Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2026/00122

 

 

/Нууц гэр бүл/ 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн    176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 215/МА2026/00006 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2026.03.17-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАТЧИМЭГ 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Н.БАЯРМАА

 ШҮҮГЧИД                                               Э.ЗОЛЗАЯА

      Б.УНДРАХ

      Д.ЦОЛМОН