Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/460

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                           Хэргийн индекс: 166/2024/0329/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

улсын яллагч Б.Наранмөнх,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Батжаргал,

шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Л.Цуурай нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418000000422 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* овогт**************, (РД:******* ), 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Монгол Улсын иргэн,******* овогт*******, (РД: ), 1989 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд, төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Оргил” худалдааны төвийн урд зогсоол дээр*******тэй маргалдан, нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Оргил” худалдааны төвийн урдийн жолоодож явсан иргэнийн эзэмшлийн ДАХ улсын дугаартай Хьюндай Соната-6 загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил, капут, баруун хаалга зэргийг эд зүйлээр цохиж гэмтээн 700,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны шөнө 01 цагийн орчим такси үйлчилгээ эрхэлж байхдаа Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мелодия караокений урд зам дээр зогсож байсан*******, нарыг авсан. Тээврийн хэрэгсэлд зорчиж явсан******* нь Дархан сумын 08 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Оргил” худалдааны төвийн харлдаа явж байхдаа “хөгжмөө чангал” гэж дахин дахин хэлж жолоочтой маргалдсан байна. Улмаар ******* “хөгжим чанга тавих гэлээ, машинаас буусангүй” гэх шалтгаанаар иргэн*******тэй маргалдаж, түүнийг татаж буулган нүүр хэсэгт цохиж, баруун дээд 1, зүүн дээд 2, зүүн доод 3-р шүдний булгарал, доод уруулын салстад язарсан шарх, цээжинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч******* нь согтуурсан үедээ “намайг цохиж, зодлоо” гэх шалтгааны улмаас иргэн *******тэй маргалдаж, түүний жолоодож явсан иргэнийн эзэмшлийн ДАХ улсын дугаартай Хьюндай Соната-6 загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил, капут, баруун хаалга зэргийг чулуугаар цохиж гэмтээн 700,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2.Нотлох баримтын үнэлгээ

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл “... 9****** дугаарын гар утаснаас гаргасан “Дархан сумын 8-р багт байрлах “Оргил” худалдааны төвийн харалдаа урд зам дээр хоёр согтуу хүн намайг зодох гээд байна.” гэх гэмт хэргийн талаарх ...харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж гаргасан мэдээллийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 05 цаг 21 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв. (хавтаст хэргийн 10 дахь тал),

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...уг тээврийн хэрэгслийн урд салхины шилний баруун талд 30 см радиустай хэмжээтэй цууралт, зүүн талд 40 см радиус хэмжээтэй цууралт тус тус үүсэж дотогшоо хонхойж орсон, мөн капутны баруун гол хэсэгт 40см х 30см хэмжээтэй газарт цагаан өнгийн зурагдсан сэв тогтсон, баруун урд хаалганы гадна бариулны урд дээд хэсэгт 0.5 см хэмжээтэй хонхорхой үүссэн байсныг шинжээч гэрэл зургаар бэхжүүлэн авав. (хавтаст хэргийн 12-14 дэх тал),

 

Г.Хишигтийн хохирогчоор өгсөн: “...Мелодия караоке бааранд хоёулаа ороод 8 шил сөжү, 8 шил пиво аваад хувааж уусан. Тэгээд караоке баарнаас шөнийн 01 цаг нэлээн өнгөрч гараад такси бариад гэр рүүгээ явсан. Тэгээд аюулгүйн тойрог өгсөөд явж байхад таксины жолоочийг хөгжмөө жаахан чангалчих гэж хэлэхэд жолооч хөгжмөө бага зэрэг чангалсан. Тэгэхээр нь би дахиад нэмээд чангалчих гэж хэлэхэд үүнээс илүү хөгжим чангалахгүй гэж хэлсэн. Тухайн үед би машины хойд талын суудлын баруун талд нь суугаад хойд суудал голлож суугаад жолоочтой юм яриад яваад байсан.

Тэгээд нэг мэдэхэдийг цохиод авах шиг болсон. Тухайн жолоочийн хажуугийн урд суудал дээр 20 орчим насны жаахан залуу суучихсан жолоочтой хамт явж байсан юм. Тэгээд Оргил худалдааны төвийн урд байрлах автобусны зогсоол руу ороод машинаа зогсоочхоод жолооч нь бууж ирээд баруун талын хойд талын хаалгыг онгойлгоод намайг машинаас татаж буулгаж ирээд нүүр рүү цохисон. Тэгэхэд нь би хойшоогоо саваад асфальтан зам дээр уначихсан. Тэгээд босоод ирэхэд миний амнаас цус гараад байсан. Үүдэн шүднүүдээ хэлээрээ мэдрэхэд уначихсан байсан ба юм ярихад эвгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би жолооч залууд хандан чи миний шүднүүдийг унагаачихлаа ш дээ гэж хэлэхэд тэр машинаа тойроод ирэхгүй зугтаагаад байсан. Би замын хажууд байсан чулуу аваад машиныхан урд салхины шилийг хоёр удаа цохиж хагалсан. Мөн копутан дээр нь чулуугаа шидсэн. ... Би жолооч болон хамт явсан залуугийн биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн таксины жолооч намайг хөгжим чанга тавь гэсэн шалтгаанаар намайг машинаасаа хөөж буулгах гэхэд нь би буухгүй эсэргүүцсэнээс болоод миний биед тухайн жолооч халдаж нүүр рүү цохиж миний баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 2 дугаар шүд, зүүн доод 3 дугаар шүдийг хуга цохиж гэмтээсэн. Тухайн үед миний доод уруул дотор талдаа язарсан. Би согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглэчихсэн байсан болохоор зарим болсон дутуу санаад байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

Хохирогчийн өгсөн: “...Би тухайн шинжээчийн гаргасан дүгнэлттэй уншиж танилцсан.Тухайн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Шүүхээр гэм буруутай тооцогдсон этгээдээс тухайн мөнгөө нэхэмжилнэ. Би өөрийн эзэмшлийн ДАХ улсын дугаартай Хьюндай Соната-6 маркийн тээврийн хэрэгслээ өөрийн охин, хүргэн хүү хоёртоо унаж байгаарай гээд түр унуулж, хэрэглүүлж байсан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

 

Гэрчын өгсөн: “...Оргил худалдааны төвийн урд байрлах авто машин зогсдог карманд орж зогсоод “чи яасан төвөгтэй залуу бэ, одоо буу” гэж хэлэхэд махлаг биетэй ах буугаад зүүн талын урд хаалгыг онгойлгоод ахыг татаж чангаагаад гараараа нүүр рүү нь цохиход ах машинаасаа буугаад нөгөө ахын хацар руу алгадсан. ... ******* ах нөгөө махлаг биетэй ахыг газар унагаагаад нүүр рүү нь хоёр удаа нэлээн хүчтэй  зүүн гараараа цохиод салсан. Тэгээд махлаг биетэй ах үерийн суваг руу өөрөө явж орчхоод гарч ирэхгүй 2-3 минут байж байснаа миний шүд яасан бэ гэж хэлээд орилж гарч ирээд замын хажууд байсан том чулуу аваад******* ахын машины урд салхины шилийг хоёр удаа цохиж хагалаад, капутан дээр чулуугаараа нэг удаа цохисон. Мөн ахын машины баруун урд хаалгыг гаднаас нь өшиглөсөн. Тэгэхэд******* ах намайг ахын дүү замын нөгөө талд гарахгүй бол чамайг эд нар зодно шүү гэж хэлэхээр нь би замын нөгөө талд гараад байж байтал цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),

 

Гэрчийн өгсөн: “...Нэг мэдэхэд дүүжин гүүрний тэр хавьд ирээд машин зогсчихсон. Би гадаа өвдөглөөд бөөлжөөд сууж байхад андаа шүд байхгүй болчихлоо гээд орилоод байсан. Тэгээд миний шүд байхгүй болчихлоо гээд нэлээн орилж байснаа хаанаас юм чулуу олж ирээд машиныг цохиод байх шиг байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 494 дугаартай : “...******** биед баруун дээд 1, зүүн дээд 2, зүүн доод 3-р шүдний булгарал, доод уруулын дотор салстад язарсан шарх, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 11.52.2-д зааснаар 10 хувь тогтонги алдагдуулна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дахь тал),

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 195 дугаартай : “...********* биед зүүн сарвууны 4-р хурууны 3-р үенд язарсан шарх, зүүн дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал),

 

Шинжээч Г.Ганпүрэвийн өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр биед үзлэг хийсэн. Зүүн сарвууны 4-р хурууны 3-р үенд язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн дээд 1-р шүдний сулрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүүн сарвууны 4-р хурууны 3-р үенд язарсан шарх гэмтэл нь цохих, цохигдох үед үүсгэгдэх боломжтой гэмтэл байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал),

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 913 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний: “автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр шууд болон шууд бус зардлын дүн нийт 700,000 төгрөг.” гэх тайлан (хавтаст хэргийн 59-60 дахь тал),

 

Шүүгдэгч*******ийн яллагдагчаар өгсөн: “...Оргил худалдааны төвийн урд байрлах автобусны зогсоол руу ороод машинаа зогсоочхоод жолооч нь бууж ирээд баруун талын хойд талын хаалгыг онгойлгоод намайг машинаас татаж буулгаж ирээд миний нүүр рүү цохисон. Тэгэхэд нь би хойш саваад асфальт зам дээр уначихсан. Тэгээд босоод ирэхэд миний амнаас цус гараад байсан. Тэгээд үүдэн шүднүүдээ хэлээрээ мэдрэхэд уначихсан байсан ба юм ярихад эвгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би жолооч залууд хандан чи миний шүднүүдийг унагачихлаа шүү дээ гэж хэлэхэд жолооч залуу машинаа тойроод над дээр ирэхгүй зугтаад байсан. Тэгээд би замын хажууд байсан чулуу аваад машины урд салхины шилийг хоёр удаа цохиж хагалсан, мөн копутан дээр нь чулуугаа шидэж машиныг нь эвдэж гэмтээсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дэх тал),

 

Шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн: “...******* гэх залуу нь гартаа лаазтай пиво барьчихсан уугаад явж байсан. Машинд суухаасаа эхлээд хөгжмөө чангал гэхэд нь би хөгжмөө чангалсан. Тэгээд өшөө чангал хөөе гээд миний баруун мөрөн дээрээс хувцаснаас татсан. Би хөгжмөө хамгийн чанга дээрээ тавьсан байсан. Үүнээс илүү чангалах боломжгүй гэж хэлэхэд өшөө чангал гээд нэлээн зандрангуй хэлээд байсан. Тэгэхээр нь би Оргил худалдааны төвийн автобусны буудал руу машинаа оруулж зогсоогоод “та хоёр энд буугаад, өөр машинд суугаад явчхаарай” гэж хэлсэн. Гэтэл гэх залуу баруун хойд хаалгаар бууж ирээд жолоочийн хаалгыг гаднаас онгойлгоод миний нүүрэн тус газарт цохисон. Тэгээд би машинаас буухад миний өөдөөс ууж байсан лаазтай пиво оо цацаад, баруун гараараа миний нүүрэн тус газарт нэг удаа цохиход нь биийн зүүн хацар руу алгадахад газар уначихсан. ...Хишигт намайг барьж аваад надтай зууралдаад байхаар нь би зугтах гэж оролдоод өөрөө миний цамцнаас зууралдаад газар унаад өгсөн. Тэгэхээр нь биийг нэг удаа алгадчихсан. ...Хишигт над руу чулуу шидэх гээд газраас хайж байхдаа үерийн ус зайлуулах жалга руу уначихсан. Тэгээд жалган дотроо хэсэг сууж байгаад босоод жалганаас гарч ирэхдээ миний шүднүүд байхгүй байна шүү дээ гээд орилж байснаа нэлээн том чулуу аваад машины урд салхины шил дээр хоёр удаа шидэж хагалаад, дараа нь копут дээр нэг удаа тухайн чулуугаа шидэхэд чулуу бутарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Болсон явдал зүйлийг эсрэгээр нь яриад байна. Би урд машинаа бариад судлын бүсээ зүүчихсэн байсан. Гэтэл энэ хүн эхэлж буугаад намайг чирээд татаж буулгасан. Намайг цохиод байхаар нь би 2-3 удаа алгадсан. Тэгээд чулуу хайж байгаад жалга руу өөрөө унаад гарж ирснийхээ дараа миний шүд яачихсан юм бэ? гээд орилоод байсан. Тэгээд дараа нь машиныг чулуугаар цохиод байсан.” гэж мэдүүлэв.

 

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Намайг нүх рүү унасан гэж мэдүүлсэн байдаг би ямар нэг нүх, жалганд ороогүй. Хэрэв орсон бол хувцас, нүүр авах юмгүй заваан болох байсан. ...ийг зугтаад явчих байх гэж бодоод тийм үйлдэл гаргасан.” гэж мэдүүлэв.

 

Улсын яллагч Б.Наранмөнх шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна.

Шүүгдэгч******* нь иргэнийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг гэмтээж бага хэмжээнээс дээш буюу 700,000 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах саналтай байна.

Шүүгдэгчийн үйлдлээс*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохиролд учирсан 120,000 төгрөг болон хиймэл шүд хийлгэх 2,800,000 төгрөг, нийт 3 шүдний 8,400,000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Үүнээс 120,000 төгрөг нь нотлох баримтаар тогтоогдог. Ирээдүйд шүдэлбэр хийлгээд гарах 3 шүдний 8,400,000 төгрөг зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтоож. Шүүгдэгч *******эс Сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дугаар зэрэглэлийн дээд хэмжээгээр буюу 12.99 дахин буюу 8,573,400 төгрөг, эмчилгээний зардал 120,000 төгрөгийг*******эд олгуулах.

 Шүүгдэгч*******ээс хохирогчийн эд хөрөнгөд учирсан 700,000 төгрөгийг олгуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: “Сэтгэцэд учирсан хохирлыг дээд хэмжээгээр нь нэхэмжлэх нь үндэслэлгүй байна. Хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас болж тохиолдсон гэмт хэргийн гэм хорыг багасгаж тооцно гэж хуульчилсан байдгийг харгалзан үзэж бага хэмжээ буюу 5 дахин нэмэгдүүлэн тогтоож, үүнийг 2 дахин багасгаж тогтоох. Шүүгдэгчийн шүд унагасан байдал гэм бурууд маргахгүй. Гэрчийн мэдүүлэгийн мэдүүлэг хоорондоо таарч байна. Довтолгоо хэнээс эхэлсэн бэ? гэхээр энэ зүйл хохирогч нь өөрөө байгаа юм. Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинж байгаа учир хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч*******ийн өмгөөлөгч Л.Цуурай шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч өнөөдөр л энэ хэрэг гарсан мэт ярьж байна. Хэрэг 4 сарын өмнө гарсан шалгагдаад дуусчихсан байхад таамаг дэвшүүлээд сууж байх юм. Уг нь урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт тавиад шалгуулж болох байсан гэж үзэж байна. Сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг урьдчилж нэхэмжилж болно гэсэн зүйл заалт байгаа болохоор  8,573,000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* болон түүний өмгөөлөгч Л.Цуурай нараас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч П.Батжаргал гэм буруугүй учир, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцсэн болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Шүүгдэгч ******* нь*******ийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл, шүүгдэгч******* ньийн эзэмшлийн ДАХ улсын дугаартай Хьюндай Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг чулуугаар цохисон үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, хүсч үйлдсэн, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийн эрхэд халдан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг тус тус санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэрчын мэдүүлэг,ийн мэдүүлэг хоорондоо таарч байна. Довтолгоо хохирогчоос эхэлсэн байна. Эрүүгийн хуулийн 4.1-т заасан аргагүй хамгаалалтын шинж байгаа учир хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэж мэтгэлцэж байна.

Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч******* ньийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар түрүүлж довтолсон гэх үйл баримт тогтоодохгүй байгаа тул шүүгдэгчийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй.

Хавтаст хэрэгтийн эрүүл мэндэд ... цохих, цохигдох үед үүсгэгдэх боломжтой, зүүн сарвууны 4-р хурууны 3-р үенд язарсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Гэвч “******* нь зүүн гараараа*******ийг нэлээн хүчтэй 2 удаа цохисон” талаар мэдүүлсэн.ийн дээрх гэмтэл нь зүүн гараараа*******ийн шүд рүү цохих үед үүссэн гэмтэл байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шүүгдэгч******* учруулсан гэж үзэх үндэслэлгүй ба өөрийн үйлдлийн улмаас биед нь гэмтэл учирсан гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч*******ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд шүүгдэгчийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч*******ийг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

 

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардалтай холбоотой 8.520.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс шүдний рентгэн зураг авхуулсны төлбөр 100.000 төгрөг, үзлэгийн төлбөр 20.000 төгрөг, нийт 120.000 төгрөгийн хохирол төлбөр баримтаар нотлогдож байна.

Хэдийгээр “...имплантад суурилсан 3 шүд хийлгэхэд 8.400.000 төгрөг болно” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан боловч дээрх эмчилгээг бодитоор хийлгээгүй байх тул шүүх урьдчилан тооцож дээрх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэх нь учир дутагдалтай учир хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******эс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч ******* нь*******эд баримтаар нотлогдсон хохирол төлбөр болох 120.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан, шүүгдэгч******* нь бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол төлбөр болох 700.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, хохирогчид учирсан гэмтлийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******эс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д тус тус зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 2-р зэрэглэл буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5.280.000 төгрөг гаргуулж, тоотод оршин суух******* (РД: , утас: )-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч******* нь бусдад төлөх хохирол төлбөргүй болно.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

  2.1. Талуудын санал, дүгнэлт

  Улсын яллагч: “...Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож. Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тулийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 1000 нэгжтэй тэнцэх буюу 1,000,000 төгрөгөөр, Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 800 нэгжтэй буюу 800,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж. Цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, урьд авсан хувийн баталгаа гарган таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.” гэх саналыг,

 

  Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал “...Хохирогчийн зүй бус үйлдлээр үйлдэгдсэн нь тогтоогдож байна. Мөн эхэлж цагдаад дуудлага өгсөн байдал эдгээрийг шүүх бүрэлдэхүүн харж үзээсэй гэж хүсэж 450,000 төгрөгөөр торгуулах саналтай байна.” гэх тайлбарыг,

 

  Шүүгдэгч*******ийн өмгөөлөгч Л.Цуурай “Миний үйлчлүүлэгч шударгаар гэм буруугаа хүлээсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал үүссэн байгаа юм. Харилцаанаас үүссэн ийм харамсалтай гэмт хэрэг үйлдэгдлээ. ******* согтуу хүнд үйлчилж байгаа юм чинь боловсон зөөлөн байсан бол ийм хэрэг гарахгүй байсан байх гэж бодож байна. Мөн өнөөдрийг хүртэл нэгнээсээ уучлалт гуйлгүй өдий хүрнэ гэдэг бол залуу хүмүүст байж болохгүй юм. Энэ жижигхэн газар дахиж таарахыг үгүйсгэхгүй. Нөхцөл байдал ийм байгаа учир 450,000 төгрөгөөр торгуулах саналтай байна.” гэх тайлбарыг тус тус гаргав.              

 

2.2. Эрүүгийн хариуцлага.

 

Шүүгдэгч *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 79, 81-84 дэх тал), шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 88, 90-95 дахь тал)  болон бусад нотлох баримтуудаар тэдний хувийн байдлыг тогтоов.

 

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч******* нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарыг торгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч******* овогт*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч******* овогт*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийг  800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд сар бүр 100,000 (нэг зуун мянга) төгрөгөөр, шүүгдэгч*******эд оногдуулсан 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 200,000 (хоёр зуун мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д тус тус зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 2-р зэрэглэл буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5,280,000 төгрөгийг шүүгдэгч *******эс гаргуулж, тоотод оршин суух******* (РД:********, утас:*******)-д олгож,******* нь цаашид гарах эрүүл мэнд, эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч******* нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БАТ-АМГАЛАН