Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2020/01113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч .Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг аян-Өндөр сум ******* баг ******* ******* ******* тоотод оршин суух Зургаадай овгийн ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг аян-Өндөр сум ******* баг 22-13 тоотод оршин суух Жагар овгийн /регистрийн дугаар /-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь той 2016 онд гэрлэлтээ батлуулсан. идний дундаас 2018 онд хүү төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болж цаашдаа хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Хүү овогтой -г өөрийн асрамжинд авч эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. ид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй хариуцагч овогтой -д холбогдох энэхүү хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.

Миний бие нь *******тай 2016 онд танилцан дотносож , 2018-09-06 албан ёсоор гэр бүл болсон. Миний хүү атчулуун нь 2018-08-09 нд төрсөн. ид хүүхдээ гартал хамт амьдрах хугацаанд бүх юм хэвийн байсан. ******* нь 2018-10-22 ны өдөр анх хүү бид хоёрыг хаяад 17 хоног сураггүй алга болсон. Энэ үед Орхон аймгийн ант суманд амьдарч байсан учраас халамжийн байгууллага, агийн засаг дарга, цагдаа, сумын нийгмийн ажилтан нарын дунд бөөн асуудал болж, эрсдэлтэй бүлэгт хамаарах гэр бүл гэж үзэж, *******ийг торгох болж бид эв зүйгээ олсон гэж гуйж байгаад уг асуудлаас салж байсан. Үүнээс хойш олон удаа орхисон бөгөөд тэр болгонд сумын нийгмийн ажилтан Сонинтуяа гэх хүн идэвх санаачлага гаргаж, болон түүний ээж нартай уулзаж , хүүгээ асарч халамжлахыг шаардсаны хүчинд хэд хэдэн удаа гэртээ ирсэн боловч хүүгээ асардаггүй байсан. Ингээд олон хоногоор яваад ирэхээр элдэв бэлгийн замын өвчинтэй болчихсон, өмссөн хувцас хир болчихсон хэцүү ирдэг. Ингээд би нэг удаа явах гэхэд хүүхдээ өгч явуулсан. Гэтэл хүүг маань байнгын архины хамааралтай эцэг эхийнхээ гэрт аваачаад орхичихсон хоол ундгүй, өмдөнд нь баалгаж шээлгэчихсэн байж байх үед нь хамтарсан багийхан хамт очиж байсан. Энэ болгонд гэр бүлийн хамтарсан баг хамтран ажиллаж байсан бөгөөд намайг хүүхдээ дахин өгч явуулж болохгүй гэж хэлж байсан. Гэвч эхнэр үгийг үл тоож дахин авч явсан ба явсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. и хүүхдээ өөрөө өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Мөн эхнэрээсээ салах хүсэлгүй байна.. Учир нь хүүгээ өнчин өсгөмөөргүй байна. Эхнэрээ засрах байх гэдэгт итгэж байна. и хамт амьдраад удаагүй учир бүх асуудлыг тал бүрээс нь сайн тунгааж ярилцаад, охин А, атчулуун нарыгаа хохироохгүй элэг бүтэн амьдруулах хүсэлтэй байна. идний гэр бүл тусдаа байгаа үндэс нь хадам ээж ын оролцоо ихтэй байдлаас болсон ба хадам ээж гэрийн ажлаа хүчрэхгүй байна гэх нэрийдлээр 10-20 хоног эхнэрийг авч явдаг ба эхнэр буцаад ирэхдээ элдэв хүнтэй асуудал үүсгэсэн байдаг. Энэ асуудлаас хэрүүл болоход буруугаа хүлээгээд дахин тэгэхгүй ээжийнд байхаар элдэв хүн ирээд ийм боллоо гэж хэлдэг, гэртээ байгаа үедээ бид хоёр эвтэй ямар ч асуудал үүсдэггүй байсан. Харин хадам ээжийнд тусална гээд олон хоногоор явахаараа асуудал үүсгэдэг юм. Гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрвээ гэрлэлтийг цуцлах бол гэр бүлийн хамтарсан багийн дүгнэлт болон бусад холбогдох баримтыг үндэслэн хүү Г.-, өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Мөн охин Аыг хадам ээж авч явчихаад өгдөггүй, сургууль цэцэрлэгт явуулдаггүй, малаа маллуулна гээд 4 настай хүүхдийг хохироож байгаа бөгөөд мөн хамтарсан багийн хамт бид тэмцэж байгаа боловч дийлдэхгүй байгаа. Хадам ээж өөрийн хүүгээ сургуулиасаа гаргаад мал маллуулж байна гэж гэртээ байлгадаг, гэтэл одоо бид хоёрын амьдралд оролцон мал маллуулна гэж хүүхдүүдийг маань авна гэж зовоох болсон гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч *******, нар нь 2016 онд танилцаж, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүү Г.атчулуун төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тус тус нотлогдож байна.

Зохигчид шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаад эвлэрээгүй байх ба, гэрлэгчид хоорондоо зан харьцааны хувьд таарамжгүй байдалтай байдаг, омбын хүчирхийлэл үйлдсэн байдал /: эхнэртээ нэг удаа гар хүрсэн нь үнэн гэж тайлбарласан/, хариуцагчийн хардалт болон нэхэмжлэгч нь цаашид той хамтран амьдрахгүй гэх зэрэг байдлуудыг харгалзан тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Гэрлэгчдийн дундаас 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүү Г.атчулуун төрсөн байх ба хүүхэд одоо хоёр ой нэг сартай бага насны хүүхэд байх тул хүү Г.эх *******ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

Хэдийгээр хариуцагч нь *******ийн аав, ээжийг архины хамааралтай хүүхэд өсөх орчин нь хэцүү гэж байгаа боловч энэ нь нотлогдоогүй, нөгөөтэйгүүр *******ийг архи уудаггүй гэж тайлбарласан. Хүүхдийн асрамжийг эцэгт шилжүүлэх ноцтой шалтгаан байхгүй тул хүү Г.эхийнх нь асрамжид үлдээсэн болно.

Харин хариуцагчийн хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Орхон аймгийн ант сумын хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ зэрэг нь хүүхдийн асрамжийг эцэгт нь шилжүүлэх үндэслэл болохгүй байгааг дурьдах нь зүйтэй.

Иймд хүү Г.эх *******ийн асрамжид үлдээж, насанд хүртэл нь эцэг ор Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан тэтгэлэгийг сар бүр гаргуулан олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 34 214 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан , ын нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Г.атчулууныг эх *******ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Г.11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ор сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах .Сэр-Оддамбад даалгасугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 34 214 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ .ХИШИГДАВАА