Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2020/01071

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2020/01071

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Засаг даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг манхан 14-01 тоотод оршин суух Хөхнүүд овогт Бадамхандын Отгончимэг /регистрийн дугаар ФБ91062926/-т холбогдох эх байх эрх хасуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчимэг, хариуцагч Б.Отгончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бадамханд овогтой Отгончимэг нь ам бүл 4. 2-9 насны 3 хүүхэдтэй. Тус багийн манхан 14-01 тоотод оршин суух хаягтай боловч хаягандаа амьдардаггүй. Б.Отгончимэг нь архины хамааралтай. 2019 оноос хойш 3 хүүхдээ ээж болон эгч нартаа орхиж яваад хүүхдүүдээ асран халамжлахгүй байна. Ээж Бадамханд нь хүүхдүүдийг орхин Хөвсгөл явсан. Эгч Оюун-Эрдэнэ, Алтанцоож нар нь хүүхдүүдийг асран халамжилж байгаа боловч хүүхдүүдийн дэргэд байнга архидан согтуурдаг, зодож хүүхдийн эрхийг зөрчиж байна. Отгончимэгтэй удаа дараа уулзаж хэлж ярьсан боловч хүүхдүүдээ үл хайхарч байгаа тул эх байх эрхийг хасч өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Отгончимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бадамхандын Отгончимэг миний бие Даваат багийн 7-23 тоотод оршин суух хаягтай, өөрийн гэсэн орон байргүй 2-9 насны 3 хүүхэдтэй. Хүүхдүүдээ асран хамгаалж чадахгүй байгаа учир эх байх эрхийг минь хасаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Засаг дарга хариуцагч Б.Отгончимэгт холбогдуулан түүний эх байх эрхийг хасуулахыг хүссэн нэхэмжлэлийг Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.Отгончимэг нь 2011 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн О.Сүлд-Эрдэнэ, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн М.Тодгэрэл, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн О.Отгонболд нарын эх болох нь Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэлийн хэлтсийн 0122/000052, 0122/000050, 0122/000051 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан Эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно гэсэн үүргээ эх Д.Отгончимэг нь биелүүлж чадахгүй байгаа болох нь

Гэр бүлийн нөхцөл байдлын /хүүхдүүд хүчирхийлэлд өртдөг эсэх: үл хайхрах, бие махбодийн хүчирхийлэлд өртдөг, гэр бүлийн харилцааны талаарх тайлбар: хүүхдүүд 3 өөр эцэгтэй. Том, бага 2 хүүгийн эцэг тодорхойгүй эхээрээ овоглодог. Хүүхдүүд байгаа орчинд байнга архидалт явагддаг. Хүүхдүүдийг байнга зоддог. Нагац эгч н.Алтанцоожийн хүү нь тамхи татахыг заадаг, ерөнхий дүгнэлт: хүүхдүүд эрсдэлд орох эрсдэл өндөр. Ээж нь 1 жил 6 сар гаран хаяж явж байгаа. 9 настай О.Сүлд-Эрдэнэ хоёр дүүгээ хардаг. Ээжийнх нь эгч болох н.Алтанцоож, н.Оюун-Эрдэнэ нар нь харж байгаа боловч хүүхдүүдийн дэргэд байнга архиддаг. Хооллож ундалдаггүй. Зодож нүддэг. Иймд хүүхдүүдийн эрх байнга зөрчигдөж байгаа. Цаашид эрсдэлд орох магадлал маш өндөр байгаа тул эх байх эрхийг хасуулж хүүхдүүдийг асрамжид өгөх шаардлагатай/ гэх үнэлгээ,

Хүүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын /хүүхдийн бие махбодийн ноцтой гэмтэл бэртэл илэрсэн: хүү О.Сүлд-Эрдэнийг зодсон. Нүдийг цохиж гэмтээсэн. Хажуу айл нь хүүхдүүдийг нь зодоод байна гэсэн дуудлагыг цагдаад өгсөний дагуу гэрээр нь очиход 2 удаа зодсон байсан. Мөн 6 дугаар сарын 30-ны өдөр очиход зодож уйлуулсан байдалтай байсан. Хүүхэд 0-6 настай бөгөөд гэр бүлд нь хүүхдэд анхаарал, халамж тавьж байгаа хүн байхгүй: Ээж Б.Отгончимэг нь өөрийн гэсэн орон гэргүй. 2019 оноос эмээ Бадамханд дээр хүүхдүүдээ орхиод алга болдог. Эмээ н.Бадамханд нь алсаас барааг нь хараад л байж байдаг. Усанд оруулдаггүй. Эгч н.Оюун-Эрдэнэ, н.Алтанцоож нар нь харж байгаа боловч анхаарал халамж тавьдаггүй. Хүүхдүүдийн эрхийг байнга зөрчдөг. Дүгнэлт: ээж нь хүүхдүүдээ орхиод 1 жил гаран болж байна. Эмээ нагац, эгч нар нь харж байгаа боловч хараа хяналт сул, хүүхдүүдийн хажууд архиддаг, хүүхдүүдийг зоддог. Бүгд архины хамааралтай. Ээжтэй нь уулзсан боловч хүүхдүүдээ санаа зовдоггүй, зөнгөөр нь хаядаг. Ээж Б.Отгончимэгийн эх байх эрхийг хасч хүүхдүүдийг Энэрэл төвд өгөх саналтай гэх үнэлгээ,

хүү О.Сүлд-Эрдэнийг цохиж нүдийг нь гэмтээсэн, гэр орондоо байнга архидан согтуурч байгааг харуулсан гэрэл зураг зэрэг баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд үүнтэй хариуцагч маргаагүй.

Үүний улмаас Д.Отгончимэгийн 3 хүүхдүүдийн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан Хүүхдийн амьдрах эрх, 6 дугаар зүйлд заасан Хүүхдийн хөгжих эрх, 7 дугаар зүйлд заасан Хүүхдийн хамгаалуулах эрх, 8 дугаар зүйлд заасан Хүүхэд нийгмийн амьдралд оролцох зэрэг эрх нь ноцтой байдлаар зөрчигдөж байна гэж үзэхээр байна.

Иймд Д:Отгончимэгийн эх байх эрхийг хасах тухай нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5, 6, 7, 8 дугаар зүйлүүдэд заасныг баримтлан Хөхнүүд овогт Бадамхандын Отгончимэгийн 2011 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн О.Сүлд-Эрдэнэ, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн М.Тодгэрэл, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн О.Отгонболд нарын эх байх эрхийг хассугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д зааснаар тухайн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Ө.Мөнх-Эрдэнэд даалгасугай.

Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА