Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2022/00535

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2022/00535

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,,*******,*******,*******,,-д холбогдох худалдах, худалдан гэрээний үүрэгт 4 840 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагч д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 840 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

 

1. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2020 оны 10 дугаар сард тай танилцаж хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд хамтран ажиллах явцад гэгч эгчээс 20 000 000 төгрөгийг 10 % хүүтэй зээлж авсан бөгөөд тохирсон хугацаанд би өөрт оногдсон мөнгөө төлж дууссан боловч төлж чадахгүй 3 сар болсон учир эгч уурлаж ядаж хүүг нь ч өгөхгүй байна гээд утасаа ч авахгүй байна гэж маш их бухимдаж уурлаад байтал эгчид санаа төрж ядаж бараагаа авъя гэж шийдээд барааг нь авъя гэтэл бараа нь дууссан байсан. Иймд гаас өдөр шөнөгүй бараагаа нэхэж уурлаж загнаж байсан учир надаас ...бараагаа зээлээч дүү нь энэ муухай бузар авгайгаас салчихвал би таньд тайван ажлаа хийгээд тайван замаар төлье цаашид хамтран ажиллах юм чинь хоёулаа болно гэж гуйсан учир би 6 800 000 төгрөгний бараа зээлдүүлсэн. Ингээд би 1 сараас хойш гаас мөнгөө нэхэх гэтэл эгч би болоогүй ээ одоо дахиад 15 000 000 төгрөг авна гэхээр нь би за тэгвэл би наадмаас хойш больё, миний дүү ямар ч байсан эгчийн мөнгийг төлж дуусаад эгчийнхээ төлж өгөөрэй гэж хэлсэн. Энэ хоронд 6 800 000 төгрөгнөөс 2 800 000 төгрөгний бараа авах уу гээд аваад ирсэн. /хувцас/ би авсан. Гэтэл дахиад гэгчийн бараанаас 3 900 000 төгрөгийн барааг нь заль гаргаж хүнээс далдуур авсан байсан учир бас л эгч нэхэж бөөн уур уцаар болсон учир 2 886 000 төгрөгийн барааг би өгсөн. Ингээд 6 886 000 төгрөгийг наадмын дараа нэхэж эхэлтэл ямар ч шалтгаангүй би өгөхгүй чадахгүй гэж эхлээд миний утас фейсбүүк бүгдийг болк хийсэн. Би за яахав ганц охин дүүгээс минь ялгаа юу байхав өрөнд баригдаад аргаа барж яваа л хүн яахав нэг өдөр хүрээд ирнэ байх гэж бодож өдийг хүртэл харлаа. Энэ хүн ирэх нь бүү хэл утсаар ч ярихгүй байгаа учир би уг мөнгөө гаргуулж авах хүсэлттэй байна. гэжээ.

2.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...би гаас түүнд өгсөн 5 багцын үнэ 4 600 000 төгрөг, бусад барааны үнэ 240 000 төгрөг, нийт 4 840 000 төгрөг нэхэмжилнэ., 2-ын мөнгөтэй холбоотой асуудлаа шийдсэн учраас үлдэх хэсгээс нь татгалзаж байна гэв.

3. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эрдэнэбат овогтой би Хандсүрэн овогтой гийн нэхэмжлэлтэй танилцлаа. Энд үнэн бодит юм ерөөсөө алга. Энэ хүний бичиж нэхээд байгаа худал зүйлийн талаар намайг залилан хийсэн гэх зэргээр Цагдаагийн байгууллагад 2021 оны 08 сард өргөдөл гомдол гаргаж цагдаагийн байгуллагад бм шалгагдаж, прокурор хүртэл шалгагдсан. Мөн нь архи уучихаад байнга залгаж доромжилж хүрээд ир, архи уу, эсвэл архи авч өг гэх мэтийн дарамж байнга үзүүлж хувийн оффис дээр ирж орилж чарлаж байсан энэ үйлдэл нь давтагдаад болохгүй байхаар нь би өөрөө цагдаагийн байгууллагад шалгуулж ийм үйлдэл гаргахад нь хажууд байсан хүмүүсийг гэрчээр дуудуулж мэдүүлэг өгүүлж байсан нь нотлох баримттай байгаа. Иймд энэ гомдол саналыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол намайг чадаж надаас ийм их хэмжээний төлбөр авах гэсэн буруу үйлдэл гэжээ.

4.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...би д төлөх төлбөргүй. Гарын үсэг зурж өгсөн баримтаар надаас мөнгө нэхэж байна.Энэ 4 000 000 төгрөг бол эгчийн барааны үнэ. Би эгчид өөрт нь мөнгийг нь төлөөд дууссан.Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.

5.Нэхэмжлэгчээс гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, хариуцагч тай тооцоо нийлсэн гэх баримт /хх-31, 32х/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан өгсөн байна.

6.Хариуцагчаас Орхон аймгийн Прокурорын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 379 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай тогтоолын хуулбар /хх-16/ баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

7.Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Орхон аймгийн Прокурорын газраас 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 379 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай материалыг татан авч шүүх хуралдаанд шинжлэн судалж, гэрч аас мэдүүлэг авсан.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч гийн гарын үсэг бүхий ...2021 оны 05 дугаар сарын 10-нд уулзаж тооцоо нийлэв. 4 000 000+2 886 000=6 886 000 төгрөг болов, 7 сараас хойш төлж эхлэхээр болов гэсэн баримтыг үндэслэн ...би д 2021 оны 01 дүгээр сарын 26-нд 5 багц өгсөн.Нэг багц нь 800 000 төгрөг, үүний үнэ болох 4 000 000 төгрөг, бас 1 задгай багц авсан, үүний үнэ 600 000 төгрөг дээр, бусад барааны үнэ 240 000 төгрөг, нийт 4 840 000 төгрөг нэхэмжилнэ, бусад нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэж тодорхойлсон.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...би д төлөх төлбөргүй.Гарын үсэг зурж өгсөн баримтыг ашиглаж надаас мөнгө нэхэж байна.Энэ 4 000 000 төгрөг бол эгчийн барааны үнэ. Би эгчид өөрт нь мөнгийг нь төлөөд дууссан.Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, гэрч ы мэдүүлэг, Орхон аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан материалд авагдсан , , нарын мэдүүлгээр гийн санал болгосны дагуу Forever нэртэй АНУ-ын сүлжээ компанийн Aloe бүтээгдэхүүнийг зарж борлуулах бизнес орохоор тохиролцон аас 20 000 000 төгрөг зээлж бараа авсан, авсан бараагаа зарж борлуулан д нар хэн аль нь төлөх төлбөргүй болсон нь нотлогдож байна.

5. нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

6.Нэхэмжлэгч ...би д 2021 оны 01 дүгээр сарын 26-нд 5 багц өгсөн. Мөн задгай 1 багц өгсөн.Эдгээрийн үнэ 4 600 000 төгрөг болж байгаа. энэ барааг надаас авсан нь түүний гарын үсэг зурсан баримтаар нотлогдоно гэж, хариуцагч ...би 2021 оны 05 дугаар сарын 10-нд уулзаж тооцоо нийлэв. 4 000 000+2 886 000=6 886 000 төгрөг болов, 7 сараас хойш төлж эхлэхээр болов гэж гарын үсэг зурсан нь үнэн.Гэхдээ энэ 4 000 000 төгрөг нь ы барааны мөнгө, би энэ 4 000 000 төгрөгийг нь д төлсөн.Надад д төлөх төлбөр байхгүй гэж маргаж байгаа.

7.Хэрэгт авагдсан 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн гийн Цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгт ...тэгээд би эгчээс авсан 12 000 000 төгрөгийнхөө 7 200 000 төгрөгийг эргүүлэн төлөн үлдэгдэл 4 800 000 төгрөгийг өгөхдөө гаас Aloe бүтээгдэхүүний 6 ширхэг багцыг аван эгчид өгсөн бөгөөд би д 4 800 000 төгрөгийн өртэй болж эгчид ямар ч өргүй болсон гэсэн мэдүүлэг, гэрч ы шүүх хуралдаанд өгсөн ...Энэ 2 миний мөнгийг төлж дууссан... гаас 7 сая гаран төгрөгийн авлагатай гэж байсан гэсэн мэдүүлэг, гийн гарын үсэг бүхий ...2021 оны 05 дугаар сарын 10-нд уулзаж тооцоо нийлэв. 4 000 000+2 886 000=6 886 000 төгрөг болов, 7 сараас хойш төлж эхлэхээр болов гэсэн баримтуудаас хариуцагч г худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авсан барааны үнийг д төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

8.Нэхэмжлэгч 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Цагдаагийн газарт гэрчээр мэдүүлэг өгөхдөө ...2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр эгч ... 2 асуудалтай байгаа юм бол би чамаас авсан бараанаасаа эргүүлэн өгье гэж хэлээд 456 000 төгрөгийн витамин өгсөн.Мөн уг өдөр нь 1 750 000 төгрөгийн Aloe бүтээгдэхүүнийг надад авч ирж өгсөн.Тэгээд би г өрөвдөөд 600 000 төгрөгийн 1 ширхэг дутуу багц өөрийн хүсэлтээр өгсөн гэсэн мэдүүлэг өгсөн байх тул түүний энэ мэдүүлгийг үндэслэн гийн төлнө гэж баталгаа болгон гарын үсэг зурсан 4 000 000 төгрөгөөс гийн гэрчийн мэдүүлэг өгөхдөө хүлээн авсан болохоо илэрхийлсэн 2 206 000 төгрөгийг хасч үлдэх 1 794 000 төгрөгийг хариуцагч гаас гаргуулж нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 046 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 382 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч гаас 43 654 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч гаас 1 794 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 046 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 382 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч гаас 43 654 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА