Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Батзориг,

Улсын яллагч Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Н.******* оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 63 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох хэргийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдаргчийн хамт *******,*******,*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 79 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

******* овогт *******ийн ******* /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүргийн , Цэргийн ангийн урд талын замын уулзвар орчим хохирогч А.ыг төлбөр төлсөн мэтээр мөнгөн шилжүүлэг амжилттай хийгдсэн гэсэн мэдээлэл харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, 230,000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны хонийг өөрийн эзэмшилдээ хууль бусаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хохирогч А.ын мэдүүлэг /хх-13-14/, хохирогч А.ын Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-28/, Дамно компанийн эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-109-112/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-66-69/, гэрч Ч.ын мэдүүлэг /хх-21-22/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Найзуудаараа зугаалгаар явж байсан. Хорхог хийх гээд хонь аваад мөнгийг нь шилжүүлсэн гэж бодсон чинь мөнгө нь яваагүй байсан. Би сүүлд нь мэдээд гэм буруугаа хүлээсэн. Мөнгийг нь явуулсан гэж хэлээд худлаа хэлээд авчихсан. Тухайн үед мөнгө байгаагүй, сүлжээгүй газар манай найзууд байгаад байсан. Хонио гаргаж чадаагүй байж байсан амралтанд. Сүүлд хүнээр гаргуулаад талыг нь авсан. Нөгөө хүнийхээ хохирлыг барагдуулж, гэм буруугаа хүлээж байгаа. Дансаа хэлэнгүүт нь явуулсан явуулсан ахаа гэж хэлээд яваад өгсөн. Дараа нь би мэдээгүй байсан чинь гээд манай найз надад хэлсэн. Миний машиныг хураагаад авчихлаа гэсэн. Найзынхаа 7606 гээд машиныг түр гуйж аваад явсан. Би уулзаад хохирлыг барагдуулсан” гэв.

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Н.*******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүргийн , Цэргийн ангийн урд талын замын уулзвар орчим хохирогч А.ыг төлбөр төлсөн мэтээр мөнгөн шилжүүлэг амжилттай хийгдсэн гэсэн мэдээлэл харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, 230,000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны хонийг өөрийн эзэмшилдээ хууль бусаар шилжүүлэн авсан болох нь:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор А.ын өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүргийн цэргийн ангийн урд талын уулзвар дээр хонь зарж байсан. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 7603 уне гэх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан надаас ирж хонь авъя гэж хэлээд надаас эм хонь 250,000 төгрөг шилжин орсон гэсэн гүйлгээний утга үзүүлээд 250,000 төгрөгийн хонь аваад явсан. Тэр хүний шилжүүлсэн мөнгө дансанд ороогүй намайг залилан мэхэлсэн байсан...” гэх мэдүүлэг,

/хх-13-14 дүгээр тал/

  1. Мөрдөн шаргах ажиллагаанд гэрчээр Ч.ын өгсөн: “... улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшиж байсан. Миний танил ******* гэх залуу машиныг минь унаад юманд явчхаад ирье гэж надаас гуйхаар нь би *******д 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр өгч явуулсан. Энэ өдрийн орой 19-20 цагийн хооронд ******* машиныг надад буцааж авчирч өгсөн.  гэх тээврийн хэрэгсэл манай хадам аав болох Ц.гийн нэр дээр байдаг...” гэх мэдүүлэг,

/хх-21-22 дугаар тал/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Н.*******гийн өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр найз , дүү нарын хамтаар Налайх дүүргийн , рүү амралтад явсан, явж байх замдаа Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс замын урд талд хонь зарж байсан хонь худалдаж авья гэж хэлээд Хаан банкны гүйлгээ амжилттай гэсэн зураг харуулаад “мөнгө шилжүүлсэн шүү”  гэж хэлээд хонийг авч явсан хамт явж байсан хүмүүс мэдээгүй , нар мэдээгүй...” гэх мэдүүлэг,

/хх-20-21 дүгээр тал/

  1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар,

/хх-82-95 дугаар тал/

  1. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-42-57 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.******* нь хохирогч А.ын “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийн шилжүүлэн авсан” нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцсэн нь түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Н.*******  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийн шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчШүүгдэгч Н.******* нь бусдын эд зүйлийг амар хялбар аргаар олж авах зорилгоор наймаа арилжаа хийж төлбөрийг төлж шилжүүлсэн мэтээр хохирогч А.ыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, 230,000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны хонийг өөрийн эзэмшилдээ хууль бусаар шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч А.ад учирсан хохирлыг төлж барагдуулсан  байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, нутаг дэвсгэрийн хязгаарыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлах саналтай байна. Түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэх дүгнэлтийг гаргав.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Н.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.ад 230,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь уг хохирлыг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлөгдсөн байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв

Харин шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлаар

Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт Нарантуяагийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, тогтоосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/  цагыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ