Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батзориг,

Улсын яллагч Г.Ганбагана,

Хохирогч Ц.*******,

Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 167 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******д холбогдох эрүүгийн 2407000000208 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, д ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Налайх дүүрэг, *******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ы ******* /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн *******, Эрүүл мэндийн төвийн захиргааны байрны хажууд Ц.*******ыг тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр рүү мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хохирогч Ц.*******ын мэдүүлэг /хх-6-7/, гэрч Л.*******ын мэдүүлэг /хх-10-11/, гэрч Б.ын мэдүүлэг /хх-14-15/, шинжээчийн дүгнэлт /хх-17-18/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч, шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Л.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...17-ны өглөө Эрүүл мэндийн төвийн зогсоол дээр машинтайгаа ирээд байж байсан. ******* ирээд надтай юм дугарахгүй байсан. Энэ хүн миний ахлах учраас би түүнийг шинэ ирсэн оо танилцуулахгүй юм уу гэхэд өөрсдөө бууж ирээд танилцахгүй юм уу ямар жаахан хүүхдүүд байгаа биш гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаад ийм ёозгүй харьцдаг юм бэ гэж маргалдаад машинаас бууж ирээд заамдалцаад ******* миний гинжнээс татаад боосон, гарыг нь тавиулах гэтэл тавихгүй байхаар нь би түүнийг толгойгоороо мөргөж бид хоёр газарт унасан...бид хоёр одоо 4 дэх жилдээ хамтарч ажиллаж байна. Бид хоёр ажлын шугамаар хааяа маргалдаж байсан. Тэрнээс өөрөөр ямар нэгэн маргалдаж байсан зүйл байгаагүй...өмнө нь манай ахлах шинэ хүн ирсэн гээд танилцуулаад явдаг байсан. Би тэр шигээ бодоод *******т хэлсэн. Тухайн үед *******тай ярих шалтгаан нь *******тай танилцуулаач гэх яриа өрнүүлсэн...” гэв.

            Хохирогч Ц.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “....шинэ ийг албан ёсоор байгууллага танилцуулдаг. Би тэр өдөр ямар жаахан хүүхдүүд байгаа биш өөрсдөө хоорондоо танилцаарай гэж хэлсэн. Би анх ажилдаа ороход хүртэл өөрөө танилцаад явж байсан...9 сарын 17-ны өдөр машинтайгаа ирээд намайг дугарахгүй гээд байсан. Тэгээд шинэ оо танилцуулаач гэхээр нь чи өөрөө танилц гэж хэлсэн. Тэгээд машинаас бууж ирээд намайг алгадаад намайг цохих гэхээр нь би өөрийгөө хамгаалаад заамдалцсан...би шөнө бүр унтаж чадахгүй хамраас нус гоожиж их хэцүү байна. Би хоёр хүүхэд, эхнэртэйгээ амьдардаг, миний эрүүл мэндийн байдалд хүртэл хүндэрсэн. Эмнэлгийн оочир дарааллаас болж хүлээж хүлээж арай хийж 9 сард томографын зураг авхуулсан, надаас одоо болтол уучлалт гуйгаагүй, би маш их гомдолтой байна...өмнө нь хүртэл намайг зодох гээд дайрч байхад нь би бултаад нь чимээгүй өнгөрсөн...” гэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Л.*******ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн *******, Эрүүл мэндийн төвийн захиргааны байрны хажууд Ц.*******ыг тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр рүү мөргөж биед нь хамар ясны хугарал, зүүн ухархайн дээд ирмэгийн хугарал, зүүн хоншоор ясны гадна ирмэгийн хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүүнд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.*******ын өгсөн: “...******* чи муу ер нь хачин байгаа шүү гээд машинаасаа бууж ирээд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд заамдсан. Тэгээд би гараа тавьсан гэнэт миний хамар руу духаараа нэг удаа мөргөсөн. Тэгтэл тухайн үед хамт байсан манай ажлын хүмүүс салгасан. Тэгээд миний хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг,

/хх-6-7 дугаар тал/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Л.*******ын өгсөн: “...******* бид хоёр очоод эмч авч явах гээд хүлээгээд зогсож байтал ******* нь наад оо надтай танилцуулдаггүй юм уу гэж ******* *******т хэлсэн. Тэгтэл ******* та нар өөрсдөө танилц би юугаа мэдэх вэ гэсэн. Тэгтэл ******* нь чи танилцуулахгүй авч яваад байгаа биз дээ гээд хоорондоо маргалдсан. Тэгтэл гэнэт ******* нь машинаасаа бууж ирээд *******ыг заамдаж аваад нэг удаа духаараа мөргөсөн...” гэх мэдүүлэг,

/хх-10-11 дүгээр тал/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ын өгсөн: “...******* нь *******ыг заамдаж аваад хамар руу нь нэг удаа хүчтэй мөргөсөн. Тэгтэл *******ын хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг,

/хх-14-15 дугаар тал/

  1. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 397 дугаар: “Ц.*******ын биед хамар ясны хугарал, зүүн ухархайн дээд ирмэгийн хугарал, зүүн хоншоор ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүүнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-17-18 дугаар тал/

  1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хх-39 дүгээр тал/

  1. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-45-50, 52-58 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.******* нь хохирогч Ц.*******ын нүүр рүү толгойгоороо мөргөсөн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 397 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд хохирол төлбөртэй холбоотой баримтаар гаргаж өгсөн зүйлгүй, МЖЖ эмнэлэгт хагалгаанд орно гэсэн тул цаашид учрах хохирол төлбөртэй холбоотой баримтаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна ...” гэх дүгнэлтийг гаргав.

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Л.******* нь хохирогч Ц.*******ын биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хавтаст хэрэгт хохирлын баримт авагдаагүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...цаашид хамрын хагалгаанд орно, надад гомдолтой байна...” гэх хүсэлт гаргасан хэдий ч хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй учир цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй.

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв

Харин шүүгдэгч Л.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар хохирогч Ц.******* нь цаашид гарах хохирол төлбөртэй холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ