| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2024/0161/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/156 |
| Огноо | 2024-09-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,
Улсын яллагч Н.Мөнхцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 169 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2407000000197 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт *******,*******,******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
******* овогт *******ийн ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.******* нь 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зүс таних О.*******гээс гар утсан дээрээ суулгасан Худалдаа хөгжлийн банкны интернэт банк блоклогдсоныг гаргаж өгөх талаар хүсэлт тавин гуйсныг ашиглан түүний Худалдаа хөгжлийн банкны интернэт банкны нууц кодыг сэргээн нэвтрэн орж О.*******гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны дугаарын дансанд байсан мөнгийг өөрийн эзэмшил ашигладаг “” ХХК-ийн апликейшн дээр үүсгэсэн дугаарын цахим хэтэвч рүүгээ 300,000 төгрөг, 500,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 65,000 төгрөг буюу 4 удаагийн гүйлгээгээр нийт 1,865,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан,
Мөн 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр О.*******гийн худалдан авсан шинэ гар утсанд Худалдаа хөгжлийн банкны интернэт банкны апплейкшн суулгаж өгөх хүсэлтийг дахин ашиглаж интернэт банк татан суулгаж, улмаар гар утаснаас нь “ ББСБ-аас 1,980,000 төгрөгийн, “” ББСБ-аас 1,000,000 төгрөгийн, нийт 3,000,000 төгрөгийн зээлийг авч өөрийн эзэмшин ашигладаг “” ХХК-ийн аппликейшн дээр үүсгэсэн дугаарын цахим хэтэвч рүүгээ шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч О.*******д нийт 4,845,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: Хөрөнгийн үнэлгээний тайлан, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-20/, хохирогч О.*******гийн мэдүүлэг /хх-23/, гэрч Н.ын мэдүүлэг /хх-29/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-35-36/, хохирогч Г.ын эзэмшлийн хаан банкны дугаартай дансны хуулга /хх-48/, Хаан банкны 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 29/6609 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын зүгээс: “шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-69/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн хэрэг болдог өдрийн өмнөх өдөр манай хадам ээж О.******* гэдэг найзтайгаа гэртээ уучхаад караоке руу надаар хүргүүлсэн. Тэгээд караоке руу орохоос өмнө хадам ээж надад 200.000 төгрөг өгөөд маргааш авъя гээд хадгалуулсан. Тухайн үед нь би машины зээл нэхэгдээд байж байсан болохоор хадам ээжийн өгсөн мөнгөөр мөрийтэй тоглоом тоглоод алдчихсан. Тэгээд маргааш нь О.******* ах гэрт ирээд утас янзлаад өгөөч гэхээр нь данс руу нь ороход мөнгө байсан. Тухайн үед эндээс аваад тоглоод мөнгийг нь олчихъё гэж бодоод тэнэг үйлдэл гаргаад 300.000 төгрөг авч тоглож алдаад тэгэхээр нь нөгөө мөнгөө дахиж олно гэж бодоод 500.000 төгрөг аваад дахиж алдаад тэгээд 1.000.000 төгрөг аваад дахиж алдаад, тэгээд тухайн үед хэлэх гэж байсан боловч хэлж чадаагүй. Тэгээд хадам ээж тухайн гэрт байсан болохоор хэдэн өдрийн дараа О.******* ах дахиж ирээд намайг янзлаад өгөөч гэхээр нь би дахиад тоглоод хожчих юм болов уу гэж бодоод аппликэйшнээр нь зээл аваад дахиад алдчихсан” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г.******* нь 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зүс таних О.*******гээс гар утсан дээрээ суулгасан Худалдаа хөгжлийн банкны интернэт банк блоклогдсоныг гаргаж өгөх талаар хүсэлт тавин гуйсныг ашиглан түүний Худалдаа хөгжлийн банкны интернэт банкны нууц кодыг сэргээн нэвтрэн орж О.*******гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны дугаарын дансанд байсан мөнгийг өөрийн эзэмшин ашигладаг “” ХХК-ийн аппликейшн дээр үүсгэсэн дугаарын цахим хэтэвч рүүгээ 300,000 төгрөг, 500,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 65,000 төгрөг буюу 4 удаагийн гүйлгээгээр нийт 1,865,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан,
Мөн 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр О.*******гийн худалдан авсан шинэ гар утсанд Худалдаа хөгжлийн банкны интернэт банкны апплейкшн суулгаж өгөх хүсэлтийг дахин ашиглаж интернэт банк татан суулгаж, улмаар гар утаснаас нь “ ББСБ-аас 1,980,000 төгрөгийн, “” ББСБ-аас 1,000,000 төгрөгийн, нийт 3,000,000 төгрөгийн зээлийг авч өөрийн эзэмшин ашигладаг “” ХХК-ийн аппликейшн дээр үүсгэсэн дугаарын цахим хэтэвч рүүгээ шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч О.*******д нийт 4,845,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч О.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр найзындаа байж байтал гэнэт миний худалдаа хөгжлийн банкны интернет банк блокогдоод орж болохгүй байсан. Би худалдаа хөгжлийн дансны дугаараа мэдэхгүй. Тэгэхээр нь би блокоо гаргуулах гээд эхнэрийн найзын хүргэн болох ******* гэх залууд гар утсаа өгөөд янзлуулах гэтэл таны паспорт байна уу хүсэлт явуулах гэсэн юм гээд миний үнэмлэхний зургийг авсан. Тэгээд болохгүй байна гэхээр нь би яваад өгсөн. Тэгээд маргааш нь Улаанбаатар хот руу яваад Нарантуул зах гарч юм авсан. Тухайн үед би картаа ашиглаад яваад байсан. Тэгээд маргааш нь картаа уншуулах гэтэл лимит хэтэрсэн байна гэхээр нь ашиглахгүй орхисон. Тэгээд өнөөдөр дэлгүүр ороод юм авах гэтэл дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэсэн. Тэгээд би ******* гэх залуутай дахин уулзаад дахин янзлаад өг гээд утсаа өгсөн. Тухайн үед миний иргэний үнэмлэхийг гаргаад бариад байсан. Тэгээд болохгүй байна гэсэн. Тэгээд би худалдаа хөгжлийн банкны лавлах руу залгатал таны дансанд үлдэгдэл байхгүй байна, та өнөөдөр 2 удаа зээл авсан байна гэсэн. Тэгээд би цагдаад хандсан” гэх мэдүүлэг /хх-06-07 дугаар тал/,
Иргэн О.*******гийн эзэмшдэг Худалдаа хөгжлийн банкны дугаарын дансны хуулга, интернэт банкны апплейкшнээр гаргасан дансны хуулганы зурган файл /хх-ийн 20-22, 23-26-р хуудас/,
Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 06 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед гэж би санаж байна, тухайн үед ******* нь эхнэр ын хамт манай гэрт ирсэн. Тухайн үед интернэт банкны код блоклогдчихлоо гэж байсан. Манай хүргэн ******* нь манайхтай нэг хашаанд байдаг учир тухайн үед *******ыг гэрээс нь дуудаад “Энийг янзлаад өгөөч” гээд гар утсаа өгч байсан. Тэгээд ******* нь имэйл хаяг болохгүй байна гээд оролдож байгаад орой болчихлоо гээд ******* нь гар утсаа аваад явсан. Түүнээс хойш ирэхгүй байж байгаад 06 дугаар сарын 28-ны өдөр Нарантуул захаас шинэ утас авсан гээд ирсэн. Тэгээд дахиад *******ыг дуудаад жимэйл хаяг суулгаад интернэт банк янзлаад өг гэсэн. Тэгээд ******* бас нилээн оролдож байгаад болохгүй байна гээд гэр рүүгээ орсон. Тэгээд ******* банкны лавлах руу лавлаж асуусан. Тэгтэл данснаас чинь мөнгө татагдаад зээл авсан байна гэсэн. Тэгээд ******* эхнэрээ дагуулаад цагдаа явлаа гээд явсан. 21-ний өдөр бол 30-40 минут болсон, 28-ны өдөр бол 20-30 минут орчим болсон. Тэгээд болохгүй байна гээд гэртээ орсон. 21-ний өдөр авахдаа иргэний үнэмлэх шаардлагатай байна гээд иргэний үнэмлэхийг нь авч байсан. Тухайн үед ******* машинаасаа үнэмлэхээ авч ирж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
Г.*******ын эзэмшдэг Голомт банкны дугаарын дансны хуулга /хх-ийн 105, 106-р хуудас/,
Яллагдагч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”Би 2024 оны 06 дугаар сарын 23-24-ний үед гэртээ байж байхад манай хадам ээжийн найз гэх ******* ах хадам ээжийн гэрт ирээд “Миний утас янзлаад өгөөч, интернэт банкаа блок хийчихлээ гэж байсан. Тэгээд би утсыг нь аваад үзтэл болохгүй байсан. Интернэт банкны нууц кодыг нь сэргээгээд ортол дансанд нь 1.800.000 төгрөг байсан. Тэгэхээр нь ******* ахад би болохгүй байна гэж хэлээд интернэт банк руу нь нэвтэрч ороод 3 удаагийн гүйлгээгээр 1,000,000 төгрөг, 500.000 төгрөг, 300,000 төгрөгөөр 3 удаа -ийн өөрийнхөө данс руу татаж авсан, тухайн үед ******* ахад хэлээгүй. Тухайн мөнгөөр цахим мөрийтэй тоглоом буюу Linebet нэртэй цахим мөрийтэй тоглоом тоглож алдсан. Түүнээс хойш хэлээгүй байж байгаад өнөөдөр буюу 06 сарын 28-ны өдөр дахиад янзлуулах гээд үзээд өгөөч гээд ирэхээр нь мөнгийг нь дахин олох гээд Бид гээд апплейкшнээр зээлийн хүсэлт явуулаад 2,000,000 төгрөг зээлж авсан. Дахин нэртэй апплейкшнээс 1,000,000 төгрөг зээлж өөрийн данс руу авсан. Тэгээд би сонгууль өгөөд ирэхэд ******* ах лавлахтай яриад мэдсэн байсан. Би тухайн үед авсан гэдгээ хэлэх гэтэл эхнэр, хадам ээж байсан учир хэлж чадаагүй. Тэгээд байж байтал ******* цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан. Би тухайн мөрийтэй тоглоом тоглохдоо Налайх дүүргийн голомт цогцолбор сургуулийн хажууд байдаг Cood нэртэй цахим тоглоомын газар тоглосон. Би чатаар холбогдож байгаад данс авч өөрийн Голомт банкны тоот данснаас шилжүүлж тоглодог байсан. Би өөрийн гэм буруугаа ойлгосон. Би ******* ахын мөнгийг эргүүлэн төлсөн" гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-84-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:
Улсын яллагчийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар уг хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар шүүгдэгч Г.*******ыг тэнссэн хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар уг хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар шүүгдэгч Г.*******ыг тэнссэн хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах” гэх дүгнэлт тайлбарыг тус тус гаргав.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Г.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О.*******д 4,845,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлөгдсөн байдал
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Г.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар шүүгдэгч Г.*******ыг тэнссэн хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ