| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2024/0159/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/152 |
| Огноо | 2024-08-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,
Улсын яллагч Г.Ганбагана /томилолтоор/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 160 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******ад холбогдох эрүүгийн 2407002380198 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, тай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт *******, ******* тоотод оршин суух, урьд:
Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхийн эрүүгийн шүүхийн 1986 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 100 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109-Б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусаж суллагдсан,
Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ардын шүүхийн эрүүгийн шүүхийн 1989 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 69 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусаж суллагдсан,
Дорнод аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусаж суллагдсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 441 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусаж суллагдсан.
******* овогт *******гийн ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “*******”-ны орчим АНУ-ын иргэн ******* /Z-ийн түрүүвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,214,258 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр н. ахтай 10 цагийн үед Тэрэлж рүү айраг гээд элгэнд сайн өвс түүж аваад тэгээд уул руу орсон чинь нэг гадаад иргэн тэр завсраар гарахад нь түрүүвч нь ил харагдаж байхад нь авчихсан. Дотор нь 300 доллар 200.000 төгрөг байсан ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: хохирогч Америкийн Нэгдсэн улсын иргэн ийн мэдүүлэг /хх-38-39/, гэрч ын мэдүүлэг /хх-41-43/, Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн дүгнэлт /хх-61-63/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайханы зүгээс: “иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-89/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-91/, хохирол төлсөн баримт /хх-94/, *******ны Засаг даргын тодорхойлолт /хх-95/, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-96/, ял шийтгэсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Шүүгдэгч Д.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “*******”-ны орчим АНУ-ын иргэн ******* /Z-ийн түрүүвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,214,258 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
/хх-38-39 дүгээр тал/,
/хх-41-43 дугаар тал/,
/хх-83, 96-116 дугаар тал/
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд дээрх хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчид хохирол төлбөр төлсөн, гэм хорыг барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзээд 350 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайханы зүгээс: “...шүүгдэгч Д.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг буюу 240 цагаар тогтоож өгөөч гэсэн ийм дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчийн 2 хоног буюу 48 цаг саатуулагдсаныг ажлын 8 цагаар тооцоод түүнд оногдуулах нийтэд тустай ажил хийлгэх ялаас нь хасаж тооцож өгнө үү...” гэх, дүгнэлт тайлбарыг тус тус гаргав.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч /*******/-д 1,214,258 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирол төлбөрт 1,400,000 төгрөгийг өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлөгдсөн байдал,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Д.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг флаш диск хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, сэжигтнээр баривчлагдсан 2 хоногтой, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 350 /гурван зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******ын сэжигтнээр баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 16 цагийг эдлэх ялд оруулан нийт эдлэх ялыг 334 /гурван зуун гучин дөрөв/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг флаш дискийг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ