Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2020/00137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******,******* тоотод оршин суух ******* овогт Б.А /регистрийн дугаар*******,*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******,******* тоотод оршин суух, ******* овогт Б.Э /регистрийн дугаар:*******/, утас:/-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаан оролцогчид:

Нэхэмжлэгч Б.А

Хариуцагч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...2017 оноос Б.Этой үерхэж бидний дундаас 2019.01.29-ний өдөр охин Э.Г төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, хамтран амьдрах хуагцаанд таарамж муутай байдаг байсан учраас 2021 оны 05 дугаар сараас салж тус тусын амьдралаар амьдрах болсон. Охин миний асаргаанд өсч байгаа. Эцгээс нь туслалцаа анхаарал байдаггүй тул тэтгэлэг гаргуулж өгнө... үү.

Хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Э миний бие Болдбаатар овогтой Анхзултай хамтран амьдарч байсан нь үнэн болно. Нэхэмжлэлийн дагуу Эрболд овогтой Гэгээн-Анир нь миний охин мөн болно. Салснаасаа хойш охинтойгоо нэгээс хоёр удаа л уулзсан. Тэтгэмж тогтоолгоод 7 хоногт 1 удаа уулзаж баймаар байна. Найз залуу болох залуутай нь охинтойгоо уулзах хугацаандаа муудалцаж хэрүүл уруул хийхгүй гэдгээ батлан тайлбарлая. Э.Г охиндоо тэтгэмж тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл /хх-1/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотиаратаар батлуулсан хуулбар /хх-2/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа/хх-3/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-4/, Нийцэл ӨЭМТ-ийн тодорхойлолт /хх-5/, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа/хх-6/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.А нь Б.Эод холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Б.А, Б.Э нар нь 2017 онд танилцан хамтран амьдарч байгаад, тэдний дундаас 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр охин Э.Г төрсөн болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.

4. Гэрлэгчдийн дундаас 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Э.Гын асрамжийг талаар хариуцагч Б.Э маргахгүй, эхийнх нь асрамжид байлгахыг зөвшөөрсөн.

5. Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй гэжээ.

6. Хариуцагч Б.Э нь охин Э.Гт хүүхдийн тэтгэлэг төлнө гэсэн тайлбар гаргасан бөгөөд хүүхдийг насанд хүртэл нь эцэг Б.Эоос Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасан тэтгэлгийг сар бүр гаргуулан гаргуулан олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

7. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаар 35 337 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Э.Гыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Эоор сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 35 336 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА