Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 142/2018/00310/И |
Дугаар | 142/ШШ2019/01524 |
Огноо | 2019-12-16 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 142/ШШ2019/01524
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэг 277 352 600 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Баталгаа гэх бичгийн алданги тооцохоор заасан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Орхон аймгийн************** Бүрэнбүст 5 хороолол 11 байрны 74 тоотод оршин суух, /регистрийн дугаар ПЮ65060979/-ийн хуучны шүрэн толгойтой, алтан нуухтай 13 орчим см өндөртэй халтар манан хөөргийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие -нд 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 1 кг ноосыг 3450 төгрөгөөр тооцон нийлүүлэхээр тохирч 1 сарын хугацаанд шинэ хяргалтын хонины ноосыг бэлтгэн нийлүүлэхээр гэрээ байгуулсан билээ. Ингээд гэрээний дагуу 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шинэ хяргалтын хонины ноосыг хугацаанд нь бэлтгэн нийлүүлж нийт 255000 тн ноосыг бүрэн гүйцэт хүлээлгэн өгсөн болно. Гэтэл уг компани ноосны үнэ үлдэгдэл 288 502 600 төгрөгийг төлбөр зохих хугацаанд төлөхгүй цувуулж 10 гаран удаа биеэр ирж хэлж үг болж байж 35 000 000 авч үлдэгдэл 258 002 600 төгрөгийг одоо болтол авч чадахгүй маш их хохирч байна.
Би энэ компанид ноос нийлүүлэхдээ ямар ч хохирол учруулахгүйгээр чанарын шаардлага хангасан ноосыг хугацаанд нь бүрэн гүйцэт нийлүүлсэн байхад өнөөдрийг хүртэл ноосны мөнгөө бүрэн төлчихгүй намайг олон дахин нааш цааш явуулж зардал болж байна. нь надад 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үлдэгдэл төлбөр болох 258 002 600 төгрөгийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр багтааж барагдуулна. Үүнээс хойш хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувиар алданги нэмж тооцон төлнө гэж баталгаа гаргаж өгсөн боловч дахин худал амлаж хууран мэхэлж чирэгдэл учруулж байна. Миний бие энэ хугацаанд нааш цааш явахдаа өч дөчнөөн зардал гаргасан. Одоогийн байдлаар нийлүүлсэн ноосыг 1 кг өнөөдрийн ханшаар 4500 төгрөг болж өссөн. Ноосоо буцаан авч зарахад надад илүү их ашигтай байна. Иймд -аас ноосны үндсэн төлбөр 258 002 600 төгрөг, баталгаанд заасан хугацаа хэтрүүлсэн алданги хоногийн 1 290 000 төгрөгийг 60 хоногоор тооцоход 19 350 000 төгрөг, нийт 277 352 600 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь иргэн 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 115508 килограмм ноосыг 3450 төгрөгөөр худалдан авахаар урьдчилан тохиролцсон. Иргэн худалдан авах эцсийн шийдвэр гаргаагүй байтал *******т өөрийн зардлаар ноосоо тээвэрлэн ирүүлсэн. Гэтэл манай компани дээрх ноосыг худалдан авах шаардлагагүй болсон тул энэ тухайгаа тухайн үед д мэдэгдсэн бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрч өөр худалдан авагч олж өгөөч гэж компанийн захирлаас гуйсан. нь манай компанитай ноос худалдан авдаг байсан, мөн ноос худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан иргэн Батаагийн Оргилтой холбогдож ноос худалдан авах эсэх талаар лавлахад нь ноосыг хүлээн авахдаа үнийг төлнө гэсний дагуу гийн ноосыг хоёр удаагийн ачилтаар авсан ба хоёр удаагийн ачалтын ноосны үнийг тухай бүрт нь худалдагч гийн Хаан банкны 5890565390 тоот дансанд Б.Оргил төлсөн байсан.
Иймд компани болон нарын хооронд ямар нэгэн харилцаа үүсээгүй. Харин компанийн захирал нь худалдан авагч Б.Оргил худалдагч нарыг холбон өгч зуучилсан тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь эхнэр тай 1990 онд гэр бүл болсон. Эхнэр нь -ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Би 2010 онд Товуухорол гэдэг ламаас Гүрдаваа ренбүчийгийн амьд байхдаа эдэлж байсан хуучны шүрэн толгойтой, алтан нуухтай 13 орчим см өндөртэй халтар манан хөөргийг авсан бөгөөд уг хөөрөг нь миний өмчлөлийн хөрөнгө юм. Гэтэл нь уг хөөргийг ноосны үнэ төлсөнгүй гэх үндэслэлээр хууль бусаар авч байсан байгаа нь өнөөдрийг хүртэл буцаан өгөхгүй байна. нь ******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ноосны үнэ гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Ийнхүү нэхэмжлэл гаргасан атлаа хөөргийг маань буцааж өгөхгүй байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар гийн хууль бус эзэмшлээс миний хуучны шүрэн толгойтой, алтан нуухтай 13 орчим см өндөртэй халтар манан хөөргийг гаргуулж надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч -д холбогдуулан 277 352 600 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн,
Хариуцагч нь нэхэмжлэгч д холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Баталгаа гэх бичгийн алданги тооцохоор заасан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нэхэмжлэгч д холбогдуулан хуучны шүрэн толгойтой, алтан нуухтай 13 орчим см өндөртэй халтар манан хөөргийг гаргуулах бие даасан шаардлага тус тус гаргасан.
гийн нэхэмжлэлтэй, -д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 277 352 600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд:
-ийн гүйцэтгэх захирал , нар шинэ хяргалтын хонины ноос 115 508 кг, 1 кг ноосыг 3 450 төгрөгөөр тооцож худалдах, худалдан авахаар тохиролцсон, уг тохиролцооны дагуу ноосыг -нд хүлээлгэн өгсөн, ноосны үнээс -ийн гүйцэтгэх захирал хэсэгчлэн төлсөн үйл баримт болсон нь , -ийн гүйцэтгэх захирал нарын хооронд хийгдсэн хэлцэл /2017 он нь 2017 оны шинэ хяргалтын хонины ноос 115 508 кг-ийг 3450 төгрөгөөр тооцож 8 дугаар сараас 9 дүгээр сард нийлүүлсэн. /Урамшууллын падаангүй/. Үүний төлбөр болох 398 502 600 төгрөгнөөс 110 000 000 төгрөгийг төлж, 288 506 600 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үлдэгдэл төлбөрийг 11 сарын 30-нд багтаан барагдуулах болно. Нийлүүлэгч , худалдан авсан -ийн гүйцэтгэх захирал гээд гарын үсэг зурж, тамдаг дарж баталгаажуулсан/, тодорхойлолт /2017.11.10 ******* иргэн гийн нийлүүлсэн шинэ хяргалтын хонины ноос 115 508 кг-ийг 3450 төгрөгөөр тооцож 398 502 600 төгрөгөөр худалдан авсан.Хонины ноосны төлбөрийг хийх боломжгүй болсон тул иргэн Б.Оргилд шилжүүлсэн бөгөөд төлбөрийг 110 000 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр болох 288 502 600 төгрөгийг 11 дүгээр сарын 15-нд багтаан барагдуулах шаардлагатай байгаа.Заасан хугацаанд ноосыг буцаан олгох / эргүүлэн татах /, хуулийн байгууллагад хандах арга хэмжээ авах болно.Дээрх нөхцөлийг зөвшөөрч хэлцэл хийсэн иргэн , худалдан авсан -ийн гүйцэтгэх захирал гээд гарын үсэг зурж, тамдаг дарж баталгаажуулсан/, баталгаа /2018 оны 01 дүгээр сарын 10 нь 2017 оны шинэ хяргалтын хонины ноос 115 508 кг-ийг 3450 төгрөгөөр тооцож 8 дугаар сараас 9 дүгээр сард нийлүүлсэн./Урамшууллын падаангүй/.Үүний төлбөр болох 398 502 600 төгрөгнөөс 140 500 000 төгрөгийг төлж, 258 002 600 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үлдэгдэл төлбөрийг 2018.02.20-нд багтаан барагдуулах бөгөөд төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол барагдуулаагүй үнийн дүнгээс хоногт 0,5%-ийн алданги нэмж тооцох болно.Нийлүүлэгч , худалдан авсан -ийн гүйцэтгэх захирал гээд гарын үсэг зурж, тамдаг дарж баталгаажуулсан / гэсэн баримтууд, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хаан банкны орлогын мэдүүлэг, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ХХБ-ны дотоод шилжүүлгийн баримт, Эрдэнэ текс ХХК-ийн орлогын падаануудаар тогтоогдож байгаа
Хариуцагч тай гэрээ хэлцэл хийгээгүй, хэлцэл болон тодорхойлолтод гарын үсэг зураагүй, манай компанийн тамга, тэмдэг биш гэж маргах боловч уг хэлцэл, тодорхойлолт дээр зурагдсан гарын үсэг, тамга тэмдэг нь -ийн тамга, тэмдэг, гүйцэтгэх захирал гийн гарын үсэг мөн болох нь Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаартай Шинжилгээнд ирүүлсэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Баталгаа, 2017 оны Хэлцэл, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Тодорхойлолт гэх баримтуудад дарагдсан тэмдэгний дардсууд нь харьцуулах загвараар ирүүлсэн тэмдэгний дардсыг үүсгэсэн тэмдгээр дарагдсан байна гэх шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 4589 дугаартай ...2017 он хэлцэл гэсэн баримт, 2017.11.10-ны өдрийн Тодорхойлолт гэсэсн баримтууд дээрх гэсэн хэсэгт зурагдсан гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн гийн гэх гарын үсгийн загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ хоорондоо тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн 5 гэж дугаарласан 2018.01.10-ны өдрийн Баталгаа гэсэн баримт, 55 гэж дугаарласан Огноо: 2017 он Хэлцэл гэсэн баримт, 56 гэж дугаарласан 2017.11.10 өдрийн Тодорхойлолт гэсэн баримтууд дээрх гэх хэсэгт дарагдсан тэмдэгний дардасууд нь харьцуулах загвараар ирүүлсэн 2017.04.26 өдрийн 29 дугаартай Эрдэнэт тексийн албан тоотын баримт, Угалз үйлдвэрийн Эсгий шаахайны цехэд захиалгаар хийх бүтээгдэхүүний өртөг гэсэн баримт, BEIJING ORIENTAL BRILLIANCE INTERNATIONAL TRADE.,LTD гэсэн баримт, 2017.10.26-ны өдрийн №107 дугаартай албан тоот, 2017.11.15 өдрийн №113 дугаартай албан тоот, Ажил гүйцэтгэх гэрээ №17/02 дугаартай баримтуудад дарагдсан тэмдэгний дардасуудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ хоорондоо тохирч байна гэх шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдож байна.
Мөн -ийн захирал нь болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр баримтаар тогтоогдож байгаа бөгөөд -ийн захирал нь ноосны төлбөрийг хэсэгчлэн нэхэмжлэгчийн харилцах дансруу шилжүүлж байсан, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Баталгаа, 2017 оны Хэлцэл, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Тодорхойлолт гэх баримтуудад дарагдсан тэмдэгний дардсууд харьцуулах загвараар хүргүүлсэн -ийн тамга, тэмдэгний дардастай тохирч байгаа нь, дээрхи баримтуудад зурагдсан гарын үсэг нь гийн гарын үсгийн загвартай тохирч байгаа, Эрдэнэ текс ХХК-ийн лого бүхий орлогын падаан, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс , нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.
Худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч ноосоо Эрдэнэ текс ХХК-нд хүлээлгэн өгсөн учраас үнийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч урамшууллын падаантай 139 492 кг, падаангүй 115 508 кг, нийт 255 000 кг ноос хүлээлгэн өгсөнөөс одоо урамшууллын падаангүй 115 508 кг ноосны үнэ 398 502 600 төгрөгнөөс хариуцагчийн 2018 оны 01 дүгээр сарын 10-наас өмнө төлсөн 140 500 000 төгрөгийг хасч 258 002 600 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг талууд баталгаажуулж, баталгаанд гарын үсэг зурсан.
Иймд үлдэгдэл төлбөр 258 002 600 төгрөгнөөс -ийн захирал нь гийн баталгаа гаргаснаас хойш төлсөн 25 000 000 төгрөгийг хасч 233 002 600 төгрөгийг, анзын гэрээг бичгээр байгуулсан, анзын хэмжээ хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээгээр буюу 19 350 000 төгрөгөөр тооцож, нийт 252 352 600 төгрөгийг хариуцагч -иас гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас -ийн захирал гийн баталгаа гаргаснаас хойш буюу 2018 оны 02 дугаар сарыг 09-ний өдөр төлсөн 25 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
-ийн захирал нь худалдан авсан ноосыг Б.Оргилд 1кг-ийг нь 3 550 төгрөгөөр худалдсан, ноосны үнийн үлдэгдэл 280 760 570 төгрөг, алданги 19 350 000 төгрөг, нийт 300 110 570 төгрөгийг Б.Оргилоос гаргуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж, энэхүү гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан болох нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 338 дугаартай эвлэрлийн гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 3967 дугаар шүүгчийн захирамжаар нотлогдож байна.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд: -ийн нэхэмжлэгч д холбогдуулан гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Баталгаа гэх бичгийн алданги тооцохоор заасан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Үндэслэл нь хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.1.3.-д заасныг баримтлан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор, дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар заасан. Иймд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Баталгаа гэх бичгийн алданги тооцохоор заасан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэж тайлбарлаж байгаа.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг бол, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-д өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлгоно.
Харин 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Баталгаа гэх бичгийн алданги тооцохоор заасан хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлд нийцсэн, бичгээр хийсэн, хуульд заасан хэмжээнээс хэтрээгүйгээс гадна -ийн захирал нь Б.Оргилоос гийн нийлүүлсэн ноосны үнийн үлдэгдэл 280 760 570 төгрөг, алданги 19 350 000 төгрөг, нийт 300 110 570 төгрөг гаргуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж, энэхүү гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна.
Бие даасан шаардлагын тухайд: Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ын д холбогдуулан гаргасан хуучны шүрэн толгойтой, алтан нуухтай 13 орчим см өндөртэй халтар манан хөөргийг гаргуулах бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ын хөөргийг авсан тухайд маргаагүй. Тэрээр -нд нийлүүлсэн ноосны төлбөрт иргэн ын хөөргийг барьцаалах, авах эрхгүй бөгөөд нарын хооронд ямар нэгэн үүргийн харилцаа үүсээгүй.
Тиймээс өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзэж түүнд хадгалагдаж буй ын хуучны шүрэн толгойтой, алтан нуухтай 13 орчим см өндөртэй халтар манан хөөргийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд од олгох үндэстэй гэж үзлээ. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан -иас ноосны үлдэгдэл төлбөр 233 002 600 төгрөг, алданги 19 350 000 төгрөг, нийт 252 352 600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.1.3.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч -ийн нэхэмжлэгч д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг баримтлан түүнд хадгалагдаж буй ын хуучны шүрэн толгойтой, алтан нуухтай 13 орчим см өндөртэй халтар манан хөөргийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд од олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 600 463 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 254 700 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч -иас 1 419 713 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д, 70 200 төгрөг гаргуулан од тус тус олгосугай.
5.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА