Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/405

 

 

 

 

 

  2024       10        16                                          2024/ШЦТ/405

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал,   

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё**********ын Б*******д холбогдох эрүүгийн **************дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************** нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*********” ШТС-ын түгээгчээр ажиллах хугацаандаа 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн орлого болох бэлэн 2,865,490 төгрөгийг “банканд тушаана” гэж авч явж өөрийн утасны лизинг төлж, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч ************** нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*********” ШТС-ын түгээгчээр ажиллах хугацаандаа 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн орлого болох бэлэн 2,865,490 төгрөгийг “банканд тушаана” гэж авч явж өөрийн утасны лизинг төлж, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн **************дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч **************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3-р багийн нутаг дэвсгэр дээр байрлах ********* колонкийн түгээгчээр ажиллаж байсан. Манай эрхлэгч Л.Н************ 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн орлогын бэлэн мөнгө болох 2,865,490 төгрөгийг банканд тушаачих гээд надад өгч явуулахаар нь би банкнаас зээл гаргуулж авах санаатай зээл судлаад, гар утасны лизингээ төлчихвөл зээл гарч магадгүй гэхээр нь би тухайн мөнгийг эрхлэгчээсээ зөвшөөрөл авалгүйгээр өөрөө дур мэдэн гар утасны лизингээ төлөхөд ашигласан. Ингээд лизинг төлсөн боловч банкнаас зээл судлуулахад зээл гарах боломжгүй болж би тухайн мөнгийг буцаан төлж чадалгүй хэд хоносон. Үүнээс болж надад холбогдуулан компанийн зүгээс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ...Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. ...Хохирогчид 2,865,490 төгрөгийг төлж, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Л.Н************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ********* ХХК-ны Хөвсгөл аймаг дахь салбарын эрхлэгчээр ажилладаг. Манай салбарын түгээгч ************** нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр орлогын бэлэн мөнгө болох нийт 2,865,490 төгрөгийг банканд тушаана гэж авч яваад тушаагаагүй байсан. Би энэ талаар 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мэдсэн. Б******* нь 08 дугаар сарын 28-ны өдөр өглөө гарах байсан боловч ажилдаа ирэхгүй, залгахаар утсаа авахгүй байхаар нь би хүлээгээд байж байтал 11 цаг өнгөрч ирж надтай уулзахдаа өчигдөр орлогын бэлэн мөнгө тушаах гэж авч яваад банкнаас зээл авах гээд лизингээ дарчихсан гэж байсан. Тэгээд би мөнгө олж хурдан төл, тэгж болохгүй шүү дээ гэж хэлээд явуулсан. Тэрнээс хойш одоог болтол ажилдаа ирээгүй байгаа. Утас руу нь залгахаар авахгүй байгаа. Чат бичихээр мөнгө олдохгүй байна, машинаа зарах гэхээр машин авахгүй байна. Хашаагаа зарахаар болсон гэх зэрэг зүйл яриад байгаа. Манайх өдөр бүр компани руугаа мэдээгээ өгөөд орлого зарлагаа тулдаг болохоор компани мэдээд хууль хяналтын байгууллагаар шийдүүл гэсэн чиглэл өгсөн. ...************** хохирол нөхөн төлбөрийг бүрэн төлж барагдуулж байгууллагыг хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг (хх-ийн 16, 21-р хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (хх-ийн 6-7, 12-р хуудас),

**************ын Хаан банкны ***********дугаартай дансны хуулга (хх-ийн 9-10-р хуудас),

**************, Л.Н************ нарын харилцсан зурвасын хуулбар (хх-ийн 18-19-р хуудас),

“*********” ХХК, ************** нарын байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ (хх-ийн 33-36-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 28-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 29-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 30-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 31-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн **************дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ************** нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...” гэв.

Шүүгдэгч ************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.  

Шүүгдэгч ************** нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*********” ШТС-ын түгээгчээр ажиллах хугацаандаа 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн орлого болох бэлэн 2,865,490 төгрөгийг “банканд тушаана” гэж авч явж өөрийн утасны лизинг төлж, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч **************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Л.Н************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 16, 21-р хуудас), Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (хх-ийн 6-7, 12-р хуудас), **************ын Хаан банкны ***********дугаартай дансны хуулга (хх-ийн 9-10-р хуудас), **************, Л.Н************ нарын харилцсан зурвасын хуулбар (хх-ийн 18-19-р хуудас), “*********” ХХК, ************** нарын байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ (хх-ийн 33-36-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүгдэгч ************** нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*********” ШТС-ын түгээгчээр ажиллах хугацаандаа 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн орлого болох бэлэн 2,865,490 төгрөгийг “банканд тушаана” гэж авч явж өөрийн утасны лизинг төлж, хөрөнгө завшсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд өмчлөх эрхэд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч **************ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзлээ.   

Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг шүүгдэгч ************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч ************** нь хохирогч “*********” ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь шатахуун түгээх салбарт 2,865,490 төгрөгийн хохирлыг учруулсан бөгөөд шүүгдэгч ************** нь хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлж буй байдал, гэм буруу, мөрдөн байцаах ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг шүүхэд гаргаж байна...” гэв. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ************** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 31-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ************** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч **************д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтов.

Эрүүгийн **************дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1.  Шүүгдэгч Д***** овогт Ё**********ын Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ё**********ын Б*******ыг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч **************д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.     

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч **************д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.    

      6. Эрүүгийн **************дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР