Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 41

 

Мө, М-,

Д- нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0041/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам

Прокурор Г.Мөнхболд,

Шүүгдэгч Мө, М-, Д- нарыг оролцуулан  

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Мө-ын давж заалдах гомдлоор Мө, М-, Д- нарт холбогдох эрүүгийн 1939004740141 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1987 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 9-8 тоотод оршин суух, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 145 дугаар зүйлийн 145.2, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 6 сар хорих ял, мөн Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ял, мөн Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 3 сар 10 хоног хорих ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нийт 4 жил 5 сар хорих ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Б-н Мө

Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 1993 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 6, эмээ, өвөө, ах, дүү нарын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 13-03 тоотод оршин суух, урьд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Б-ын М

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1972 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 17-12 тоотод оршин суух, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан Ц овогт С-н Д

Мө нь 2019 оны 8 дугаар сарын 02-06-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 11-11а тоотод байрлах Ц-гийн гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж, нийт 1682700 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 8 дугаар сарын 15-16-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Сариг 16-11 тоотод байх А-гийн гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтрэн эд зүйл хулгайлж, нийт 1400000 төгрөгийн хохирол учруулсан,

Мө, М- нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 09-08 тоот хашааны гадна Д-тэй марган улмаар түүний нүүрэн тус газарт цохих, өшиглөх зэргээр зодож Д-ийн эрүүл мэндэд үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, баруун хацар, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Д- нь 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Сариг 09-08 тоот хашааны гадна М-тэй марган улмаар түүний нүүрэн тус газарт цохиж М-гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б-э Мө-ыг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Б-н Мө, Б овогт Б-н М- нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц овогт С-н Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Мө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ялаар,  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Мө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 60 хоногийн буюу 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 3 жил 2 сарын хугацаагаар тогтоож, түүнд энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 2 сарын хорих ял дээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялын хэмжээг 3 жил 2 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мө-д оногдуулсан 3 жил 2 сар 21 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар М-д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр  торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200000 төгрөг төлөхөөр буюу 4 сарын дотор, шүүгдэгч Д-эд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200000 төгрөг төлөхөөр буюу 3 сарын дотор төлж дуусгахыг тус тус даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М-, О.Д- нар  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мө-аас 1682700 төгрөгийг гаргуулж хохирогч Ц-д, 1400000 төгрөгийг гаргуулж хохирогч А-д тус тус олгохоор заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Мө давж заалдах гомдолдоо: Миний бие өөрт холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хэсэлттэй байна.

Нэгдүгээрт 2019 оны 8 дугаар сарын 03-ны орой 21 цагийн үед Б миний 88406785 дугаартай гар утас руу залгаад “хаана байна” гэхээр нь би “аймагт байна” гэж хэлсэн, “хүрээд ир” гэхээр нь өөрийн найзууд болох Э, Д нарын хамт очсон. Б “манай эгчийнх рүү яваад мах аваад ирье” гэхээр нь бид дөрөв миний машинтай хамт явсан. Б Саригт нэг айлынх руу ороод 30 орчим минут болсон, удалгүй ууттай мах бариад гарч ирсэн. Тухайн үед Баатарцогтыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдээгүй тул Бболон бусад гэрчийг шалгуулах,

Хоёрдугаарт 2019 оны 8 дугаар сарын 15-16-ны үед /А-гийн гэрт хууль бусаар нэвтрэн орсон гэх/ миний бие Хэнтий аймагт байгаагүй, Бэрх тосгоны Цагдаагийн хэлтсийн дарга А гэх хүний гэрт засварын ажил хийж байсан тул наалт туузаар баримтжуулж авсан хурууны хээг дахин шинжилгээнд хамруулах,

Гуравдугаарт 2020 оны 01 дүгээр сарын 20-нд Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт гэмт хэрэгт шалгагдаж байхдаа дээрх 2 хулгайн гэмт хэргийг хамт шийдвэрлүүлэх хүсэлтийг Хан-Уул дүүргийн прокурор Нарантуяад гаргасан боловч Хэнтий аймгийн Цагдаагийн газраас “...дээрх хулгайн үйлдлүүд нь Мөд хамааралгүй болсон...” гэсэн албан бичиг явуулсан байсан. Би уг албан бичигтэй танилцаж гарын үсэг зурж байсан тул уг албан бичгийг дахин шалгуулах,

Дөрөвдүгээрт 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Д-ийг “та одоо харьж амар” гэж хэлчхээд гэртээ ороод хаалгаа түгжээд амрах гэтэл Д- гэрийн хаалга эвдэж орж ирж танхайраад гэрийн баруун, зүүн баганыг эвдсэн. Гэтэл Д-эд хуулийн дагуу арга хэмжээ аваагүй тул дахин шалгуулах зэрэг хүсэлттэй байна.

Намайг олон шийтгэх тогтоолоор шийтгэж эрх зүйн байдлыг минь дордуулж байгаа тул Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 152, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж үнэн зөвшөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“Мө нь 2019 оны 8 дугаар сарын 02-06-ны хооронд хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 11-11а тоотод байрлах Ц-гийн гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж, нийт 1682700 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 8 дугаар сарын 15-16-ны хооронд хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Сариг 16-11 тоотод байх А-гийн гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтрэн эд зүйл хулгайлж, нийт 1400000 төгрөгийн хохирол учруулсан,

Мө, М- нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 09-08 тоот хашааны гадна Д-тэй марган улмаар түүний нүүрэн тус газарт цохих, өшиглөх зэргээр зодож Д-ийн эрүүл мэндэд үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, баруун хацар, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Д- нь 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Сариг 09-08 тоот хашааны гадна М-тэй марган улмаар түүний нүүрэн тус газарт цохиж М-гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.

Анхан шатны шүүхээс Мө-ын үйлдсэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт нь 3 жилийн хорих ял, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт нь 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн Мө-ын биечлэн эдлэх нийт ялын хэмжээг 3 жил 2 сар 21 хоногоор тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Харин шүүгдэгч Мө-ын “олон шийтгэх тогтоолоор ял шийтгэж эрх зүйн байдлыг дордуулсан, хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй” гэх давж заалдах гомдол нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Мө-ын давж заалдах гомдлоор Мө, М-, Д- нарт холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Мө нь 2019 оны 8 дугаар сарын 02-06-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 11-11а тоотод байрлах Ц-гийн гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж, нийт 1682700 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 8 дугаар сарын 15-16-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 16-11 тоотод байх А-гийн гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтрэн эд зүйл хулгайлж, нийт 1400000 төгрөгийн хохирол учруулсан,

Мө, М- нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 09-08 тоот хашааны гадна Д-тэй марган улмаар түүний нүүрэн тус газарт цохих, өшиглөх зэргээр зодож Д-ийн эрүүл мэндэд үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, баруун хацар, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Д- нь 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Сариг 09-08 тоот хашааны гадна М-тэй марган улмаар түүний нүүрэн тус газарт цохиж М-гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гэр бүлийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг баг руу ургийн баярт яваад 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 11 цаг 30 минутын орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 11-11а тоотод байх гэртээ ирэхэд байшингийн маань зүүн болон урд талын салхивч онгорхой байсан. ...Манай гэрээс 40 инчийн “Самсунг” маркийн 2015 онд 1280000 төгрөгөөр авч байсан зурагт 1 ширхэг, 1.6, 1.3 граммтай Турк улсад үйлдвэрлэсэн монетон гинж 2 ширхэг, Монгол хийцийн мөнгөн ээмэг 1 хос, сувдтай мөнгөн ээмэг 1 хос, циркон шигтгээтэй мөнгөн ээмэг кулоны хамт, тус бүр 50 см урттай мөнгөн гинж 3 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг, ойролцоогоор 18 кг орчим жинтэй үхрийн гуя, 4 кг орчим хонины цул мах, хонины үстэй өвчүү, хул эрээн цэцэгтэй орны нимгэн бүтээлэг 1 ширхэг, бэлнээр 200000 төгрөг алдагдсан. ...хохирлоо барагдуулж авмаар байна...“ гэсэн мэдүүлэг /1хх-ийн 12-14, 17-18х/,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн №2019.085 дугаартай:

“...Шинжилгээнд тэнцэх 1 дугаартай гарын мөр нь Мө-ын зүүн гарын ядам хуруугаар үүсгэгдсэн мөр байна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 28х/,

Шинжээч Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Папилон санд кодлон оруулахад 1 дугаартай гарын мөр нь Бын Мө ын зүүн гарын ядам хурууны дардастай тохирч байсан. ...хүний гарын хээ нь өөр хүний гарын хээтэй давхцах боломжгүй... ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 32-33х/,

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн №ХЦ1927 дугаартай хулгайд алдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнэлгээг 1482700 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1хх-ийн 36-37х/,

Хохирогч А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 16-11 тоотод оршин суудаг бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр эхнэр Ренчинхандын хамт Хэрлэн сумын 8 дугаар баг Тахилгат тосгоны “Маш мухар” гэх газар руу явсан. Намайг хөдөө гэртээ байхад 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр миний төрсөн дүү С манай хөдөө гэрээс 5-6 орчим км зайтай байдаг Ш гэх айлынх руу утсаар холбогдоод манай гэрт хулгай орсон талаар хэл дуулгасныг Ш надад ирж хэлсэн. ...манай гэрээс дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 5 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, их гарын гуулин шармал аяга 1 ширхэг, хуучин 3 үе дамжсан бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, ширхэг нийт 8 ширхэг мөнгөн аяга, мөн нэрийг нь мэдэхгүй 8-9 см өндөртэй гуулин бурхан 1 ширхэг тус тус алдагдсан...“ гэсэн мэдүүлэг /1хх-ийн 69-70х/,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №2019.092 дугаартай

“...Шинжилгээнд тэнцэх 1 дугаартай гарын мөр нь Мө-ын зүүн гарын дунд хуруугаар үүсгэгдсэн мөр байна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 85х/,

Шинжээч Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...папилон санд кодлон оруулахад 1 дугаартай гарын мөр нь Б-н Мө-ын зүүн гарын дунд хурууны дардастай тохирч байсан. ...хүний гарын хээ нь өөр хүний гарын хээтэй давхцах боломжгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 89-90х/,

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №241 дугаартай: “...А-гийн байшингаас хулгайд алдагдсан эд зүйлсийн нийт үнэлгээг 1400000 төгрөгөөр тогтоов... ” гэсэн дүгнэлт /1хх-ийн 95-96х/,

Хохирогч М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нар Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 6 дугаар эгнээнд Шинэ-Өглөө дэлгүүрийн эгнээнд очоод М ах айл руу орсон. Тэр хойгуур нь надтай хамт машины арын суудалд сууж байсан ах намайг гараараа нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон. М ах гарч ирээд бид хоёрыг салгаад дундуур орж суусан. Би намайг хүргээд өгчих гээд Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 09-08 тоот руу таксины жолоочоо явуулсан. Замдаа ах Мө руу утсаар яриад “намайг нэг хүн зодоод байна, би машинтай цуг гэрийнхээ гадаа очиж байна” гэж хэлсэн. Гэрийн гадаа очиход Мө ах гэрээсээ гараад ирсэн байсан. Намайг машинаас буух гэхэд нөгөө ах үсдээд буулгахгүй байсан. Мө ах “яагаад байгаа юм бэ” гээд намайг үсдээд байсан ахыг машинаас татаж буулгасан. Мө ахыг нөгөө ах гараараа цохисон. Би нөгөө ахтай харилцан цохилдож зодолдсон. Аймар агсан ах байсан. Миний баруун нүд хөхөрч хавдсан, зүүн нүдний зовхины доод хэсэгт бага зэрэг шалбарч, үсний хуйх хөндүүр болсон байсан. Би Д- гэдэг хүнд зодуулсандаа гомдолтой байна... ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 130-131х/,

Хохирогч Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед би архи пиво уусан байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. ...Сангийн аж ахуйд нэг айлын гадна очоод намайг машинаас чирч буулгаад хэдэн талаас балбасан. Намайг М-н дүү гэх залуу, тэр хашаанаас гарч ирсэн 2 хүн зодсон. Тухайн үед манай эхнэр П, таксины жолооч, манай дүү М нар хамт байсан. Миний үүдэн баруун дээд талын 1-р шүд хөдөлсөн, мөн баруун, зүүн хацар гэмтсэн, цээжээр хөндүүр болсон. Би тэр залуучуудыг зодсон асуудал байхгүй... ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 134-135х/,

Гэрч П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед машин дотор манай нөхөр хамт ирсэн М- гэх залуутай хэрэлдэж маргалдаад байсан. М- нь гар утсаараа ах руугаа яриад “намайг зодоод байна, аллаа” гэж бахираад байсан. М-гийн гэрийн гадаа ирсэн чинь М-гийн ах нь гээд 2 залуу гэрээс гарч ирээд манай нөхрийг таксины хаалгаар чирч буулгаад Мө, М- хоёр манай нөхрийг нийлж зодсон. ...манай нөхрийн толгой нь хавдаж шүд нь хугарсан... ” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 136х/,

Мө-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 29-ний шөнө гэртээ унтаж байхад манай дүү М- 01 цаг 46 минутад над руу залгаад “таксинд суугаад явж байхад нэг ах намайг зодоод нүд амыг маань хөх болгочихлоо, ална гээд явуулахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй гэрийн гадаа дүү маань тэр машинтайгаа хүрээд ирсэн. Намайг машины хаалгыг онгойлгоход нэг хөгшин ах манай дүү М-г боогоод байж байхаар нь би тэр хүнийг машинаас татаж буулгасан. Тэр хүн дахин манай дүү М-г заамдаад байхаар нь салгаад дүүгээ өөрийнхөө гэр рүү авч ороод гэрийнхээ хаалгыг түгжсэн чинь нөгөө ах эхнэртэйгээ манай гэрийн хаалгыг татсаар байгаад орж ирээд хэрүүл маргаан үүсгээд агсам тавьж манай гэрийн баганыг татаж хугалахаар нь гар гээд хөөгөөд гаргасан. ...миний хувьд тэр хүнийг зодсон цохисон асуудал байхгүй... ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 137х/,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №36 дугаартай  

“...Д-ийн биед үүдэн баруун дээд 1-р шүдний булгарал, баруун хацар, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...

...Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 146х/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №35 дугаартай

“...М-гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо...

...Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... “ гэсэн дүгнэлт /1хх-ийн 151х/,

М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн мэдүүлэг /1хх-ийн 173-174 тал/

Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг болон М-гийн биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна... ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 175х/ зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцжээ.   

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай бөгөөд анхан шатны шүүхээс Мө-ыг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Мө, М- нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Мө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялаар, Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Мө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 60 хоногийн буюу 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 3 жил 2 сарын хугацаагаар тогтоож, түүнд энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 2 сарын хорих ял дээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялын хэмжээг 3 жил 2 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Мөд оногдуулсан 3 жил 2 сар 21 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.  

Шүүгдэгч Мө-ын давж заалдах гомдлын тухайд:

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2019.092 дугаартай “...Шинжилгээнд тэнцэх 1 дугаартай гарын мөр нь Мө-ын зүүн гарын дунд хуруугаар үүсгэгдсэн мөр байна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 85х/, мөн албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2019.085 дугаартай “...Шинжилгээнд тэнцэх 1 дугаартай гарын мөр нь Мөын зүүн гарын ядам хуруугаар үүсгэгдсэн мөр байна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 28х/,

Шинжээч Т-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тухайн хэргийн газраас ирүүлсэн гарын мөр нь Б-н Мө-ынх болох нь тогтоогдсон. ...хүний гарын хээ нь өөр хүний гарын хээтэй давхцах боломжгүй, солигдох боломжгүй...” гэсэн мэдүүлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар Мө нь хоёр удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь нотлогдож тогтоогдсон тул түүний гаргасан “хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, хурууны хээг дахин шинжилгээнд явуулах хүсэлттэй байна” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.   

Анхан шатны шүүхээс Мөд хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт оногдуулсан 3 жилийн хорих ял, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тогтоосон нь хууль зөрчөөгүй, үндэслэлтэй байх тул “олон шийтгэх тогтоолоор ял оногдуулж эрх зүйн байдлыг дордуулсан” гэх шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Мө-ын “хэргийг мөрдөн байцаалтад буцаалгаж, дахин шалгуулах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Мө-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Мө-ын цагдан хоригдсон 78 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                               Б.СҮХГОМБО