| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2022/00327/И |
| Дугаар | 142/ШШ2022/00555 |
| Огноо | 2022-04-13 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 142/ШШ2022/00555
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, 39 настай,,/-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч , хариуцагч /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хариуцагч т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хамт амьдарч байхдаа тус нэмэр болж байгаагүй. Буцаад эргээд ирэх юм болов уу гэж өдий олон жил хүлээсэн. Байнга зодож нүдүүлдэг байсан. Хамт амьдарч байхдаа мөнгө өгч байгаагүй мөнгө хэрэгтэй байна гэхэд мөнгөө яачихдаг юм гээд байнга зоддог байсан. Гэр бүлээс гадуурх харилцаа нь арай дэндэж байсан тэр болгоныг би тэвчиж байсан.... Тэгээд машин унаад гадуур явчихдаг байсан. Хоёр хүүхдээ хөл хорионы дараа хичээлдээ муудчих юм болов уу гээд байнга давтлаганд явуулдаг байсан. Тэгээд давтлаганы мөнгө хэрэгтэй байна гэхэд өгдөггүй байсан. Сүүлдээ бага ангийн багштай нь яриулж байж нэг удаа мөнгө авч байсан. Өөрөө санаачлагаараа өгдөггүй, ухамсар муутай. гэжээ.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Зарим нэг юмыг нь сонслоо худлаа хэлж байна. Хүүхдийн мөнгө өгдөггүй гэж байна. Манай ахын авч өгсөн бүх мөнгөн аяга байхгүй, ахын авч өгсөн гэр бас байхгүй асуухаар зарсан гэж хэлдэг. Ийм хүнд хүүхдийн тэтгэмж өөрт нь биш хоёр хүүхдүүддээ өгмөөр байна. гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Орхон аймгийн*******ын*******ийн Засаг даргын тодорхойлолт /хх-6/, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 14-р сургуулийн тодорхойлолт /хх-5-6/, Нийцэл ӨЭМТ-ын тодорхойлолт /хх-7-8/, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 993 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-9-10/, 04399661 Г-998 дугаартай 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин төрсний гэрчилгээний хуулбар, 04399660 Г-997 дугаартай 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин гийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-11/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:2 охиндоо эцэг аас хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэж тодорхойлсон.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, Орхон аймгийн*******ын*******ийн Засаг даргын тодорхойлолт, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 14-р сургуулийн тодорхойлолт, Нийцэл ӨЭМТ-ын тодорхойлолт /хх-7-8/, 04399661 Г-998 дугаартай охин төрсний гэрчилгээний хуулбар, 04399660 Г-997 дугаартай охин гийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар , нар нь 2009 оноос хойш хамтран амьдарч тэдний дундаас 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ихэр охин , нар төрж охидуудыг эцгээр нь овоглож төрсний гэрчилгээ авсан, одоо охид эхийн асрамжид эрүүл өсч, бойжиж, суралцаж байгаа нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Нийцэл өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 14-р сургуулийн тодорхойлолт,*******ийн засаг даргын тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй ба Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.-д зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-д заасныг баримтлан аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж д олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 112 000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
6.Өөрөөр хэлбэл нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар охин , нарыг 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх үүрэгтэй.
Орхон аймагт амьжиргааны доод түвшингийн хэмжээ сард 213 800 төгрөг ба энэ дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 56 000 төгрөгийг 2 хүүхдээр тооцож 112 000 төгрөгийг хариуцагч аас гаргуулж улсын орлогод оруулахаар заав.
7.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин , нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг аас гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагч аас 112 000 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.
3.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА