миний хувцсыг тэр хүн урсан байсан. Тэгээд тэр хүн гэр рүүгээ орсон. Би ардаас нь “хэл амаараа учраа олж болдоггүй юм уу” гээд гэр рүү нь ортол урдаас хайчаар цээж рүү удаа хатгасан. Би гараараа хамгаалалтад гарын шуу хэсгийг зүсээд эргэж хараад зугтаах гэтэл араас зүүн талын суга хэсгийг бас хайчаар зүссэн. Тэгээд би гараад зугтсан. Тэгтэл араас гүйж гарч ирээд шууд хайчаа шидсэн араас гүйж гарч ирээд миний зүүн хөлийн өвдөг дээр нэг удаа дэвссэн. Тэгээд хүн аллаа гэж хэлэхэд “хохино” гэж хэлсэн. Тэгээд миний цээж хэсэгт, хутгалсан хэсэгт оёдол тавьж, эрүү хэсэг хөхөрч шарх үүссэн байсан Би гомдолтой байна, эмчилгээний төлбөрөө нэхэмжилж байна... ” гэх мэдүүлэг /хх-12-1 дахь тал/,

Хохирогч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...маргаан үүсээд би тэр залууг нэг цохиход нөгөө залуу намайг 2- удаа нүүр рүү цохиж, дахин намайг барьж аваад 2- удаа нүүр рүү цохисон. Тухайн үед намайг боогоод ухаан манарсан байсан. Зарим зүйлийг санахгүй байна. Тэгээд гэрээс хүн гарч ирж салгаад би гэр рүү гүйж орсон. Тэгтэл араас намайг цохисон залуу орж ирээд үснээс татахад гарт хайч тааралдахаар нь тухайн залуугийн цээжин хэсэгт гарын шуу хэсэгт 4-5 удаа хайчаар хатгасан...” гэх мэдүүлэг /хх-18-19 дэх тал/,

Гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...э намайг дуудаад гадаа бөөн юм болоод байна гэхээр нь гартал ******* хажуу гэрийн танихгүй ахтай хамт барилцаад зогсож байсан. Тэгээд салгах гэтэл салахгүй байхаар нь би тэр ахын гарыг дараад хэвтэж байтал намайг тавчих гэхээр нь тавьтал гэр рүү гүйгээд орсон. Араас нь ******* орохоор нь араас нь ортол ******* гэдсээ бариад гараад ирсэн. Тэгээд гэрийн үүдэнд дээшээ хараад хэвтээд хавирга хэсгээсээ цус алдаад байсан. Гэрээс гарч ирээд намайг хутгалчихлаа гээд уйлаад байсан. Тэгээд би цагдаа дуусан...” гэх мэдүүлэг /хх-1-2 дахь тал/,

Гэрч Х.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* танихгүй эрэгтэй хүнтэй барилцсан байдалтай байж байсан. Тэгээд манай найзууд очоод салгасан. Тэгээд нөгөө залуу шууд гэр рүүгээ гүйгээд орсон. Тэгтэл ******* цамц урсан байна, цамцаа төлүүлнэ гээд араас нь орсон. Тэгээд удалгүй цээжээ тэврээд орилоод гараад ирсэн. Тэгээд хартал *******н хэвлий хэсгээс цус гарч байсан. Тэгээд түргэн, цагдаа дуудахад ирэхгүй байхаар нь *******г эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-5-6 дахь тал/,

Гэрч Н. ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* нэг зодолдож байгаа харагдсан ******* амарч байгаа гэр рүүгээ гүйж орсон араас нь зодолдож байсан залуу орсон. Гэтэл нөгөө залуу гарч ирээд унаад би хутгалуулчихлаа гэж орилсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дэх тал/,

Гэрч А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* 2 залуутай зодолдож байгаа харагдсан. ******* амарч байгаа гэр рүүгээ гүйж орсон. Араас нь зодолдож байсан 2 залуу орсон. Гэтэл нэг залуу нь ирээд унаад би хутгалуулчихлаа  гээд хэвлий хэсгээг бариад орилсон.... гэх мэдүүлэг/ хх-24 дэх тал/

Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би архи уугаагүй гэрт сууж байсан. ******* 2 залуутай зодолдож байгаа харагдсан. ******* амарч байгаа гэр рүүгээ гүйж орсон. Араас нь зодолдож байсан 2 залуу орсон. Гэтэл нэг залуу нь ирээд унаад би хутгалуулчихлаа  гээд хэвлий хэсгээг бариад орилсон...” гэх мэдүүлэг /хх- 27 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 00 дугаар “...Н.*******н биед зүүн бугалга, цээж, баруун хацрын салстад шарх эрүүнд цус хуралт, хүзүү, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн бугалга, цээжинд учирсан шарх гэмтлүүд нь тус бүрдээ ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгаж зүсэх үйлдлээр үүснэ. Бусад баруун хацрын талстад учирсан шарх эрүүнд учирсан цус хуралт, хүзүү, баруун, шуунд учирсан зулгаралт гэмтлүүд нь хатуу мохой зүйлээр цохиж, нидрэх, үрэх, маажих үйлдлээр үүснэ.  Дээрх гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-46-47 дахь тал/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 299 дугаар “...Г.*******ын биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх, дух, баруун хацар, хүзүү, баруун өвдөгт зулгаралт, цээж, баруун бугалга, шилбэ, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, маажих, үрэх үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-52-5 дахь тал/,

шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэх, оршин суух хаягийн тодорхойлолт, жолоочийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг бусад бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******, Н.******* нарын холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...шүүгдэгч Г.*******, Н.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна...”  гэх дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Г.*******, Н.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

 

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Г. *******, Н. ******* нар нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын газарт харилцан бие биетэйгээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар харилцан зодолдох явцад Г.******* нь Н.*******гийн нүүр хэсэгт нь гараараа цохиж, ноцолдон, хайчаар цээж хэсэгт нь хатгаж эрүүл мэндэд нь “зүүн бугалга, цээж баруун хацрын салстад шарх, эрүүнд цус хуралт, хүзүү, баруун шуунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Н.******* нь Г.*******ын нүүр хэсэгт  нь гараараа цохиж, ноцолдон зодолдож  эрүүл мэндэд нь “зүүн, дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх, дух, баруун хацар, хүзүү, баруун өвдөгт зулгаралт, цээж, баруун бугалга, шилбэ, баруун, зүүн гуянд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна гэж үзлээ

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Н.*******, Г.******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.*******, Н.******* нар нь харилцан бие биетэйгээ зодолдсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцсэн нь түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Г.*******, Н.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.*******гаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж гаргаж өгсөн баримтаар нэхэмжилсэн 1.105.00 төгрөгийг шүүх хянан үзээд Цэргийн төв эмнэлгийн үйлчилгээний төлбөр 00000 төгрөг, тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 100000 төгрөг,  “Талим оптикал “ хараа зүйн төвийн нүдний шилний төлбөр 199000 төгрөг бүгд 599000 төгрөгийн хохирол тогтоогдож байх тул шүүгдэгч Г.*******аас гаргуулж , 50600 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар шүүгдэгч Н.******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.576.12 төгрөгийг  гарсныг шүүгдэгч Г.*******аас гаргуулан нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Г.*******, Н.******* нарт холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас:  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх дүгнэлтийг  гаргажээ.

 

Шүүх  улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцох, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас торгох ялыг шүүгдэгч нарт ялгамжтай байдлаар сонгон оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1, 4, 6.6, 6.7, 6.8, 7.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн *******  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр, Н.*******д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******аас 599.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.*******д олгож , хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 506.00 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. шүүгдэгч Н.******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******аас  1.576.12  төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                           

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Х.ГАНБОЛД