Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/151

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

нарийн бичгийн дарга Т.,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 157 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******т холбогдох эрүүгийн 2407000000190 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, *******-ны өдөр Удаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, тай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Налайх дүүрэг, , *******,******* тоотод оршин суух хаягтай, урьд

Налайх дүүргийн шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнссэн,

******* овогт *******ы ******* /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр *******,******* тоот хаягт оршин суух Г.ийн гэрт очин эр эмийн хардалт, гэр бүл үймүүлсэн гэх шалтгаанаар маргаан үүсгэх явцдаа харилцан зодолдож, толгой, нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр Г.ийн эрүүл мэндэд хэлэнд шарх, баруун дээд, доод зовхи, баруун шанаа, хамар, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хохирогч Г.ийн өгсөн мэдүүлэг /хх-7-8, 11-12/, насанд хүрээгүй гэрч П.*******гийн мэдүүлэг /хх-19-20/, шинжээчийн 333 дугаартай дүгнэлт /хх-23-24/, яллагдагчаар өгсөн Б.*******ийн өгсөн мэдүүлэг /хх-40-41/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би эхнэртэйгээ уулзаагүй 2, 3 сар болсон. Гэртээ байж байтал нэг хүн орж ирээд “эхнэр чинь тосгонд 5 дугаар байранд орж гараад яваад байлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь явж ороод хаалга нүдтэл хоёулаа цуг байсан. гэдэг хүн уг нь миний багын найз. Чи найз байж ямар арчаагүй юм бэ гэж хэлтэл намайг унагаад доороо хийсэн. Тэгэхээр нь би цохисон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.*******т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр *******,******* тоот хаягт оршин суух Г.ийн гэрт очин эр эмийн хардалт, гэр бүл үймүүлсэн гэх шалтгаанаар маргаан үүсгэх явцдаа харилцан зодолдож, толгой, нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр Г.ийн эрүүл мэндэд хэлэнд шарх, баруун дээд, доод зовхи, баруун шанаа, хамар, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны хохирогчоор Г.ийн өгсөн: “...Би хуучин найз гэх эмэгтэйтэй харьцаад 1 cap орчим болж байна. Би ганцаараа байдаг тул сүүлийн 2 хоногт манайд надтай цуг амьдрах болсон. Тэгтэл өнөөдөр гэнэт өглөө 08 цагийн орчимд манай гэрт гийн салсан нөхөр ******* гэх залуу өөрийн үеэл дүү , охин *******, хүү гэх хүүхдүүдийн хамт дайран орж ирээд г зодох гээд заамдаад авах үед нь би хажуугаас нь салгах гэтэл ******* дагуулж ирсэн 3 хүүхэдтэй нийлээд намайг зодож, гартаа таарсан болгоноор намайг цохиж байсан... Тухайн үед эхлээд гэрт орж ирээд шууд намайг цохих гэхээр нь би бултаад гараас нь татаад дээр нь дараад унагасан. Тэгээд боль гээд хүүхдүүд нь байсан учир босготол ******* миний нүүр болон толгой хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд миний амнаас цус гараад хажуу айлын хүн цагдаа дуудсан гэтэл гараад яваад өгсөн. Би *******ийн гараас нь татаад газар унагаад дээр нь гарах үед араас татаад салгаж байсан. Өөр зүйл байхгүй, тухайн үед түүний хүүхдүүд байсан, надад халдсан зүйл байхгүй. Толгойн хэсэг хүзүүнд үүссэн гэмтэл бол ******* босч ирээд 2-3 удаа өшиглөхөд үүссэн. Харин хүзүүнд үүссэн нь *******тэй барилцаж авахад үүссэн байх. Нуруунд үүссэн зулгаралт бол ямар нэгэн хүн нуруунд хүрээгүй учир би мэдэхгүй байна *******тэй газар унах үед үүссэн байх боломжтой. Би тухайн өдөр яаралтай тусламжид боолт хийлгэсэн. Дараа нь огт очоогүй байгаа. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-7-8, 11-12 дугаар тал/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрчээр П.*******гийн өгсөн: “...Би тухайн үед гэртээ байж байгаад аав, ах *******, нарьщ хамт нд нэг айлд очсон. Тухайн айлд очиход манай ээж болон гэх хүн нар байсан. Тэгээд гэрт ороход аав ийг цохих гэтэл нь аавыг барьж аваад газар унагасан. Тэгээд манай ах ******* салгасан. Тэгээд тэр хоёр ноцолдоод зодолдоод байсан. Аав тухайн үед нүүр рүү нь 2-3 өшиглөөд байсан. Тэгтэл ээж цагдаа дуудсан. Би өөр зүйл сайн мэдэхгүй. Тухайн үед аав *******, ээж , ах *******, үеэл нар байсан. Мөн хажуу айлын гэх нэг ах байсан. Толгой, нүүр рүү нь 2-3 өшиглөсөн, өөр зүйл болоогүй. нь аавыг 2-3 удаа газар унагасан, өөр хүнтэй маргалдаж зодолдоогүй. Манай ээж гэртээ хэдэн cap ирээгүй, той хамт амьдарч байсан тийм учир маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-19-20 дугаар тал/

3. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 333 дугаар: “Г.ийн биед хэлэнд шарх, баруун дээд, доод зовхи, баруун шанаа, хамар, хүзүүнд цус хуралт, нуруу, ууцанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, нидрэх, үрэх үйлдлээр үүснэ. З.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-23-24 дүгээр тал/

4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44 дүгээр тал/

5. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-47-55 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь хохирогч Г.ийн толгой, нүүрэн тус газар нь цохих, өшиглөх болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 333 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар Улсын яллагч “Шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан бол гэр бүлийн хувийн таарамжгүй харилцаа, гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй байна. Шүүгдэгч Б.*******ийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.

Хохирогч Г. нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна” гэх дүгнэлтийг гаргав. Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай. Шүүгдэгч Б.******* нь хохирогч Г.ийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хавтаст хэрэгт хохирлын баримт авагдаагүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг, Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв Харин шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. Бусад асуудлаар Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЧИНЗОРИГ