| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2024/0152/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/149 |
| Огноо | 2024-08-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т. Батзориг,
Улсын яллагч Г.Ганбагана,
Хохирогч Э.*******а,
Шүүгдэгч Б.*******, Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* овогт *******ийн ******* /РД: /,
Монгол улсын иргэн, 2 аймагт төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, салонд гоо сайханч ажилтай, ам бүл 1, ,, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******ын ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.*******, Б.******* нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Э.*******атай Налайх дүүргийннд үйл ажиллагаа явуулдаг амралтын газарт маргалдан цохиж эрүүл мэндэд нь “тархины няцрал, дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун чих, зүүн бугалга, шуу, ууц, баруун зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Зодолдоод байхаар нь болиоч гээд түлхэж унагасан нь үнэн...” гэв.
Хохирогч Э.*******а шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ... ******* намайг үсдэж газар унагааж хоёр гараараа толгой хэсэг рүү цохисон дээрээс цээж, толгой, нүүр хэсэгт дэвссэн. ******* нь намайг түлхэж газар унагааж мөн адил тэр хоёр нийлж зодсон ...гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би ажлын газрын хүмүүстэй хамт Налайх дүүрэгны “Гүүд ресорт” гэх амралтын газар очсон гэх охин ирээд Гэрлээ эгч чамайг энд алчих юм бол хэн ч чиний амийг нэхэх юм гэж хэрүүл өдөөд шууд миний хоолойноос боож Сараа гэх охинтой намайг нийлж намайг зодож миний үснээс зулгааж миний гэдэс рүү өшиглөсөн би босоод зугтаатал нь хутга барьж над руу дайраад ална гээд сүрдүүлээд байсан. Тэгээд намайг гэр рүү авч ороод үргэлжлүүлэн зодсон манайх хоёр салбартай хүмүүс нь бүгд зохиомол нэртэй бөгөөд тэр дунд насанд хүрээгүй хүмүүс хүртэл байдаг. ******* намайг үсдэж газар унагааж хоёр гараараа толгой хэсэг рүү цохисон дээрээс цээж, толгой, нүүр хэсэгт дэвссэн намайг боосон харин ******* нь намайг түлхэж газар унагааж мөн адил тэр хоёр нийлж зодсон ... ” гэх мэдүүлэг /хх-7-8, 11 дэх тал/,
Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гал тогоо руу яваад ирэхэд хэрүүл маргаан болчихсон байсан Баасансүрэнгийн найз залуу нь би ганцаараа салгаж дийлэхгүй урд талын гэр байсан залуучууд орж ирж салгалаа гэчихсэн байж байсан. *******ын үс нь сэгсийчихсэн байсан би *******ыг тайвшруулах гэж оролдсон боловч тайвшрахгүй байсан. Тэгээд гал тогоо руу явчхаад ирэхэд *******а явчихсан байсан. ын жинхэнэ нэр нь *******, Нараагийн жинхэнэ нэрийг ******* гэдэг...” гэх мэдүүлэг /хх-13 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 247 дугаартай “...Э.*******ын биед тархины няцрал, дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун чих, зүүн бугалга, шуу, ууц, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-17-18 дахь тал/,
Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-2 дахь тал/,
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******, Б.******* нарын холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...Шүүгдэгч Д.*******, Б.******* нар нь Э.*******ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Д.*******, Б.******* холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Д. *******, Б. ******* нь 2024 оны 05 дугаар сарын 04-ны өдөр согтуурсан үедээ Налайх дүүргийнны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүүд ресорт” амралтын газарт Э.*******атай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.*******, Д.******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай хэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан ба яллагдагч Д.*******, Б.******* нарыг гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, дээрх гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.
Түүнчлэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн дээрх үйл баримтууд нь мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.*******, Д.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Э.*******а нь шүүгдэгч нарт холбогдуулан олох байсан орлоготой холбоотой 4 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гарган “” ХХК ны тодорхойлолтыг хэлэлцүүлсэн боловч уг тодорхойлолтоор уг гэмт хэргийн улмаас эрхлэх ажлаа хийж гүйцэтгэх боломжгүй болж олох байсан орлогоо алдсан гэх үйл баримтыг тогтоох боломжгүй учир шүүгдэгч нарт холбогдуулан дахин нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.
Харин энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан 154746 төгрөгийн хохирлыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар шүүгдэгч нараас тэнцүү буюу 77373 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.*******, Д.******* нарт холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: “...Д.*******, Б.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, тэдгээрт дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан үзээд 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр тус бүрд нь торгуулийн ял оногдуулж 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх…” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас шүүгдэгч Д.*******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Б.*******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг тус тус сонгон оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нарт 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.*******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрээс 77373 төгрөгийг гаргуулж нийт 154746 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч Э.*******а нь шүүгдэгч нарт холбогдуулан гаргасан 4 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД