Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/163

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Өнербол,

улсын яллагч Г.Ганбагана,

шүүгдэгч Б.*******, М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 121/А дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******, ******* овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2407000000135 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт *******,******* тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

******* овогт *******ы ******* /РД:/

2. Монгол улсын иргэн, Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, бааранд зөөгч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эгч дүү нарын хамт , тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

******* овогт *******ийн ******* /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.*******тэй бүлэглэн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Х.той маргалдаж Налайх дүүргийн хороонд үйл ажиллгаа явуулдаг Сиюү /CU/ дэлгүүрийн гадна толгой руу тэлээгээр болон гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн, баруун зулайд шарх, зүүн хацар, зүүн баруун өвдөгт зулгаралт, хамар, хүзүүнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.*******тэй бүлэглэн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Х.той маргалдаж Налайх дүүргийн хороонд үйл ажиллгаа явуулдаг Сиюү /CU/ дэлгүүрийн гадна толгой руу тэлээгээр болон гараараа цохиж эрүүл мэндэд нь "зүүн, баруун зулайд шарх, зүүн хацар, зүүн баруун өвдөгт зулгаралт, хамар, хүзүүнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хохирогч Х.ийн өгсөн мэдүүлэг /хх-5, 7/, гэрч Б.ийн мэдүүлэг /хх-21-22/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-46-58/ шинжээчийн 216 дугаартай дүгнэлт /хх-40-41/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч М.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ад Б.******* ажилладаг байхад нь би очоод байж байгаад гэдэг баар руу очиж ууж байгаад Налайх дүүргийн CU дээр очоод гэдэг таньдаг ахтайгаа таараад юм идсэн чинь ахтай юм ярьж байгаад тэгээд орсон чинь Х.той муудалцсан. Тэгээд гоймонгоо идээд сууж байсан чинь Х. хүрч ирээд Б.*******ийг гаръя нэглэх үү гээд тэгсэн чинь Б.******* гаръя гээд гарахаар болоод Х. түрүүлж гарсан. Тэгээд бид хоёр хойноос нь гарч байсан чинь гардаг ордог хаалганы дунд Х. намайг цохиод тэгээд бид хоёр зодолдоод зодоон дуусахдаа толгой нь хагарсан байсан гэв.

Шүүгдэгч Б.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр би ад ажиллаж байхдаа М.*******ийг дуудсан. Тэгээд М.******* ирээд бид хоёр гэдэг бааранд орж ууж байгаад гараад CU рүү юм идье гэж ороод гадна байхад тэй таарсан. Тэгээд тэй юм ярьж байгаад гоймон аваад өгье гэхэд нь би түрүүлж ороод гоймонгоо дэвтээх гээд ороод М.******* хоёр гадаа байхад би дотор гоймонгоо дэвтээгээд Х.ийн хажууд сууж байхад Х. юм ярьж байгаад муудалцаад ******* хоёр орж ирээд миний хажууд сууж байхад Х. хүрч ирээд хоёулаа гаръя гэхээр нь би тэгье гээд гарч байхад ордог гардаг хаалганы голд М.*******ийг цохисон. Тэгээд М.*******тэй гараад барьцалдаад зодолдож байхад нь би очоод нэг жийгээд араас нь нэг цохисон. Тэгээд наашлаад хүрээд ир гэсэн. Толгойноос нь цус гарчихсан байсан” гэв.

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.*******, М.******* нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.******* М.******* нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Х.той маргалдаж Налайх дүүргийн хороонд үйл ажиллгаа явуулдаг Сиюү /CU/ дэлгүүрийн гадна толгой руу тэлээгээр болон гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь “зүүн, баруун зулайд шарх, зүүн хацар, зүүн баруун өвдөгт зулгаралт, хамар, хүзүүнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Х.ийн өгсөн: “2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 05 цагийн үед Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сиюү /СU/ сүлжээ дэлгүүрт найз охин , таньдаг ах , , дүү гийн хамт гоймон идсэн харин гоймон идээд сууж байхад зүс таних ******* гэх залуу манай ахыг юу ч гэж ярьсан би өмнөөс нь үзнэ гэсэн би танай ахыг яриагүй чи яагаад бид над руу ингээд уурлаад байгаа юм гэхэд би бол ахыгаа ямар ч нөхцөлд өмөөрнө, би хэнтэй ч үзнэ, гарья гэсэн би гарж байтал миний араас тэлээгээрээ хэд хэдэн удаа цохисон тэгээд миний толгой хагараад би эмнэлэг рүү очсон... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-р хуудас /,
  2. Хохирогчоор Х.ийн дахин өгсөн мэдүүлэгт “...Би нүдний шилтэй хүүхэдтэй муудалдсан. Тэгээд гарч зодолдохоор болоод би гарч байгаад Сиюү /CU/ дэлгүүрийн хоёр хаалганы голд ногоон эрээн куртиктэй хүүхэд нөгөө нүдний шилтэй найзаа өмөөрөөд надтай зодолдсон. Тэгээд миний толгой руу тэлээнийхээ арлыг ороосон гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд л миний толгой хагарсан байх. Би нүдний шилтэй хүүхэдтэй барилцаж цохилцоогүй. Хохирлыг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/
  3. Гэрч Б.ийн “... *******ийг үзнэ гээд байсан гээд нэг нэг үзье гэсэн. Тэгээд тэр хэд гарах гээд явцгаасан. Тэгээд би түрүүлээд гарж ирэхэд гадаа зогсож байсан... ******* хоёр гадаа зодолдоод унаж босч байсан. Би салгах гээд оролдож байтал ийн толгойноос цус гарсан тэгээд зодолдохоо больсон... *******, ******* нар архи хэрэглэсэн байсан. ад ажиллаж байгаад Күүн гэх бааранд уусан юм шиг байсан. Тэгээд Күүнээсээ зодоон хийж гарч ирсэн юм уу би тэгж ойлгосон... ******* Сиюүгийн хоёр хаалганы голд тэлээгээрээ ийг шавхардсан гэсэн. Хэн нь хагалсан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 21-22-р хуудас/,
  4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №216 дугаартай “...Хүрлээгийн ийн биед зүүн, баруун зулайд шарх, зүүн хацар, зүүн баруун өвдөгт зулгаралт, хамар, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, нидрэх, базар, боох үйлдлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй..” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41-р хуудас/,
  5. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг си ди /хх-ийн 46-58-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нар нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь эсэгт заасан “Бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.*******, М.******* нар нь хохирогч Х.ийн толгой руу тэлээгээр болон гараараа цохисон болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 216 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчМ.*******, Б.******* нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Х.той маргалдаж, Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг CU дэлгүүрийн гадна талд толгой руу нь тэлээгээрээ болон гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн баруун зулайд шарах, зүүн хацар, зүүн баруун өвдөгт зулгаралт, хамар үзүүр цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. М.*******ийн хувьд 19 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын мэргэжилтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бааранд зөөгч ажилтай хүүхэд. Б.*******ий хувьд мөн 19 настай, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй. Тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ энэ бааранд хамт ажиллаж байсан, одоогоор цэргийн алба хааж байгаа. М.*******, Б.******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрхэлсэн тодорхой ажилтай, мөн цэргийн алба хааж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Түүнчлэн хохирогч Х.ид баримтаар гаргаж өгсөн баримт баримтгүй боловч эмчилгээний зардал 1.500.000 төгрөгийг нөхөн төлсөн. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 147.770 төгрөгийг мөн адил хувааж хоёулаа төлсөн. Тийм учраас М.*******, Б.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй байна” гэх дүгнэлтийг гаргав.

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч М.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч М.*******, Б.******* нар нь хохирогч Х.ийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хавтаст хэрэгт хохиролд нийт 1,500,000 төгрөг төлсөн талаар Хаан банкны дансны шилжүүлгийн баримт /хх-60/, хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан гэсэн тайлбар баримт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь хохирогчид хохирлыг барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв

Харин шүүгдэгч М.*******, Б.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна, харин тус хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Шүүгдэгч М.*******, Б.******* нар нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38. зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ял,  

шүүгдэгч Б.*******ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ