Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг,

улсын яллагч А.Лхагваа /томилолтоор/,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Багахангай, Налайх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 176 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн ******* холбогдох эрүүгийн 2407000000219 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* өдөр *******,*******анд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, *******,*******,*******,******* тоотод оршин суух, урьд

Дундговь аймаг дахь сум дунд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 115 дугаар зүйлийн 115.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж. ******* шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 21 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хугацаагаар гэснийг 5 жил 1 сар гэж өөрчлөн биечлэн эдлэх хорих ялыг 7 жил гэснийг 6 жил 1 сар болгон өөрчилсөн. 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ялын хугацаа дуус ч суллагдсан.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 57 дугаартай захирамжаар хорих ялаас хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан.,

******* овогт *******гийн ******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг  жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн үед Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт амьсгал дахь спиртийн агууламж 0,40% байхад улсын дугаартай "Тоёота приус-30" маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: Мөрдөгчийн илтгэх хуудас гэрэл зургийн үзүүлэлт /хх6/ гэрч ын мэдүүлэг мэдүүлэг /хх-5/, Б.*******ыг драгер багажаар үлээлгэсэн мөрдөгчийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх36/, шинжээчийн дүгнэлт /хх-17-18/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-16/, шүүгдэгч Б.*******ын мэдүүлэг /хх15/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Б.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Манай дүү машин бариад өгөөч гэж гуйгаад байсан болохоор очиж машиныг бариад буцах зам даа явж байхад айраг зарж байхаар нь аяга айраг авч уугаад цааш хөдөлтөл цагдаа таарч үлээлгэсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 12 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрийн замд Toyota prius маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар /амьсгал дахь спиртийн агууламж 0.40%/ жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

  1. Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн Тэрэлж горхи тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.ын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “...Б.******* нь эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаан зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсныг саатуулсан...” гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-32/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ц.ын өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн үед Налайх дүүрэг Тэрэлжээс Улаанбаатар чиглэлд улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байх үед зогсоож шалгаж тандагч багажаар согтолтыг үзэх үед багаж сигнал өгсөн тэгэхээр нь тухайн жолоочийн бичиг баримтыг шалгах үед Б.******* нь 2023 онд жолоодох эрхээ хасуулчихсан байсан...” гэх мэдүүлэг,

/хх-3-4-5 дугаар тал/

  1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ,

/хх-17/

  1. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-24-28 / зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодсон

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Шүүгдэгч  Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжээр торгох, 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах...” гэх дүгнэлтийг гаргав.

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв

Харин шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.*******ын согтуурлын зэрэг хувийн байдал, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан зэрэг байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан торгох саналыг хүлээн авах боломжгүй тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Бусад асуудлаар

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 2 /хоёр жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 250 /хоёр зуу тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ