| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2024/0176/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/169 |
| Огноо | 2024-10-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг,
Улсын яллагч Г.Ганбагана,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
Шүүгдэгч Э.*******э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 162 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******эд холбогдох эрүүгийн 2407000000179 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр т төрсөн, 33 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт , *******,*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******ын *******э /РД: *******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Улсын яллагчийн зүгээс: хохирогчийн мэдүүлэг /хх-6-7,10/, гэрчийн мэдүүлэг /хх-12/, шинжээч эмчийн дүгнэлт /хх-15-16/,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: хохирогчийн мэдүүлэг /хх-6-7,10/, гэрчийн мэдүүлэг /хх-12/, шинжээч эмчийн дүгнэлт /хх-15-16/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой ял шалгах хуудас /хх-39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Э.*******э нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... манай нөхрийг “миний анхны хайр” гээд маргалдсан. Тэгээд хэрүүл болж зодолдсон...” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Э.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.*******э нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн *******, тоотод тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Л.тай маргалдаж нүүр рүү нь гараараа цохиж, маажиж биед зүүн хацар, чих, доод уруулд зулгаралт, зүүн чихний дэлбэнд шарх, зүүн, баруун зулайд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
дахин хохирогчоор 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “... миний биед халдаж зодсон юм байхгүй, би өмнөх мэдүүлэгтээ нойр дутуу толгой эргээд байсан учир зодсон гэж мэдүүлсэн. Тухайн үед би *******этэй маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-10 дугаар тал/,
Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:
Улсын яллагч: “...Э.*******э 2024 06 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн 0*******ны нутаг дэвсгэрт Л.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу нөхрийг нь “анхны хайр” гэж хэлсний улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримттаар тогтоогдож байна. Э.*******ийн хувьд 34 настай, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, нөхөр хоёр хүүхдийн хамт Дорнод аймгийн *******ын 1-р багт оршин суудаг. Гэхдээ Налайх дүүрэгт түр хугацаагаар оршин сууж байгаа хувийн байдалтай. Хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд анх удаа тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн. Хохирогч Л.ын хувьд нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас бусдад төлөх төлбөргүй. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 35,396 төгрөгийг илэрхийлдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.*******эд 500 нэгжээр торгох торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй. Бусдад төлөх төлбөргүй. Харин Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг Э.*******э төлөх нь зүйтэй учраас нээлттэй үлдээж, гэм хэргийн улмаас учирсан хор уршиг байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй болно...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Э.*******э хүний биед хөнгөн хохирол учруулсан гэдэгт маргадаггүй. Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд санал нэг байна. Шүүгдэгчийн хувьд нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийг Эрүүгийн хуулийн тусгай анийн 5.3 дугаар зүйлд заасны дагуу 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.
Тиймээс шүүгдэгч Э.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Э.*******э нь хохирогч Л.ын биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хавтаст хэрэгт хохирлын баримт авагдаагүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй учир түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, харин иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 35,396 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй тул шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөртэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчид тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс “торгох” ял оногдуулах саналыг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Э.*******ийн “боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 8-12 насны 2 хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ