| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2022/0117/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/149 |
| Огноо | 2022-08-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул Улсын яллагч Б.Батцоож Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2236001070139 дугаартай 178/2022/0145/Э индекстэй хэргийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн 6-15 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.******* нь 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.*******ыг “...архи уулаа...” гэсэн шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, иргэн А.*******ын эрүүл мэндэд зүүн шанаа хэсгийн цус хуралтууд, духны баруун дээд хэсгийн цус хуралт, дагзны баруун дунд хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, баруун бугалганы ар дээд хэсгийн цус хуралт, зүүн далны дунд доод хэсгээс баруун далны доод хэсэг хүрсэн цус хуралт, баруун далны дунд 2 хэсгийн цус хуралт, баруун гарын сарвууны ар хэсгийн цус хуралт, баруун дунд хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв. Хохирогч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 03 сарын 18-ны өдөр намайг алгадсан би орон дээрээ унаад хашгирсан, тэгтэл ам дарж хоорой боосон, хөнжлөөр бүтээж дээрээс дараад миний дууг гаргахгүй байсан. Тэгээд хөнжлөө аваад намайг зхйлаарай чи, салаарай чи гэхээр нь тэгнэ би сална чамаас гэтэл шууд дахиад нуруу, гар толгой хэсэгрүү цохиод эхэлсэн, би доошоогоо тонгойгоод толгойгоо хамгаалаад байсан, тухайн үед гараараа цохиод байх шиг байсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг/хх14-15х/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 12- ны өдрийн 398 дугаартай шинжээчийн...А.*******ын биед зүүн шанаа хэсгийн цус хуралтууд, духны баруун дээд хэсгийн цус хуралт, дагзны баруун дунд хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, баруун бугалганы ар дээд хэсгийн цус хуралт, зүүн далны дунд доод хэсгээс баруун далны доод хэсэг хүрсэн цус хуралт, баруун далны дунд хэсгийн цус хуралт, баруун гарын сарвууны ар хэсгийн цус хуралт, баруун дунд хурууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байна. 3.А.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4.А.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. 5.А.*******ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... 6.А.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 7.А.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. гэх дүгнэлт / хх35-36х/ Шүүгдэгч С.*******ын Иргэний үнэмлэхийн болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлавгаа, ******* сумын ******* багийн засаг даргын тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагдсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно. Шүүгдэгч С.******* нь 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.*******ыг архи уулаа гэх шалтгаанаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч С.******* нь хохирогч А.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 3 зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон. Шүүгдэгч С.******* нь эхнэр А.*******ын биед гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа ба энэ үйлдэл нь хохирогч А.*******ын мэдүүлэг, Аюулын зэргийн эрсдлийн түвшин тогтоосон баримт, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 398 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч С.******* нь эхнэр А.*******ын нуруу, толгой, гар хэсэгт гараар цохисноос гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн байдал нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол зориуд учруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч үл ялих зүйлээр шалтаглан эхнэрийнхээ биед нь халдсанаас гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон. Шүүгдэгч С.*******, хохирогч А.******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс буюу эхнэр нөхөр болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа / 17-р хуудас/ шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл “ гэдгийг ... гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ ... гэж заасан ба шүүгдэгч С.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч А.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ...” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд ирүүлсэн хохирогч А.*******ын хүсэлтэнд...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн байх тул шүүгдэгч С.*******ыг хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ. Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч С.******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч С.******* урьд нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хэргийн 47-р хуудас/, шийтгэх тогтоолын 4 хуулбараар тогтоогдож байна. Шүүгдэгч С.*******ын хувийн байдлын талаар түүний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, Цагдаагийн газрын “АСАП” сангийн мэдээлэл зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсонгүй гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч С.******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчийн хувийн байдал, гэр бүлийн орлогын байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 төгрөгөөр торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах гэх санал, Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* нь санал гомдолгүй хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа полкурорын санал болгосон торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа гэх тайлбарыг гаргав. Шүүхээс: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах хэдий ч шүүгдэгч С.*******ын хувийн байдал, улсын яллагчийн саналыг тус тус харгалзан, шүүгдэгч С.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 төгрөгөөр торгох ялыг 06 / зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй. Эрүүгийн 2236001070139 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх 5 тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 / зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 06 / зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.*******д тайлбарласугай. 5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай. 6.Эрүүгийн 2236001070139 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай. 7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч С.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС