| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2024/0189/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/179 |
| Огноо | 2024-10-08 |
| Зүйл хэсэг | 18.12.1., |
| Улсын яллагч | А.Лхагваа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг,
улсын яллагч А.Лхагваа,
иргэний нэхэмжлэгч Л.*******,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* овогт *******ы ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь Налайх дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст өөрийн охин О.г нас барсан талаарх бүртгэлийг хийлгэхгүй, бодит байдлыг нууж, нас барсан О.гийн нийгмийн халамжийн тэтгэмж болох “хүүхдийн мөнгөн тэтгэмж”-ийг 2023 оны 07 дугаар сараас 2023 оны 12 дугаар cap хүртэл “Төрийн банк”-ны тоот дугаарын дансаар, cap бүр 100,000 төгрөгийг авч нийт 600,000 төгрөгийн хууль бус халамж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох байр сууринаас оролцов.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Оноос өмнө хохирол төлбөрийг барагдуулвал өөр гомдол саналгүй” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.******* нь Налайх дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст өөрийн охин О.г нас барсан талаарх бүртгэлийг хийлгэхгүй, бодит байдлыг нууж, нас барсан О.гийн нийгмийн халамжийн тэтгэмж болох “хүүхдийн мөнгөн тэтгэмж”-ийг 2023 оны 07 дугаар сараас 2023 оны 12 дугаар cap хүртэл “Төрийн банк”-ны тоот дугаарын дансаар, cap бүр 100,000 төгрөгийг авч улсад нийт 600,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч нь боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүх хуралдаан дээр илэрхийлсэн тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлд заасан “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг нь эдийн засгийн эсрэг гэмт хэрэг бөгөөд хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, халамжийн үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээ авсан идэвхтэй үйлдэл байх ба гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “нийгмийн халамж” гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа” гэж заасан бөгөөд нийгмийн халамжийн үйл ажиллагаа нь нийгмийн халамжийн тэтгэвэр, нийгмийн халамжийн тэтгэмж, нийгмийн халамжийн үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээ гэсэн дөрвөн төрөлтэй байна. Уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д “хүүхдийн мөнгөн тэтгэмж”-ийг нийгмийн халамжийн тэтгэмжийн төрөлд багтаан хуульчилсан байна.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Иргэний нас барсныг энэ хуулийн 13.2-т заасан этгээд нас барагчийн иргэний үнэмлэх болон доор дурдсан баримт бичгийн аль тохирохыг бүрдүүлж, аймаг, нийслэлд 3, сум, дипломат төлөөлөгчийн газарт 7 хоногийн дотор бүртгүүлнэ.” гэж, мөн зүйлийн 13.2.1-т “нас барагчийн 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн, эсхүл эцэг, эх, төрөл садангийн хүний аль нэг нь нас барагчийг нас барсны бүртгэлд бүртгүүлнэ” гэж тус тус нас барсныг бүртгүүлэх этгээдийг нэрлэн заажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудаар Б.******* нь 4 хүүхэд төрүүлсэн байх бөгөөд бага охин О.г 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрүүлж, улмаар 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр бага охин О. нь хүүхдийн гэнэт үхэх хам шинжийн улмаас нас барсан байх боловч иргэний улсын бүртгэлийн нас барсны бүртгэлд бүртгүүлээгүйн улмаас 2023 оны 07 дугаар сараас 2023 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд сар бүр олгогдох “хүүхдийн мөнгөн тэтгэмж”-ийг шүүгдэгч Б.******* нь хууль бусаар авч, захиран зарцуулж, нийгмийн халамжийн санд нийт 600,000 төгрөгийн хохирол учруулжээ.
Шүүгдэгч Б.*******гийн “хүүхдийн мөнгөн тэтгэмж”-ийг хууль бусаар авсан үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд охиныхоо нас барсан байдлыг нуун дарагдуулж нийгмийн халамжийн тэтгэмж авсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцох нь зүйтэй байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******г бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авч, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас Нийгмийн халамжийн санд нийт 600,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шүүгдэгч Б.******* нь хохирол төлбөрийг төлөөгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.*******гаас 600,000 төгрөгийг гаргуулан Нийгмийн халамжийн санд олгох нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (бодит байдлыг нууж, хууль бусаар хүүхдийн мөнгөн тэтгэмж авсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нийгмийн халамжийн санд 600,000 төгрөгийн хохирол учирсан, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн), хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, , бага насны 3 хүүхдийн хамт, өрх толгойлон амьдардаг байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ