Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/176

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг,

Улсын яллагч А.Лхагваа /томилолтоор/,

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******од холбогдох эрүүгийн 2407001800229 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1******* т төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа авто машины сэлбэгийн дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *******,*******,******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******гийн ******* /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Замын-Үүдээс Улаанбаатар хот руу такси үйлчилгээ авч дүүргийн ны нутаг дэвсгэр Шинэ зам дээр зорчиж явахдаа Ш.гаас “суудал шахаад байна, сандлаа урагшлуул” гэх шалтгаанаар Д.*******той хувийн таарамжгүй харилцаа үүсгэж улмаар харилцан бие биеэ маажих, самардах үйлдэл хийх явцад Д.******* нь Ш.гийн нүүрэн тус газар нь алгадах, цохих, хоолойг нь багалзуурдах зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн дунд хурууны хумсны хууларсан шарх, дух, хамар, зүүн нүдний дээд, доод зовхинд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: 5790 дугаар дүгнэлт  /хх-34-35/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-92-94/, хөргийг үнэлгээний тайлан /хх-42-44, гэрч н.гийн мэдүүлэг /хх-62-63/, гэрч н.гийн мэдүүлэг /хх-82-84/, гэрч н.ийн мэдүүлэг /хх-90-91/,  шүүгдэгч Д.*******ын мэдүүлэг /хх-78-80/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Д.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Буруу зүйл хийсэн гэдгээ ухамсарлаж, ойлгож байгаа...” гэв.

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Д.*******од холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Замын-Үүдээс Улаанбаатар хот руу такси үйлчилгээ авч дүүргийн ны нутаг дэвсгэр Шинэ зам дээр зорчиж явахдаа Ш.гаас “суудал шахаад байна, сандлаа урагшлуул” гэх шалтгаанаар Д.*******той хувийн таарамжгүй харилцаа үүсгэж улмаар харилцан бие биеэ маажих, самардах үйлдэл хийх явцад Д.******* нь Ш.гийн нүүрэн тус газар нь алгадах, цохих, хоолойг нь багалзуурдах зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн дунд хурууны хумсны хууларсан шарх, дух, хамар, зүүн нүдний дээд, доод зовхинд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ш.гийн өгсөн: “...миний урд сууж байсан Д.******* гэж хүнд би та жаахан суудлаа урагш нь болгоод суучхаач гэж хэлсэн чинь урагшаа болгоод байгаа юм биш үү гичий минь гэж хэлэхээр нь би чамтай адилхан мөнгөө төлж явж байж эрх тэгш баймаар байна гэж хэлээд маргаан дуусаад тайвшраад унтсан. дүүрэг рүү ороод явж байхад миний суудал дээр байсан дэрийг аваад хойш нь болгосон байхад тэр нь донсолгоонд урагш унаад Д.******* гэж хүний суусан сандлыг оноод миний толгойг цохисон. Тэгтэл Д.******* гэж хүн эргэж хараад чи яахаараа намайг цохидог юм гичий минь гэж хэлээд намайг зодох гэж дайраад миний нүүр рүү самардаад нүүр маажаад, миний хоолойг багалзуурдаад, үснээс зулгаагаад дайраад байсан. Миний хажууд байсан хүмүүс Д.******* гэж хүнийг над руу дайрахыг нь болиулах гээд дийлэхгүй байсан. Над руу дайрч байх үед нь би болиулах гээд гараараа хамгаалахад миний зүүн гарын дунд хурууны хумс угаараа хууларчихсан. Миний нүүрний уруулны баруун доод тал, дух, зүүн нүдний дээд, доод хэсэг, хоёр нүдний гол хэсэгт маажиж цус хурсан, хүзүү улайсан байна. Д.******* нь дүүргийн шинэ зам дээр миний биед халдаж намайг зодсон. Би цонхоор харахад дүүрэгт байдаг Оргил худалдааны төвийн гадаа гэрлэн дохион дээр зогсож байсан. тэрнээс хойш бид хоёр маргалдаж зодолдсон зүйл байхгүй. Тэр хүн намайг буулгачих гээд байхаар нь би машины жолоочид та наад хүнээ битгий буулгаарай намайг зодсон учраас цагдаагийн газар очиж бууна гэж хэлээд явсаар байгаад Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр хүрээд ирсэн... Би тухайн өдөр шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би морин хуур тоглож, цэцгийн дэлгүүрт хажуугаар нь ажилладаг би одоо ажлаа хийж чадахгүй хэцүү байна. Тэр хүнээс ажилгүй байх хугацааны цалин болон эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна...Д.******* гэх хүн гэмтэл, шарх учруулсан. Намайг унтаж байхад ******* эргэж хараад “Чи яагаад байгаа юм” гэж орилсон, би урдаас нь “Би яагаа ч гүй щ дээ хойд ачаанаас дэр нураад ороод ирлээ” гэхэд Д.******* “Чи намайг цохчихлоо” гэж хэлээд нүүр рүү хоёр гараараа дайраад байсан, би хоёр гараа нүүрнийхээ урд хаахад миний хумсыг хуулартал цохисон байсан. Тэнд байсан хүмүүс салгасан, дахиж над руу дайраад хоолойноос боогоод тавихгүй нүүр ам самардсан тэгээд манай ах салгасан хүмүүс салгаагүй байсан бол над руу дахиж дайрч тавихааргүй байсан. Миний гинж, чихэвчийг шууд зориудаар тасалж гэмтээх гээгүй намайг цохиж, самардах үед л гинж тасарч, чихэвч унаж нэг нь гээгдсэн. Би Д.******* гэх хүний биед халдсан зүйл байхгүй над руу тийм аймаар дайрч байхад би өөрийгөө хамгаалах гэж хоёр гараа өргөж хамгаалсан. Гинжний тасархай нь байгаа тухайн хэрэг болох үед машинаас чихэвчний нэг өрөөснийг нь хайгаад олоогүй нэг ширхэг нь гэрт байсан олоогүй. Зах зээлийн үнэлгээтэй санал нийлж байна... тухайн хэрэг болсон өдөр цагдаагаас гараад шууд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжаар очиж үзүүлсэн дахиж эмнэлэгт үзүүлээгүй. Одоо үзүүлээд хэрэггүй байх гэж бодож байна. Гаргаж өгөх баримт байхгүй 100,000 орчим төгрөгийн эм тариа авсан баримтыг хаясан. Шарх нь эдгэсэн хумс нь ургаж байгаа гэхдээ бүрэн гүйцэт бол ургаагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-28-30 дугаар тал/,
  2. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.гийн өгсөн: “...гийн араас ачаа нураад толгой дээр нь хайрцагтай зүйл нурж орж ирсэн ачаа нурж суудлын дэр нь гэх хүний толгойг цохисон учраас гэх хүн гэнэт босож ирээд “Чи яагаад намайг өдөөд байгаа юм бэ?” гэж орилж босож ирээд г хоёр гараараа түс тас гэж дуугартал цохисон зөндөө цохисон яг хэдэн удаа хаашаа нь цохисон талаар би хараагүй харанхуй байсан учраас бид хоёр хөдлөх ямар ч боломж байгаагүй. “Хүүе ээ чи болиоч тэнэг юм уу, хумс сөхчлөө шд чи яаж байгаа юм бэ” гэж хэлсэн, г цохих үед би салгах гэсэн боловч гар хүрээгүй хоёр гараараа хаасан боловч миний баруун гарын чигчий хурууны хумс зай орсон байсан.Тэр үед тай сууж байсан байраа солиод гэх хүнийг цааш нь түлхэж салгасан тэгтэл гэх хүн дахиж босож ирээд хоёр гараараа г цохиж, пизда минь цагдаадаа өгөөрэй ална шүү гэх мэтээр хараасан тэр үед би хоёр гараа өргөөд хамгаалсан тэгээд гэрэл асаагаад гийн нүүрийг харахад нүүр нь улайгаад зулгарсан байсан. Зүүн гарын чигчий хурууны хумс тэр чигээрээ сөхөгдөж ангайсан байсан. гийн зүүж байсан чихэвчний нэг нь унасан байсан нэгийг нь хайгаад олоогүй. Тэгээд гомдол гаргана гэж хэлсэн тэгтэл гэх хүн тэгээрэй харья гээд хоорондоо маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-62-63 дугаар тал/,
  3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ш.гийн өгсөн: “...*******ын харалдаа ард суусан байсан. Улаанбаатар хот руу явж байхад бүгд унтаж байсан. Унтахын өмнө ******* унтах гээд хөлөө жийгээд сандлаа хойшлуулсан, тэгтэл “ сандлаа урагшлуулчих адилхан мөнгө төлөөд явж байна ш дээ” гэж бага зэрэг маргаан үүссэн тэгээд унтацгаасан. Нэг сэрэхэд өнгөрөөд Шинэ зам дээр явж байхад ******* гэнэт сүр cap гээд эргэж хараад тай хэрэлдэж “Чи муу одоо яаж байна” гээд уурласан. тэр үед чихэвч зүүгээд унтаж байсан. Тэгээд ******* гийн хувцас хунараас нь татаж аваад зодох гэж дайрсан, манай нөхөр миний хажуугаар болиулах гэж үзсэн. ******* хойшоо эргэж руу хараад самардаж цохих гэж байсан тэгээд жолооч машинаа зогсоогоод салгахад гийн нүүр ам нь улайж хуруунаас нь цус гарсан байсан, тэгээд *******, хоёр Баянзүрх дүүргийн цагдаа дээр буугаад үлдсэн. Бид нар унтаж байхад , хоёрын ард ачсан ачаанаас нурж орж *******ын толгой дээр оносон тэгтэл ******* г цохисон гэж ойлгож хэрүүл маргаан үүссэн. Тэгээд ******* уурлаж эргэж харж руу уурлаж нүүр хувцас хунараас нь самардаж татаж чангаасан. Яг онож цохисон үйл явдлыг би хараагүй...” гэх мэдүүлэг /хх-82-84 дүгээр тал/,
  4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр А.ийн өгсөн: “...Бид нар замдаа зогсож нэг бие засаад буцаад суусан тэгтэл “сандлаа урагшаа болго” гэсэн чинь ******* “болгочихсон байгаа нь энэ ш дээ” гэж хэлээд цааш явсан тэгтэл шөнө унтаад явж байхад *******ын толгой дээр юм унах шиг болсон тэгтэл ******* эргэж хараад гар нь руу сарвалзаад зөрүүлээд нүүрээ хаах гэсэн байх гар нь бас сарвалзаад би дундуур нь орж болиулсан, тэгээд тэр хоёр Баянзүрхийн цагдаа дээр буугаад үлдсэн, ******* г цохисон талаар би хараагүй, тухайн үед би *******, хоёрын дундуур орж ******* руу харж тэвэрч аваад боль гээд болиулсан. ******* намайг дараад руу гар нь сарвалзаад байсан. гийн нүүр амыг самардаад хумс нь унасан байсан...” гэх мэдүүлэг /хх-90-91 дүгээр тал/,
  5. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5790 дугаар: “Ш.гийн биед зүүн дунд хурууны хумсны хууларсан шарх, дух, хамар, зүүн нүдний дээд, доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна...” гэх дүгнэлт /хх-34-35 дугаар тал/,
  6. Дамно ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн НД-24-187 дугаар “...гинж, чихэвч 1,000,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-43-44 дүгээр тал/,
  7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хх-51 дүгээр тал/

  1. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-52-56, 59 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь хохирогч Ш.гийн нүүрэн тус газар нь алгадах, цохих, хоолойг нь багалзуурдах зэргээр зодсон болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 5790 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж тус тус дүгнэлээ. Иймд түүний хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруу дээрээ маргаагүй, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн. Үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршгийг харгалзсан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.1-т зааснаар  700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 4 сарын хугацаагаар төлүүлэх. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Д.******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас баривчлагдсан болон  цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл урьд авсан хувийн баталгаа авах, таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэх санал гаргаж байна...” гэх дүгнэлтийг гаргав.

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Д.******* нь хохирогч Ш.гийн биед халдсаны улмаас 1,000,000 төгрөгийн хохирол, түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 196,380 төгрөгийн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч нь хохирогчид 1,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 196,380 төгрөгийг тус тус төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Д.*******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож улсын яллагчийн санал болгосноор торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ