Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/152

 

 

           2024              10                   03                                                   2024/ШЦТ/152

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч Т.Солонго,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****,

Иргэний хариуцагч ***** /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ***** /цахимаар/,

Шүүгдэгч ****** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****холбогдох эрүүгийн ***** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ******нь *****ХХК-ийн Хөдөлмөр аюулгүй байдал, байгаль орчны ажилтнаар ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, талбайн бүсэд хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн, үйлдвэрлэлийн орчны аюулгүй байдал, стандарт шаардлагыг хангаж ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь /Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна/ гэх заалтыг зөрчсөний улмаас ****** үйл ажиллагаа явуулах ******ХХК-ийн эзэмшлийн хашаанд байсан бохирын нүхэнд 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө амь хохирогч ***** нь аюултай эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхийг мэдэхгүйгээр, мэдэх боломжгүй үедээ осолдож, амь нас хохирсон, амь хохирогч ***** нь амь хохирогч *****тусламж үзүүлэх үйлдэл хийхдээ өөртөө аюултай эрсдэлтэй нөхцөл байдал илтэд тодорхой байсныг мэдсэн боловч осолдсон байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь хэсэгт зааснаар “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байх тул *****амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *****мэдүүлэхдээ: “...Миний хувьд анхаарал болгоомжгүй ажилласан гэм буруугаа ойлгож байна. Маргах саналгүй байна. Харгалзаж үзээд багаар шийдвэрлэж өгөхийг гуйж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч***** мэдүүлэхдээ: “...Хэлэх тайлбар байхгүй” гэв.

Улсын яллагч Т.Солонго гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...******* прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Т.Солонго би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7,  35.24.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон *****холбогдох эрүүгийн ***** дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ***** нь *****ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдал, байгаль орчны ажилтнаар ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй талбайн бүсэд хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн, үйлдвэрлэлийн орчны аюулгүй байдал, стандарт шаардлагыг хангаж ажиллаагүй нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт шаардлага хангасан гэсэн заалт зөрчсөний улмаас *****багт үйл ажиллагаа явуулдаг ***** ХХК-ийн эзэмшлийн хашаанд байсан бохирын нүхэнд 2023 оны 10 сарын 19-өөс 20-нд шилжих шөнө амь хохирогч *****нь аюултай, эрсдэлтэй нөхцөл байдал бий үүсэхийг мэдэхгүйгээр, мэдэх боломжгүй үедээ осолдож амь хохирсон. Амь хохирогч ***** нь амь хохирогч ****** тусламж үзүүлэх үйлдэл хийхдээ өөртөө аюултай, эрсдэлтэй нөхцөл байдал илтэд тодорхой байсныг мэдсэн боловч осолдсон байгаа нь хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасан өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байх тул ***** хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл үндэслэлтэй байна. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон өнөөдрийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****, ******нарын мэдүүлэг, гэрч Б.Идэрболд, М.Хангал, Л.Болдбаатар, М.Аскер Б.Батпүрэв, Э.Оюундарь, Т.Алтансүх, Н.Батзориг, Д.Пүрэв-Очир, Ж.Болзоо, Т.Энхболд, А.Алтанжолоо, А.Ариунболд, Б.Отгонтуяа, Э.Номин-Эрдэнэ, О.Цэвэлмаа, Ж.Батбилэг, Н.Баянжаргал, Н.Батжаргал, Номинзул нарын мэдүүлэг шүүх шинжилгээний ерөнхий газар, Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 сарын 15-ны 156, 157 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд,  *****ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн эрсдэлийн үнэлгээний баг томилсон тушаал,мөн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх, хариу арга хэмжээ авах орон тооны бус байнгын комисст томилсон тушаал, аюулгүй байдлыг төлөвшүүлэх 2023 оны төлөвлөгөө, ***** ажилд орсон тушаал, ***** хөдөлмөрийн гэрээ, ажлын тодорхойлолт 2024 оны 07 сарын 0-ний өдрийн шинжээчийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 сарын 24-ний өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2023 оны 8 сарын 23, 28-ны өдрүүдэд нөхөн олговор олгосон хохирлыг барагдуулсан талаарх гэрээ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрөөгүй хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоож чадсан хэргийн оролцогчийн эрх ашгийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтуудыг хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж байна. Иймд шүүгдэгч ***** эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд ***** “***** ХХК, болон *****ХХК-аас тусламж үзүүлэн хохирогчийн хууль төлөөлөгч ****** нарт тус бүр 200.000.000 төгрөг, 200.000.000 төгрөгийн нөхөн олговор олгосон болох нь 3 дугаар хавтаст хэргийн 128-133 дугаар тал мөн 3 дугаар хавтаст хэргийн 134-139 дүгээр талд авагдсан нөхөн олговрын гэрээ болон хохирол төлбөр төлсөн талаарх баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ***** гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Прокурорын гарж байгаа дүгнэлт саналтай зөрчилдөөд байгаа зүйл байхгүй. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлийн  6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 6.7-д зааснаар прокурорын санал хэлсний дагуу шүүхээс түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөрийг түүний ажил олгогчийн зүгээс тодорхой хэмжээнд барагдуулсан нөхцөл байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэж шүүгчээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд хүсэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүртэл гомдол саналгүй гэдгээ хэлсэн гэдгийг нь дурдах нь зүйтэй байх. Өөр хэлээд байх зүйл байхгүй байна” гэв.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон байна.  Тухайлбал:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-н 12-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024.01.24-ний өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-н 13-46-р хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, нас барсны тухай гэрчилгээ/амь хохирогч ******//1-р хх-н 230-247-р хуудас/, 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***** “...2023 оны 10 дугаар сарын 20-ны өглөө 08 цагт манай ээж ***** хамгийн бага дүү болох *****миний гар утас руу залгаж сэтгэлээ бариарай ээж нь бурхан болсон байна гэж хэлсэн цагдаагаас манай ээжийн ах эгч нар луу талийгаачийн овог нэрийг хэлээд нас барсан байна гэж хэлсэн гэсэн би орой 22 цаг 30 минутын үед *******сум руу гарсан... 2023 оны 10 дугаар сарын 19-ны орой 23 цагаас 00 цаг хүртэл холбоотой байсан чат бичиж утсаар ярьсан... ******ХХК-д гал тогооны бэлтгэгч хийдэг байсан... Нойр булчирхай нь жоохон өвддөг байсан... нөхөр Мөнх-Эрдэнэ 2015 онд нас барсан... Талийгаач 1972 оны *****суманд төрсөн 1980-1990 он хүртэл ***** сумын 2 дугаар 10 жилд суралцаж төгссөн, 1991-1993 он хүртэл ***** сумын мэргэжил сургалт үйлдвэрийн төвд барилгын засал чимэглэл мэргэжлээр суралцаж төгсөж байсан, 1993-2000 он хүртэл Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн театрт дуучнаар ажиллаж байсан 2000-2023 он хүртэл хувиараа хөдөлмөр хийж байгаад 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс ***** сумын Хайрхан багт үйл ажиллагаа явуулдаг ***** ХХК-нд ажиллаж байсан талийгаач нийтэч ажилсан бусадтай эелдэг зөөлөн харьцдаг хүн байсан юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 53-55-р хуудас/,

2023.12.20-ны өдрийн дахин өгсөн “...миний аав 2018 онд нас барсан тэрнээс хойш амь хохирогч нь өрх толгойлсон эмэгтэй байсан юм.Миний хоёр дүү Э.Хонгор, Э.Солонго нар нь одоогоор амь хохирогчийн хамгийн бага дүү болох С.Отгонбаатарын гэрт хамт амьдарч байна...2023 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр өөрийн төрсөн дүү болох Э.Хонгор, Э.Солонго нарыг өөрийн нэр дээр асран хамгаалагчаар тогтоож авсан байгаа...цаашид хохирлын баримт гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг/1-р хх-н 58-р хуудас/,

2024.08.21-ний өдрийн “...Би эхээс 3-уулаа бөгөөд төрсөн дүү ***** Солонго 14 настай, *****Хонгор 10 настай дүү нарын хамт үлдээд байна...*******сумын засаг даргын захирамжаар би асран хамгаалагчаар тогтоогдсон байгаа. Миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй эхнэр 1 хүүхэдтэй миний хүүхэд нярай хүүхэд байдаг. Бидний зүгээс буруутай этгээдээс Улаанбаатар хотод 2 өрөө орон сууц нэхэмжилж байгаа өөр нэхэмжилж байгаа зүйл байхгүй байна...Бидэнд 2 өрөө байр хохиролд өгчихвөл гомдол санал байхгүй...******гээд байгууллагаас 20.000.000 төгрөгийг миний нэр дээр бүртгэлтэй ******* дугаарын дансанд 2024 оны 02 дугаар сард төлсөн байдаг...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 79-р хуудас/,

2024.09.01-ний өдрийн “...одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх  зүйл байхгүй байна.Шүүх хуралдаанд оролцохгүй. Сүүлийн хохирол 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 12 цаг 21 минутад 180.000.000 төгрөг орж төлөгдсөн. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна...” /1-р хх-н 76-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***** “...бид эхээс 4-үүлээ бөгөөд том ах ********суманд хувиараа хөдөлмөр эрхэлдэг/, миний бие болох ********* /Өвөрхангай аймгийн Арвайхээрд барилга ажил хийдэг/, бага дүү болох ******* байсан.Талийгаач дүү болох ****** нь 1990 онд Дорнод аймагт төрсөн, бага насандаа Өвөрхангай аймгийн Уянга суманд өссөн бөгөөд сургуульд сурч байгаагүй, хөдөө мал малладаг байсан, анх хэдэн онд нөхөртэйгөө болсныг нь санахгүй байна, ямар ч байсан 18 настай байхдаа анхны хүүхдээ төрүүлсэн бөгөөд хүүхдийг нь ******* ***** /одоо 16 настай / охин байдаг бөгөөд одоо өөрийн төрсөн эцгийн хамт Улаанбаатар хотод амьдарч байгаа /***** төрсөн эцгийн утас /, ******* нь 4 настай байхаасаа эхлэн төрсөн эцэгтэйгээ хамт амьдарч байна....******* дараагийн хүүхэд нь **********/10 настай эрэгтэй хүүхэд байдаг/, одоо Өвөрхангай аймгийн Арвайхээрд манай төрөл садан болох ***** /********/ асран хамгаалалтад байгаа, дараагийн хүүхэд нь ********* /5 настай/ эрэгтэй хүүхэд, байдаг одоо төрсөн эцгийнхээ ээжтэй  буюу эмээтэй нь хамт бага наснаасаа  амьдарч байна. /утасны дугаарыг асуугаад эргээд хэлж өгч болно. / ********** том охин болон бага хүү нь төрсөн эцэгтэйгээ хамт бага наснаасаа эхлэн амьдарч асаргаанд байсан...*********нь Өвөрхангай аймгийн Уянга суманд амьдарч байгаад Өвөрхангай аймгийн Арвайхээрд 4 ханатай Монгол гэр бариад амьдарч байсан...Талийгаач дүү болох ********* нас барсан үйлдэлд нь манай төрөл садангийн хүмүүс гомдолтой байгаа бөгөөд цаашид буруутай этгээдээс дунд хүүхэд болох Анхбаярт зориулан Өвөрхангай аймагт орон сууц байр нэхэмжилж байна. Том охин болон бага эрэгтэй хүүхдэд нь хадгаламжид зориулан тодорхой хэмжээний мөнгө байршуулах хүсэлттэй байна. Оршуулга зардал, сэтгэл санааны нөхөн төлбөр нэхэмжлэх хүсэлттэй байна. Талийгаачийн ажиллаж байсан байгууллагаас мөнгө нэхэмжлэх хүсэлттэй байна. Бидний зүгээс одоогийн байдлаар ийм хүсэлттэй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 74-р хуудас/,

Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонтуяагийн “...Амь хохирогч *********нь Жавхлант Хан-Уул ХХК-д ажил ороод удаагүй байсан юм.Амь хохирогч ******** нь үйлчлэгчээр ажиллаж байсан. Амь хохирогч **********нь угаагчаар ажиллаж байсан юм.Жавхлант Хан-Уул ХХК-г иргэний хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 92-93-р хуудас/,

Гэрч Б.Идэрболдын “... /***********ХХК-йин ХХАБЭ ахуйн ажилтан... / Би 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр *********** ХХК-нд хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн ажилтнаар тушаар гарч хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орж эхлээд одоог хүртэл ажиллаж байна...Би 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 09:30 минутад кемпээс гараад ********** ХХК-ийн нэг цэгийн үйлчилгээ дээрээс тээврийн хэрэгслийн падан аваад тримнал тээвэр дээр хүргэж өгсний дараа кемп дээр эргэж ирээд хоолонд ороод байж байгаад 19:00-20:20 цагийн орчимд кемп дээр ирээд байж байгаад нуруу өвдөөд байхаар нь жолоочоор нуруугаа бариулж байгаад байж цагдаагийн хэлтэс дээр очиж байж байгаад 00:30 цагийн орчимд кемпийн амрах байрандаа ирж амарсан юм. Тэгээд амарч байхад хүний нөөц Загдсүрэн, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны ажилтан М.Хангал хоёр миний амрах өрөөнд орж ирж намайг сэрээгээд гал зуухны хоёр эмэгтэй муу усны нүх рүү унасан талаар надад хэлээд би хувцсаа өмсөж гараад ослын газарт очиход цагдаагийн алба хаагч нар ирсэн байсан. ... Би ********* ХХК-ийн инженер техникийн ажилчид, тээврийн жолооч нарт хяналт тавьж, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч хяналт тавьж ажилладаг юм. Би *******тээврийн албанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй ажилладаг юм...**********ХХК-ийн эзэмшлийн газар, талбай юм. Би удирдах албан тушаалтай хүмүүсээс сонсож байхад ******** ХХК-ийн эзэмшлийн кемпийг түрээсэлж Эко глобал ложистик ХХК-нь үйл ажиллагаа явуулдаг гэдгийг инженер техникийн ажилтнаас сонсож мэдсэн юм. Миний сонсож мэдсэнээр түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож байгаа. .... Би муу усны нүх байдаг талаар мэдэхгүй байна. Осол гарсны дараа муу усны нүх байдаг талаар мэдсэн... Б.Отгонтуяа гэдэг эмэгтэй хариуцаж үйл ажиллагаа явуулдаг юм...************* ХХК-ийн кемпийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа цайны газар нь гэрээ хийж ажилчдын хоол цай хийж үйл ажиллагаа явуулдаг болохоор би хариуцаж чиг үүрэг өгч ажилладаггүй юм. Би кемпийн байранд байгаа жолооч, инженер техникийн ажилтан, дотроо хүний нөөц, санхүү, шалгах механик нарт, хэрүүл маргаан үүсгэж байгаа тал дээр, өрөө цэвэрхэн байлгах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх тал дээр хяналт тавьж ажилладаг юм. ************ ХХК-ийн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны ажилтан хариуцаж ажиллах ёстой байдаг юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 95-96-р хуудас/,

Гэрч М.Хангалын “.../*********** ХХК-йин ХХАБЭ ахуйн ажилтан... /Би 2022 оны 03 дугаар 26-ны өдөр Эко глобал ложистик ХХК-нд хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн ажилтнаар тушаал гарч хөдөлмөрийн гэрээ байгуулж орж эхлээд одоог хүртэл ажиллаж..Би 2023 оны 10 дугаар сарын 19-өөс 2023 оны 10 дугаар сарын 20-нд шилжих шөнийн 03:20 цагийн орчимд миний амрах өрөөний хаалга нүдэхээр нь би орноосоо босож хувцсаа өмсөж хаалгаа онгойлгоод юу болсон талаар асуухад муу усны нүхэнд хүн уначих шиг боллоо гал тогооны ажилчид юм шиг байна гээд надад хэлсэн юм. Тэгээд би сандраад тэр зүг рүү гүйгээд муу усны нүхэн дээр очоогүй дөхөж очоод харахад хүний нөөц Загдсүрэн, гал зуухны эрүүл ахуйч Номин-Эрдэнэ, нэр мэдэхгүй залуу нар миний харснаар байсан. Тэгээд би Загдсүрэнгээс цагдаад дуудлага өгсөн юм уу гэд асуухад дуудлага өгсөн гээд цаг газраас буцаж ажлын өрөөнд асуухад дуудлага өгсөн гээд асуухад өгсөн гээд надад хэлэхээр нь би  тэр газраас буцаж ажлын өрөөндөө ороод байж байгаад буцаад гарахад цагдаа нар ирсэн байсан....Дуудлагаар ирсэн цагдаа нар гал зууханд ажилладаг 40 дугаартай өрөөнд орж гал зууханд ажилладаг хүмүүсийг драгер багажаар үлээлгэж шалгаж байсан...Би амрах өрөөндөө тухайн үед ганцаараа амарч байсан...Би ямар ч байсан эхлээд ганцаараа гүйгээд явж байсан. Миний араас Гантуяа, Энхмаа эмч нар ирж яваа харагдсан. Би Эко глобал ложистик ХХК-ийн тээврийн жолооч инженер техникийн ажилчид, кемп дээр амарч байгаа жолооч, инженер техникийн ажилчид нарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тандагч багажаар шалгаж хяналт тавьж шалгаж ажилладаг. Тээвэрт гарах гэж байгаа жолооч нарт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч тандагч багажаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна уу гэдэг дээр тандагч багажаар шалгаж тээвэрт явуулдаг юм...Эко глобол ложистик ХХК-ийн кемпийн байр Талын цэнхэг трейд ХХК-ийн эзэмшлийн байр юм. Эко глобал ложистик ХХК-нь Талын цэнхэг трейд ХХК-аас түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг юм. Талын цэнхэг трейд ХХК-ийн хуучин байр байж байгаад буулгаад үлдсэн байрны үлдсэн муу усны нүх, Талын цэнхэг трейд ХХК-ийн талбай газар юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 98-99-р хуудас/,

Гэрч С.Болдбаатарын “.../Хандизел ОНӨК-ын бохирын усны машины жолооч ажилтай.../ 2023 оны 10 дугаар сарын 20-ны 05,06 цагийн орчимд Эко Глобал  ложистик ХХК-ийн менежер ажилтай Энхболд миний гар утас руу залгаж надад хэлэхдээ бохирын усанд хүн унаж нас барсан та түргэн ирэх хэрэгтэй байна гэхээр нь би тухайн газарт ирэхэд цагдаа, онцгой байдлын алба хаагч нар ирчихсэн байсан юм тэгээд би хүлээж байгаад бохирын усанд унасан хүний цогцсыг гаргаж авсны дараа бохирын усыг соруулж авсан юм... Би эхлээд 25 тонны тээврийн хэрэгслээр нэг удаа дүүргэж бохир ус соруулаад дараагийн бохир ус соруулахад арай дүүрээгүй 18 тонн орчим бохир ус соруулж нүхэнд байсан бохир усыг шавхаж авсан юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 103-р хуудас/,

Гэрч М.Аскерын “.../************ ХХК-ийн нүүрс тээврийн жолооч ажилтай. / 2023 оны 10 дугаар сарын 19-ний 21 цагийн орчимд эко глобал ложистик ХХК-ийн кемпээс гашуун сухайт хилийн боомтын наана үйл ажиллагаа явуулах терминал тээврийн хашаанд хоосон контейнер буулгачхаад буцаад 2023 оны 10 дугаар сарын 20-ний 03 цагийн орчимд ************ ХХК-ийн кемпийн хашаанд буцаж ирээд тээврийн хэрэгслээ компанийн кемпийн урд байрлуулчхаад хойшоо кемп руу алхаж байсан чинь баруун талаас нэг эмэгтэй хүн туслаарай гээд орилоод байсан тэгэхээр нь юу болов яачив гээд гүйгээд очсон чинь бохирын нүхэн дээр нэг эмэгтэй суучихсан ийшээ хүн уначихлаа гэсэн тэгэхээр доош нь гэрэл тусгаад харах гэсэн чинь бохирын муухай үнэр их хурц үнэртэж байсан болохоор сайн харж чадаагүй ээ, тэгээд би буцаж гүйгээд кемпээс хүн дуудахаар явсан тэгээд кемп рүү орсон чинь өөдөөс коридорт эмэгтэй эрэгтэй хоёр хүн гараад ирсэн тэгээд би хүн унасан байгаа талаар хэлэхэд хаана байна заагаад өг гэсэн тэгээд би тухайн хоёр хүнийг нөгөө муу усны нүхэн дээр аваачиж өгөөд кемп рүү буцаад яваад өгсөн. Буцаж тэр муу усны нүхэн рүү очилгүй өрөөндөө ороод унтаад өгсөн... Би машинтайгаа кемп рүү орох гээд явж байхад харуул намайг бүртгээд цаг хэд болж байна гэж асуусан тэгээд би утасныхаа цагийг харсан чинь 03 цаг 05 минут болж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 105-р хуудас/,

Гэрч Т.Алтансүхийн “..../Эко Глобал Ложистик ХХК-ийн кемп менежер ажилтай / Би Эко Глобал Ложистик ХХК-ийн кемп менежерийн ажил хийдэг юм.Би тухайн осол болох үед ээлжийн росторын амралттай байсан юм. Би ослын талаар мэдэхгүй байна.  Эко Глобал Ложистик ХХК нь Жинчдийн Өргөө ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж уг кемпийн амрах байрыг түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг юм. Түрээсээр үйл ажиллагаа явуулж байгаа хоёр давхар байранд үйл ажиллагаа хүмүүст эрсдэлгүй орчныг бүрдүүлж дотоод зохион байгуулалт хийж ажилладаг юм. Хяналт тавьж ажиллахад боомт хариуцсан захирал А.Ариунболд, тээврийн ерөнхий менежер Т.Энхболд нар өдөр тутмын удирдлагаар хангаж ажилладаг юм. осол болсон талбайн орчныг Талын Цэнхэг Трейд ХХК хариуцаж ажилладаг байх гэж бодож байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 114-р хуудас/,

Гэрч Л.Болдбаатарын “.../***********ХХК-ийн нүүрс тээврийн жолооч /2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос ажилдаа ирэх гээд Цагаанд суурьшлын бус руу замын унаанд сууж аваад суурьшлын бүсэд цагааны 10 дугаар сарын 19-өөс 2023 оны 10 дугаар сарын 20-нд шилжих шөнийн би цагаа сайн санахгүй байна. Би бодохдоо цаг ойролцоогоор 23:00 цагаас 04:00 цагийн хооронд байсан байх гэж бодож байна. Би ********** ХХК-ийн үүдний харуулд бүртгүүлээд Улаанбаатар хотоос ирсэн Приус 30 маркийн /би улсын дугаарыг нь санахгүй байна./ утасны дугаар нь ********** гэсэн дугаартай байсан. Тэгээд би эко глобал ложистик ХХК-ийн кемпийн төв хашааны үүдэн дээрээс хүргүүлж ирсэн тээврийн хэрэгслээс буугаад би кемп рүү явган алхаад явж байтал Кемпийн хашааны баруун урд талд байдаг бор өнгийн түцны дэргэд хоёр эмэгтэй хүнтэй таарсан юм. Тэр эмэгтэй хүний цайвар куртик дээгүүрээ өмссөн эмэгтэй надад хэлэхдээ манай найзыг олоод өгөөч гээд надад хэлхээр нь би та хоёр чинь ямар хүмүүс билээ гээд асуухад надад ийшээ уначихсан байх хамт цуг явъя гэхээр нь би хамт нүхэн дээр дагаж очоод гэрэл тусгаж харахад нүхэн дотор ойр орчимд ямар нэгэн хүн байхгүй байсан. Тэгтэл тэр хоёр эмэгтэй тэр нүх рүү уначих гээд байхаар нь би нүхнээс татаж холдуулаад байж байтал нэр усыг нь мэдэхгүй хоёр жолооч бид нар дээр хүрээд ирэхээр нь би тэр хоёр жолоочид энэ нүхэнд хүн уначихсан гээд байна гээд энэ хоёр эмэгтэй хэлээд байна би цүнхээ өрөөндөө оруулаад буцаад гараад ирье гэж хэлээд кемпийн баруун талд байдаг хоёр давхар луу гардаг төмөр шатаар гарч хоёр давхарт байдаг амрах өрөөнд цүнхээ оруулж үлдээгээд буцаад хоёр давхрын төмөр шатаар доошоо бууж байтал гадаа нүхэн дээр таарсан хоёр жолоочийн нэг жолооч нь кемп рүү чиглээд түцны урд хэсэгт гүйж байхыг нь хараад кемпийн булан тойроод кемпийн төв хаалга руу чиглээд явж байхад нөгөө жолооч кемпийн төв хашаа руу орж ирж тааралдаад хөөе хэнээ юу болсон бэ гээд асуухад намайг тэр жолооч наашаа хүрээд ир дээ гэж хэлээд надад хэлэхдээ оффисын хүмүүсийг дуудъя гээд надад хэлсэн юм. Тэгээд тэр жолооч түрүүлж ороод араас нь би ороод таарсан хаалга болгоныг цохитол энэ тэндээс хаалга онгойлгоод хүмүүс гараад ирсэн юм. Тэгээд бид хоёр хэлэхдээ гадаа хоёр эмэгтэй хүн нүх рүү хүн уначихсан гээд байна гэж хэлээд байна хамт очиж үзье гэж хэлээд хамт гараад нүхэн дээр гүйж очоод харахад нүхэн дотор байсан усанд хүн хөвөөд гараад ирчихсэн байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс ойртож чадахгүй цагдаа дуудаж байсан...Надтай таарсан эмэгтэй хоёр хүн хувцас хунар бүх зүйлээрээ таарч байна/О.Цэвэлмаа, М.Баянжаргал/...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 124-125-р хуудас/,

Гэрч Т.Энхболдын “.../Дэлгэрэх Цагаан Овоо -ХХК-ийн ерөнхий менежер ажилтай./Би 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эко глобал ложистик ХХК-нд уртын тээвэр хариуцсан тээврийн менежерээр ажиллаж байгаад сарын дараа Дэлгэрэх Цагаан-Овоо ХХК-нд ажиллаж эхлээд одоог хүртэл ажиллаж байна.Миний байрлаж байгаа кемп нь Цагаанхад суурьшлын бүс, Шалган 3-р постоос хойш замын баруун талд үйл ажиллагаа явуулдаг дөчин га гэж нэрлэдэг кемп дээр байрлаж ажлаа хийдэг юм. Тэгээд би кемп дээр амарч байхад би тухайн үеийн он сараа сайн санахгүй байна. Шөнийн 03 цаг 30 минутын орчимд Талын цэнхэг трейд ХХК-ийн бохирын муу усны нүхэнд хоёр хүн нас барсан талаар Эко глобал ложистик ХХК-ийн эрүүлж ахуйч ажилтай Түмэнжаргал надад хэлсэн юм. Тэгээд осол гарсан газарт очиж гал зуухны хоёр ажилтан бохирын цооног руу унаж нас барсан талаар мэдсэн юм. Тухайн осол гарсан газрыг цагдаа нар ирж хамгаалсан байсан юм. Эко глобал ложистик ХХК-ийн түрээсийн байранд Жавхлант Хан-Уул ХХК-ийн гал зуухны ажилчид байрладаг байсан юм. Тухайн хэргийн газар дээр байсан цагдаагийн алба хаагч нь хяналтын камерын бичлэгийг хэргийн газрын үзлэг явуулж байхдаа амь хохирогч нарын орсон гарсан цаг минут, тухайн үеийн бичлэгийг хуулбарлаж авч байсан юм. Тэгээд онцгой байдлын алба хаагч, Шүүхийн шинжилгээний хэлтсийн алба хаагч, цагдаа нар осолд орсон хүний цогцсыг гаргаж авч байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 127-р хуудас/,

Гэрч А.Алтанжолоогийн “2023 оны 10 дугаар сард осол болсон талаар мэдсэн юм.Эко глобал ложистик ХХК-ийн гал зуухны хоёр ажилтан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ муу усны нүхэнд унаж нас барсан талаар хүний амнаас сонсож мэдсэн. 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн одоог хүртэл ажиллаж байна. Би 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс сургалтын менежер, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл тээврийн менежерээр ажиллаж байгаа юм. Ди эф өү ХХК-нд хөдөлмөр хамгаалал эрүүл ахуй аюулгүй ажиллагааны ажилтнаар 2022 онд ажиллаж байсан юм. Би он сараа сайн санахгүй байна...Мөнхийн буухиа ХХК-ийн кемп нь Талын цэнхэг трейд ХХК-ийн эзэмшлийн хашаанд нэг давхар кемпийн байртай байсан юм. Дараа нь хоёр давхар тоосгон байшинд үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. 2023 оны 08 дугаар сарын 01-ны өдөр Талын цэнхэг трейд ХХК-нд кемпийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсан хоёр давхар кемпийн байрыг үлдээж хүлээлгэж өгөөд өөр газар луу шилжиж Талын цэнхэр трейд ХХК-ийн газрыг чөлөөлж өгөөд нүүсэн юм...Мөнхийн буухиа ХХК-ийн сендвичэн сууц байсан юм. Уг сууцыг 2018 онд барьсан юм. Тэгээд жолооч нар амардаг байр байж байгаад ковид өвчний үед уг сууцанд Санхиа ХХК-ийн тээврийн жолооч нарыг байрлуулж байсан тусгаарлах байр байсан юм. Тэгээд тусгаарлах байр байх үед Санхиа ХХК-ийн хятад цуваа хариуцсан Монгол ажилчид муу усны нүхийг хийлгэж дотор нойлтой болгож байсан юм...2023 оны 06 дугаар сарын дундуур ашиглахаа больж барилгын бригадад ирж буулгаад өөр газарт аваачиж барьсан юм...Анх буулгаж эхлэх үед нь би хариуцаж ажиллаж байгаад дараа нь Мөнхийн буухиа ХХК-ийн ХХАБЭА ахуйн ажилтан Ганзориг, механик Сумъяабазар нар хариуцаж үлдээд 2023 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хамгийн сүүлд бүх юмаа аваад, хүлээлгэж өгөх зүйлээ хүлээлгэж өгөөд явсан юм...”гэсэн мэдүүлэг /1-р хх-н 131-133-р хуудас/,

Гэрч Б.Отгонтуяагийн “.../Жавхлант Хан Уул ХХК-ийн гүйцэтгэх захирал /Миний бие Жавхлант Хан-Уул ХХК-ийн гүйцэтгэх захирал албан тушаалд ажилладаг бөгөөд манай компани нь хоол боловсруулах, үйлдвэрлэлийн чиглэлээр 2022 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа юм. Манай компани нь Эко Глобал ХХК, Шанхийн Хэц ХХК, Цэций гуа ХХК, Аранзал алаг ХХК, Алтан нууц ХХК, Дэлгэрэх цагаан овоо ХХК, Бэбэ Транс ХХК-иудтай хоол үйлдвэрлэх гэрээг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн байгуулж Цагаанхад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг. Би уг гэрээт компанийн хоолыг тогооч нараар хийлгүүлэн түрээсийн хоол хийдэг. Манай гал тогооны байр бол Талын Цэнхэр Трейд ХХК-ийн эзэмшлийн байр бөгөөд Талын Цэнхэг Трейд ХХК-ийн гал тогооны байрыг түрээслэн дээрх компаниудын жолооч нарын хоолыг хийж өгдөг. **********нарын эдгээр хүмүүсийг би танина. ******** гэх эмэгтэй нь манай компанид 2022 оны 09 дүгээр сараас эхлэн угаагчаар ажилд орж ажиллаж байсан. ********** гэх эмэгтэй 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн манай компанид шинээр үйлчлэгчээр ажилд ороод ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээ бол байгуулаагүй, манай компани бүтэн 1 сарын хугацаанд ажилласан хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулан албан тушаалд томилон ажиллуулдаг. *********** хувьд манай компанид ажилд ороод 1 сар болоогүй байсан учир хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан. ********* хувьд 2022 оны 09 дүгээр сард анх Анх Мөнх Оршихуй ХХК ажиллаж байгаад манай компанид 2023 оны 09 дүгээр сарын 26-аас эхлэн ажилд орсон бөгөөд 1 сарын хугацаанд ажиллаагүй байсан тул хөдөлмөрийн гэрээ байгуулсан байхгүй. Эдгээр хүмүүст ажилд томилсон компанийн захирлын тушаал шийдвэр гаргаагүй байсан. Би 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн орчимд Улаанбаатар хот ороод тэндээсээ Хятад улс руу эмчилгээнд яваад 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн байсан. Тэгээд 10 дугаар сарын 19-өөс 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө манай гал тогооны хоол түгээгч ажилтай Билэгсайхан 03 цаг 10 минутын орчимд над руу утсаар залгаад "манай гал тогооны 2 хүн муу усны нүхэнд унаад нас барчихлаа" гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр шөнөө Улаанбаатар хотоос гараад 10 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн орчимд Цагаанхад суурьшлын бүсэд ирэхэд угаагч ажилтай ********* үйлчлэгч ******* нар нь Эко Глобал ХХК- ийн ажилчдын амрах байрны баруун талд байрлах муу усны устай нүхэнд унаж нас барсан байсан. Би уг асуудлын талаар сайн мэдэхгүй ирээд болсон асуудлын талаар сонссон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 141-142-р хуудас/,

Гэрч Э.Номин-Эрдэнийн “.../Жавхлант Хан Уул ХХК-ийн эрүүл ахуйч /2023 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 22:00 цаг болох гэж гал зууханд  ажиллаж байгаа ажилчид ажлаа дууссан юм. Тэгээд би өөрийн амрах өрөөндөө ороод байж байгаад гараад гал зуух руу явж байхад туслах тогооч Баянжаргал, амь хохирогч *********хоёр миний өөдөөс амрах байр луу чиглээд ирж явахаар нь би тэр хоёроос та нар ажлаа эрт дууссан юм уу гээд асуухад тэр хоёр надад хэлэхдээ өнөөдөр эрт ажлаа дууссан гээд надад хэлээд зөрөөд өнгөрсөн юм. Тэгээд би гал зуухны хажуу талын ажлын өрөөндөө ороод байж байгаад гарч нойл ороод буцаж гараад өөрийн амрах өрөөндөө ороод хамт нэг өрөөнд амардаг Оюунболор эгчтэй жаахан юм ярьж байгаад унтаж амарсан. Унтаж амарч байхад би цаг хэд болж байгааг нь би мэдээгүй миний амардаг өрөөний хажуу талын өрөөний хаалга амь хохирогч ********** /Цэвэлмаа, Баянжаргал нар амардаг өрөөний хаалга дуугараад хүн гарч ирээд миний амрах өрөөний хаалганы бариул хэсгээс дарж үзээд яваад өгсөн. Тэгээд би унтаж байхад миний амрах өрөөний хаалга хүн цохиод эхлэхээр нь би өөрөө бодохдоо энэ хүмүүс согтуу байгаа юм болов уу гэж бодсон. Хаалга хүн цохиж байхад хамт нэг өрөөнд амардаг Мөнхтуул, Оюунболор бид гурав сэрээд байж байхад Мөнхтуул хаалга онгойлгоход хажуу өрөөнд амь хохирогчтой хамт нэг өрөөнд амардаг Цэвэлмаа эгч байсан. Тэгээд бид нарт хэлэхдээ бид нар жижгээ гэж дуудаад байдаг амь хохирогч /********/ нүхэнд уначихсан гэж хэлхээр нь бид нар бодохдоо зүгээр нэг нүхэнд унасан юм байх гэж бодоод эрэгтэй хүн дуудсан нь дээр байх гээд Цэвэлмаа эгчид хэлсэн юм. Тэгээд Цэвэлмаа эгч цаашаа эргээд эрэгтэй хүн дуудах гээд явсны дараа Оюунболор эгч бид хоёр араас нь зэрэг шахуу амрах өрөөнөөс гараад Оюунболор эгчийг би дагаад хашааны хаалгаар гараад эхлээд урд зүг рүү явж байхад хашааны баруун талд хүмүүс зогсож байхаар нь бид хоёр очих гээд явж байхад туслах тогооч Баянжаргалыг нэг хүн урд нь гараад энэ хүнээ аваач энэ хүн чинь нүх рүү очих гээд байна гээд байж байсан. Тэгээд бид хоёр муу усны дэргэд очоод Оюунболор эгч муу усны нүх рүү гэрэл тусгаад өнгийж харахаар нь би өнгийж харах гэхэд тэнд байсан хүмүүс чи яах гээд байгаа юм бэ гэж хэлээд харуулахгүй хойшоо түлхээд байж байтал ахлах тогооч Батбилэг түрүүлж ирээд араас нь Мөнхтуул, Батжаргал Цэвэлмаа эгч нар ирж байгаа харагдсан. Тэгээд хэргийн газраас бүгдээрээ холдоод байж байхад цагдаа нар ирээд би үлдээд байж байхад цагдаа надад хэлэхдээ хувийн мэдээлэл байна уу гэж асуусны дараа би өөрийн өрөөндөө ороод байж байсан юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 148-149-р хуудас/,

Гэрч О.Цэвэлмаагийн “.../Жавхлант Хан Уул ХХК-ийн / тогооч ажилтай. 2023 оны 10 дугаар сарын 19-ны шөнө 22 цагийн үед манай ажилчид ажлаа дуусгаад амарцгаахаар болоод ажлаас гарцгаасан. Тэгээд би өөрийн өрөө рүү орж ирсэн. Их удаагүй байхад араас *********** орж ирсэн. Тэгээд бид хоёр ороо засацгаагаад хэвтсэн бас утсаа оролдоцгоосон *********** хүүхэд гэрийнхэнтэйгээ яриад байцгааж байхад гаднаас ************ Баянжаргал хоёр орж ирж байсан унтацгаана гэсэн юм ярьж байсан. Тэгээд ч би унтаад өгсөн гэтэл унтаж байхад **********сэрээгээд хоолны тунгалаг нэг удаагийн дөрвөлжин саванд нэг юм хийцэн уучих гэсэн. Тэгэхээр нь би юу вэ гэж асуухад энэ нэг жоохон архи байгаа юм та ганц татчихаад сайхан амарчих гэсэн. Тэгэхээр нь би уухгүй ээ би даралтын эм сая уучихлаа, ер нь эгч нь архи уудаггүй амсаж ч чаддаггүй юм гэж хэлээд архийг нь түлэхсэн тэгээд би унтсан. Тэр гурав шивэр авир юм яриад байцгааж байгаад унтацгаах юм болцгоох шиг болсон гэтэл ************шээлээ гээд нөгөө хоёрыг дуудсан хамт гарж бие засъя гэхэд Баянжаргал би сая шээсэн гарахгүй гэсэн **********тэгээд хамт гарсан. Тэгээд гарсан дараа нь Баянжаргал хаалга нээлттэй болохоор муур орж ирээд байх юм гэсэн тэгээд цонх нээлттэй байсан болохоор нэвт салхилаад хаалга онгоогоод байсан болохоор хаалгаа түгжчих гэсэн. Тэгээд хаалга Баянжаргал түгжсэн. Тэгээд унтаж байхад хаалга нүдээд сэрээсэн тэгээд би хаалга онгойлгоход ********** сандарсан байдалтай ************эгч уначихлаа гэсэн тэгэхээр нь би ухаан алдаад унасан юм болов уу гэж бодоод хаана унасан юм өргөөд оруулаад ирээч гэсэн чинь нүхэнд уначихлаа устай нүхэнд уначихлаа гэж хэлээд гараад гүйсэн. Тэгээд Баянжаргал бид хоёр гялс хувцсаа хальт өмсөөд -гараад гүйхэд ********** хаашаа гүйсэн нь хараагүй  бид хоёр хаана юм бол зүүн талд нойлын тийшээ юм бол уу гээд байж байтал хашааны баруун талаас наашаа гүйгээрэй гэж хашгарсан тэгээд бид хоёр тийшээ гүйгээд очиж байх замд нэг эрэгтэй хүн таараад хүн оочцон байна яваад хүн дуудаачээ гэсэн. Тэгэхээр нь би буцаж эргээд яваад хоёр эрэгтэй тогооч, эрүүл ахуйч, Ээгий гээд хоол түгээгч, порцны тогооч, төмс арилгадаг хүн гээд 7 хүнийг дуудсан санагдаж байна. Тэгээд би тэр эмэгтэйчүүдийг дагуулаад очиход хоёр эрэгтэй тогооч түрүүлээд оччихсон байсан. Тэгээд миний дуудсан хүмүүс түрүүлж гүйж очоод порцын тогооч очиж харахад **********хөвж байсан гэсэн. Тэгээд бид хэдийг тэрүүгээр битгий бай цаашаа байцгааж байгаарай гээд нэг эрэгтэй хүн хэлж л байсан яг хэн гэдгийг нь анзаарч хараагүй. Баянаа л орилоод байсан юм байна лээ. Араас нь орно гээд байсан гэсэн. Тэгээд цагдаа дуудахаар болцгоосон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 159-161-р хуудас/,

Гэрч М.Баянжаргалын /Жавхлант Хан Уул ХХК-ийн туслах тогооч ажилтай/ “...2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажлаа хийж байгаад 21:00 цагийн үед ажлаа дуусгаад бид нар ярилцаж байгаад маргааш цуйван хийх юм байна хэн нь  цуйвангийн гурил бэлтгэх талаар хөзөр тоглох уу гэж ярилцаад хөзөр тоглосон. Тэгээд хөзөр тоглохдоо амь хохирогч ************ахлах тогооч Батбилэг, тогооч Батжаргал бид дөрөв амь хохирогч *********** нэг шил Хараа нэртэй 0.75 граммын архи уугаад байж байхад амь хохирогчийн гар утас байн байн дуугараад байсан юм. Тэгээд бид нар хөзөр тоглож дуусаад  амрах өрөөндөө орсон.Тэгээд тэр архийг нь хоёр амь хохирогч бид гурав хувааж ууж дуусгаад амрах өрөөндөө амраад байж байхад хоёр амь хохирогч шивнэлдэж ярилцаад байсан яг юу гэж шивнэлдэж ярилцаад байгааг нь би сонсоогүй юм. амь хохирогч амрах өрөөнөөс гараад явсны дараа би амрах өрөөний хаалга түгжээд унтсан байсан. Тэгтэл амрах өрөөний хаалга хүн хүчтэй цохиод байхаар нь нэг өрөөнд хамт амардаг Цэвэлмаа эгч амрах өрөөний хаалга онгойлгоход амь хохирогч Болорчимэг уйлж орж ирээд миний гар, хөнжил татаад хүн бид нар Жижгээ гэж дуудаад байдаг ********* уначихлаа гээд хэлхээр нь би ямар нүх гээд асуухад амь хохирогч тэнд тэнд гэж гараараа заагаад амь хохирогч өөрөө түрүүлээд амрах өрөөнөөс гараад явчихсан. Тэхээр нь Цэвэлмаа эгч бид хоёр хамт гараад би түрүүлээд гүйж явахад нэр усыг нь мэдэхгүй нэг ах зөрөөд өнгөрөхдөө хүн уначихсан байна гэж хэлээд тэгээд би амь хохирогч унасан газарт яваад очиход шар цамцтай нэр усыг нь гурав дөрвөн хүн амь хохирогч унасан нүхэн дээр ирчихсэн наад хүнээ ойртуулж болохгүй шүү гэж хэлээд намайг ойртуулахгүй байсан. Би тухайн үед хоёр амь хохирогчийн нэрээр нь дуудаад байснаа санаж байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 167-168-р хуудас/,

Гэрч Н.Батжаргалын /Жавхлант Хан Уул ХХК-ийн тогооч ажилтай / “...2023 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 20:00 цагийн орчимд ажлаа хийж байхад туслах тогооч Баянжаргал орж ирээд Цагаан хадны дэлгүүр орж ундаа ус авч ирмээр байна гээд ахлах тогооч Ж.Батбилэгт хэлхээр нь ахлах тогооч надад Н.Батжаргалаа чи дэлгүүр ороод ирээч гээд надад хэлсэн юм. Тэгээд би Цагаан хадны дэлгүүр лүү туслах Баянжаргалын хамтаар ороод Баянжаргал дэлгүүрээс нэг шил хараа нэртэй 0.75 граммын архи, ундаа, тамхи аваад бид хоёр буцаад кемп дээр ирээд маргаашийн хоол хийх бэлтгэлээ хийгээд байж байгаад би түрүүлээд амрах өрөөндөө ороод амрах гэж байхад удаагүй ахлах тогооч Батбилэг, Баянжаргал хоёр орж ирээд надад хэлэхдээ амь хохирогч /*********** байгаа гээд надад хэлээд байж байтал амь хохирогч орж ирээд маргаашийн хоол хийх цуйвангийн гурил хийх гурил хэн бэлтгэх талаар хөзөр тоглоод архиа ууж байж байхад би тэр архинаас нь огт уугаагүй, Батбилэг, амь хохирогч Болорчимэг, Баянжаргал гурав хувааж уусан юм. Тэгээд бид дөрөв дөрвөн удаа покер хөзөр тоглоход архи дуусахад цаг 23:40 цаг болж байхад би унтаж амарлаа та хоёр унтаж амар гээд амь хохирогч *********** Баянжаргал хоёрт хэлээд унтаж байхад миний амрах өрөөний хаалга хүн учиргүй нүдэхээр нь ахлах тогооч босоод хувцсаа өмсөж байхдаа Батбилэг надаас цаг хэд болж байна миний цаг буруу яваад байх шиг байна гэхээр нь би цаг харахад миний цаг шөнийн 03:11 минут болж байсан. Тэгээд Батбилэг хувцсаа өмсөж байхад дахиад амрах өрөөний хаалга хүн цохиод эхлэхээр нь хаалгаа онгойлгоход Цэвэлмаа эгч орж ирээд бид нар Жижгээ гэж дуудаад байдаг амь хохирогч ******** ус руу уначихсан гэж байна гээд Батбилэг бид хоёрт хэлхээр нь Батбилэг Цэвэлмаа эгч хоёр түрүүлээд амрах өрөөнөөс гүйгээд гараад явсны дараа араас нь би хувцсаа өмсөөд тэр хоёрын араас гүйгээд гарахад Цэвэлмаа эгч ахлах тогооч Батбилэг хоёр хашааны хаалгаар гараад баруун тийшээ чиглэлтэй гүйж явсан. Тэхээр нь би араас нь хашааны хаалгаар гүйж гараад баруун тийшээ гүйгээд явж байхад Батбилэг гүйгээд очиж байсан. Тэгээд Батбилэг миний өөдөөс хүрч ирээд надад хэлэхдээ хоёулаа өнгөрсөн байна гээд надад хэлхээр нь би шоконд ороод миний ам хатаад юм ярьж чадахгүй болчихоор нь гал тогоонд ороод шингэн юм уугаад байж байхад Эрдэнэбилэг эгч надад өгөхдөө май зүрхний эм гээд өгөхөөр нь уугаад байж байгаад буцаж ахлах Батбилэг эрүүл ахуйч Номин бид гурав осол гарсан газарт машинтай очоод ойролцоогоор 5 минут орчим байж байгаад буцаад гал зууханд орж ирсэн. Тэгээд би газ зуухнаас дахиж гарахгүй байж байхад цагдаа орж ирээд согтуурал шалгах багажаар шалгахад 000 гарч байсан амрах өрөө рүү хамт ажилладаг Энхтуул эгч авч явсныг нь санаж байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 170-171-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 156 дугаартай “...*********** цогцост үзлэг шинжилгээгээр ямар нэг гэмтэл тогтоогдсонгүй...******* цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй, ********* нь живэлтийн улмаас амьсгалын хурц дутагдлаар нас баржээ...химийн шинжилгээгээр *********** цусанд 3.4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэг хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 186-188-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 157 дугаартай “...************ цогцост үзлэг шинжилгээгээр ямар нэг гэмтэл тогтоогдсонгүй...********* цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй, ********** нь живэлтийн улмаас амьсгалын хурц дутагдлаар нас баржээ... химийн шинжилгээгээр *********** цусанд 2.6 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэг хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 193-195-р хуудас/,

**************ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн  А/003 дугаартай Эрсдэлийн үнэлгээний багийг томилсон тушаал /2-р хх-н 180-181-р хуудас/,

************ ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/0004 дугаартай Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэж хариу арга хэмжээ авах орон тооны бус байнгын комисс томилсон тушаал /1-р хх-н 182-211-р хуудас/,

************* ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөвшүүлэх 2023 оны төлөвлөгөө /3-р хх-н 39-44-р хуудас/,

/*****************/ ажилд орсон тушаад /2-р хх-н 89-90-р хуудас/,

Хөдөлмөр аюулгүй байдал, байгаль орчны ажилтны ажлын байрны тодорхойлолт /***************/2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 23/24-75 дугаартай хөдөлмөрийн гэрээ  /2-р хх-н 91-96-р хуудас/,

2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Ослын хэрэгт шинжээчээр ажлласан тухай шинжээчийн дүгнэлт /2-р хх-н 15-19-р хуудас/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-н 28-32-р хуудас/,

2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн нөхөн олговор хохирлыг барагдуулах гэрээ /3-р хх-н 128-133-р хуудас/,

2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн нөхөн олговор хохирлыг барагдуулах гэрээ /3-р хх-н 134-139-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          1.4.Хууль зүйн дүгнэлт:

Хүний амь нас, эрүүл мэндийг болзошгүй аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журам нь дээрх гэмт хэргийн иш татсан диспозиц шинжид хамаарах бөгөөд эдгээрийг сахин хангуулах үүрэг хүлээсэн этгээд үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, үүний улмаас хүний амь нас хохирсон үр дагавар, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо зэргээр тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлдог.

Хууль тогтоомжоор, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг хэрэгжүүлэх ажлыг шууд хариуцсан ажилтан энэ гэмт хэргийн субъект болох ба түүний “... хүлээсэн үүргээ биелүүлээгүй ...” гэдэгт албан үүргээ огт биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйн аль аль нь хамаарна.  

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч ************** нь ***********ХХК-ийн Хөдөлмөр аюулгүй байдал, байгаль орчны ажилтнаар ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, талбайн бүсэд хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн, үйлдвэрлэлийн орчны аюулгүй байдал, стандарт шаардлагыг хангаж ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь /Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна/ гэх заалтыг зөрчсөний улмаас *************** Хайрхан 5-р багт үйл ажиллагаа явуулах *************ХХК-ийн эзэмшлийн хашаанд байсан бохирын нүхэнд 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө амь хохирогч ************* нь аюултай эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхийг мэдэхгүйгээр, мэдэх боломжгүй үедээ осолдож, амь нас хохирсон, амь хохирогч ***************нь амь хохирогч ************* тусламж үзүүлэх үйлдэл хийхдээ өөртөө аюултай эрсдэлтэй нөхцөл байдал илтэд тодорхой байсныг мэдсэн боловч осолдсон байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь хэсэгт зааснаар “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байх тул ************ амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйлдэл нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжид тохирсон байна .   

Иймд шүүгдэгч ************ нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.  

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч ************ ажиллах байсан байгууллага буюу иргэний хариуцагч  хариуцагч ********** ХХК,  ********** ХХК нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар амь хохирогч*********** хууль ёсны төлөөлөгч *********** 200,000,000 төгрөг, амь хохирогч ************  хууль ёсны төлөөлөгч ********** 200,000,000 төгрөгийг хохирол төлж барагдуулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан “Нөхөн олговор барагдуулах гэрээ”, “Хас” банкны цахим гүйлгээний баримт /3-р хх-ийн 128-139-р хуудас/-аар тогтоогдож байна.  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч ********** бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч Т.Солонго эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ************** нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Мөн хуулийн 1.2-т зааснаар амь хохирогч нарын ар гэрт хохирол, төлбөрийг нөхөн барагдуулсан талаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч нь өөрөө мэдүүлж байх тул мөн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч ************ эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний үйлдсэн гэмт хэргийн шинж шүүгдэгчийн хувийн байдал өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын явцад өнөөдрийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан дээр өөрийн үйлдсэн гэмт хэргийг гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, 7.3.2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг улаан тагийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах хэргийн хамт хавсаргасан нэг ширхэг си-ди, нэг ширхэг флаш зэргийг хэргийн хамт хадгалах, шүүгдэгчээс гаргуулбал зохих мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй болно гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ********* эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлийн  6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 6.7-д зааснаар прокурорын санал хэлсний дагуу шүүхээс түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөрийг түүний ажил олгогчийн зүгээс тодорхой хэмжээнд барагдуулсан нөхцөл байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэж шүүгчээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд хүсэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүртэл гомдол саналгүй гэдгээ хэлсэн гэдгийг нь дурдах нь зүйтэй байх.” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтэн хувь хүний онцлогт зүй зохистой харьцаагаар нийцсэн байх ёстой гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмын агуулгаар давхар илэрхийлэгддэг үйл ажиллагаа юм. 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.

Шүүх  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “…энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухай гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ял сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр зохицуулжээ.  Шүүгдэгч ************ хувьд болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

  Иймд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч ********** оршин суух газар,  ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.         

2.3. Бусад асуудлын талаар

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  1 ширхэг CD, 1 ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээж, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг улаан тагыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.           

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан  мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч ********** оршин суух газар,  ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.         

   4. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар  Иргэний хариуцагч **********ХХК,  “********** ХХК –аас  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********200,000,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********  200,000,000 төгрөг  төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

   5. Шүүгдэгч ************нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  1 ширхэг CD, 1 ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээж, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг улаан тагыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

   7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

  8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТТУЛГА