Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/175

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг,

Улсын яллагч А.Лхагваа /томилолтоор/,

Шүүгдэгч Ц.*******, Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 129/А дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******, овогт ын ******* нарт холбогдох эрүүгийн 2407000210156 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  1. Монгол улсын иргэн, *******-ны өдөр Увс аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт ******* гэх газар оршин суух хаягтай, урьд

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

******* овогт *******ийн ******* /РД: *******/

  1. Монгол улсын иргэн, 1******* өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* тоотод оршин суух, урьд

Төв аймгийн Сум дундын шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 145 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хорих ялыг тэнссэн,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 293 дугаартай магадлалаар 1 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж, хорих ялыг биечлэн эдэлж 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр суллагдсан.

овогт ын ******* /РД: /.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 21 цагийн орчимд Налайх дүүргийн , тоот хашаан дотор төрөл садан хүмүүсийн хоорондын үл ойлголцол, хэрүүл маргаанаас үүдэлтэйгээр мөн адил согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн Н.*******тай харилцан зодолдож улмаар түүний эрүүл мэндэд “эрүү ясны хугарал, баруун доод зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 21 цагийн орчимд Налайх дүүргийн , тоот хашаан дотор төрөл садан хүмүүсийн хоорондын үл ойлголцол, хэрүүл маргаанаас үүдэлтэйгээр мөн адил согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн Ц.*******тай харилцан зодолдож улмаар түүний эрүүл мэндэд “зүүн зулай, зүүн хөмсөгт шарх, баруун дээд, доод зовхи, хацар, зүүн доод зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэлт зургийн үзүүлэлтүүд /хх-8-10/, Ц.*******ын хохирогчоор өгсөн мэдүүлэг, /хх-17-18,71-72/, ын согтуурлын зэргийг шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, шүүх шинжилгээний газрын шинжээч эмчийн 30  дугаартай дүгнэлт /хх-37-38/, Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх-39/, Н.*******ы хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-21-22/, шинжээчийн 32 дугаартай дүгнэлт, гэрч н.гийн мэдүүлэг /хх-30-31/, гэрч н.ийн мэдүүлэг /хх-34-35,158/, насанд хүрээгүй гэрч н.ийн мэдүүлэг /хх-24,155/, шүүгдэгч Ц.*******ын мэдүүлэг /хх-98-99/, шүүгдэгч Н.*******ы мэдүүлэг /хх-80-81,152/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Ц.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Тэр өдөр жоохон архи уучхаад Н.*******тай таараад машинд сууж юм ярьж байгаад манай гэрээс гарсан. Тэгээд би “дөхүүлээд өгье гэсэн юм. Тэгээд маргасан. Сайн мэдэхгүй байгаа. Нэг санахад барьцалдаж авсан. Ахиад санахад доор дээрээ ороод зодолдож байсан. Нэг мэдэхэд цагдаа эмнэлэг болсон...” гэв.

            Шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “....Налайх дүүргийн 0ны шар дэлгүүр дээр хөдөөнөөс адуу цуглуулж явж байгаад орж ирээд Ц.******* ахтай таарсан. Таараад юм ярьж байгаад хэрүүл маргаан болсон. Согтуу байсан болохоор ямар асуудлаас болж маргалдаж, зодолдсон гэдгийг сайн санахгүй байна...” гэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ц.*******, Н.******* нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.*******, Н.******* нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 21 цагийн орчимд Налайх дүүргийн , тоот хашаан дотор төрөл садан хүмүүсийн хоорондын үл ойлголцол хэрүүл маргаанаас үүдэлтэйгээр харилцан зодолдож Ц.******* нь хохирогч Н.*******ы эрүүл мэндэд “эрүү ясны хугарал, баруун доод зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол,

харин Н.******* нь хохирогч Ц.*******ын  эрүүл мэндэд “зүүн зулай, зүүн хөмсөгт шарх, баруун дээд, доод зовхи, хацар, зүүн доод зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.*******ын өгсөн: “...Тухайн гэмтлүүд нь 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр *******, нартай маргалдаж зодолдох үед үүссэн. Тухайн үед согтуу байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. ******* миний толгой руу шилээр цохьсон, би толгойгоо шилээр дараад газар унахад *******, нар миний толгой руу 2 талаас зэрэг олон удаа өшиглөөд байсан. Би тухайн үед толгой хагалчихлаа болиоч гэж хэлж байсан. ******* миний толгойн ар дагз хэсэгт эхлээд 1 удаа архины шилээр цохиход би газарт унасан. Тухайн үед би согтуу байсан, манай гэр буюу Налайх Дэнж 5-1 root хашаанд маргалдаж зодолдсон. Яг зодоон болох үед өөр хүн байгаагүй, гэрт манай 3 хүүхэд байсан...” гэх мэдүүлэг,

/хх-17-18, 71-72 дугаар тал/

  1. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн “...Ц.*******ын биед зүүн зулай, зүүн хөмсөгт шарх, баруун дээд, доод зовхи, хацар, зүүн доод зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-37-38 дугаар тал/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Н.*******ы өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр худ ураг болох ******* ахтай Налайх дүүрэг шар дэлгүүрийн үүдэнд таарсан. Би тухайн үед найз тай хамт, харин ******* ах гэх найзтайгаа хамт явж байсан. ******* ах тухайн үед надад 1 шил архи авч өгнө гээд 1 шил архи аваад тухайн архийг манай найз тай хамт уусан. ******* ах тухайн үед машинтай явж байсан болохоор машин дотор нь архи уусан. Тэр үед ******* ах согтоод “манай найзыг танай найз дээрэлхээд байна” гээд маргаан үүсгээд байсан. Тэгээд би ******* ахыг тайвшруулаад гэр рүү нь машинтай нь хүргэж өгсөн. Дэлгүүрийн гадаа маргалдаж байхад ******* ах намайг “Чи ээжийгээ дүүжлэгдэж үхэж байхад юу хийж байсан юм, манайд гуйлгачин дүү чинь байгаа шүү, тэр дүүгээ аваарай" гээд байсан. Би ******* ахыг гэрт нь хүргэж өгөөд буцаад дэлгүүрийн үүдэнд очоод найз тай дахин 1 шил архи хувааж уусан, тэгээд би тэндээ тасарсан. Би шар дэлгүүрийн үүдэнд архи ууж байснаас хойш санахгүй байгаа, нэг ухаан ортол би *******ын гэрийн хашааны гадаа унасан байдалтай олон хүн тойроод зогссон байсан. Би тэгээд ухаан ортол өвөр дотроос гар утас унасан би гар утсаа авах гэж байтал миний эрүү хэсэг рүү нэг хөл орж ирээд өшиглөсөн. Би тухайн үед хэн байсныг огт хараагүй, би толгойгоо дараад хэвтээд байсан тэгтэл гэнэт цагдаа ирээд би боссон, тэгээд цагдаагийн байгууллагад хүргэгдэн ирсэн...” гэх мэдүүлэг,

/хх-21-22 дугаар тал/

  1. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаартай “...Н.*******ы биед эрүү ясны хугарал, баруун доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-43-44 дүгээр тал/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.гийн өгсөн: “...Тухайн үед ******* маш их согтсон бараг тасарсан байсан. тэгээд би эхнэртэйгээ ярьчихаад буцаад хашаа руу гүйгээд ортол өөдөөс *******ы морь сулраад гараад ирсэн, би шууд морины араас нь явсан. *******ы морийг барьж аваад хүрээд иртэл тухайн хашаанд баахан хүн цугласан ******* газар суучихсан байж байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн... Хашаан дээр анх ирэхэд *******ы ах гэх хүнтэй маргалдаад байсан. Тухайн үед *******, *******, *******ы ах, мөн *******тай хамт ирсэн хүн л байсан. Зодоон болж дууссаны дараа баахан хүн ирсэн байсан...” гэх мэдүүлэг,

/хх-30-31 дүгээр тал/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.ийн өгсөн: “...Би *******тай маргалдаж зодолдоогүй, гэх залууг 2 удаа цохисон. *******, ******* хоёр хоорондоо ноцолдоод зодолдоод дээр доороо ороод байсан. тухайн үед харанхуй байсан учир би хэн хэнийгээ цохисон талаар хараагүй... Тухайн үед *******, ******* нар л маргалдаад зодолдсон, өөр маргалдаж зодолдсон хүн байхгүй. Харанхуй болсон үзэгдэх орчин муу байсан. Би тухайн үед *******, ******* нарын хажууд байсан ба яг салгах гээд *******ыг татаж байсан тэр үед охин нь гарч ирсэн. Би огт зодож цохисон зүйл байхгүй. *******д ******* л гэмтэл учруулсан өөр зодолдож маргалдсан хүн байгаагүй...” гэх дүгнэлт,

/хх-34-35, 158 дугаар тал/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Ц.ийн өгсөн: “...Тухайн үед аав согтуу байсан. Тэгээд би араас нь гартал гэрийн хажууд аав газар унасан ******* болон ах нар аавыг дээрээс өшиглөөд байсан. Би болиоч гээд салгах гээд ******* гэх хүнийг татсан, тэгтэл ******* нь газраас архины шил аваад аавын толгой руу цохисон, тэгэхээр нь би орилоод болиоч гээд байж байтал манай хамаатны хоёр ах ирээд салгатал гаднаас цагдаа нар ирсэн...Тухайн үед намайг гэрээс гарахад аав, *******, ах нар л байсан. Хашааны гадаа морьтой хүн байх шиг байсан... Тухайн үед намайг гарахад гадаа аав ******* газар унасан ******* ах дээр нь гарсан харин ах бас хажууд нь байсан...*******ы биед гэмтэл хэн учруулсан талаар би хараагүй, аав *******, ******* ах хоёроос өөр хүн маргалдаж зодолдоогүй...” гэх мэдүүлэг,

хх-24, 155 дугаар тал/

  1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хх-59, 84, 102-103 дугаар тал/

  1. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-61-64, 86-90, 105-108 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Н.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Ц.*******ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч Ц.******* нь  хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Н.*******ы эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна.

Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх тус тус  дүгнэлт гаргаж байна...” гэх дүгнэлтийг гаргав.

Тиймээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Н.******* нь хохирогч Ц.*******ын биед халдаж хөнгөн хохирол, шүүгдэгч Ц.******* нь хохирогч Н.*******ы биед халдаж хүндэвтэр хохирол тус тус учруулсан ба хавтаст хэрэгт хохирлын баримт авагдаагүй тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд Н.******* нь 305,000 төгрөгийг, Ц.******* нь 20,000 төгрөгийг тус тус мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв

Харин шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлаар

Шүүгдэгч Ц.*******, Н.******* нар нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ