| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2024/0151/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/148 |
| Огноо | 2024-08-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 21.2.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т. Батзориг,
Улсын яллагч Г.Ганбагана,
Шүүгдэгч Д.*******, М.*******, Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт гийн *******, ******* овогт ийн *******, ******* овогт ын ******* нарт холбогдох эрүүгийн 2407000510133 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* овогт гийн ******* /РД: /,
******* овогт ийн ******* /РД:/,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, уг ялыг одоо эдэлж байгаа,
******* овогт ын ******* //.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч М.******* нь Д.*******д зодуулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан байхад 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө: “...*******г хоёулаа гадаа гаръя тэгээд тэндээ учраа ольё гэж хэлээд хойш алхах үедээ юманд тээгэлдэж хажуу тийш нь харуулаад тавьчихсан байсан 4 хөлтэй сандал дээр нуруугаараа унаж нуруугаа гэмтээсэн...” гэж өөрийгөө бусдад зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирснаа нууж зориуд худал мэдүүлсэн,
Яллагдагч Д.******* нь Налайх дүүргийн ,ны 09 тоотод 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ И.*******ыг эхнэртэйгээ аятайхан харьцаж бай гэх шалтгааны улмаас маргалдаж, бие рүү сандлаар /хуванцар/ болон гараараа хэд хэдэн удаа цохиж, унагаагаад дээрээс өвдөглөж суучхаад босгохгүй дарж улмаар цээжний 12 дугаар нугалмын шахагдсан хугарал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт :” … Д.******* ахынд очоод бөх үзээд, хоолоо хийж идээд бүгдээрээ сууж байсан. М.******* архи уухаараа дандаа над руу дайрдаг тийм төрлийн хүн. Би хүүхдээ тэвэрчихсэн сууж байхад намайг цохих гээд дайраад байсан. Тэр үед Д. ах болиулах гээд зууралдаад, түүнээс болж зодоон үүссэн. Хоорондоо тохиролцсон гэж бодоод худлаа мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ …Эмнэлгээс гарчхаад Төв аймагт амьдардаг байсан. Ээж эмчлүүлээд ав гэж хэлсэн. Д.*******ь хэлэхдээ манай эгч нөхрөөсөө салаад одоо удахгүй төрөх гэж байгаа хүүхэдтэйгээ бэлэвсэн үлдэх юм бол чамтай амьдраад яадаг юм гэж хэлсэн. Хадам аав ээж хоёр Д. чиний бүх хохирлыг бүгдийг барагдуулчихна гэсэн гэж хэлсэн. Миний хүү нэгнийхээ мууг үзээд яах, өргөдлөө буцаачих гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөр тийм худал мэдүүлэг өгчихсөн ….Өглөө би эхнэр хүүхэдтэйгээ 10,11 цагийн үед Д.гийн гэрт очсон. Манай эхнэр Д.гийн эхнэр хоёр машин унаад хадмынх руу явах хойгуур бид хоёр дэлгүүр орж аваад архи авч гэрт нь ороод ууж бөх үзэж сууж байхад авсан архи дууссан. Эхнэрүүд ирэхгүй болохоор нь хоёулаа дахиад нэг архинд явж ирээд маргалдаж зодоон хийж эхэлсэн. Нуруунд үүссэн гэмтлийг Д. учруулсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Гэрч Б.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...2023 оны 07 дугаар сарын 13 ны 05 цагийн орчимд би сэртэл манай хүү миний гар утас руу шөнийн 03 цагийн орчимд залгасан байсан. Тэгээд би эргүүлээд залгатал манай хүү болох М.******* нь утсаа аваад “ би гэмтлийн эмнэлэгт нуруугаа хугалуулчихсан ирсэн байна . одоо яаралтай хагалгаанд орно” гэж хэлсэн . 11 цагийн орчимд очтол манай бэр болох нь манай ач болон манай хүүг зодсон гэх гэх хүнтэй эмнэлгээс гарч байсан. Тухайн үед манай бэр тэр гэх хүнийг “ Цагдаа дуудаад аваад явчихлаа. Би өчигдөр шөнө нь цагдаад гомдол өгчихсөн” гэж хэлсэн. тэгээд би гэмтлийн эмнэлэгт байх цагдаагийн тасагт хандаж асуутал тэнд байсан нэг цагдаа “ энэ хэрэг Налайх дүүрэгт болосн учраас та Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст хандах хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгээд би 16 цагийн үед Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр ирж лавлаж асуутал ямар нэгэн тийм өргөдөл өгөөгүй байсан.
Гэрч М.*******д эрх , үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /хх-12 /
Шүүгдэгч М.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “....2023 оны 047 дугаар сарын 12 ны өдөр би гэр бүлийн хамт баз хүргэн гийн гэрт 10 цагийн үед очиж бид наадам бол байсан учраас хамт хоол идэж юм ярьж суусан. Бид наадам болж байгаа юм чинь ганц юм ууж бөх үзэхээр болсон. тэгээд дэлгүүр орж нэг шил архи авч орж ирээд бөх үзэж байгаад юм ярилцангаа архи уусан . энэ үед манай эхнэр эгчийн хамт хүүхдүүдтэйгээ нөгөө өрөөнд юм ярилцаад сууж байсан. Хүргэн бид хоёрын дунд яг юунаас болж эхэлснийг мэдэхгүй жижиг маргаан үүссэн. Бид хоёр хэн хэн нь согтолттой байсан учраас улмаар маргаан ширүүсч би г “ хоёулаа гадаа тэгээд тэндээ учраа ольё” гэж хэлээд алхах үедээ юманд тээгэлдэж хажуу нь харуулаад тавьчихсан байсан 4 хөлтэй сандал дээр нуруугаар унаж нуруугаа гэмтээсэн. Миний нуруу гэмтснээс өөр гэмтэл учраагүй бөгөөд манай ээж болсон асуудлыг ойлгоогүй байх үедээ цагдаад өргөдөл өгчихсөн. нь намайг эмнэлэгт хүргэж өгсөн бөгөөд бид хоёрын ямар нэгэн зодоон болоогүй бид хоёр согтуу байсан учраас жижиг зүйл дээр маргалдаж хэн хэндээ үг хаясан байна лээ. .”гэх мэдүүлэг /хх-13-16 дахь тал/,
Гэрч Б.*******д эрх , үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /хх-16 /
Шүүгдэгч Б.*******ь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “ ...2023 оны 07 дугаар сарын 12 өдөр би нөхөр хүүхдийн хамт нгийн гэрт очиж хамт байсан. болон манай нөхөр “ наадам болж байгаа юм чинь гээд архи ууж бөх үзээд байсан. Би хүүхэд болон эгч ийн хамт нөгөө өрөөнд орж юм ярилцаад суусан. Манай нөхрүүд зүгээр ярилцаад архи ууж байгаад хоорондоо маргалдаж эхэлсэн. Энэ үед цаг 16 цаг болж байсан бөгөөд би “ болохгүй бол нөхөр хүүхдээ аваад гэртээ харья” гэж бодож байтал манай нөхөр г авч гарах гээд байсан. Би тэр 2-ыг салгаад зогсож байтал манай нөхөр ******* надаас холдож чанга дуугаар “ хоёулаа гадаа гарья алив нааш ир гэж хэлээд хойш ухарч байгаад сандал дээр уначихсан. Тэгээд мнай нөхөр бид хоёрыг эмнэлэгт хүргэж өгсөн. Маргаан болж хэрэлдсэн харин зодоон болоогүй бөгөөд хэн хэнийг нь нэгэнтэй нь ойртуулахгүй хаагаад зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хх-17/,
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 07 ны өдрийн №351 дугаартай “ хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” Прокурорын тогтоол /хх-28/,
Шүүгдэгч М.*******ы 2024 оны 01 дүгээр сарын 11 ны өдрийн Налайх дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-32/,
Шүүгдэгч М.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ******* нь надтай маргалдаж улмаар намайг буйдан дээр сууж байхад миний нүүр рүү 1-2 удаа цохиж миний хоолойноос боож зурагтын тавиур руу түлхэж унагаагаад миний дээрээс өвдөглөж суугаад босохгүй байсан. Тэдний гэрээс гарах гээд гутлаа өмсөж байтал миний араас ******* нь хөлөөрөө намайг өшиглөж намайг хаалга мөргүүлж миний толгойг хагалсан тэгээд би цагдаагийн газар ирсэн. Би худал мэдүүлэг өгсөн яагаад гэвэл миний эхнэр ******* чи эгчийн нөхрийг цагдаад өгөх юм бол би чамаас сална шүү, эгчийгээ тэгж дээрэлхэж чадахгүй гэсэн. Хадам аав ээж хоёр хүртэл нэг айлын хүргэчүүд юм чиний хохирлыг нь барагдуулж өгнө, эмчилгээний бүх зардлыг өгнө гэж хэлсэн тэгээд би худал мэдүүлэг өгсөн. Миний бие рүү гараараа олон удаа цохисон, мөн нэг хуванцар болон сандлаар хэд хэдэн удаа цохисон, намайг зурагтын тавиур руу унагаагаад дээрээс өвдөглөж суучхаад намайг босгохгүй дараад байсан мөн намайг гэрээс нь гарах гэж байх үед араас өшиглөж намайг хаалга мөргүүлж миний толгойг хагалсан...”гэх мэдүүлэг /хх-37 дахь тал/,
Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр би салсан нөхөр ******* болон хүүхдийн хамт хүргэн ах *******гийн гэрт нь ирсэн тэгээд *******, ******* хоёр архи уусан бөгөөд тэр хоёрыг юу ярьж байсныг гэнэт ******* тохойгоороо цохиж *******гийн хамраас цус гарчихсан би очиж салгах гээд очтол ******* хол бай чамаас л боллоо, чиний гар утаснаас ийм юм гарч ирлээ тэгээд над руу дайраад байхаар нь ******* ах *******ыг болиулахаар ******* босож ирээд над руу дайраад байхаар ******* нь *******тай маргалдаж улмаар зодолдсон. Тэр хоёр согтуу байсан бөгөөд муудалцаж зууралдах үедээ хамтдаа юм юм мөргөөд байсан харин ******* нь огт тайвшрахгүй дайраад байсан...******* ******* хоёр нь тохиролцож улмаар бүгд тийм мэдүүлэг өгөхөөр болсон. Хохирогч буюу И.******* нь надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй учир шүүх эмнэлэгт үзүүлэхгүй тийм учраас худал мэдүүлэг өгөөд хэргээ хаая гэсэн тэгээд би 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр *******ыг унасан гэж мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-41-43 дахь тал/,
Гэрч К.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг унтлагын өрөөнөөс гарч ирэх үед манай нөхөр *******гийн хамраас цус гарчихсан харин *******ы толгой хагарчихсан байсан гэрийн эд зүйлс хөдлөөгүй ноцолдсон шинж байгаагүй бөгөөд тухайн үед ******* нь зүв зүгээр толгойгоо усаар угаагаад эмчийг дагаад гэрээс гарсан харин эмнэлэг дээр очоод эмчид үзүүлэхгүй зугтаачихсан байсан, ******* бид хоёр *******ыг хайгаад явж байтал Цагдаагийн газраас залгаж нөхөр чинь Цагдаагийн хэлтсийн байранд айна гэж хэлсэн бид хоёр цагдаагийн газар ирэх үед ******* миний нуруу эвгүй болчихлоо гээд цагдаагийн хэлтсийн хүлээн авах хэсэг сандал дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-120 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 160 дугаар “...М.*******ы биед цээжний 12 дугаар нугалмын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-58-59 дэх тал/,
Шинжээч С.Ням-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн гэмтэл нь модон сандлаар цохих үед үүсэх боломжгүй. Хатуу мохоо зүйлийн шахагдах үйлдлээр үүснэ “ гэсэн мэдүүлэг /хх-65/,
Шүүгдэгч М.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... би яг юунаас болж маргаан эхэлснийг санахгүй байна. Ямар ч байсан нь гэнэт намайг цохиж бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд намайг боож багалзуурдаж зурагтын тавиур дээр унагааж дээрээс дараад байсан. Манай эхнэр , гийн эхнэр хоёр бид хоёрыг салгасан. намайг “ хоёулаа гадаа гараад нэг тамхи татангаа учраа ольё” гэж хэлсэн. тэгээд би гэрээс гарах гээд гутлаа өмсөх гээд тонгойтол миний араас хөлөөрөө өшиглөж улмаар би бүргэд хаалганых нь буланг мөргөж толгойгоо хагалсан. Тэгээд хуванцар сандлаар 2-3 удаа миний нуруу руу цохисон. Харин энэ үед гаднаас цагдаа болон эмч нар ороод ирсэн. . маргааш нь миний бие маш муу байсан учраас би ГССҮТ рүү гээр хүргүүлж очсон. Манай баз хүргэн нь надад “ би чамайг эрүүл болтол чинь бүх зүйлийг зохицуулж өгнө чи цагдаад өргөдлөө авчих, миний эхнэр төрөх гээд бас хэцүү байна аа” гэж олон удаа гуйсан мөн манай эхнэр ******* нь “ чи эгчийн нөхрийг цагдаа, шүүхэд өгөх юм бол би эгчийгээ бэлэвсэн үлдээж чадахгүй тийм учраас чамаас сална шүү “ гэж намайг дарамтлаад байсан учраас би худал мэдүүлэг өгч тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлээгүй “ гэсэн мэдүүлэг ,
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******, Б.*******, Б.******* нарт холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “... нөхөр М.******* нь Д.д зодуулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байхад Д.******* нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрийн үзсэн харсан зүйлээ хараагүй мэтээр зориуд худал мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,
М.******* нь д зодуулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан байхад 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрийгөө бусдад зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирснаа нууж зориуд худал мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,
Д.г Налайх дүүргийн ,, тоотод 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.*******ыг эхнэртэйгээ аятайхан харьцаж бай гэсэн шалтгааны улмаас маргалдаж сандлаар болон гараараа хэд хэдэн удаа цохиж унагааж дээрээс нь өвдөглөж, сууж дараад босгохгүй дарж улмаар цээжний 12 дугаар нугалмын шахагдан эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах ...” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн :” …Би хүүхдээ тэвэрчихсэн сууж байхад намайг цохих гээд дайраад байсан. Тэр үед Д. ах болиулах гээд зууралдаад, түүнээс болж зодоон үүссэн. Хоорондоо тохиролцсон гэж бодоод худлаа мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Гэрч Б.*******д эрх , үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа ,
Шүүгдэгч Б.*******ь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “ ... 16 цаг болж байсан бөгөөд би “ болохгүй бол нөхөр хүүхдээ аваад гэртээ харья” гэж бодож байтал манай нөхөр г авч гарах гээд байсан. Би тэр 2-ыг салгаад зогсож байтал манай нөхөр ******* надаас холдож чанга дуугаар “ хоёулаа гадаа гарья алив нааш ир гэж хэлээд хойш ухарч байгаад сандал дээр уначихсан. Тэгээд манай нөхөр бид хоёрыг эмнэлэгт хүргэж өгсөн. Маргаан болж хэрэлдсэн харин зодоон болоогүй бөгөөд хэн хэнийг нь нэгэнтэй нь ойртуулахгүй хаагаад зогсож байсан” гэсэн мэдүүлэг,
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №351 дугаартай “ хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” Прокурорын тогтоол /хх-28/,
Шүүгдэгч М.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “... Би худал мэдүүлэг өгсөн яагаад гэвэл миний эхнэр ******* чи эгчийн нөхрийг цагдаад өгөх юм бол би чамаас сална шүү, эгчийгээ тэгж дээрэлхэж чадахгүй гэсэн. Хадам аав ээж хоёр хүртэл нэг айлын хүргэчүүд юм чиний хохирлыг нь барагдуулж өгнө, эмчилгээний бүх зардлыг өгнө гэж хэлсэн тэгээд би худал мэдүүлэг өгсөн...”гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр би салсан нөхөр ******* болон хүүхдийн хамт хүргэн ах *******гийн гэрт нь ирсэн тэгээд *******, ******* хоёр архи уусан бөгөөд тэр хоёрыг юу ярьж байсныг гэнэт ******* тохойгоороо цохиж *******гийн хамраас цус гарчихсан би очиж салгах гээд очтол ******* хол бай чамаас л боллоо, чиний гар утаснаас ийм юм гарч ирлээ тэгээд над руу дайраад байхаар нь ******* ах *******ыг болиулахаар ******* босож ирээд над руу дайраад байхаар ******* нь *******тай маргалдаж улмаар зодолдсон. Тэр хоёр согтуу байсан бөгөөд муудалцаж зууралдах үедээ хамтдаа юм юм мөргөөд байсан. ...******* ******* хоёр нь тохиролцож улмаар бүгд тийм мэдүүлэг өгөхөөр болсон. Хохирогч буюу И.******* нь надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй учир шүүх эмнэлэгт үзүүлэхгүй тийм учраас худал мэдүүлэг өгөөд хэргээ хаая гэсэн тэгээд би 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр *******ыг унасан гэж мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 160 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ …Эмнэлгээс гарчхаад Төв аймагт амьдардаг байсан. Ээж эмчлүүлээд ав гэж хэлсэн. Д.*******ь хэлэхдээ манай эгч нөхрөөсөө салаад одоо удахгүй төрөх гэж байгаа хүүхэдтэйгээ бэлэвсэн үлдэх юм бол чамтай амьдраад яадаг юм гэж хэлсэн. Хадам аав ээж хоёр Д. чиний бүх хохирлыг бүгдийг барагдуулчихна гэсэн. Тэгээд би тэр өдөр тийм худал мэдүүлэг өгчихсөн” гэсэн мэдүүлэг,
Гэрч М.*******д эрх , үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа ,
Шүүгдэгч М.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн:”... Хүргэн бид хоёрын дунд яг юунаас болж эхэлснийг мэдэхгүй жижиг маргаан үүссэн. Бид хоёр хэн хэн нь согтолттой байсан учраас улмаар маргаан ширүүсэж би г “ хоёулаа гадаа тэгээд тэндээ учраа ольё” гэж хэлээд алхах үедээ юманд тээгэлдэж хажуу нь харуулаад тавьчихсан байсан 4 хөлтэй сандал дээр нуруугаар унаж нуруугаа гэмтээсэн. Миний нуруу гэмтсэнээс өөр гэмтэл учраагүй бөгөөд манай ээж болсон асуудлыг ойлгоогүй байх үедээ цагдаад өргөдөл өгчихсөн.. .”гэх мэдүүлэг,
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №351 дугаартай “ хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” Прокурорын тогтоол /хх-28/,
Шүүгдэгч М.*******ы 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Налайх дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-32/,
Шүүгдэгч М.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ******* нь надтай маргалдаж улмаар намайг буйдан дээр сууж байхад миний нүүр рүү 1-2 удаа цохиж миний хоолойноос боож зурагтын тавиур руу түлхэж унагаагаад миний дээрээс өвдөглөж суугаад босохгүй байсан. Тэдний гэрээс гарах гээд гутлаа өмсөж байтал миний араас ******* нь хөлөөрөө намайг өшиглөж намайг хаалга мөргүүлж миний толгойг хагалсан тэгээд би цагдаагийн газар ирсэн. Би худал мэдүүлэг өгсөн яагаад гэвэл миний эхнэр ******* чи эгчийн нөхрийг цагдаад өгөх юм бол би чамаас сална шүү, эгчийгээ тэгж дээрэлхэж чадахгүй гэсэн. тэгээд би худал мэдүүлэг өгсөн...”гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “....******* ******* хоёр нь тохиролцож улмаар бүгд тийм мэдүүлэг өгөхөөр болсон. Хохирогч буюу И.******* нь надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй учир шүүх эмнэлэгт үзүүлэхгүй тийм учраас худал мэдүүлэг өгөөд хэргээ хаая гэсэн...” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 160 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-58-59 дэх тал/,
Шүүгдэгч М.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... би яг юунаас болж маргаан эхэлснийг санахгүй байна. Ямар ч байсан нь гэнэт намайг цохиж бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд намайг боож багалзуурдаж зурагтын тавиур дээр унагааж дээрээс дараад байсан. ...Манай баз хүргэн нь надад “ би чамайг эрүүл болтол чинь бүх зүйлийг зохицуулж өгнө чи цагдаад өргөдлөө авчих, миний эхнэр төрөх гээд бас хэцүү байна аа” гэж олон удаа гуйсан мөн манай эхнэр ******* нь “ чи эгчийн нөхрийг цагдаа, шүүхэд өгөх юм бол би эгчийгээ бэлэвсэн үлдээж чадахгүй тийм учраас чамаас сална шүү “ гэж намайг дарамтлаад байсан учраас би худал мэдүүлэг өгч тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлээгүй “ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Д.******* нь Налайх дүүргийн ,ны 09 тоотод 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ И.*******ыг эхнэртэйгээ аятайхан харьцаж бай гэх шалтгааны улмаас маргалдаж, бие рүү гараараа хэд хэдэн удаа цохиж, унагаагаад дээрээс өвдөглөж суучхаад босгохгүй дарж улмаар цээжний 12 дугаар нугалмын шахагдсан хугарал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь Шүүгдэгч Д. гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Дэлгүүр явахдаа бид хоёр архи авъя гэж гараад архиа авч ирээд Д.******* болон манай эхнэр хоёр хоол хийж өгсөн. Эхний нэг шил архи дуусахын алдад М.******* эхнэрээ маш их харддаг байсан. Зурагт үзэж байгаа бөхчүүддээ маш их хардсан тэр болгоныг нь би болиулах гэж оролдсон... Д.******* хүүхдээ аваад унтлагын өрөө рүү манай эхнэртэй хамт зугтаж ороод хаалгаа түгжсэн байсан. Тэр хооронд бид хоёр харилцан зодоон болсон. Буйдан дээр бөх үзэж сууж байгаад миний нүүр лүү тохойлдсон. Тухайн үед адилхан архи уусан байсан учир уур хүрээд цохисон. Манай гэрт модон, хуванцар сандал байгаагүй, өндөр ширээний 4 сандал бол байсан. Янз бүрийн зүйлээр цохиж нүдсэн тохиолдол байхгүй . Хүлээн зөвшөөрч байгаа “ гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...2023 оны 07 дугаар сарын 13 ны 05 цагийн орчимд би сэртэл манай хүү миний гар утас руу шөнийн 03 цагийн орчимд залгасан байсан. Тэгээд би эргүүлээд залгатал манай хүү болох М.******* нь утсаа аваад “ би гэмтлийн эмнэлэгт нуруугаа хугалуулчихсан ирсэн байна . одоо яаралтай хагалгаанд орно” гэж хэлсэн . 11 цагийн орчимд очтол манай бэр болох ******* нь манай ач болон манай хүүг зодсон гэх гэх хүнтэй эмнэлгээс гарч байсан. Тухайн үед манай бэр тэр гэх хүнийг “ Цагдаа дуудаад аваад явчихлаа. Би өчигдөр шөнө нь цагдаад гомдол өгчихсөн” гэж хэлсэн. тэгээд би гэмтлийн эмнэлэгт байх цагдаагийн тасагт хандаж асуутал тэнд байсан нэг цагдаа “ энэ хэрэг Налайх дүүрэгт болсон учраас та Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст хандах хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгээд би 16 цагийн үед Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр ирж лавлаж асуутал ямар нэгэн тийм өргөдөл өгөөгүй байсан.
Шүүгдэгч М.*******ы 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Налайх дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-32/,
Шүүгдэгч М.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ******* нь надтай маргалдаж улмаар намайг буйдан дээр сууж байхад миний нүүр рүү 1-2 удаа цохиж миний хоолойноос боож зурагтын тавиур руу түлхэж унагаагаад миний дээрээс өвдөглөж суугаад босохгүй байсан. Тэдний гэрээс гарах гээд гутлаа өмсөж байтал миний араас ******* нь хөлөөрөө намайг өшиглөж намайг хаалга мөргүүлж миний толгойг хагалсан тэгээд би цагдаагийн газар ирсэн. ...Миний бие рүү гараараа олон удаа цохисон, мөн нэг хуванцар болон сандлаар хэд хэдэн удаа цохисон, намайг зурагтын тавиур руу унагаагаад дээрээс өвдөглөж суучхаад намайг босгохгүй дараад байсан мөн намайг гэрээс нь гарах гэж байх үед араас өшиглөж намайг хаалга мөргүүлж миний толгойг хагалсан...”гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...тэгээд над руу дайраад байхаар нь ******* ах *******ыг болиулахаар ******* босож ирээд над руу дайраад байхаар ******* нь *******тай маргалдаж улмаар зодолдсон. Тэр хоёр согтуу байсан бөгөөд муудалцаж зууралдах үедээ хамтдаа юм юм мөргөөд байсан харин ******* нь огт тайвшрахгүй дайраад байсан....” гэх мэдүүлэг,
Гэрч К.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг унтлагын өрөөнөөс гарч ирэх үед манай нөхөр *******гийн хамраас цус гарчихсан харин *******ы толгой хагарчихсан байсан гэрийн эд зүйлс хөдлөөгүй ноцолдсон шинж байгаагүй бөгөөд тухайн үед ******* нь зүв зүгээр толгойгоо усаар угаагаад эмчийг дагаад гэрээс гарсан харин эмнэлэг дээр очоод эмчид үзүүлэхгүй зугтаачихсан байсан, ******* бид хоёр *******ыг хайгаад явж байтал Цагдаагийн газраас залгаж нөхөр чинь Цагдаагийн хэлтсийн байранд байна гэж хэлсэн бид хоёр цагдаагийн газар ирэх үед ******* миний нуруу эвгүй болчихлоо гээд цагдаагийн хэлтсийн хүлээн авах хэсэг сандал дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг ,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 160 дугаар “...М.*******ы биед цээжний 12 дугаар нугалмын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-58-59 дэх тал/,
Шинжээч С.Ням-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн гэмтэл нь модон сандлаар цохих үед үүсэх боломжгүй. Хатуу мохоо зүйлийн шахагдах үйлдлээр үүснэ “ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа учир мэдүүлгүүдийг үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчаас гаргасан шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.******* нь шүүгдэгч М.*******ыг эрүүл мэндэд халдаж хүндэвтэр хохирол санаатай учруулсан , шүүгдэгч М.*******, Б.******* нар нь болсон хэргийн талаар гэрчээр мэдүүлэхдээ худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцэж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч Д.******* нь хохирогч М.*******ы биед үүссэн гэмтлийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 160 дугаартай дүгнэлт, шинжээчийн мэдүүлгээр хохирогчийн биед эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл гэж тогтоосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг,
Шүүгдэгч Б.*******, М.******* нар нь үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “худал мэдүүлэх” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч Д.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг , шүүгдэгч М.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчээр мэдүүлэг өгөхдөө “худал мэдүүлэг өгсөн “ гэмт хэргийг шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчээр мэдүүлэг өгөхдөө “худал мэдүүлэг өгсөн” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч М.*******ы зүгээс шүүгдэгч Д.д холбогдуулан хагалгааны зардал 2.000.000 төгрөгийг нэхэмжилснээс 720.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлсөн байх ба нэхэмжлэлтэй холбогдуулан шүүгдэгч М.*******ы зүгээс нотлох баримт хэлэлцүүлээгүй учир нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр шийдэх нь зүйтэй гэж үзэв.
Мөн эрүүл мэндийн даатгалын санд учирсан 6157600 төгрөгийн нэхэмжлэлийг шүүгдэгч Д.д холбогдуулан гаргасныг шүүх хянан үзээд шүүгдэгч М.*******д эмчилгээ үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг өвчний кодын дагуу 2023 оны 07 дугаар сарын 12 ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 13 ны өдрийг хүртэл зарцуулагдсан 4694600 төгрөгийг энэ хэргийн хохиролтой хамааралтай гэж үзэн шүүгдэгч Д.гээс гаргуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.д холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөг, шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөг, шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүх Д., Б. *******, М.******* нар нь хэрэг хариуцах чадвартай байдал, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй зэргийг дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д., Б. ******* нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хохирогчийн зүй бус харилцааны улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзан шүүгдэгч Д.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг, шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг тус тус сонгон оногдуулж шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй , гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэргийн шинжийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.******* нь урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, уг ялаа шийтгэх тогтоол гарах үед эдэлж байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулах торгох ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тусад нь эдлүүлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.*******, Б.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдлаа.
Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Шүүгдэгч ******* овогт ийн *******, ******* овогт ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэг өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД