Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/737

 

                                                                      

 

 

 

 

        2024            10           16                                 2024/ШЦТ/737

 

   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

улсын яллагч С.Сүрэнхорол,

шүүгдэгч Д.*, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *овогт **холбогдох эрүүгийн ******дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*ургийн овогт **/РД:*/,

Монгол Улсын иргэн, 1962 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт *дүүргийн *дүгээр хороо, ***тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.*нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн задгай тоотод байх өөрийн гэртээ тодорхой шалтаг шалтгаангүйгээр хохирогч Х.*толгой хэсэгт гараараа цохиж биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь “зүүн дээд, доод зовхинд цус хуралт, духанд шарх бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Мөн хохирогч Б.*биед гараараа цохих, эд зүйлээр цохиж халдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь “цээжний баруун талын 2,3,4,5 зөрөөгүй, 4 хавирга хоёрлосон зөрөөгүй, 8-р хавирга гурвалсан зөрөөтэй 9,11-р хавирга зөрөөтэй, зүүн талын 3,4,5 хувирга зөрөөгүй, 12-р хавиргань зөрөөгүй хугарал, бүсэлхийн 3,4-р нугалмуудын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, цээжний баруун талын хөндий дэх цус хуралт, зүүн нүдний доод зовхи хацар, хүзүү, доод эрүү, баруун шуу, сарвууны цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                           

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүгдэгч Д.*нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нь хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн харицлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар тус тус оролцсон болно.

Шүүгдэгч Д.*нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр *дүүргийн *дүгээр хороо **тоотод байх өөрийн гэртээ тодорхой шалтаг шалтгаангүйгээр хохирогч Х.*толгой хэсэгт гараараа цохиж биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь “зүүн дээд, доод зовхинд цус хуралт, духанд шарх бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Мөн хохирогч Б.*биед гараараа цохих, эд зүйлээр цохиж халдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь “цээжний баруун талын 2,3,4,5 зөрөөгүй, 4 хавирга хоёрлосон зөрөөгүй, 8-р хавирга гурвалсан зөрөөтэй 9,11-р хавирга зөрөөтэй, зүүн талын 3,4,5 хувирга зөрөөгүй, 12-р хавирганы зөрөөгүй хугарал, бүсэлхийн 3,4-р нугалмуудын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, цээжний баруун талын хөндий дэх цус хуралт, зүүн нүдний доод зовхи хацар, хүзүү, доод эрүү, баруун шуу, сарвууны цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

Энэ нь хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/,

Хохирогч Б.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр би Чингэлтэй дүүргийн *дүгээр хороонд байх гэртээ байсан. Өдрийн 15 цаг болж байхад манай хөрш Д.*дуудахаар нь түүний гэрт орсон. Тэгээд тэнд Д.*, Д.*эхнэр Х.*, бас танихгүй *ах, эгч хоёртой хамт 0,5 литрийн 2 шил архи уусан. Тэгээд үдээс хойш *ах эгч хоёр нь явчихсан. Тэгтэл гэнэт *, *маргалдаад эхэлсэн ба **толгой руу нь ямар нэгэн зүйл шидээд хагалчихсан. Би юу байсныг нь мэдээгүй. Тэгээд би Бямбаа дээр очоод “Чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ?” гэтэл *миний зүүн шанаа руу нэг удаа цохиод, энгэрээс зуурч байгаад мушгиад газарт унагаачихсан ба намайг газарт байхад *гэрт нь байдаг бор хүрэн өнгийн сандлаар миний дээрээс 5-10 удаа цохисон. Миний бие сувилалд явах гэж байгаа тул энэ хэрэгт өөрийн дүү Ц.*өөрийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулж байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14-15, 23 дугаар тал/,

            Хохирогч Х.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Д.*нь архи ууж байснаа над руу уурлаад ширээ рүү гараараа цохиод босоод ирсэн. *нь *рүү “Чи эмэгтэй хүн рүү яагаад ингэж байгаа юм бэ? болохгүй” гэж хэлээд тэр хоёр барьцалдаад авахаар нь би тэр хоёрыг “Боль” гэж хэлээд салгах гэхэд Бямбасүрэн нь “Чи цаашаа байж бай” гэж хэлээд намайг зүүн гарынхаа ар хэсгээр цохисон. Миний толгой хэсгээс цус гараад эхэлсэн ба би цусаа хараад шокын байдалд ороод цаад талын өрөөнд орсон. Ганбат, *нар яг яаж зодолдсон талаар би хараагүй ба дараа нь манай гэрийн бор сандал эвдэрчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний *дугаартай “...Х.*биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /дүгээр хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний *дугаартай “...Б.*биед цээжний баруун талын 2,3,4,5 зөрөөгүй, 4 хавирга хоёрлосон зөрөөгүй, 8-р хавирга гурвалсан зөрөөтэй, 9,11-р хавирга зөрөөтэй, зүүн талын 3,4,5 хувирга зөрөөгүй, 12-р хавирганы зөрөөгүй хугарал, бүсэлхийн 3,4-р нугалмуудын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, цээжний баруун талын хөндий дэх цус хуралдалт, зүүн нүдний доод зовхи, хацар, хүзүү, доод эрүү, баруун шуу, сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 39-41 дүгээр тал/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 04/*дугаартай албан бичиг, хавсралтын хамт /1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дугаар тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн сэтгэцийн эмч О.*, Л.*, Я.*нарын бүрэлдэхүүнтэй Шүүх сэтгэц эмгэг судлалын *дугаартай “Д.*нь мэдрэлийн талаас тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил. Сэтгэцийн талаас Сэтгэц органик хам шинж эмгэгтэй байна. Д.*нь тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. Д.*нь гэмт хэрэг үйлдэгдэх үедээ мэдрэлийн талаас тархины шалтгаант тархи эмгэгшил сэтгэцийн талаас сэтгэц органик хам шинж эмгэгтэй байна. Д.*нь одоо мэдрэлийн талаас тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил. Сэтгэцийн талаас сэтгэц органик хам шинж эмгэгтэй байна. Д.*нь хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.*эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Д.*нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дугаар тал/,

Дахин 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй Шүүх сэтгэц эмгэг судлалын 16 дугаар “...Сэтгэцийн онош: Тархины гэмтэлийн шалтгаант тархи эмгэгшил. Сэтгэц органик хам шинж Дүгнэлт: Комисс дараах дүгнэлтийг санал нэгтэйгээр гаргав. Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн сэтгэцийн эмч О.*, Л.*, Я.*нарын бүрэлдэхүүнтэй шүүх сэтгэц эмгэг судлалын *дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 85-93 дугаар тал/,

            Шүүгдэгч Д.*шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан буюу зөрчсөн үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хүрэлцээтэй байх шаардлага хангагдсан гэж үзэв.

Шүүгдэгч Д.*нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр *дүүргийн *дүгээр хороо **тоотод байх өөрийн гэртээ тодорхой шалтаг шалтгаангүйгээр хохирогч Х.*толгой хэсэгт гараараа цохих үйлдлийн аргаар цохиж биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь “зүүн дээд, доод зовхинд цус хуралт, духанд шарх бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Мөн хохирогч Б.*биед гараараа цохих, эд зүйлээр цохих зэрэг үйлдлийн аргаар халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь “цээжний баруун талын 2,3,4,5 зөрөөгүй, 4 хавирга хоёрлосон зөрөөгүй, 8-р хавирга гурвалсан зөрөөтэй 9,11-р хавирга зөрөөтэй, зүүн талын 3,4,5 хувирга зөрөөгүй, 12-р хавиргань зөрөөгүй хугарал, бүсэлхийн 3,4-р нугалмуудын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, цээжний баруун талын хөндий дэх цус хуралт, зүүн нүдний доод зовхи хацар, хүзүү, доод эрүү, баруун шуу, сарвууны цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогч нар санал гомдолгүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялыг 10,450,000 /арван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

“Хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.* нийт 2,051,621 төгрөгийг тус шүүхийн Тамгын газрын барьцаа байршуулсныг гаргуулан хохирогч Б.*/*дүүргийн *дугаар хороо, *-*-*/РД:*/-д 1,522,428 төгрөгийг,

Эрүүл мэндийн даатгалын санд 529,193 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэлээ.   

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хүрэн өнгийн модон сандалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлон ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *ургийн овогт **Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Шүүгдэгч Д.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн

1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн биелүүлэх торгох ялыг 10,450,000 /арван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр үзйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.*нийт 2,051,621 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Ганбат /Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 39-1-1206 /РД:*/-д 1,522,428 төгрөгийг,

Эрүүл мэндийн даатгалын санд 529,193 төгрөгийг тус тус олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хүрэн өнгийн модон сандалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    П.АРИУНБОЛД