| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2022/00468/И |
| Дугаар | 142/ШШ2022/00563 |
| Огноо | 2022-04-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 142/ШШ2022/00563
| 2022 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 142/ШШ2022/00563 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1*******,*******,*******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,,,,,,-д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хариуцагч эд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь тэй 2005 онд гэр бүл болж батлуулсан. Бидний дундаас 2013 онд хүү төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, бидний гэр бүлийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. гэжээ.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь нөхөр тай 2005 онд гэрлэлтээ батлуулж 2013 онд хүү төрсөн. Одоо бид 3 хоёр жил гаран тусдаа амьдарч байгаа. Нөхөр нь Цагаан хаданд нүүрсний том тэрэг барьдаг. Сүүлийн 8 жил таарч тохирохгүй улам хэцүү болсоор ирсэн. Энэ хүн өөрөө хоёулаа салж гэрлэлтээ цуцлуулъя гэж хэлсэн. Тэгэхээр хүү бид хоёр орон гэртээ болмоор байгаагаа хэлэн 16 000 000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн. Нөхөр өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Одоогийн байдлаар хүү бид хоёр айлын хашаанд ээжийнхээ гэрийг бариад ээжтэйгээ хамт байгаа. Ээжийгээ асрангаа хүүгээ сургуульд нь зөөж ажил хийх боломжгүй байгаа тул миний хүссэн хашаа байшингийн мөнгө болох 16 000 000 төгрөгийг 6 сар гэхэд бүтээгээд өгчих юм бол, би энэ гэр бүл цуцлах өргөдлийг нь зөвшөөрнө. Хүүхдээ байж байгаад авна гэсэн. Тэрийг нь бол зөвшөөрөхгүй. Улаан нялцгайгаас нь, өвдөж хавдахад нь ч, уйлж дуулан байж өдий хүртэл өөрийгөө золиосолж ажил ч хийж чадахгүй хүүгээ өсгөсөн. Уул нь цэцэрлэгт ажиллаж байсан болоовч хүүгийн минь хичээлд нь зөөж авах хүн надаас өөр байхгүй учир яах ч аргагүй ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ хүнд хүүгээ өгвөл нойр хүрэхгүй, цаашдын минь амьдрал хүүгүйгээр утгагүй болно. нь өөрөө авлаа гэхэд ажил нь хол байдаг болохоор хүүдээ анхаарал тавьж чадна гэдэгт огт итгэхгүй байна. Та нар минь хүү бид хоёрыг бодоод хүссэн зүйлийг минь шийдэж хохиролгүй болгож өгнө үү.
3.Нэхэмжлэгчээс 2131 дугаартай 2013 оны 03 дугаар сарын 04-нд төрсөн ын Зоригтын төрсний гэрчилгээний хуулбар /хх-3/, ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-5/, дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 142/ЭТ2022/00147 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-6/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-7/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4.Хуульд заасны дагуу хүүхдийн санал авсан тэмдэглэлийг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулна гэж тодорхойлсон
3.Хариуцагч ...гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүү өөрийн асрамжид авна, эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүү бид хоёрт орох орон хэрэгтэй, хашаа байшин авах 16 000 000 төгрөгийг хүү бид хоёрт өгнө гэж хэлсэн. Хүүхдийн тэтгэлэг авахгүй гэсэн тайлбар гаргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, гэрлэлтийн лавлагаа, ийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар гэрлэгчид 2005 онд гэр бүл болж, тэдний дундаас 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүү төрсөн, хүү эхийн асрамжид эрүүл бойжиж, сурч байгаа нь тогтоогдож байна.
5. Зохигчид хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч, хариуцагч нар цаашид эвлэрч амьдрахгүй гэсэн тайлбар гаргаж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан зохигчдын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14.5.-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно, 14.6.-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.
7.Нэхэмжлэгч хариуцагч эд холбогдуулан гэрлэлт цуцлуулах шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй хэдий ч гэрлэлтийг цуцлах асуудлыг шийдвэрлэж байгаа учраас тэдний дундаас төрсөн насанд хүрээгүй хүү ын асрамж, тэтгэлэгийн асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
8.Зохигчид хэн аль нь шүүх хуралдаанд хүү асрамжиндаа авна гэж маргасан боловч ын ...ээжтэйгээ хамт амьдармаар байна гэсэн санал, одоо эхийн асрамжид байгаа, бага насны хүүхдэд тавих эцэг, эхийн халамж зэргийг харгалзан хүү ийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
9. Хариуцагч хүү од эцгээс нь тэтгэлэг гаргуулахгүй гэсэн боловч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй нь нэхэмжлэгч ыг хүүхдийн тэтгэлэгээс бүрэн чөлөөлөх үндэслэл болохгүй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.-д зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж эд олгох нь зүйтэй гэж үзлээ.
10.Гэрлэгчдэд хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхгүй, эд хөрөнгийг хуваах талаар маргаагүй.
Харин хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...хүү бид хоёр орон гэртээ болмоор байгаагаа нөхөр т хэлсэн. Хашаа байшин авахад 16 000 000 төгрөг хэрэгтэй байгаа, өөрөө өгнө гэж хэлсэн гэсэн тайлбар гаргасан.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ...би ажил эхлэхээр өгнө гэсэн бодолтой байгаа гэсэн агуулга бүхий тайлбар гаргасан. Иймд хариуцагч нэхэмжлэгч т холбогдуулан 16 000 000 төгрөг гаргуулах талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад түүний тайлбарт үндэслэн нэхэмжлэгч аас мөнгө гаргуулахаар шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэлээ.
11.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч , хариуцагч нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү эх ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг аас гаргуулан нэхэмжлэгч эд олгосугай.
4.Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийнын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Д.Одончимэгт даалгасугай.
7.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА