| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Р.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2019/00540/И |
| Дугаар | 142/ШШ2020/00258 |
| Огноо | 2020-02-13 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 142/ШШ2020/00258
| 2020 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 142/ШШ2020/00258 | Орхон аймаг |
| 2020 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 142/ШШ2020/00063 | Орхон аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1991 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг баруун дэнж 3 гудамж 9 тоотод оршин суух Тайж овгийн Даваарагчийн Нармандах /регистрийн дугаар ИЮ91061501/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1994 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр баг Харзат 13 байр, 1-7 тоотод оршин суух, Жалайр овгийн Лхагвасүрэнгийн ******* /регистрийн дугаар ДИ94102316/ холбогдох эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэх гаргуулах, хүүхдийн тэтгэлэгт 2 914 500 төгрөг нөхөн гаргуулах болон орон сууц түрээслэх 8 100 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь *******той 2012 онд танилцаж , хамт амьдарч байгаад албан ёсоор гэр бүл болоогүй. Бидний хүү ******* овогтой ******* нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн. ******* бид нар Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд амьдарч байсан ба 2017 оны 01 дүгээр сараас ******* нь өөр хүнтэй дотно харьцаатай болсны улмаас хамтран амьдрах боломжгүй болсон. ******* нь авто тээврийн байгууллагад тээвэр зохицуулагчаар ажиллаж байгаад 2018 онд Алтай хүдэр ХХК ажилд орсон боловч хүү *******ыг тэжээн тэтгэх ямар ч туслалцаа үзүүлдэггүй. Хүү маань одоо 3 настай *******ид хүүгээ асран халамжлах тэжээн тэтгэх үүргийг удаа дараа сануулж хэлдэг боловч ямар ч туслалцаа үзүүлээгүй. Хүү ******* нас бага учир Говь-Алтай аймагт очиж, хүүхдийн тэтгэлэг болон бусад тэтгэлэгийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа бөгөөд тухайн аймагт очоод байрлах газар байхгүй, таних хүнгүй билээ. Иймээс бага насны хүүхэдтэй байгаа нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгчийн оршин суугаа хаягаараа тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа билээ. Мөн хариуцагч нь Орхон аймгийн шүүхэд нэхэмжлэл өгвөл өөрийн биеэр очиж оролцож болно гэсэн учир тус шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
Иргэн ******* нь хүү Н.*******ын төрсөн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.
Хүү Н.*******ад хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах хүсэлтэй байна. 2017 оны 01 дүгээр сараас тусдаа амьдрах болсноос хойших хугацааны хүүхдийн тэтгэлгийг буюу 2017 оны 01 дүгээр сараас 2019 оны 08 дугаар сар хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлэг 2 914 500 төгрөгийг нөхөн гаргуулах хүсэлтэй байна.
Миний бие Орхон аймагт түрээсийн 1 өрөө орон сууцанд хүү Н.*******ын хамт амьдарч байгаа бөгөөд Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд яаралтай тусламжийн төвд эмчээр ажиллаж байгаа боловч сарын цалин 677 000 төгрөг авдаг билээ. Уг цалингаас нийгмийн даатгал болон бусад шимтгэлүүд хасагддаг ба гар дээр 480 000 төгрөг ирдэг. Тухайн ажил маань өдөр шөнөгүй ачаалалтай ажилладаг учир хүү Н.*******ыг аюулгүй тайван байлгах, хэвийн өсгөх, анхаарч халамжлах, орон байраар зайлшгүй хангах шаардлагын улмаас орон сууц түрээслэн амьдарч байгаа бөгөөд сарын түрээс 450 000 төгрөг төлдөг. Иймд хүү Н.*******ыг 6 нас хүрч сургуульд орох хүртэлх хугацааны орон сууц түрээслэх хүсэлтэй байгаа бөгөөд уг хугацааны түрээсийн төлбөрийн 50 хувийг сар бүрээр буюу 8 100 000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Мөн миний бие Улсын 1 дүгээр төв эмнэлэгт мэргэжил дээшлүүлэх сургалтад сурч байгаа бөгөөд сургалтын төлбөр болон бусад зардлыг төлөх үүднээс цалингийн зээл авсан байгаа болно. гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би *******тай хамтран амьдарч нэг хүүтэй болсон. ******* нь миний хүү мөн болно. 2017 оноос хойш хамтран амьдрах боломжгүй болсон учраас бид салсан. ******* нь Орхон аймагт өөр хүнтэй болсон учраас салах шалтгаан үүссэн. Одоогийн байдлаар н.Түмэндэмбэрэл гэх хүнтэй хамтран амьдарч байгаа бөгөөд байр түрээслэн суудаг. Хүү Н.******* хамт амьдардаггүй эгч болох дээр байдаг. Би гэх эгчтэй нь байнгын харилцаа холбоотой байдаг. Албан ёсоор тэтгэврийн мөнгө гэж төлдөггүй ч 2017 оноос хойш ******* болон нарын дансанд сар болгон мөнгө хийдэг байсан. Хүү Н.******* нь тэр түрээсийн байранд хамт амьдардаггүй учир түрээсийн байрны мөнгө өгөхөөс татгалзаж байна. Н.*******ын тэтгэврийн үүрэг хариуцлагаа хүлээн төлөхөд бэлэн байна. Асран хамгаалж, харж хандах чадвар байхгүй бол Н.*******ыг өөр дээрээ авах хүсэлттэй байна. Н.******* нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс ээжтэйгээ цуг байгаа. Түүнээс өмнө жил орчим асран хамгаалаагүй эгч болох хүүхдийг өсгөж хүмүүжүүлж байгаа зураг болон нотлох баримт бий гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, хариуцагч *******ид холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг 2 914 500 төгрөг нөхөн гаргуулах болон орон сууцны түрээсийн төлбөрт 8 100 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг 2 914 500 төгрөг нөхөн гаргуулах болон орон сууцны түрээсийн төлбөр 8 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагчаас 3 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн.
******* нь хариуцагч *******той гэрлэлтээ бүртгүүлээгүй 2012 оноос хойш хамтран амьдарсан, тэдний дундаас 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүү Н.******* төрсөн, хүүхэд одоо эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа зэрэг нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
******* ******* нар гэрлэлтийн баталгаагүй ч хүү Н.*******ыг эцгээр нь овоглож олгосон иргэний бүртгэл хүчин төгөлдөр байгаа. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч хүү Н.*******ын эцэг нь ******* мөн болохыг тогтоолгох шаардлага гаргаж, энэ шаардлагаа дэмжиж байгаа, хариуцагч хүү Н.*******ын эцэг мөн гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй тул Н.*******ын эцэг нь ******* мөн болохыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэсэн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-д заасныг баримтлан хариуцагч *******оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул хариуцагчийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 34 214 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Тодруулбал, ******* нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар хүү Н.*******ыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх үүрэгтэй юм.
Орхон аймагт амьжиргааны доод түвшингийн хэмжээ сард 206 000 төгрөг ба үүний 50% 1 жилээр тооцоход 1 236 000 төгрөг болох тул энэ дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 34 214 төгрөгөөр тооцож хариуцагч *******оос гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагчаас 3 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд 2020 оны 06 дугаар сард 3 000 000 төгрөгийг өгнө хэмээн тайлбарлаж, маргаагүй тул хариуцагчаас 3 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 276 332 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн 3 000 000 төгрөгт тохирох 62 950 төгрөг, гэрлэлт цуцлуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул 70 200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид, 34 214 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасныг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Н.*******ын эцэг нь ******* мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-д зааснаар хүү Н.*******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг *******оос гаргуулан нэхэмжлэгч *******ад олгосугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасныг баримтлан хариуцагч *******оос 3 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэгт 2 914 500 төгрөг нөхөн гаргуулах болон орон сууцны түрээсийн төлбөр 8 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 276 332 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 133 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, 34 214 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛСАН, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА