| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 302/2025/00857/И |
| Дугаар | 001/ХТ2026/00123 |
| Огноо | 2026-05-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2026/00123
Б.Балжаны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг үндэслэл болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 212/МА2026/00009 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 302/ШШ2025/00883 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Б-ны гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б-с 2026.03.10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Б.УНДРАХ
Х.ЭРДЭНЭСУВД