| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2021/00815/И |
| Дугаар | 142/ШШ2022/00518 |
| Огноо | 2022-04-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 142/ШШ2022/00518
| 2022 оны 04 сарын 07 өдөр | Дугаар 142/ШШ2022/00518 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,*******,*******,,,,-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
хариуцагч нэхэмжлэгч холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж тогтоолгох, зээл төлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хариуцагч д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь тэй 2009 онд танилцаж 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдарч байх хугацаандаа 2014 онд хүү , 2017 онд охин нар төрсөн бөгөөд хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2019 оны 10 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байна. нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажилладаг ба хамтран амьдарч байхдаа хэл амаар байнга доромжлох, гар хүрч сэтгэл санааны болон бие махбодын дарамт учруулдаг хэдий ч өөрийг нь бодоод нэг ч удаа цагдаад мэдэгдэж байгаагүй. 2020 оны 5 дугаар сард эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч бид эвлэрээгүй. Хэдийгээр бид таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байсан боловч 2 хүүхдээ дагуулаад айл, хамаатан садангаараа амьдрах нь надад хэцүү байсан тул 2021 оны 6 дугаар сараас эхлэн нэг гэрт амьдарч байгаа ч бидний дунд эхнэр, нөхрийн харилцаа байхгүй. Нөхөр нь ажлаа тараад гэртээ ирдэггүй, согтуу үедээ л хааяа нэг ирж хонодог. Санхүүгийн хувьд тусалж дэмждэггүй, үр хүүхдүүдээ хайхарч, халамжилдаггүй. Иймд цаашид бид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би тэй амьдарч байхдаа 3 ч удаа жирэмсэн болж том болсны дараа нь хадам эгч болон нарын хэрүүл, дарамтаас болж авахуулж байсан ба үүний улмаас бие махбодын болон сэтгэл санааны гүн хямралд орж тэй муудалцан хэсэг хугацаандаа тусдаа амьдарч байхдаа өөр хүнтэй харилцаатай болж жирэмсэн болсон байх үед эс болж нөгөө хүнээсээ салж улмаар тэй буцаж нийлсэн. Хүү нь хүү биш. Иймд би өөрийн хүү , охин нарыг өөрийн асрамжид авч, охин д эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Бидний дундын эд хөрөнгийн хувьд бид 2014 оноос эхлэн өмчлөлийн газар дээр өөрсдийн хөрөнгөөр хувийн сууц барьсан юм. Одоо би 2 хүүхдийнхээ хамт амьдарч байгаа ч газар нь х тул цаашид тухайн байшинд амьдрах хүсэлгүй байгаа тул байшингаа 22 166 664 төгрөгөөр үнэлж 3 хүнд ногдох хэсэг 16 625 100 төгрөг гаргуулна, харин машины үнэд төлсөн 6 000 000 төгрөгийг 3 хувааж 2 000 000 төгрөгийг д өгөхийг зөвшөөрч байна.Харин зээл төлөхийг зөвшөөрөхгүй байна гэв.
2.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Б.Болор-Эрдэнийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлэз зөвшөөрөхгүй. Учир нь би 3 ч удаа Солонгос явахдаа 20 сая байтугай мөнгө олж ирсэн. Бүгдийг нь түүний тавьсан өрийг дарсан. Бид хоёр хоёулаа ажиллаж олсон цалин хөлсөө амьдрал ахуйдаа зарцуулсан. Цалин, цалингийн зээл аваад юу хийснийг нь би мэдэхгүй ээ. Ихэвчлэн зугаа цэнгэл, архи дарс, хүүхэнд л зориулдаг байх. Б.Болор Эрдэнэ нь эгч хүнтэй сууна, хурим найраа хийнэ гэхэд нь цалингийн зээл авч эгчийнхээ хурим найрыг хийж дутах юмгүй гэр орон бэлдэж өгч гаргасан юм Энэ мэтчилэн өөрийн цалин, зээлээ өөртөө л зориулдаг. Бид архи, хүүхэн, зугаа цэнгэлээс болж тусдаа байдаг байсан тул Б.Болор-Эрдэнийг хэзээ зээл аваад, одоо хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, яах гэж зээл авсан болохыг мэдэхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.
3.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид хамтран амьдарч байх хугацаанд эхнэр 2, 3 удаа жирэмсэн болж эмч нарын үзлэгээр төлүүлэх боломжгүй гэсэн онош тавьж байсан. Том хүүг гэдсэнд нь байхад бас л төрүүлэх боломжгүй гэсэн онош эмч нар тавьсан. 2 сар гарантай байхад нь УБ хотын Эх нялхад үзүүлэн эрүүл саруул гэсэн учраас хүүгээ тээж төрүүлсэн. хүү төрүүлж өгсөн учраас би маш их баярлан элдэв ааш араншанг нь тэвчдэг байсан. Хөхүүл байж найз нартайгаа уулзаад баранд орох, архи пиво уух, гадуур утсаа авахгүй алга болох зэрэг асуудал гаргана. Би эхнэртээ хатуу ширүүн үг хэлж үзээгүй, зодуулаад хөөгдөөд хажууд нь байж л байдаг. Би гэр бүлээ бүтэн бүлээнээр нь авч үлдэхийн тулд эхнэрийн бүх зүйлийг зөвшөөрдөг. Эхнэр хүүхэд гаргаад өгчихсөн юм чинь гээд хаяад явахад нь би найзынхаа эхнэр дээр аваачиж хөхүүлдэг байсан. Цалингаа аваад эхнэрт өгч эхнэр хамгийн үнэтэй сайн гоё гэсэн болгоныг авч хэрэглэдэг. Хүний дор оруулахгүй гэсэн дээ хэлсэн нэхсэн болгоныг авч өгдөг байсан болохоор найзууд дундаа хамгийн ганган дэгжин нь байдаг. Би гэр бүлдээ бүхнээ зориулан ажлаа хийгээд явж байгаа. Гэтэл хүүхэд гаргасны дараагаас архи дарс уух болж гадуур хонох болсон. Би нэг их юм бодолгүй гэртээ хүүхдүүдээ хардаг байгаа. Гэтэл эхнэр өөр хүнтэй буюу Буянаа гэх залуутай дотно харилцаатай байсан юм билээ. 2011 онд г Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын РМЗ-н Вайят лайк компанид тогоочоор ажиллаж байгаад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын харъяа Хаан хүнс катренг руу тогоочоор оруулсан. Хаан хүнс катренгт ажиллаж байхдаа ажиллагсадтайгаа нийлж архи ууж хоногоор алга болдог. Ажлаа таслахаараа хүүхэд өвдсөн гэж худлаа хэлдэг. Мастер нь над руу залгаж асуух гэх мэт асуудал гаргадаг байсан. 2020 оны 04, 05 сард ажлаасаа гарсан юм шиг байна лээ. Эхнэр ажил руугаа 06:30 минутанын автобусаар явдаг. Би 7:40-д автобусаах явдаг учраас 2 хүүхдийг байнга цэцэрлэгт хүргэж өгч, авдаг. 2019.11 сард эхнэр ажпаасаа тарж ирээд бүжгийн бэлтгэл хийнэ гэж явдаг болсон. Заримдаа ирнэ заримдаа ирэхгүй хоногоор явна. Сүүлдээ 2,3 хоногоор явчихна. Би энэ байдлыг нь эхнэрийн том ах , ээжид нь хэлсэн. Дахин ийм үйлдэл хийхгүй шүү гэдгийг том ах нь эхнэрт хэлсэн. Би ажлынхаа хажуугаар хүүхдүүдээ өгч авна. Хоол унд хийнэ гээд бүх зүйлийг зохицуулна. Эхнэр ар гэрт анхаарал тавих нь улам багассан. Эхнэр 7 хоногийн дараагаас дахин хоногоор явж эхэлсэн. Үүнээс болж гэрт хэрүүл үүсэхээр эхнэрийн ээж, ах, дүү нар гэрт ирээд оролцож, хүүхдүүдийг аваад явчихдаг. Манай гэр бүлийн амьдралд хадам талынхан бүгд оролцдог. Хадам талын эмэгтэйчүүд нь манай гэр бүлийн амьдрал руу их орж байнга хэрүүл маргаан үүсгэдэг. 2019.12 сард эхнэр надаас сална гээд 2 хүүхдийг аваад Говил руу ээжийнх рүүгээ аваад явсан. Шинэ жил болох гээд хүүхдүүдтэйгээ уулзахаар очиход эхнэр байхгүй. Бага дүү нь ах, эгчийнхээ хүүхдүүдийг харж байсан. Эхнэр хүүхдүүдийг тэнд үлдээгээд нөгөө залуу руугаа явчихсан байсан. Хүүхдүүдийг авч яваад өөрөө хардаггүй. Ээж, эгч, дүү нартаа үлдээчихдэг. Би хүүхдүүдээ авъя гэхээр өгдөггүй. Гэр бүлийн маргаантай байдпаас болоод хүү минь их сонин болчихсон. Юманд амархан цочиж, юм ярихгүй бодпогошрох нь улам ихэссэн. 2020.02 сард буюу цагаан сарын үеэр хадам ээжийнд очиж эхнэртэйгээ эвлэрч хамт амьдрая гэхэд хадам ээж манай охины сэтгэл хөрчихсөн чамтай амьдрахгүй чи явах мөрөөрөө яв гэсэн. Хүүхдүүд -эчайг хараад намайг дагаад явах гэхээр хүүхдүүдийг өгдөггүй. Хүүхдүүд уйлж ..-дээд би уйлаад гардаг. Надад маш их хэцүү байдаг. 2020.02.14-нд валинтины баяраар бэлэг бэлдээд эхнэртэйгээ уулзах захиа утас руу нь илгээсэн. Эхнэр -айзындаа байна. Бэлгээ наанаа үлдээгээд явчих гээд ер тоогоогүй. 2020 оны 04 сард эхнэр Буянаа гэдэг залуутайгаа 1-4-т өрөө түрээслэн амьдрах болсон. Хүүхдүүдтэйгээ уулзах гэхээр уулзуулдаггүй. Намайг очно гэхээр эхнэр ах дүү нартайгаа нийлээд хүүхдүүдийг ийш тийшээ аваад явчихдаг. Очиход байдаггүй. 2020.04 сард******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл өгсөн байсан. Эвлэрүүлэн зуучлагчаас дуудсан цагхугацаанд нь би 2 удаа очсон. огт ирээгүй. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаа дууссан. Би хүүхдүүдтэйгээ уулзалгүй 6 сар болсон. 2020.06 дугаар сард 1.4-ийн байрны гадаа хүүхдүүдээ хайж байхад эхнэр 2 хүүхдийн дагуулаад явж байхад нь уулзсан. 2020 оны 08 дугаар сарын дундуур хүүг сургуульд оруулсан уу гэхэд чамтай чамгүй би оруулна гэсэн. Сургууль ороход хүүг сургуульд оруулаагүй байсан учраас би 5 дугаар сургууль руу хөөцөлдөж оруулсан. Эхнэр өөр хүнтэй дотно харилцаа үүсгэсэн байсан ч хадам ээж Оюунчимэг, эхнэрийн дүү Отгонгэрэл хамт ирж би бүгдийг хүүхдүүдийнхээ төлөө уучилж хамт амьдрахаар болсон. Ирэхдээ жирэмсэн болчихсон байсан. Эхнэр хүүхдээ өөрөө явж авахуулсан. Тэгэхэд нь тэр залуугаа одоо мартаад утасны дугаараа сольчих оо гэж хэлсэн боловч надаас нууцаар холбоотой байсан юм билээ. 2020.09 сард эхнэр худалдааны төлөөлөгч хиймээр байна. машин хэрэгтэй гэхээр нь хүүхдүүдээ зөөгөөд ажилд нь бас хэрэгтэй юм байна гээд цалингийн зээлээ нэмж авч приус- 30 маркийн 1567 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн авч өгсөн. Миний цалингийн зөрүү дангаараа хүрээгүй учраас тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр авч Сайн ломбард хадгаламж зээлийн хоршоонд 4.500.000 төгрөгийн барьцаанд тавьж авсан. Мөн 1рНопе маркийн гар утасны цэс нь ажил хийж болохп/й байсан гэсэн учраас Мобикомоос дугаар дээрээ А-10 утсыг лизингээр авч өгсөн. 2020.09 сарын дундуур гэнэт эхнэр чамтай амьдрахгүй гээд УБ рүү 2 хүүхдийг авч явсан. Хүүг 4 өдөр хичээлийн таслуулсан. Батын багш над руу залгасан. Учир байдлыг тайлбарлахад багш, сургалтын меженер нь эхнэр рүү залгаж хүүхдийн суралцах эрхэд халдаж байна гэдгийг тайлбарласан учраас эхнэр 2 хүүхдийг авчирсан. Эхнэр шатахууны мөнгө байхгүй гэсэн учраас би мөнгийн шилжүүлж ирсэн. 2020 оны 10 сард дундуур ирээд хүүхдүүдийг дахиад аваад Говил руу авч явсан. Намайг хүүхдүүддээ хайртай гэдгийг мэддэг учраас үүн дээр дөрөөлж их сэтгэл зүйгээр тоглодог. Би хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулдаг. Хүүхдүүдийг аваад явахаар нь санаад уулзах гэж бүх аргыг хэрэглэдэг. 2021 оны 01 сард хүүгийнхээ багштай уулзаж төлбөртэй давтлага авахаар болсон. 1,2,3 сард давлага авсан. Багшийн төлбөрийг би өөрөө төлсөн. 2 сард цагаан сар болж байгаа юм чинь гээд сар шинийн бэлтгэлээ хийчихээд Говилд эхнэрийн ээжийнх рүү хамаатны 3 хүнийг дагуулж очсон. Хадам ээж болон эхнэр дүү нар нь бид нарыг яв гээд дахин ирэх хэрэггүй битгийн ирээд бай, нэгэнт дууссан амьдралыг дахин амьдрах боломжгүй гэсэн. Би хүүхдүүдээ авах гэтэл өгөөгүй. 2021.05 дугаар сарын сүүлээр эхнэр бид хоёр уулзалдаж, буцаж хамт амьдрахаар болж гэртээ хүүхдүүдээ дагуулаад ирсэн. Эхнэр гэрт ирчихээд мобикомын лизинг дууссан уу надад промакс 11 маркийн гар утас авч өг гэсэн. Би дуусаагүй гэхэд уурласан. Тэгээд эхнэр гэрт найзтайгаа хамт ирж архи уугаад ярилцаж сууж байснаа найзтайгаа хоорондоо маргалдаж, зодолдсон. Тэгээд явсаны дараа нь гэрийн тавилгуудыг өөрөө /цонх, хувцасны шкаф, стенк, хана гэх мэтийг цөмлөж, хагалсан. Үүнийг хүүхдүүд харсан мэдэж байгаа/ эвдсэн. Байшингаас гараад хашаандаа авраарай гэх мэтээр орилж чарлаж байгаад ухаан алдаж унасан. Хүү айгаад ээжид хиймэл амьсгал хийгээд гэсэн. Эхнэрийн энэ хэцүү авираас болж хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон. Хүү бид 2-ыг маргалдахаар боль гэж орилсон. Маргааш нь хадам ээж рүү залгаад Болор-Эрдэнэ найзтайгаа нийлж намайг зодсон гэж худлаа ярихад хадам ээж над руу залгаж хүүхэд зодлоо цагдаад өгнө гэхээр нь цагдаад өг гэж хэлсэн. Согтуу ирэхээрээ эрийн сүг, халтар банди, хялар солир, янхан, гичий, чам шиг хүнийг би яажтоосон юм чамд би гоёддог хүүхэн, Мягмаржавын Болор-Эрдэнэ, Болормаа, Уянга нар үхэхээсээ, гал голомт нь устаасаа, гал руу харааж нулимж, гал руу тамхины ишээ хаядаг. Хараагаад зогсохгүй намайг зодож, майждаг. Миний найзууд эхнэрийн энэ байдлыг бүгд мэддэг. Хүүг цахин хичээлд нь оруулдаггүй. Багш нь залгахаар утсаа авдаггүй. 5 сард үсэглэлийн баяр хийх гээд мэдэгдэх гэтэл эхнэр огт утсаа аваагүй. Аргаа барахдаа багш нь уурлаж, Говил руу нь шилжүүлчихээ, ингэж байх хэцүү байна гээд надтай ярьсан. Би багшаас нь гуйж, энэ ангид нь үлдээгээд өгөөч тэнд очих юм бол сурлага хүмүүжилд нь анхаарах хүн байхгүй. Тэр сургууль руу шилжих юм бол сурлага нь муудчихна тийм болохоор би байнга анхаарч туслаж дэмжих болно гэж гуйгаад үлдээсэн. Би гэртээ байхаараа хүүгийнхээ хичээлийг хийлгэдэг. Эхнэр гэртээ байхаараа телевиз үзээд, утас ухаад хүүхдийн хичээлийг хийлгэдэггүй. Орой ажлаа тараад гэрт очиход хичээлийн хийлгээгүй, гэр орон нохой хороо, буудалд байгаа юм шиг байдаг. Утсаараа оролдож байгаад гараад явчихдаг. Шөнө ирэхдээ ирээд ирэхгүй бол хоногоор явж байгаад ирдэг. 2021.06 сараас 7 сар хүртэл 1 сарын хугацаа олгоё хашаа байшингаа зараад орон сууцанд ормоор байна. Орон сууцанд орчих юм бол бидний амьдрал дээшпэн гэсэн. Хүнд үзүүлсэн маш муу энергитэй газар байна. Орон гэрээ зараад өөр газарт амьдар гэсэн гэж надад хэлсэн. 2021.07.16-ны өдөр эхнэр би ажил хийнэ 2 хүүхдийг төрсөн эгм Сэлэнгээгийнд аваачиж өгнө гэхээр нь би явуулахгүй гэж эгч Сэлэнгээгийн хажууд маргалдсан. Улмаар намайг эхнэр зодож нүдсэн. Би аргаа барахдаа цагдаад дуудлага өгсөн. Хүү Бат УБ хот руу эгч Сэлэнгийнх руу явмааргүй байна гэдгээ өмнө нь ээжийгээ байхгүйд хэлсэн юм. Тийм болохоор би явуулахгүй гэж эсэргүүцсэн. Цагдаа ирээд ээж нь согтуу биш байгаа болохоор явуулж болно гээд эхнэр хүүхдүүдийг аваад явсан. 2021.07.26- нд 2 хүүхдийн төрсөн эгч хамт рүү явуулсан. Эхнэр Өмнөговь руу яваад хүүхдүүд эгчийнд нь байсан. 2 хүүхэд гэрээ санаад шөнө болохоор аав, ээжээ гэж уйлаад орондоо шээгээд байна гэж эгч нь эхнэр рүү хэлсэн. надруу залгаж хүүхдүүдийг очиж авчих гэсэн болохоор 2021,08.06-ны өдөр хамаатны хүнийг УБ хотоос ирнэ гэхээр нь захиж авчруулсан. Одоо би 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. Би 24 сая төгрөгийн цалингийн зээлтэй. Мобикомд гар утасны зээлтэй. Мөн Сайн авто ломбарданд зээлтэй. Машиныг эхнэр унаж байгаа учраас өөрөө төлнө гэсэн учраас тэрийг нь би төлсөн эсэхийг нь мэдэхгүй байна. Гэрээсээ би ганцаараа ажил хийж байгаа учраас дахин зээл авах боломжгүй юм. хашаа байшингаа зар гэсэн үгэнд нь ороогүй учраас шүүхэд нэхэмжлэл өгсөн байна. Бид 4 гэртээ амьдрахаар эхнэр хүүхдүүдийг байнга загнаж, намайг дээрэлхэж, харааж байнга янз бүрийн юм нэхэж сэтгэл санааны болон бие сэтгэлийн дарамтанд байлгадаг. Хүүг илүү загнадаг. Хүү сэргэлэн цовоо байсан одоо айгаад ээжийнхээ үгнээс огт гарахгүй хэлсэнээр нь байдаг болсон. хүү Б. өөрийн хүний хүүхэд гэсэн байна. Би тээж байхаас нь эхлэн хажууд нь байж, өлгийтэй байхаас нь өнөөдрийг хүртэл харж асарч байгаа. Миний хүү гэдэгт итгэлтэй байна. Миний хүү биш байсан ч өнөөдрийг хүртэл өсгөсөн учраас миний хүү юм. Тийм учраас хүү охиноо өөрийн асрамжинд авч, өөрөө өсгөмөөр байна. Учир нь эхнэрт өгөх юм бол амьдрах очин тааруу, хүмүүжилд муу, эхнэр өөрөө хараад асраад явна гэдэгт итгэлгүй байна. Ээж дүү -артаа аваачаад өгчихдөг. Хүү ухаан оржтом болсон болохоор энэ байдпыг маш тодорхой ярьдаг. Ээжийгээ харах юм бол ярьж чадахгүй. Маш сэтгэлэн цовоо ил-элтэй байсан хүүхэд одоо шал өөр болсон. би хүү охиндоо маш их санаа зовож байна. Эхнэр тогтвор суурьшилтай ажилгүй. Хүүхдүүдийг дагуулаад ээж, ах дүү нараараа явж байгаад мөнгөгүй, хэцүү болохоороо буцаад ирдэг. Нэгэнт штүхэд нэхэмжлэл өгсөн учраас гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Орхон аймгийн*******ынийн 41-2тоот газарт аав. ээж, 2 эгч бид 5 амьдардаг байсан. Аав, ээж минь бурхан болсон учраас газрын гэрчилгээ 2 эгч бид 3-ын нэр дээр байдаг. Байшинг 2012 оноос эхлэн барьж эхлээд 2014 онд хүүг төрөхөөс өмнө байшиндаа орсон юм. Би тухайн үед цалингийн зээл авч барьсан. Одоо ч цалингийн зээлээ төлж дуусгаагүй төлсөөр байгаа. бид 2-ын дундын хөрөнгө ийм л зүйл байгаа. Цалин зээл авч ахуй амьдралдаа зарцуулсан учраас цалингийн зээлээ хувааж төлмөөр байна. Олон жил цалингийн зээлтэй амьдран гэдэг хэцүү юм. Үүнийг эхнэр ойлгодоггүй. Нэгэнт гэрлэлтээ цуцлуулж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдүүлмээр байна. гэжээ.
4.Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бид хамтран амьдарч байх хугацаанд эхнэр 2, 3 удаа жирэмсэн болж эмч нарын үзлэгээр төлүүлэх боломжгүй гэсэн онош тавьж байсан. Том хүүг гэдсэнд нь байхад бас л төрүүлэх боломжгүй гэсэн онош эмч нар тавьсан. 2 сар гарантай байхад нь УБ хотын Эх нялхад үзүүлэн эрүүл саруул гэсэн учраас хүүгээ тээж төрүүлсэн. хүү төрүүлж өгсөн учраас би маш их баярлан элдэв ааш араншанг нь тэвчдэг байсан. Хөхүүл байж найз нартайгаа уулзаад баранд орох, архи пиво уух, гадуур утсаа авахгүй алга болох зэрэг асуудал гаргана. Би эхнэртээ хатуу ширүүн үг хэлж үзээгүй, зодуулаад хөөгдөөд хажууд нь байж л байдаг. Би гэр бүлээ бүтэн бүлээнээр нь авч үлдэхийн тулд эхнэрийн бүх зүйлийг зөвшөөрдөг. Эхнэр хүүхэд гаргаад өгчихсөн юм чинь гээд хаяад явахад нь би найзынхаа эхнэр дээр аваачиж хөхүүлдэг байсан. хүү Б. өөрийн хүний хүүхэд гэсэн байна. Би тээж байхаас нь эхлэн хажууд нь байж, өлгийтэй байхаас нь өнөөдрийг хүртэл харж асарч байгаа, миний хүү гэдэгт итгэлтэй байна. Миний хүү биш байсан ч өнөөдрийг хүртэл өсгөсөн учраас миний хүү юм. Тийм учраас хүү, охиноо өөрийн асрамжинд авч, өөрөө өсгөмөөр байна. Иймд 2014.08.15-нд төрсөн том хүү , 2017.10.13-нд бага охин нарыг өөрийн асрамжинд авч, эхээс нь тэтгэлэг тогтоолгохгүй.
Орхон аймгийн*******ынийн 41-2 тоот газарт аав, ээж, 2 эгч бид 5 амьдардаг байсан. Аав, ээж минь бурхан болсон учраас газрын гэрчилгээ 2 эгч бид 3-ын нэр дээр байдаг. Байшинг 2012 оноос эхлэн барьж эхлээд 2014 онд хүүг төрөхөөс өмнө байшиндаа орсон юм. Би тухайн үед цалингийн зээл авч барьсан. Одоо ч цалингийн зээлээ төлж дуусгаагүй төлсөөр байгаа. бид 2-ын дундын хөрөнгө ийм л зүйл байгаа. Цалин зээл авч ахуй амьдралдаа зарцуулсан учраас цалингийн зээлээ хувааж төлмөөр байна. "Голомт банкинд өнөөдрийн байдпаар 23.276.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Би цалингийн зээлд сар бүр 1.115.000 төгрөг төлдөг. Гар утасны төлбөрөөс 76.500 төгрөг үлдсэн, сар бүр 38.250 төгрөг төлдөг. Приус-30 маркийн 15-67 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 10.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Сайн ломбард хадгаламж зээлийн хоршоонд 4.500.000 төгрөгийн барьцаанд тавьж байгаа. Үүнийг төлбөрийг эхнэр төлж байгаа байх. Тийм учраас Голомт банкинд өнөөдрийн байдлаар 23.276.000 төгрөгийн цалингийн зээлтэй. Үүний 50 хувь болох 11.638.000 төгрөгийг гаас гаргуулж өгнө үү. гэжээ.
5.Нэхэмжлэгчээс Нийцэл ӨЭМТ-ын тодорхойлолт /1хх-3-4/, 1140/001200 дугаартай ын төрсний гэрчилгээний хуулбар /1хх-5/, 1140/001199 дугаартай ий төрсний гэрчилгээний хуулбар /1хх-6/, гийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1хх-7/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1хх-8/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-9/,******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 142/ЭТ/2020/0574 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл /1хх-10/,
6.Хариуцагчаас эзэмшлийн Депозит 5095061841 тоот дансны хуулга /1хх-40-81/, барьцаат зээлийн тооцооны хуудас /1хх-82/, зээлийн гэрээ /1хх-83-85/, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /1хх-86-87/, гар утас төхөөрөмж хөнгөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ /1хх-89/, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /1хх-90-91/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /1хх-92/, ЗГ4015100840 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /1хх-93/, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /1хх-94/, сэтгэл зүйн тодорхойлолт /1хх-95-102/, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /1хх-106/, эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх-107/, Голомт банкгы 4015007006 дугаартай дансны хуулга /1хх-108-129/, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын цалингийн тодорхойлолт /1хх-130/, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын цалингийн тодорхойлолт /1хх-131/, Голомт банкны 4015100840 дугаартай зээлийн дансны хуулга /1хх-210/, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11000823 дугаартай зээлийн гэрээ /1хх-211-213/, Хувь хүний орлогын албан татварын алба /1хх-225-229/, Далайван Аудит ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-230-236/, 0167611 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1хх-237/ баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
6.Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Голомт банкнаас 4015100840 дугаартай дансны хуулга /хх-143-153/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5315 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-158-159/, Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын шинжээчийн дүгнэлт /хх-160-203/, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал /2хх14-25х/ бүрдүүлсэн байна.
7.Хуульд заасны дагуу хүүхдүүдийн санал авсан тэмдэглэлийг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч А. ...цаашид эвлэрч амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна, хүү нь хүү биш. Иймд би өөрийн хүү , охин нарыг өөрийн асрамжид авч, охин д эцгээс нь тэтгэлэг тогтоолгоно, байшингаа 22 166 664 төгрөгөөр үнэлж 3 хүнд ногдох хэсэг 16 625 100 төгрөг гаргуулна, машинаа авна гэж тодорхойлсон.
3.Хариуцагч ...гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрнө, машиныг 10 500 000 төгрөгөөр авсан.Үүнийг 3 хуваана гэж бодож байгаа.Эд хөрөнгөө 3 хувааж ногдох хэсэг өгнө, гаас зээлийг хувааж төлүүлнэ гэж тодорхойлсон.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ...2 хүүхдээ асрамжиндаа авна, автомашины үнээс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг 7 000 000 төгрөг гаргуулна, зээлийн үлдэгдэл 17 553 034 төгрөг байгааг 2 хувааж гаас 8 776 517 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.
5.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг ...би яагаад зээл авсныг нь мэдэхгүй, төлөхгүй. хүү ын эцэг биш учраас би хүүгээ өгөхгүй, мөн Б.Болор-Эрдэнэ охиныг минь харж хандаж чадахгүй учраас би өөрөө охиноо асрамжиндаа авна гэж маргаж байгаа.
6. , нар 2009 оноос хамтран амьдарч тэдний дундаас 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр охин төрсөн, 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү эцэг эр овоглон төрсний гэрчилгээ авсан, зохигчид 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн, хүүхдүүд эрүүл бойжиж, сурч байгаа зэрэг нь зохигчдын тайлбар, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, 1140/001200, 1140/001199 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Нийцэл өрхийн эмнэлэгийн болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
7.Шүүхээс гэрлэгчидэд эвлэрүүлэх хугацаа өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч нэхэмжлэгч захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасныг шүүх хүлээн авч хэргийг түдгэлзүүлсэн захирамжийг хүчингүй болгосон, түүнчлэн гэрлэлт цуцлуулах асуудлаар зохигчид маргаангүй, цаашид эвлэрч амьдрах боломжгүй гэж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14.1.-д заасныг баримтлан гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.
8.Зохигч хэн аль нь хүүхдүүдийн асрамжийн талаар маргаантай байсан тул шүүх Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан ба шинжээч дүгнэлтэндээ ...ээж хүүхдүүдийн харилцаа хэвийн гэж дүгнэсэн байдал, охин 4 настай, хүү Э.Бат 8 настай, одоо эхийн асрамжид байгаа, бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхийн халамж, хүү санал зэргийг харгалзан охин , хүү Э.Бат нарыг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
9.Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хүү ын эцэг нь мөн эсэхээ тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон ба шинжээч ... нь ын биологийн эцэг байх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан нь хүүг эхийн асрамжид үлдээхэд харгалзан үзэх нэг нөхцөл боллоо.
10.Хавтаст хэрэгт хүү Б. хичээл хийлгэж байгаад гар луу нь цохисон асуудлаар зөрчлийн арга хэмжээ авагдсан талаархи баримтууд авагдсан боловч дан ганц энэ баримт нь хүү ын асрамжийг эцэгт нь үлдээх үндэслэл болохгүй юм.
11. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.-д зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан эс охин д хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэгч олгож, нэхэмжлэгч хүү Э.Батад тэтгэлэг нэхэмжлээгүйг дурьдав.
12. Зохигчдыг гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд Орхон аймаг,*******,, 41-02 тоотод байршилтай газарт хувийн сууц барьсан нь, мөн Toyota Prius маркийн 15 67 ОРО улсын дугаартай автомашиныг худалдан авсан болох зохигчдын тайлбар, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ, 11000823 дугаар фидуцийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул дээрхи хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэж Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-д заасныг баримтлан гэр бүлийн бүх гишүүдийг оролцуулан нийт гишүүдэд адил ногдох хэсгийг тодорхойлох үндэстэй.
13.Зохигчид Орхон аймаг,*******,, 41-02 тоотод байршилтай газарт хувийн сууцыг 2018 онд 22 166 800 төгрөгөөр үнэлүүлж байсан байх хариуцагч үнэлгээг зөвшөөрсөн тул энэ дүнгээс тооцож 3 хүнд ногдох хэсэг 16 625 100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг үл хөдлөх хөрөнгийг хариуцагч өмчлөлд үлдээхээр,
- Toyota Prius маркийн 15 67 ОРО улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч гийн эзэмшилд үлдээж, автомашиныг авахад оруулсан 6 000 000 төгрөгөөс нэхэмжлэгч хүү Э.Батад ногдох хэсэг гаргуулахгүй гэсэн тул 1 хүнд ногдох 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгч гаас гаргуулж хариуцагч д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
-Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваахдаа тэдгээрт ногдсон хөрөнгийн хэмжээгээр насанд хүрсэн хүнд өрийг хуваах учиртай, түүнчлэн нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 20-нд авсан зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан нь зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээгээр нотлогдож байх тул гэр бүлийн дундын өр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж үзэж,
-Зохигчдын ногдох хэсэг, өрийг тус тус харилцан тооцож нэхэмжлэгчид ногдсон 16 625 100 төгрөгөөс машинаас хариуцагчийн авах 2 000 000 төгрөг, гийн хариуцах зээл 8 776 517 төгрөгийг хасч / нийт 17 553 034 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байгаа /, үлдэх 5 848 583 төгрөгийг хариуцагч эс гаргуулж нэхэмжлэгч олгож, хариуцагчийн автомашины үнэ 7 000 000 төгрөг гаргуулах шаардлагаас 5 000 000 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч банкны зээлийг хариуцуулсан тул Голомт банкны өмнө зээлийн үлдэгдлийг төлөх үүрэг д үүсэхийг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
12.Гэрлэлт цуцлуулах шаардлагыг даган гарсан эд хөрөнгийг хувиарлах учир нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403 350 төгрөгөөс 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж 333 150 төгрөг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 201 150 төгрөгөөс 70 200 төгрөг үлдээж 130 958 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгохоор заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч , хариуцагч нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 онд төрсөн хүү , 2017 онд төрсөн охин нарыг эх гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-д зааснаар охин г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг эс гаргуулан нэхэмжлэгч олгосугай.
4.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2., 130 дугаар зүйлийн 130.3.-д заасныг баримтлан Орхон аймаг,*******,, 41-02 тоотод байршилтай газар, хувийн сууцыг хариуцагч ,
-Toyota Prius маркийн 15 67 ОРО улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч гийн эзэмшилд тус тус үлдээж, хариуцагч эс 5 848 583 төгрөг гаргуулж нэхэмжлэгч олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1.-д заасныг баримтлан төрийн сангаас 333 150 төгрөг буцаан гаргуулж нэхэмжлэгч , 130 958 төгрөг гаргуулж хариуцагч д тус тус олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн**************ын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Д.Одончимэгт даалгасугай.
7.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА