| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2024/0147/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/146 |
| Огноо | 2024-08-23 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х. даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,
улсын яллагч Г.Ганбагана /томилолтоор/,
шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын ******* холбогдох эрүүгийн 2407000000170 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* дүүрэг, *******,******* тоотод оршин суух,
******* овогт *******ын ******* /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Т.******* нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэн А.ын эзэмшлийн “Тоёота Приус” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн, сая яллах дүгнэлтэд дурдсан мэдүүлэг бүгд үнэн зөв, нэмж хэлэх зүйл байхгүй... ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Зам тээврийн ослын газарт 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7 дахь тал/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй явж байхад приус 30 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд өөдөөс ороод ирэхээр нь баруун гар тал руугаа дараад хашлага даваад зогссон. Тухайн машин чигээрээ ирээд жолоочийн эсрэг талыг мөргөөд зогсохгүй яваад өгөхөөр нь улсын дугаарыг нь харж амжаагүй учраас ардаас дагаад явж байтал дэлгүүрийн үүдэнд хүн буулгах гээд зогсох үед нь хажуугаар нь шахаж зогсоосон. Тэгээд буугаад машины хаалгыг нь онгойлгоход машинаас архи үнэртэж жолооч нь согтуу байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...гомдолтой байна, нэн яаралтай хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-14-19 дэх тал/,
Иргэний нэхэмжлэгч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тухайн өдөр маш их согтолттой байсан учраас манай найз миний машиныг барьж явсан. Намайг гэрт хүргэж өгөх гээд явж байгаад осол гаргасан байсан учраас миний зөвшөөрөлгүй машиныг барьж явсан гэж хэлэхгүй... ” гэх мэдүүлэг /хх-23 дахь тал/,
Вендо ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 47994/ДД№30201408 дугаартай “...Toyota prius 30 загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэл 1,256,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-36-40 дэх тал/,
Вендо ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 48190/ДД№30387788 дугаартай “...Toyota prius 20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэл 926,050 төгрөг...” гэх дүгнэлт /хх-28-31 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 3321 дугаартай шинжээчийн “...Т.*******ын цуснаас 2.6 промилли спиртийн агууламж илэрсэн...” гэх дүгнэлт /хх-44-46 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 377 дугаартай шинжээчийн “...Р.ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-66-67 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг шалгасан лавлагаа, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******ын холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Т.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Зам тээврийн ослын газарт 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл , иргэний нэхэмжлэгч Р.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй явж байхад приус 30 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд өөдөөс ороод ирэхээр нь баруун гар тал руугаа дараад хашлага даваад зогссон. Тухайн машин чигээрээ ирээд жолоочийн эсрэг талыг мөргөөд зогсохгүй яваад өгөхөөр нь улсын дугаарыг нь харж амжаагүй учраас ардаас дагаад явж байтал дэлгүүрийн үүдэнд хүн буулгах гээд зогсох үед нь хажуугаар нь шахаж зогсоосон. Тэгээд буугаад машины хаалгыг нь онгойлгоход машинаас архи үнэртэж жолооч нь согтуу байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тухайн өдөр маш их согтолттой байсан учраас манай найз миний машиныг барьж явсан. Намайг гэрт хүргэж өгөх гээд явж байгаад осол гаргасан байсан учраас миний зөвшөөрөлгүй машиныг барьж явсан гэж хэлэхгүй... ” гэх мэдүүлэг ,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 3321 дугаартай шинжээчийн “...Т.*******ын цуснаас 2.6 промилли спиртийн агууламж илэрсэн...” гэх дүгнэлт , Шүүгдэгч Т.*******ын жолоочийн эрхээ 2023 оны 11 дүгээр сарын 28 ны өдөр 1 жилийн хугацаагаар хасуулсан жолоочийн лавлагаа , мэдээлэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээс хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаарх улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй байдлыг дурдлаа.
Иймд шүүгдэгч Т.******* нь тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3800 нэгжээр буюу 3.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгох ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байх ба шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД